Showing posts with label green. Show all posts
Showing posts with label green. Show all posts

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3,750 га газарт 65 сая мод тарьж, арчлан ургуулна

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.28





“Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөн нь иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, нэгдсэн бодлого, шийдэлд хүрэх зорилготой. Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, элчин сайдын яамд болон иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцож байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцлоо.


Непал Улс мод тарих хөдөлгөөнөө ядуурлыг бууруулах аянтай нэгтгэн зохион байгуулжээ

Улаанбаатар хотын нийт газар нутгийн ¼ хувийг ой сан бүхий газар эзэлдэг бөгөөд нэг хүнд 5.1 ам метр ногоон байгууламж ногдож байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Дэлхийн хөгжилтэй хотуудад нэг хүнд 16-24 ам метр талбай ногддог бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ тоог багадаа есөн ам метрт хүргэхийг зөвлөж буй. Тиймээс манай хотын хувьд дэлхийн улс орнуудын туршлагаас суралцан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийх боломжтойг зөвлөгөөний үеэр хөндсөн. Австрали Улс 20 сая мод тарьж ургуулсан туршлагадаа тулгуурлан Монгол Улсын нэгэн адил нэг тэрбум мод тарьж ургуулахаа амласан бол Непал Улс мод тарих хөдөлгөөнөө ядуурлыг бууруулах аянтай нэгтгэн зохион байгуулжээ.  Тиймээс Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр мод тарих нь иргэдэд амьжиргааны эх үүсвэр төдийгүй ажлын байр бий болгох, цаашлаад бизнес болгон өргөжүүлэх бүрэн боломжтой гэдгийг дурдлаа.


Нийслэлд 120  сая мод тарьж, ургуулж, арчлан хамгаалах болсон

Зөвлөгөөнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтэд хандан Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлээд байгааг мэдэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн.


Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоолоор баталсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл нийслэлд 120  сая мод тарьж, ургуулж, арчлан хамгаалах болсныг хэлэхэд таатай байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд 2030 он хүртэл ойжуулалт, нөхөн сэргээлтийг 12,948 га газарт 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3,500 га газарт 4.5 сая мод, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3,750 га газарт 65 сая мод, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая мод, нийт 120 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөсөн.


Улаанбаатар хот төрөөс гаргасан аливаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхдээ бодитой тооцоолол хийж, өнөө цагийн шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг үр дүнтэй хэрэглэн, үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж, туршлагыг бусдад түгээж манлайлан ажиллах болно. Энэ хүрээнд ой мод, жимс жимсгэнийн мод, ургамал, хүнсний ногоо, эмийн ургамал, мод үржүүлэх газрыг шийдвэрлэж, иргэнд эзэмшүүлэх, худаг, уст цэг, усан сан бий болгох зэрэг ажлыг нийслэлийн бодлого, шийдвэрт тусган, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоог дэмжин ажиллаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ажиллана.


Мөн мод ургуулсан сайн туршлагыг түгээх, соён гэгээрүүлэх ажлыг хийх болно. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцоо чухлаас гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байна” гэсэн юм.


Уул уурхайн компаниуд 680 сая мод тарих амлалт өгсөн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол орны нийт газар нутгийн 76 хувь цөлжилтөд өртөөд байгааг дурдаад, усны нөөцийг хамгаалах, эко системийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах үүднээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн гэдгийг тодотгосон. Тэрбээр үргэлжлүүлэн “Энэхүү хөдөлгөөнийг баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч, иргэд дэмжиж, мод тарих аянд идэвхтэй оролцож байгаад талархаж байна. Нийслэл хотын хэмжээнд мод тарих хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, цаашид өрнүүлэх хөдөлгөөний талаар өнөөдөр хэлэлцэж байна. Аймгууд тус бүрдээ зөвлөгөөн зохион байгуулсан.


Түүнчлэн хувийн хэвшлийнхэн идэвх санаачилгатай байгаагийн дотор уул уурхайн компаниуд 680 сая мод тарих амлалт өгснийг энд дурдъя. Эко систем, уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн манай улсын бус, бүс нутгийн, цаашлаад дэлхий нийтийн асуудал. Тиймээс дэлхий нийтийг хамарсан их аянд нийслэлчүүд та бүхэн нэгдэж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье” гэсэн юм.


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Ногоон хотыг бий болгохын тулд иргэдийн оролцоо, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эдийн засгийн хөшүүргийг бий болгох ёстой. Төр иргэдийн оролцоог хангах, аж ахуйн нэгжүүд, мод үржүүлгийн компаниудыг эдийн засгийн бодлогоор дэмжих нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний суурь юм. Иймд ойн стратегийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран эхлүүлээд байна. Ойрын хугацаанд энэхүү стратеги тодорхой болно. Нийслэлд мод тарих газрыг чөлөөлөх, газрын төлбөрийг зохицуулах, мод тарьж буй иргэддээ урамшуулал олгох, эсвэл татварын бодлоготой холбох зэрэг системийг бий болгох хэрэгтэй.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамж гарган, паркийн газрыг чөлөөлснийг иргэд маш тааламжтай хүлээж авч байгаа. Паркийн газрыг ногоон байгууламжаар үлдээх хэрэгтэй. Дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдийн аятай тухтай амьдрах орчныг бий болгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал ач холбогдолтой” гэсэн юм.


“Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн үргэлжилж байна.


Паркийн чөлөөлсөн газрыг нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг БОАЖЯ-наас гаргажээ

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.22






Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн чөлөөлөгдсөн талбайг нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргажээ.


Энэ тухай албан бичгийг өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлсэн байна. 


Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Нийслэлд барилга, байгууламж багадаагүй. Харин иргэдэд очоод суух ногоон талбай, зугаалж алхах цэцэрлэгт хүрээлэн, чөлөөт цагаа өнгөрөөх газар талбай дутаж байна. Тиймээс "Үндэсний соёл, амралтын хүрээлэн"- ийн чөлөөлөгдсөн талбайг иргэдэд ээлтэй, нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүргүүллээ. Дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Хүүхдийн паркийн 6.9 га талбайг зөвхөн ногоон байгууламж болгохыг санал асуулгад оролцсон иргэдийн 96% нь дэмжив

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.22





Хүүхдийн паркийн тохижилт хийгээгүй үлдсэн талбайн 6.9 га газарт бүтээн байгуулалт хийх, эсвэл зөвхөн ногоон байгууламж бүхий амрах хүрээлэн болгох талаар iKon.mn санал асуулга явуулав. 


Нэг өдөр үргэлжилсэн санал асуулгад 4,727 хүн оролцсон бөгөөд 96.2 хувь нь "Зөвхөн ногоон байгууламжтай, амрах цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжиж байна" гэж хариулжээ. Харин 2.1 хувь нь кинотеатр, музей, галерей болон газар доорх 1,000 автомашины зогсоол барихыг дэмжсэн бол 1.7 хувь нь "Бусад" гэсэн саналтай байгаагаа илэрхийлэн байна. 


Хүүхдийн паркийн тохижилт хийгээгүй хэсэгт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кинотеатр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1,000 автомашины газар доорх зогсоол зэргийг барихаар төлөвлөсөн тухай Хотын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн Баасан гарагт мэдээлсэн. 


Нийт 6.9 га газарт дээрх төлөвлөлтийн дагуу газар зохион байгуулж, үлдсэн 20 гаруй га газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлнэ гэдгээ хотын дарга илэрхийлээд буй. 


Гэвч хотын төвийн ногоон байгууламж бүхий энэ том талбайд цементээр нэмж юу ч барихгүй, зүгээр л ногоон байгууламж бүхий соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн болгох хүсэлтэй байгаагаа цахим орчин иргэд илэрхийлсээр байна. 

Д.Мөнх-Эрдэнэ: Хүүхдийн паркийн талбай дээр театр, галерей, музей зэрэг үйлчилгээний барилгыг шинээр барихгүй

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.21





Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн /ҮСАХ/ хашааг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр буулгасан.  Үүнтэй холбоотойгоор паркийн 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей барина гэх мэдээлэл бий. Хүүхдийн паркийн үйл ажиллагааг чухам ямар зориулалтаар явуулах, цаашид ногоон байгууламж хэлбэрээр тохижилт үйлчилгээ хийх эсэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.


-Хүүхдийн паркийн хашааг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нурааж, буулгасан. Улмаар энэхүү нийтийн эзэмшлийн талбайд барилга байгууламж барина гэх мэдээлэл байна. Тэгвэл цаашид ҮСАХ-гийн үйл ажиллагааг ногоон байгууламж хэлбэрээр ашиглах уу, эсвэл бүтээн байгуулалт хийх юм уу?


-Хүүхдийн паркийн 31.4 га газар дээр оффис, орон сууц, зочид буудал гэх мэтчилэн барилга байгууламж бариулахгүй. Харин талбай дээр нь байрлах хуучны модон барилгыг засаж шинэчлэх ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа.


Өөрөөр хэлбэл, цоо шинэ барилга барих бус, одоо байгаа барилгыг шинэчилнэ хэмээн ойлгох нь зүйтэй. Хамгийн гол нь нийслэлийн иргэд тоглодог, цугладаг, амардаг, тухалдаг газар болгон тохижуулахыг зорьж байгаа. Дээр дурдсан 31.4 га газрын 5.8 орчим га газар нь тоглоомын бүс юм. Түүнчлэн нуур болон тоглоомын бүсийг оруулж тооцвол нийт 14.9 орчим га газар тохижилттой байгаа гэсэн үг. Харин үлдсэн хэсэг нь ямар нэгэн тохижилт байхгүй.


-Тэгэхээр кино театр, галерей, музей гэх мэтчилэн үзвэр үйлчилгээний газрыг шинээр барихгүй хэмээн ойлгож болох уу?


-Тийм ээ. Одоо байгаа барилга дотроо л үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн 1,000 автомашины газар доорх зогсоолыг шийдэх тухай яригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар паркийн 2.2 га газар дээр автомашины ил зогсоол бий. Энэ ил зогсоолыг далд зогсоол хэлбэр рүү шилжүүлбэл тухайн газар нь чөлөөлөгдөх боломжтой. Тиймээс тэр хавийн газарт ногоон байгууламж, тохижилт хийх хувилбарыг ярьсан. Гэхдээ тус бүтээн байгуулалтын ажлыг иргэдийн санал асуулгыг авч шийдвэрлэнэ хэмээн хотын захирагч хэлсэн. Хэрэв шаардлагагүй гэж үзвэл заавал автомашины далд зогсоол барихгүй.


Дэлхийн жишиг паркууд жилийн дөрвөн улиралд нээлттэй ашиглагддаг. Тиймээс иргэд нь хэзээ ч ороод амрах бүрэн боломжтой байдаг. Ийм орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Хотын даргын зүгээс 20 гаруй га газрыг тохижуулж, жилийн дөрвөн улиралд хүүхэд залуус нь ирж амардаг тоглодог газар болгохоор шийдвэрлэж, хашааг нь буулгасан.


- Тохижилтын ажлын хүрээнд 2022 онд нийслэлээс 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ гэх мэдээлэл бий. Үүнийг тодруулбал?


-Мэдээж ногоон байгууламжийн ажлыг зүй ёсоор хийнэ. Мөн явган хүний зам, дугуйн зам, спортын талбай бий болгоно.


Өнөөдөр /2022.3.21/ Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 20 гаруй га газарт төлөвлөлт хийнэ. Мөн төсөв боловсруулна.


Хэний ч өмнө нь нүүр улайхгүй, эрүүл аюулгүй тохилог орчныг бий болгож тохижуулах нь бидний зорилго.


Хотын төвд барилга бариагүй үлдсэн цөөхөн газраа аварч үлдээд, НОГООН байгууламж болгож өгөөч ХОТЫН ДАРГА АА!

Эх сурвалж: ikon.mn, 2022.03.18





Цар тахлын халдвар хөхөө өвлийн хүйтэнтэй зэрэгцэн намжих тийш хандаж, Улаанбаатар хот урин дулаантай золгож байна.


Цээж тэнэгэр амьсгалах боломж олгодог дулааны улиралд л залуус их хотынхоо гудамжаар алхаж, хүүхэд хөгшид салхилж, хос хосоороо зугаалахыг хүсдэг.


Харамсалтай нь улс, нийслэлийн төв гудамжнуудад маань өндөр барилга, хашаа бариад ухаж орхисон нүх, цементээр хучсан замаас өөр нүд баясгаж, сэтгэл сэргээх байгалийн үзэсгэлэнг олж харах ямар ч боломж алга.


Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд бидэнд гэрээсээ гараад тухлаад суучих тав тухтай орчин, тэр дундаа ногоон байгууламжийн хүрэлцээ "архаг дутагдалтай" байсаар байна.


Үе үеийн хотын удирдлагууд жил бүр "Ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна" гэцгээдэг ч тохижилт хийх талбай хомс хэмээн "шалтаг" тоочсоор ирсэн билээ.


Иймд Улаанбаатарын төвийн хэсэгт ногоон байгууламж болгон тохижуулах боломжтой, барилгажаагүй хэдхэн газар үлдсэн байгааг одоогийн удирдлагуудад сануулъя. Мөн тухайн талбайг ногоон байгууламж болгохоор тэмцэж буй иргэдийн чин хүслийг энэхүү нийтлэлээрээ уламжилж байна.


Дэлхийн томоохон хотуудын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хүн амынхаа нягтаршил, орчны бохирдлоос шалтгаалж 16 ам.метрээс багагүй байх ёстой гэж үздэг.


Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 ам.метр байна. Энэ тоо нь олон улсын жишгээс дор хаяж гурав дахин бага үзүүлэлт ба нийслэлийн ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаагийн илрэл юм.


Энэ тухай салбарын мэргэжлийн хүмүүс "Нийслэл хот нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг ядаж 9 ам метрт хүргэж байж орчны бохирдлоо бууруулах хэмжээний ногоон байгууламжтай гэж тооцогдоно гэсэн үг" хэмээснийг энд дурдах нь зүйтэй.


Сүүлийн хэдэн сар нийслэл, ойр хавьдаа орчны бохирдол үүсгэж, хүмүүсийн явах орц гарцыг хааж байсан СОЦ нийгмийн үеийн гараашнуудын зай талбайг чөлөөлж, нийтийн эзэмшилд авах ажлыг эхлээд буй. Тэдний заримыг ногоон байгууламж болгож тохижуулахаар төлөвлөжээ.


"Энэ жил зөвшөөрөлгүй нийт 4,860 гараашийг буулгана. Эхлээд цэцэрлэг, сургууль орчмын гараашнуудыг буулгана" гэдгийг Нийслэлийн Газар зохион байгууллагын албанаас мэдээлсэн.


Энэ тухай Хотын дарга Д.Сумъяабазар "Зарим газар нь шөнө нь гараашаа буулгаад, өглөөнөөс нь тохижилтоо хийж эхлэх хэрэгтэй. Хэмжээ багатай газрыг дор нь буулгаад л цэвэрлэх ёстой. Ногоон байгууламжтай, ая тухтай орчныг л бүрдүүлэх үүрэг, чиглэлийг дүүргүүд болон бусад харьяа байгууллагууд аваад, ажилдаа орж байгаа" хэмээн хэлсэн нь хэвлэлийн хуудсанд үлджээ.


Тэгвэл хотын удирдлагууд Та бүхнийг ногоон байгууламжаа нэмэгдүүлэхээр гарааш буулгаж, газар чөлөөлөхөд хүн хүч, хөрөнгө зарж байхад нөгөө талд хоосон байгаа жижигхэн талбайг хүртэл барилгажуулахыг санаархаж байгаа нь иргэдийг бухимдуулсаар байна.


ЖИШЭЭ-1. РЦНК-ийн баруун урд маш удаан ашиглагдаагүй бүтэн 2 га газар хогонд дараатай байна








Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, хуучнаар РЦНК-ийн баруун урд талд 2 га гаруй газрыг хашаалаад олон жил ашиглаагүй, өнөөдөр хогонд дарагдсан талбай болсон байна.

Энэ газар өмнө нь маш том цэцэрлэгт хүрээлэн байсан хэдий ч сүүлийн 5-6 жил хогийн цэг мэт болж бохирдон, зарим хэсэгт нь барилга барих зэргээр шороо тоос босгох болсон тухай тус хороонд удаан хугацаанд оршин суусан иргэд ярьж байв.

Тухайн орчинд амьдардаг иргэд нь уг талбайг ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай болгохоор тэмцэж байгаа аж.

"АНХ НЭГ УЛСТӨРЧ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХ НЭРЭЭР ЭЗЭМШИЖ, ДАРАА НЬ ХУВИЙН КОМПАНИУДАД ЗАРСАН ГЭЖ ЯРЬДАГ"
Энэ талаар Golden vill хотхоны оршин суугч А" Энэ газрын зарим хэсэгт өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн 16 давхар барилга барихаар ажиллаж эхэлсэн.

Хотын удирдлагууд, улстөрчид олон жилийн өмнөөс л энэ газрыг "Цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулна" гэж амладаг байсан ч амлалтдаа хүрээгүй төдийгүй хогоор дүүрч, тоос шороо ихтэй болж орчны бохирдлыг нэмэгдүүлж байна.

Түүхийг нь сонсоход анх энэ газрыг нэг улстөрч сургууль, цэцэрлэг барих нэрээр эзэмшиж, дараа нь хувийн компаниудад зарчихсан гэх юм билээ.

Шадар сайд С.Амарсайхан хүртэл өмнө нь хотын дарга байхдаа энэ газрыг ногоон байгууламж болгоно гэсэн амлалт өгч байсан удаатай. Хотын төвд үлдсэн ганц барилгажаагүй энэ том талбайг ногоон байгууламж болгомоор байна" хэмээн ярилаа.

"ЭНЭ ТАЛБАЙ МАШ ТОМ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙСАН ТҮҮХТЭЙ"
БЗД-ийн нэгдүгээр хорооны иргэн "Дээр үед энэ талбай Улаанбаатар хотын томоохон цэцэрлэгт хүрээлэн байсан түүхтэй бөгөөд маш олон модтой байсан. Гэтэл одоо олон жилийн настай хэдхэн мод үлдсэн. Тэрийг нь хүртэл тайраад барилга барих гэж байна.

Миний хувьд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу голынхоо цаад талд амьдардаг байсан. Харин энд нүүж ирээд жил орчим болж байгаа. РЦНК-ийн энэ газрыг ногоон байгууламж болгоод өгөөсэй гэж маш олон хүн хүсэж байгаа.

Хотын иргэд бидэнд тухлаад суух том ногоон байгууламжийн талбай л хэрэгтэй байна. Учир холбогдолгүй бөөн барилга байгууламжаар нийслэл хот дүүрэх нь.

Хотын төв хэсэгт барилгажаагүйгээр үлдсэн ийм газар одоо бараг байхгүй. Үлдсэн ганц энэ газраа бид аварч үлдэж, ногоон байгууламж болгох хэрэгтэй" гэсэн юм.

"ОДОО ҮЛДСЭН ГАЗРАА НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОХЫГ ХҮСЭЖ БАЙНА"


Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, хуучнаар РЦНК-ийн баруун урд талд 2 га гаруй газрыг хашаалаад олон жил ашиглаагүй, өнөөдөр хогонд дарагдсан талбай болсон байна.

Энэ газар өмнө нь маш том цэцэрлэгт хүрээлэн байсан хэдий ч сүүлийн 5-6 жил хогийн цэг мэт болж бохирдон, зарим хэсэгт нь барилга барих зэргээр шороо тоос босгох болсон тухай тус хороонд удаан хугацаанд оршин суусан иргэд ярьж байв.

Тухайн орчинд амьдардаг иргэд нь уг талбайг ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай болгохоор тэмцэж байгаа аж.

"АНХ НЭГ УЛСТӨРЧ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХ НЭРЭЭР ЭЗЭМШИЖ, ДАРАА НЬ ХУВИЙН КОМПАНИУДАД ЗАРСАН ГЭЖ ЯРЬДАГ"
Энэ талаар Golden vill хотхоны оршин суугч А" Энэ газрын зарим хэсэгт өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн 16 давхар барилга барихаар ажиллаж эхэлсэн.

Хотын удирдлагууд, улстөрчид олон жилийн өмнөөс л энэ газрыг "Цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулна" гэж амладаг байсан ч амлалтдаа хүрээгүй төдийгүй хогоор дүүрч, тоос шороо ихтэй болж орчны бохирдлыг нэмэгдүүлж байна.

Түүхийг нь сонсоход анх энэ газрыг нэг улстөрч сургууль, цэцэрлэг барих нэрээр эзэмшиж, дараа нь хувийн компаниудад зарчихсан гэх юм билээ.

Шадар сайд С.Амарсайхан хүртэл өмнө нь хотын дарга байхдаа энэ газрыг ногоон байгууламж болгоно гэсэн амлалт өгч байсан удаатай. Хотын төвд үлдсэн ганц барилгажаагүй энэ том талбайг ногоон байгууламж болгомоор байна" хэмээн ярилаа.

"ЭНЭ ТАЛБАЙ МАШ ТОМ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙСАН ТҮҮХТЭЙ"
БЗД-ийн нэгдүгээр хорооны иргэн "Дээр үед энэ талбай Улаанбаатар хотын томоохон цэцэрлэгт хүрээлэн байсан түүхтэй бөгөөд маш олон модтой байсан. Гэтэл одоо олон жилийн настай хэдхэн мод үлдсэн. Тэрийг нь хүртэл тайраад барилга барих гэж байна.

Миний хувьд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу голынхоо цаад талд амьдардаг байсан. Харин энд нүүж ирээд жил орчим болж байгаа. РЦНК-ийн энэ газрыг ногоон байгууламж болгоод өгөөсэй гэж маш олон хүн хүсэж байгаа.

Хотын иргэд бидэнд тухлаад суух том ногоон байгууламжийн талбай л хэрэгтэй байна. Учир холбогдолгүй бөөн барилга байгууламжаар нийслэл хот дүүрэх нь.

Хотын төв хэсэгт барилгажаагүйгээр үлдсэн ийм газар одоо бараг байхгүй. Үлдсэн ганц энэ газраа бид аварч үлдэж, ногоон байгууламж болгох хэрэгтэй" гэсэн юм.

"ОДОО ҮЛДСЭН ГАЗРАА НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОХЫГ ХҮСЭЖ БАЙНА"






Иргэд “Гаднын том хотууд ногоон байгууламж ихтэй тул иргэд нь ая тухтай, амарч, алхдаг юм билээ. Гэвч Улаанбаатар хотын иргэдэд алхах, амрах нөхцөлийг бүрдүүлсэн ногоон байгууламжтай газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр байдаггүй нь харамсалтай.

Уг нь өмнөх Хотын дарга нар энэ газрыг ногоон байгууламж болгоно гэж шийдвэрлэж байсан. Гэсэн ч одоог хүртэл тоос, шороонд дарагдсан хэвээрээ л байна. Манай хотод ногоон байгууламж маш муу. Хамгийн сүүлд энэ газарт нэг барилга баригдсан. Бид барилга баригдаж эхэлж байх үед л эсэргүүцээд дийлээгүй.

Одоо үлдсэн газраа ногоон байгууламж болгохыг хүсэж байна. Нарийн асуудлыг мэдэхгүй ч нийслэлд ногоон байгууламж болгох боломжтой томоохон газруудыг барилгажуулалгүй аварч үлдээд, ногоон байгууламж болгох нь хамгийн чухал асуудал” хэмээн ярилаа.

"РЦНК-ын Ногоон байгууламжаа аваръя" фэйсбүүк хуудаснаас авав.












ЖИШЭЭ-2. 400 ам.метр ч хүрэхгүй талбайд барилга барихаар улайрч байна








БЗД-ийн 25 дугаар хороо, Миний сүлжээ дэлгүүрийн зүүн талд байрлах 167, 168 дугаар байрны урд талын авто зам дагуух 360 ам.метр талбайд газрын маргаан өрнөөд хэдэн жил өнгөрчээ.

Тус талбайд тоглоомын талбай эсвэл ногоон байгууламж байгуулахаар хотхоны оршин суугчид төлөвлөж байсан ч газрыг эзэмшигч компани хашаа бариад удаж байгаа аж.

"ЭНЭ ЖИЖИГХЭН ТАЛБАЙД ХААНААС, ЯМАР ЭЗЭМШИГЧ ГЭНЭТ ГАРААД ИРСНИЙГ МЭДЭХГҮЙ, ШУУД БАРИЛГА БАРИНА ГЭЭД ХААШАА БОСГОЖ ЭХЭЛСЭН"
Уг хэсэг газарт яагаад хашаа барьсан, үг бичсэн байгаа талаар оршин суугч А "Оршин суугчдын зүгээс энэ хэсэг газарт анх хүүхдийн тоглоомын талбай байгуулъя гэж дүүрэгтээ хүсэлт тавьж байсан ч зам дагуу учраас стандартаараа болохгүй тул зөвхөн иргэдийн амарч суух, ногоон байгууламж, сүүдрэвч хийгээд өгөхийг л хүсэж байгаа.

Өнгөрсөн намар энэ асуудал нааштай шийдэгдлээ гэж сонсогдсон ч одоог хүртэл хашаатай хэвээрээ л байна. Энэ жижигхэн талбайд хаанаас, ямар эзэмшигч гэнэт гараад ирснийг мэдэхгүй. Нэг л өдөр манай хотхоныг халхалж, барилга барина гээд хашаалж эхэлсэн. Оршин суугчид бид ойр орчмынхоо барилгажаагүй хэсэгхэн газрыг ногоон байгууламж болгож авч үлдэхээр өдий хүртэл тэмцэж байна" гэв.

"ХҮҮХДЭЭ САЛХИЛУУЛАХЫН ТУЛД ТЭРГЭЭ ТҮРЭЭД ӨӨР ХОТХОН РУУ ЭСВЭЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОРДОГ"
Мөн оршин суугч Ц "Үнэнийг хэлэхэд, манай хотхонд гадаа суугаад хүүхдээ салхилуулах саад ч байдаггүй. Би хааяа хүүхдээ салхилуулахдаа хойно байрлах "Ногоон төгөл" хотхоны сааданд очиж суудаг. Харин зуны улиралд хүүхдийнхээ тэргийг түрээд урагшаа Цэцэрлэгт хүрээлэн ордог. Уг нь байрны маань урд талыг ногоон байгууламж болгож тохижуулаад өгвөл үнэхээр их баярлах байна" хэмээн ярив.

"НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТОХИЖИЛТЫГ ИРЭХ САРААС ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН Ч МАРГААН ДУУСГААГҮЙ БАЙНА"
Энэ талаар тухайн хоёр байрны СӨХ-ны даргаас утсаар тодруулахад "Уг нь Хотын даргын захирамжаар 2021 оны есдүгээр сарын 7-нд уг газрыг эзэмших эрхийг нь дуусгавар болгох тухай захирамж гарсан. Ингээд бид энэ хэсэг газрыг ногоон байгууламж болгохоор хорооны Засаг даргадаа санал тавьсны дагуу энэ ажилд БЗД-ээс 70 сая төгрөгийг баталсан. Энд ногоон байгууламжийн тохижилтын ажлыг ирэх дөрөвдүгээр сараас хийхээр төлөвлөсөн ч газрын маргаан дуусгавар болоогүй тул цаашид хэрхэхийг хэлж мэдэхгүй байна" хэмээн ярив.

"БАРИЛГА БАРИХААР ЗЭХЭЖ БУЙ ГАЗАР ДОР ЭНЭ ХАВИЙН АЙЛУУДЫН ДУЛААНЫ ШУГАМ, ЦЭВЭР УСНЫ НӨӨЦ БАЙДАГ"
Харин үүнийг оршин суугч Г “Хэд хоногийн өмнө газар эзэмшигчид манай СӨХ-ны дарга руу утсаар ярьж, дарамталсан тухай сонсогдсон.

Ер нь иймхэн жижиг газарт хүртэл барилга барина гэж юу байх вэ. Яг барилга барих гээд байгаа тус хэсгийн доор энэ хавийн айлуудын дулааны шугам, цэвэр усны нөөц байдаг. Энэ газрын маргаан үүсээд 4-5 жил болж байгаа ч шийдэгдэхгүй удаж байна. Уг нь хотын өнгө үзэмжийг бодсон ч тэр ийм муухай цэнхэр хашаа байснаас ядаж энэ хавиар алхаж яваа иргэд амраад суух саадтай байсан нь дээр” хэмээн ярилаа.











ЖИШЭЭ-3. Жуковын ард барилга барихаар хашаалсан талбай усаар дүүрчээ






Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Жуковын талбайн ард 16 давхар орон сууц бүхий барилга барихаар хашаалснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө.

Үүнийг тухайн хорооны оршин суугчид эсэргүүцэж, уг газрын эзэмшлийг цуцлан нийтийн эзэмшлийн талбай болгохыг шаардсаар байна.

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙНХ БОЛГОВОЛ ОРШИН СУУГЧИД ӨӨРСДӨӨ ТОХИЖУУЛАХАД БЭЛЭН ГЭДГЭЭ ХЭЛЖ БАЙВ
Тэд өмнө нь "Бид энэ газарт барилга барих эрхийг цуцлах хүртэл цаашид тэмцэнэ. Хэрвээ хотын захиргаанаас барилга барих эрхийг цуцлаад, нийтийн эзэмшлийнх болгоод өгчихвөл оршин суугчид бид өөрсдөө энэ газарт мод, зүлгээ тариад тохижуулахад бэлэн байна" хэмээн тэмцэж байсан юм.

Уг нь 2021 оны есдүгээр сарын 15-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Жуковын талбайн арын газрын асуудлыг шалгаад дахин танилцуулах үүргийг Ерөнхий сайд хотын даргад өгсөн талаар албаныхан мэдээлсэн. Гэвч энэ асуудал одоог хүртэл хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус байна.

2021 ОНЫ ЗУРГААДУГААР САРД ААН-Д ӨГӨГДСӨН ГАЗАР ЭЗЭМШИХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛААД, НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗАР БОЛГОН ТОХИЖУУЛАХЫГ ҮҮРЭГДЭЖ БАЙЖЭЭ
Тухайн үед Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн контент боловсруулах хэлтсийн дарга О.Бямбагэрэл “2021 оны зургаадугаар сарын 1-ний ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд хотын даргад Жуковын талбайн газар буюу БЗД-ийн 4 дүгээр хороонд байрладаг газрыг чөлөөлөх үүргийг өгсөн. Тодруулбал, ААН-д өгөгдсөн газар эзэмших зөвшөөрлийг нь цуцлаад нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон юм.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ газрын асуудлыг шалгаж үзээд дахин танилцуулах үүргийг хотын даргад өглөө. Өөрөөр хэлбэл, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар асуудлыг шалгуулах боломжтой гэж ойлгож болно. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг дахин танилцуулна” хэмээн хэлж байв.

Гэвч энэ асуудал одоог хүртэл хэрхэн шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Харин албаны эх сурвалж тус газартай холбоотой шүүхийн маргааны улмаас мэдээлэл өгөх боломжгүй байгааг учирласан юм.

"ОДООГ ХҮРТЭЛ ГАЗРЫН АСУУДАЛ ОГТХОН Ч ӨӨРЧЛӨГДСӨН ЗҮЙЛГҮЙ ХАШААТАЙ БАЙГААД ЭМЗЭГЛЭЖ БАЙНА"
Оршин суугчдын төлөөлөл "Засгийн газраас уг нь тухайн газрын нийтийн эзэмшил болгохыг үүрэг болгосон гэсэн ч яаж шийдэгдсэн нь мэдэгдэхгүй байгаа.

Одоо энэ хашаан дахь газар нуур шиг болчихсон. Газрын гүний ус ингэж доороосоо ундарч гарч ирж байгаа гэж таамаглаж байна. Одоог хүртэл газрын асуудал огтхон ч өөрчлөгдсөн зүйлгүй хашаатай байсаар байгаад эмзэглэж байна" гэсэн юм.










Уг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 6 дахь хэсэгт "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг болгоно" гэж заасан байдаг. Гэвч дээрх газрууд одоог хүртэл эзэмших, ашиглах эрхийн маргаан өрнүүлсээр байна. 
Энэ бол хотын төвийн ганцхан дүүрэгт иргэд нь газраа нийтийн эзэмшил, ногоон байгууламж болгохоор ил тэмцэж байгаа асуудлын ердөө гуравхан жишээ юм.

Хотын зүгээс ногоон байгууламжийн асуудалд хэрхэн анхаарч байгааг албаныхнаас тодруулахад "Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгаснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 8 ам.метрт хүргэнэ гэсэн томоохон бодлогот зорилттой байгаа. Энэ зорилтын хүрээнд нийслэл ногоон байгууламжаа нэмэгдүүлэн ажиллана" хэмээн УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Сүхбат хариулсан. 

Мөн "Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтэд улсын нийт төсвийн нэгээс доошгүй хувийг зарцуулдаг байх хөдөлгөөн өрнөж байгаа тул дээрх зорилтынхоо хүрээнд маш олон ажлыг хийнэ гэж харж байна.

Тухайлбал, нийслэлийн есөн дүүрэгт мод, тарьц суулгацыг нэмэгдүүлэх чиглэлээр мод үржүүлгийн газрууд байгуулагдах ажлууд энэ жилээс маш их өрнөнө. Олон нийтийн зориулалттай томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлууд ч хийгдэх бөгөөд боловсон хүчнийг мэргэшүүлэх, сургах талын ажлууд маш их явагдаж байна" хэмээн хэлсэн юм.

Тэгвэл нийслэлийн удирдлагууд дээрх ажлынхаа нэг хэсэгт үүнийг оруулж, хотын төвийн барилгажаагүй үлдсэн талбайгаа аварч үлдээд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгох саналыг үүгээр дэвшүүлж байна.

Нийслэл нийтийн эзэмшлийн газруудаа ногоон байгууламж болгохгүй бол хот тэр чигтээ "Бетонон ширэнгэ" болоход ойрхон байна.

Эргэн сануулахад, Хотын дарга асан С.Амарсайхан "Хуулийн дагуу бол тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүй хоёр жил болбол цуцлах ёстой. Энэ мэт олгосон олон газар Улаанбаатарт бий тул зориулалтын бусаар ашиглаж байгаа болон ашиглахгүй орхисон газруудыг шалгана" хэмээн Төв талбайн урд хэсгийн 2.5 га газрыг нийтийн эзэмшил болгохоо зарлах үеэрээ хэлж байв.

Мөн одоогийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, хотын төвд өндөр барилга бариулахгүй байх бодлого барина хэмээсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгч байв.

Хотын дарга нарын хэлсэн амлалт, өгсөн үүрэг даалгаврууд хэрхэн биеллээ олохыг нийслэлийн иргэд чих тавин хүлээсээр буй.

Ногоон байгууламжийг арчилж, ургуулах талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс сургалт явуулна

Эх сурвалж: gogo.mn, 2022.01.28


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийн цогц сургалтыг нийслэлийн есөн дүүргийн холбогдох байгууллагынханд зохион байгууллаа.


Тодруулбал, тус сургалтыг нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын мэргэжлийн, мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн баг нэгдүгээр сарын 12-25-нд цахим, танхимын хэлбэрийг хослуулан, халдвар хамгааллын дэглэмийг сахин зохион байгуулсан юм.


Дүүргүүдийн ЗДТГ-тай хамтарсан тус сургалтаар модны үр, тарьц суулгац бэлдэх, мод үржүүлгийн газар байгуулах, модыг зөв тарьж, арчлан ургуулах тухай болон цэцэг, зүлэг тарих, ногоон байгууламж бүтээх, цэцэрлэгт хүрээлэн бий болгох төлөвлөлт, ногоон байгууламжийн дөрвөн улирлын арчилгаа зэрэг цогц мэдлэг мэдээллийг холбогдох албан хаагчдад олголоо. 


Тэрбумаар тоологдох мод тарихын тулд иргэдэд экологийн боловсрол олгож, удирдан зохион байгуулах ажилчдад ногоон байгууламжийн талаарх мэдлэгийг бүрэн дүүрэн олгох нь нэн чухал юм. Иймд 12 жилийн ажлын туршлагатай, Монголын цорын ганц цогцолбор цэцэрлэгт хүрээлэн болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ энэхүү сургалтыг  бүх аймаг, нийслэлийн  хэмжээнд  хийх  зорилт тавин ажиллаж байна.