Showing posts with label UB 2040. Show all posts
Showing posts with label UB 2040. Show all posts

“Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн ерөнхий төлөвлөгөө боловсруулна

Эх сурвалж: gogo.mn, 2022.02.03





“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан долоо хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж буй аж.


Үхэр жилийн сүүлийн хуралдаан өнгөрсөн мягмар гарагт болсон бөгөөд ээлжит танилцуулгатай холбоотойгоор “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Ерөнхий сайдын 2022 оны нэгдүгээр албан даалгаварт тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө”, “Ногоон хөгжлийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө”-г хамтран боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.


Ерөнхий сайдын албан даалгаварт үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулах тайлан, мэдээг хугацаа алдалгүй цахим технологи ашиглан товч тодорхой, тоо баримтаар баталгаажуулан шуурхай ирүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулсан байна.

Барилгын тусгай зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй

Эх сурвалж: www.montsame.mn, 2021.08.24






Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч барилга, байгууламж шинээр барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар захирамжлаад буй.


Энэхүү захирамжийн талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатараас тодруулснаа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.


-Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай холбоотой барилга, бүтээн байгуулалтыг зогсоож, царцаах гэж буй мэт ташаа мэдээлэл хэвлэл, цахим орчинд гараад буйд ямар хариулт өгөх вэ?

Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар одоо эхэлсэн, үргэлжилж буй барилга, бүтээн байгуулалт зогсохгүй гэдгийг тодотгоё. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх,  хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг  боловсруулан батлуулахтай уялдуулан дараах байршилд тодорхой хугацаанд шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй байхаар захирамжилсан. Тухайлбал, Горхи-Тэрэлжийн БЦГ, Богд уулын ДЦГ, Улаанбаатар хотын төвийн бүсэд шинээр барилга, байгууламж барих, эхлүүлэхтэй холбоотой хотоос өгдөг зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй. Энэ нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлах хүртэлх хугацааг хэлж буй юм.


-Өмнө нь олгосон зөвшөөрөл хүчин төгөлдөр гэсэн үг үү?

Тийм ээ. Захирамж гарахаас өмнө олгосон тусгай зөвшөөрөл хүчинтэй. Баригдаж эхэлсэн болон эхлүүлэх барилгын бүтээн байгуулалт үргэлжилнэ.


-Захирамжид БЦГ, ДЦГ-ын сацуу Улаанбаатар төвийн бүсийг онцлон тодотгосон нь анхаарал татаж байна?

Улаанбаатар хотын төвийн бүсэд дэд бүтцийн хүртээмж маш муу. Нийслэл хот гадагш тэлэлгүй, төвдөө хэт ачаалалтай хөгжиж байгаа нь дэд бүтэцтэй холбоотой. Нөгөөтээгүүр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2013 онд батлуулснаас хойш дахин шинэчлээгүй. Иймд юун түрүүн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах, энэ хүртэл барилгын зөвшөөрлийг түр зогсоох шаардлага урган гарч байгаа юм. Одоо мөрдөж буй барилгажилтын журамд тухайн компани нийт талбайнхаа 70 хүртэл хувийг барилгажуулах бололцоог хангаад өгчихсөн байх жишээтэй. Цаашид 30-40 хувьд  барилга барьж, үлдсэн хувьд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол барихыг шаардахаас аргагүй.


-Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ гэж ойлгосон зөв үү?

Тийм ээ. Улсын болон нийслэлийн төсвөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг цаашид ч зогсоохгүй. Мөн хотын төвийн бүсээс бусад газарт зөвшөөрөл олгоно. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх төслийн дагуу баригдаж буй барилгын ажил саадгүй үргэлжилнэ. Энэ шийдвэр урт хугацааны хориг саад огт биш. Захирамжид дурдсан байршилд барилгын зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоосноор бид Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахын дээр хот дүрэмтэй болж, мэргэжлийн яамд барилгын норм, дүрэм, стандартыг мөн шинэчлэх юм.


-Хэзээг хүртэл зөвшөөрөл олгохгүй гэсэн үг вэ?

-2022 оны дөрөвдүгээр сар хүртэл байх болов уу гэсэн урьдчилсан тооцоо бий.





Хөшигийн хөндий орчимд газартай 76 иргэн, аан-ийн газар ашиглах эрхийг эхний ээлжид цуцлахаар болсон

 Эх сурвалж: Солонго, www.barilga.mn, 2021.08.02


"Хөшигийн хөндийн хот төлөвлөлтийг хийх гол шалтгаан нь олон улсын нисэх онгоцны буудал баригдсантай холбоотой. Шинэ Зуунмод хот, Майдар хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг гурван газар нь хоорондоо 10-15 километрийн зайтай. Иймээс эдгээр ерөнхий төлөвлөгөөг нэгтгэх саналыг БХБЯ-наас гаргаж, Хөшигийн хөндий орчимд нэгдсэн төлөвлөлтийг боловсруулсан.


Өөрөөр хэлбэл Хөшигийн хөндий орчмын 50 мянга орчим га талбайд хийх хот төлөвлөлтийг боловсруулж байна. Үүний 19 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шаардлагатай" гэдгийг Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяр хэллээ.


Тэрбээр үргэлжлүүлэн “Хөшигийн хөндийн хот төлөвлөлтийн тухайд,


Шинэ Зуунмод хотыг дайраад “Богд хаан” төмөр зам, RH3 буюу Ази Европыг холбосон хурдны зам тавигдана. Дээрээс нь нисэх онгоцны буудал баригдаж байгаа учраас тээвэр логистикийн том төв болох юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 2,000 орчим га газар нь тээвэр логистикийн төв болно.


Ажлын байрны хангамжийг уялдуулахын тулд үйлдвэр технологийн парк барихаар төлөвлөж байгаа. Худалдаа үйлчилгээний томоохон төвүүд байна.


Хөшигийн хөндийд 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох төлөвлөлт гарсан.


Шинэ нисэх буудлыг түшиглэсэн аялал жуулчлал, эдийн засгийн төв болно. /Олон улсын зэрэглэлд нийцсэн эдийн засгийн тусгай бүс байна./


Сэргэлэн сумыг хоёр дагуул хотын эдийн засгаар дэмжих хүнс хөдөө аж ахуйн чиглэлд хөгжсөн хот байлгахаар төлөвлөсөн.


Ирэх аравдугаар сард багтан ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.


Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19 мянган га газарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 160 дугаар тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагджээ.


Энэ тухай Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр "Газар чөлөөлөх ажлын хэсэг ажиллаад эхний үр дүнгээ танилцуулсан байна. Тодруулбал уг бүсэд 3,173 иргэн, ААН байгууллага газрын эзэмшигч, ашиглагч, өмчлөгч бий. Эдгээр иргэн, ААН байгууллагын газартай холбоотой асуудлыг Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолоор батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж ажиллана. Үүнтэй холбоотойгоор газрыг нөхөн олголтоор солих, хууль бус газар олголтуудыг цуцлах арга хэмжээ зохион байгуулагдана.


Судалгаагаар эхний ээлжид 76 иргэн, ААН байгууллагын газар ашиглах эрхийг цуцлах бэлтгэл ажил хангагдаж байгаа.


Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумдын нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж, өмчилж буй иргэн, ААН байгууллагын сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл заасны дагуу долдугаар сарын 29-нөөс буюу өнөөдрөөс наймдугаар сарын 15-ны хугацаанд Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт зохион байгуулахаар болсон байна.




“УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ /КОНЦЕПЦ/”-ЫГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ ДЭМЖИГДЛЭЭ

2020.06.12


Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ, СУУРЬ СУДАЛГАА”, “КОНЦЕПЦ”, “ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ” гэсэн 3 үе шаттай хийж гүйцэтгэж байгаа бөгөөд эхний үе шат болох “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”-ыг 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн. Тус “Үнэлгээ, дүгнэлт”-ээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголын хэрэгжилтийг 29.6 % гэж дүгнэж хэрэгжилтэд дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзжээ. Үүнд:

  • Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдээгүй;
  • Хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө хугацаа хоцорч батлагдсан;
  • Салбарын мастер төлөвлөгөө бүрэн боловсруулагдаагүй;
  • Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд мониторинг хийх тогтолцоо бүрдээгүй;
  • Ерөнхий төлөвлөгөөний хөрөнгө оруулалт, санхүүжилт дутмаг;
  • Улс төрийн нөлөөлөл


Мөн хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал дээр суурилан цаашдын хөгжлийн алсын харааг тодорхойлсны үндсэн дээр нийгэм эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны хөгжил, цаг үеийн өөрчлөлтүүдтэй нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ыг боловсруулах нь зүйтэй гэсэн зөвлөмж, дүгнэлтийг гаргасан байна.

Хоёр дахь үе шат болох “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг боловсруулж мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны мэргэжлийн байгууллагуудын холбогдох шатны хурлуудаар хэлэлцүүлж санал зөвлөмж авч тусган, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулж ажилласан.

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-аар ОРШИН СУУГЧДЫН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТААТАЙ ОРЧИНД АМЬДРАХ БҮРЭН ЭРХТЭЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЭРГҮҮНИЙ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН, ОЛОН УЛСАД БАЙР СУУРИА ЭЗЭЛСЭН ЭДИЙН ЗАСАГТАЙ, МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ, ИРГЭН ТӨВТЭЙ ХОТ болгон хөгжүүлэх зорилгыг дэвшүүлж дараах үндсэн зорилтуудыг тодорхойлсон. Үүнд:

  • Тогтвортой хөгжилтэй хот;
  • Идэвхтэй хот;
  • Дасан зохицох чадвартай хот;
  • Цогц, цомхон хот;
  • Хүртээмжтэй хот;
  • Хэмнэлттэй хот гэсэн зарчмууд болно.


2040 оны төсөөллөөр Нийслэлийн хүн ам 2.2 сая байх бөгөөд үүнээс 600 мянган хүн амыг Дагуул, хаяа хот, тосгодод суурьшуулна. Дагуул, хаяа хот, тосгодыг худалдаа, үйлчилгээ, соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна.

Улаанбаатар хот доторх төвлөрлийг задлах зорилгоор соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын шинэ төв, дэд төв, төрөлжсөн төв, олон нийтийн төвүүдийг шинээр байгуулж, тэдгээрийг холбосон хөгжлийн коридорыг бий болгоно.

Эрэлтэд суурилсан /demand driven/ төлөвлөлтийг боловсруулж, санхүүжүүлэх боломжтой /bankable/ төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, Урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлэх үнэт цаас гаргах Хөрөнгө оруулалтын сан байгуулж, менежментийн тогтолцоог бүрдүүлэх, Татварын олон төрөл, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, Нийслэл хотын хэмжээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж хотын бие даасан эдийн засгийн бүтцийг бий болгоно.        

Мөн Улаанбаатар хотын суурьшлын хилийг дагуулан 50 метр өргөнтэй суурьшлыг хязгаарлах ногоон бүс байгуулах бөгөөд одоогийн байгалийн унаган төрхөөрөө байгаа газруудад болон төлөвлөлтийн дэд төвүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулж агаар, орчны бохирдлыг бууруулах зэрэг томоохон зорилтууд тусгагдсан.

Тус үзэл баримтлалыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулахыг Барилга, хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгов.

2020 онд дахин төлөвлөлт хийх гэр хорооллын 13 байршил

2020 оны 2 сарын 7-нд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар (ХБХГ) Барилгын загвар зураг батлуулах, тавигдах шаардлага, түр хашааны стандарт болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлийн 13 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулах тухай ХБХГ-ын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтуул танилцууллаа. 
“Хот байгуулалтын хөгжлийн газраас 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах болоод гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах гэсэн хоёр төсөл дээр анхаарч ажиллах юм байна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 3 сарын 20-ныг хүртэл төсөл хэрэгжүүлэгч нэгжийг сонгон шалгаруулалтыг зарласан байна.

Байршлуудын мэдээлэл

Баянзүрх дүүрэг












Сонгинохайрхан дүүрэг




Чингэлтэй дүүрэг




Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ийг БХБЯ-ны дэргэдэх Шинжлэх Ухаан техник, технологийн зөвлөлийн хурлаар дэмжигдлээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ийг БХБЯ-ны дэргэдэх Шинжлэх Ухаан техник, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж санал зөвлөмж авснаар дэмжигдлээ.

2019.11.22

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг НИТХ-аар хэлэлцүүлж дэмжлээ

Эх сурвалж: barilga.mn 
2019.10.30

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад 4 удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан.