Showing posts with label event. Show all posts
Showing posts with label event. Show all posts

“INTERNATIONAL FAIR” олон улсын оролцогчдын үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Эх сурвалж: www.ikon.mn, 2023.05.04






Монголын барилгын салбарын хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж байгууллагууд, барилгын салбартай ажил үйлсээрээ холбогдсон мянга мянган барилгачид болон үзэгчид нэгэн дээвэр дор  цугладаг “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармаг 16 жилийн туршид тасралтгүй зохион байгуулагдаж, жил ирэх тусам оролцогчдын тоо, борлуулалтын хэмжээ өссөөр, Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулаад зогсохгүй барилгын салбарт томоохон дэмжлэг болсоор ирсэн билээ.  


Бид 2023 оны үзэсгэлэнгээ өргөжүүлэн Монголын барилгын зах зээлд олон улсын нэр хүндтэй брэндүүдийг танилцуулахаар BARILGA EXPO үзэсгэлэнгийн 2-р хэсгийг “International fair” олон улсын оролцогчдын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулах гэж байна.


Тус олон улсын оролцогчдын үзэсгэлэн нь 5 дугаар сарын 05-07-ны хооронд “Мишээл экспо” төвд зохион байгуулах ба маргааш 12 цагт нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд Хятад, Солонгос, Казакстан, Итали, Турк, Герман зэрэг улсын 80 орчим компанийн оролцогчид барилгын материал, дэвшилтэт технологио танилцуулна.


Манай улсын барилгын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3.7 хувийг эзэлдэг бөгөөд барилгын үйлдвэрлэлд ашиглаж байгаа материал бүтээгдэхүүнийхээ 60-70 орчим хувийг импортоор хангадаг “хэрэглэгч орон”. Тиймээс дотоодын зах зээлд гаднын барилгын материал, бүтээгдэхүүний эрэлт өндөр бөгөөд “International fair” 2023 олон улсын үзэсгэлэн, яармагаар дамжуулан барилгын салбарын томоохон брэндүүдийг монголын зах зээлд таниулан нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтийн нэмэгдүүлэх цаашлаад дотоодод үйл ажиллагаа явуулж буй компаниуд олон улсын компаниудтай хамтын ажиллагааны харилцаа холбоо тогтоох, туршлага судлах боломжууд бий болж байна.


Үзэсгэлэнгийн өдрүүдэд гаднын зочид төлөөлөгчид, салбарынхандаа зориулан Монголын барилгын салбарын зах зээл, бизнесийн орчныг танилцуулах, гаднын компаниудын дэвшилтэт технологийн талаарх илтгэл, семинарыг “Мишээл экспо” - ийн хурлын танхим болон тайзан дээр зохион байгуулна.

Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло, түүний гэргий Бэкк Мариа нарыг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

Эх сурвалж: Г.Мөрөн, www.ikon.mn, 2023.05.04


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Көвер Ласло, гэргий Бэкк Мариа нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан, мэндчиллээ.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Көвер Ласло хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Көвер Ласло нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.













Уулын дугуйчдын уралдаан Хүй долоо худагт болно

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.04





Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ болон Монголын дугуйн холбоо хамтран “Морь хурдан уу, дугуй хурдан уу” нэртэй уулын дугуйн уламжлалт тэмцээнийг тавдугаар сарын 13-нд Хүй долоо худагт зохион байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, хурдан морины уралдааны замаар дугуйчид хүч сорино хэмээн мэдээллээ.


Тамирчдын аюулгүй байдлыг харгалзан хамгийн аюулгүй, дугуйчдад тохиромжтой замтай учраас Хүй долоо худагт тус тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд тамирчид нийт 25 км замыг туулан барианд орох аж.


Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ нь дугуйн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүрээнд Монголын дугуйн холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байна.


Монголын дугуйн холбоо 1959 онд байгуулагдсан, 10,000 гишүүн 17 салбар хороо, 40 клубтэй. Энэ жил тус холбооноос 36 тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.


 


Эх сурвалж: Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ









Эх сурвалж: Б.Сондор, www.gogo.mn, 2023.05.04


Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ болон Монголын дугуйн холбоо хамтран “Морь хурдан уу, дугуй хурдан уу” нэртэй уулын дугуйн уламжлалт тэмцээнийг тавдугаар сарын 13-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, Монголын дугуйн холбооны төлөөллүүд уулзаж, уралдааны зарим нөхцөлийг хэлэлцлээ.


Тамирчдын аюулгүй байдлыг харгалзан хамгийн аюулгүй, дугуйчдад тохиромжтой замтай учраас Хүй долоо худагт тус тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд тамирчид нийт 25 км замыг туулан барианд орох юм.


Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ нь дугуйн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүрээнд Монголын дугуйн холбоотой 2014 оноос хойш хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж буй юм. Монголын дугуйн холбоо 1959 онд байгууллагдсан бөгөөд өдгөө 10,000 гишүүн 17 салбар хороо, 40 клубтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил тус холбооноос 36 тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.








"Сайн засаглал хэвлэлийн эрх чөлөөг боомилдоггүй"

Эх сурвалж: Э.Намуунцэцэг, www.ikon.mn, 2023.05.03


Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тунхагласан байдаг. 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтэд "Дэлхийн өнцөг булан бүрд хэвлэлийн эрх чөлөө дайралтад өртсөөр байна. Худал мэдээлэл, үзэн ядалтын үг хэллэг нь үнэнийг гуйвуулж, бодит баримт ба зохиомж, шинжлэх ухаан ба нууц хуйвалдаан хоорондын заагийг бүдгэрүүлж байна.


Хэвлэл мэдээллийн салбар цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрч, бие даасан хараат бус мэдээний агентлаг байгууллагууд санхүүгийн чадавхгүй болж, сэтгүүлчдийг барих нухчин дарах гэсэн хууль дүрэм журам нэмэгдэж байгаа. Энэ нь олон нийтийн мэдээлэл авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг улам бүр хязгаарлах, хяналт тогтоохыг оролдож байна" хэмээн тэмдэглэжээ.


Манай улс уг өдрийн хүрээнд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон бусад байгууллага хамтран "Хүний эрхэд суурилсан ирээдүйг бүтээх нь: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийн хөшүүрэг" сэдэвт форум зохион байгуулсан юм. 


Үргэлжлүүлэн Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх нэгдсэн акцыг Д.Сүхбаатарын талбайд хэвлэл мэдээллийн салбарынхан, хүний эрхийн байгууллагууд хамтран хийсэн байна. 


Тэд "Сайн засаглал хэвлэлийн эрх чөлөөг боомилдоггүй", "Хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй бол бусад эрхээ хамгаалах боломжгүй", "Үг хэлэхгүй бол үзэл бодолгүй, Үзэл бодолгүй бол эрх чөлөө үгүй" зэрэг уриа барьсан байв.