Эх сурвалж: Ламжавын Гүндалай, 2026.05.09
Үер
in anthropology, Bayanzurkh, corruption, flood, nature, photo /
Үер
in anthropology, Bayanzurkh, corruption, emergency, environment, flood, nature, photo /
Г.Ганбат: Үнэн хэрэгтээ явган хүний зам, замын хашлага чинь өөрөө авлигын соёл болчихлоо
in corruption, pedestrian /
Эх сурвалж: П.Сайнжаргал, www.ikon.mn, 2023.05.03
“Авто замын салбар дахь асуудал шийдэл: Явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл ба хяналт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын байранд болсон юм.
Энэхүү хэлэлцүүлэгт Барилгын Хөгжлийн Төв, Хотын стандарт, хяналтын газар, АТГ болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцов.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш: Сүүлийн жилүүдэд явган замын хавтан сольж байгаа үйл ажиллагаатай холбоотой иргэдийн өргөдөл, гомдол АТГ-ын 110 утсаар болон бичгээр их ирж байна.
Бодит жишээ яривал, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны авто замын тохижилтыг 2020 оны найм, есдүгээр сард гүйцэтгэсэн. Гэтэл хавтангууд нь шинээрээ байхад хүүхдийн хичээл эхлэхтэй зэрэг шинэ замыг хуулж эхэлсэн талаарх гомдол ирсэн. Иргэдийн зүгээс дөнгөж өмнөх жил нь сольсон хавтанг яагаад дахин засаж байгаа юм бэ гэх шүүмж хэлсэн.
Түүнчлэн өмнөхөөс нь дордуулж тэгш бус гадаргуутай явган хүний зам тавьсан гэх асуудал байна. Энэ мэтчилэн замын хавтан, хашлагатай холбоотой маш олон жишээ бий.
Явган хүний замын ажлыг хариуцаж, энэ чиглэлээр акц зохион байгуулж буй нэгжүүдийн авлигын эрсдэлийн түвшнийг харвал:
Нийслэлийн ЗДТГ
Хот байгуулалт хөгжлийн газар дээгүүр байр эзэлж байна.
"Хэрэв авлигатай тэмцье, хариуцлага тооцъё гэвэл явган хүний замаас л эхлэх ёстой"
БХТ-ийн Магадлалын хэлтсийн дарга Э.Хангал: Явган хүний замын засварт захиалагч, гүйцэтгэгч аль аль тал хяналттай хандах нь чухал. Зураг төсөл, материал чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Жишээлбэл, зураг төсөл дээрээ хөтөч хавтан нь харагддаг ч бодит байдалд хөтөч хавтангүй байх зэрэг асуудал бий.
Хамгийн гол нь захиалагч зургийн даалгавар өгөхдөө хаанаас эхлэх вэ гэдгээ тодорхойлох ёстой.
АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат: Бүх шатанд хяналт тавих хэрэгтэй байна. Хотын стандарт байгаа ч хяналтгүй, улмаар Улаанбаатар өнөөдөр галзуу хүний хот болсон шүү дээ.
Үнэн хэрэгтээ явган хүний зам, замын хашлага чинь өөрөө авлигын соёл болчихлоо. Монголын 3.4 сая хүн өдөр болгон тэр замаар алхаж байгаа. Алхах болгондоо дотроо гаслаад л зүгээр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй явж байна. Үүнд ямар ч хяналт, хариуцлага алга. Хэрэв авлигатай тэмцье, хариуцлага тооцъё гэвэл явган хүний замаас л эхлэх ёстой.
Өнгөрсөн жил 5 их наяд төгрөгийн авлигыг АТГ илрүүлэн ажиллаж байна. Энэ бол Монгол Улсын төсвийн тал хэсэг. Замын хашлагаас эхлээд л ийм их авлигын асуудал байна гэсэн үг.
Ц.Ууганбаяр: ТОСК-тай хамтарсандаа харамсдаг. Эцэст нь зээлийн гэрээ, компани, бүгдийг ТОСК-ын өмч болгох санаатай байсан байх
in corruption, housing /
Эх сурвалж: Н.Эрхэмбаяр, www.ikon.mn, 2023.05.02
Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 12 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ долоо хоногийн шүүх хуралдаанаар яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс прокурор, өмгөөлөгч, асуулт асууж, хариулт авч байгаа юм.
Өнөөдрийн үдээс хойших шүүх хуралдаанаар “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн "ТОСК-аар дамжуулан авсан Хөгжлийн Банкны зээлийн асуудлыг хэлэлцэв.
Энэ үеэр тус компанийн захирал Ц.Ууганбаяраас Хөгжлийн Банкны төлөөлөгч Гүрбазар асуулт асууж, хариулт авлаа.
- Эксим банкнаас зээл олгох нөхцөл шаардлагыг биелүүлээгүй гол буруутан хэн бэ?
- Манай компани одоо хүртэл хохирчхоод явж байгаа. Миний бодлоор ТОСК буруутай.
- Та төсөл санаачлагч, хэрэгжүүлэгчийн хувьд Хөгжлийн Банк, ТОСК хоёр төрийн байгууллага хоорондын зээлийн гол буруутан юм биш үү?
- Таны цуцалсан баталгаа, ханшийн өсөлт, битүүмжтэй гэж хэлчхээд оруулаагүй мөнгө гээд бүх юмны мөнгийг би хариуцаад иргэний шүүхээр яваад дууссан. Хөгжлийн Банк зээлийн баталгаа гаргачхаад цуцалсан. Цуцалдаг баталгаа гэж байхгүй. Та зээлийн баталгааг цуцлуулсан хүний нэг хэмээн ярьж байна. Тэгэхээр та энэ төслийг гацаасан хүний нэг.
Манай аваагүй зээлийн маань ханш 40 хувь өссөн байсан. Тийм байхад та нар дахиад үзэх шаардлага тавьсан.
Бүх хугацаанд явсан мөнгийг иргэний шүүхийн маргаанаар дуусгавар болгоод төлбөрийг нь төлсөн. Арилжааны зээл аваад явсан бол энэ төсөл аль эрт дуусаад бүрэн ашиглалтад орох байсан.
- ТОСК зүгээр байсан байгууллага, Танай баталгааны асуудал 2012 оноос эхэлж 2019 онд цуцлагджээ. Гэтэл 2012 оноос эхэлсэн асуудалд ТОСК-ыг Засгийн газрын тогтоолын дагуу оруулж, гэрээ байгуулах замаар танай төслийг санхүүжүүлсэн байна. Төрийн байгууллагууд ажлаа бүрэн хийжээ. 2015 оноос нөхцөл шаардлагаа хангаж чадахгүй байтал банк 18 сарын дараа татсан асуудал байгаа. ТОСК-ын битүүмжтэй байсан мөнгөөр танайх зээлээ төлүүлчхээд байгаа юм биш үү?
- ТОСК биднийг татаж оруулсан. Тухайн үед гаднын зээлээ хөөцөлдөөд бүтээсэн компани байхгүй. Миний мэдэх 10 гаруй компани зээл хөөцөлдсөн. Хөгжлийн Банк дөнгөж байгуулагдчихаад баталгаа цуцалсан учир цаашдаа муу жишиг тогтоохгүйн тулд ТОСК бидэнд санал тавьсан.
Би ТОСК-тай хамтарч ажилласандаа харамсаж байна. Өөрийнхөөрөө явсан бол илүү мөнгө төлөөд суухгүй байсан байх. Зээлийн шаардлага хангаагүй газартай гаднын банк зээлийн гэрээ зурдаггүй юм. Манайхаас шимтгэл авдаггүй, Монгол шиг биш.
Чи нөхцөлөө аваад ир гэсэн. Наад мөнгийг чинь зарцуулаад юмаа хийхгүй юм уу гэхэд үгүй ээ битүүмжтэй байгаа ашиглаж болохгүй гэсэн ТОСК-ын санаагаар ийм зүйл болсон.
Эцсийн дүндээ зээлийн гэрээ, компани, бүгдийг ТОСК-ын өмч болгох санаа байсан юм шиг байна. Би сайн тааж мэдэхгүй. Сүүлдээ өгсөн, өгөөгүй ч юм шиг зээл нь гацаад байдаг. Би хилийн хоригтой байгаа. Нөгөө төлсөн зээлийн шимтгэлээ авч ирмээр байна.
- Иргэний хэргийн шүүх хурлаар төсөл хэрэгжүүлэгч 61 тэрбумаа төл гээд, гэрээ байгуулсан ТОСК юунд ч оролцоогүй атал 21 тэрбумыг төлөх шийдвэр гарсан. Битүүмжтэй хугацааг дахин сунгаад өнөөдрийг хүртэл байлгах байсан уу, Банк батлан даасан хугацаагаа сунгасан бол зээл олгох нөхцөлөө хангаж чадахаар байсан уу?
- Бидний гарын үсэг, төлбөрийн таамаг, тамга байхгүйгээр арванхоёрдугаар сарын 20-ны өдөр дансанд байсан мөнгө маань байхгүй болсон. Энэ мөнгөө ашиглуулахгүй бол буцааж аваад манай барьцааг өгөөч гэж Хөгжлийн Банканд хэлж байсан. Эцсийн дүндээ би хохирч байна. Та нар манай гарын үсэггүйгээр гүйлгээ хийсэн учир буруутаж байгаа. Энэ маргааныг Хөгжлийн Банк дандаа хойшлуулдаг. Нэг хүн хариуцаж байгаад дахиад шинээр эхэлдэг. Танай банк шийдвэр гаргахгүй нөхцөлөөс болж бид ингээд явж байна.
Нүүрсний хэрэгт холбогдуулан 7,457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
in corruption, finance, ger horoolol, news, smoke /
Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. П.Зоригт
Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нүүрсний хэрэгт холбогдуулан 92 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх, удирдах албан тушаалтан болон бусад иргэн байгааг Нийслэлийн Прокурорын Газар (НПГ)-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од хэллээ.
Тэрбээр "Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УЕПГ-ын шийдвэрээр АТГ болон цагдаа, тагнуулын байгууллагын мөрдөгч нар ажиллаж байна.
Тодруулбал, НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 11 прокурор, орон нутгаас зургаан прокурор нэмэлтээр ажиллаж байгаа юм. Хамтарсан ажлын хэсгээс нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 46 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүний 28 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг юм" гэлээ.
Үргэлжлүүлэн "Одоогийн байдлаар дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт нь НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтийн 28 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг бий.
Прокурорын байгууллага 28 хүнд холбогдох хоёр хэргийг хянаж байна. Тухайлбал,
Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн шалган нэвтрүүлэх албан хаагчдад холбогдож байгаа юм.
Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 131 дүгээр ангийн 0325 дугаар салбарын алба хаагчид албаны чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд хахууль авсан хэрэгт холбогдуулан НПГ-аас хянаж байна.
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд АТГ-ын 25 мөрдөгч, цагдаагийн байгууллагын 78 нийт 103 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Өнгөрсөн хугацаанд хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид нийт 7,457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 331 үзлэг, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Цагдаагийн байгууллага 90,941 хуудас цаасан баримт, АТГ 547 хавтас, цаасан суурьтай баримтыг тус тус хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэдгийг хэлэв.
"СУРУГА МОНГОЛ"-ын хэрэгт Генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УЕП асан М.Энх-Амгалан, "буурал" А.Гансүх нарыг ШАЛГАЖ БАЙНА
in corruption, Khan-Uul, land /
Эх сурвалж: ergelt.mn. 2022.09.12. Ц.Амундра
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР "СУРУГА МОНГОЛ"-ЫН ХОХИРОГЧИЙГ ЯПОНООС АВЧРАХААР ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ХӨӨЦӨЛДӨЖ БАЙГАА. 70 ГАРУЙ НАСНЫ ХҮН БАЙДАГ. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДЭЭРЭМДДЭГ БАЙДЛЫГ ЭЦЭС БОЛГОНО" ГЭЖ МЭДЭГДЭВ. ТЭГВЭЛ "СУРУГА МОНГОЛ"-ЫН ХЭРЭГТ ГЕНЕРАЛ Б.ХУРЦ, ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАН, ЦЕГ-ЫН ДАРГА АСАН М.ГАНБОЛД, ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД АСАН Ц.УУГАНГЭРЭЛ, "БУУРАЛ" ХОЧИТ А.ГАНСҮХ, "МОН-УРАН"-НЫ Б.НАРАНХҮҮ НАР ОРОЛЦСОНЫГ ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ"-ЭЭС НОЦТОЙ БАРИМТААР ИЛЧИЛЖ БАЙНА
2017 оны аравдугаар сарын 17-нд “Суруга Монгол” ХХК-иас “Нью даун таун” гэх компани 10 га газар авсан байдаг. Анхаарал татсан зүйл нь, “Нью даун таун” ХХК өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй буюу үүсгэн байгуулагдсанаасаа ердөө 15-хан хоногийн дараа “Суруга Монгол” ХХК-иас 10 га газар авсан болж таарав. Байгуулагдаад ердөө 15 хоногийн дараа хотын “А” зэрэглэлийн бүсэд байршилтай 10 га газрыг эзэмшиж эхэлсэн гэхээр энэ компанийн цаана чухам хэн байна вэ гэдэг хардлага эрхгүй төрнө. Эндээс хардлагаас хөвөрдөж цааш хөөвөл маш ноцтой гэмт хэргийн сэжүүр илэрч байна.
Тодруулбал, “Нью даун таун” ХХК анх долоон хувьцаа эзэмшигчтэй, бүгд яг ижил 16 хувийн хувьцаатайгаар байгуулагджээ. Тухайлбал, Маньбадрахын Ганболд, Цогоогийн Уугангэрэл, Бибишийн Билэгсайхан, Цэрэнбатын Чинбаяр, Наранхүүгийн Эрдэнэ, Батсүхлангийн Одончимэг, Даваадоржийн Энэрэл нар анхны хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн байна. Хамгийн ноцтой нь тэд цөм өндөр албан тушаалтнууд буюу “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний төрсөн хүү, төрсөн эгч, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүйн дэд сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хамтран байгуулсан компани болох нь илэрч байгаа юм.
“Нью даун таун” ХХК-ийг үүсгэн байгуулагчид
1.Маньбадрахын Ганболд- Хууль зүйн ухааны доктор, Хошууч генерал цолтой. 1997 онд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн анхны дарга, 2001 онд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 2006 онд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, 2008 онд буюу Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Улсаас БНАСАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар тус тус томилогдож ажилласан.
2.Цогоогийн Уугангэрэл- Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай тасгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Хууль зүйн дэд сайдаар тус тус томилогдон ажиллаж байсан. Мөн дээр дурдсан хошууч генерал М.Ганболдтой хамт “Хос харцага” ХХК-ийн эзэмшдэг.
3.Наранхүүгийн Эрдэнэ- УИХ-ын 2012, 2016 оны сонгуулиар Дундговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан М.Наранхүүгийн төрсөн хүү. Н.Эрдэнэ нь аавынхаа “Дүнжингарав трейд” ХХК, “Дүнжингарав констракшн” ХХК, “Мон-Уран” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
4.Батсүхлангийн Одончимэг- УИХ-ын 2012, 2016 оны сонгуулиар Дундговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан М.Наранхүүгийн төрсөн эгч.
5.Даваадорж Энэрэл- Түүний ээжийг Батын Болор гэдэг. Б.Болор нь Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын төрсөн эгч.
6.Бибиш Билэгсайхан- “Суруга стандарт” ХХК, “Суруга трейдинг” ХХК, “Суруга партнерс” ХХК, “Суруга моторс” ХХК, “Суруга урбан центр” ХХК-иудыг “Проконсалтинг” ХХК-иар дамжуулан эзэмшихээс гадна гүйцэтгэх захирлаар нь ажилладаг.
7.Цэрэнбат Чинбаяр- “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд “Суруга рөүд” ХХК, “Суруга инвестмент” ХХК, “Суруга жапан” ХХК-иудыг эзэмшдэг.
Тэгвэл хэн, ямар зорилгоор, бас яагаад УИХ-ын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүйн яамны дэд сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээр хувьцаа эзэмшигчдээ бүрдүүлсэн “Нью даун таун” ХХК-ийг байгуулж, тэгээд болоогүй “Суруга Монгол” ХХК-иас 10 га таслаж өгөх болов гэдэг ноцтой асуулт гарч ирнэ.
Энэ асуултад хариулт хайж эргэн санавал, 2012 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Суруга Монгол” ХХК-ийн Япон захирал 67 настай Цүнэяки Хара Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнөөс хар тамхины хэргээр баривчлагдсан байдаг. Улмаар Цүнэяки Харад эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвөн сар шахам хорьсон бөгөөд 2012 оны зургадугаар сард шүүх хурал нь болсон. Хачирхалтай нь, шүүхээс Цүнэяки Хараг хар тамхи хэрэглээгүй гэж үзээд, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Цагдаагийн байгууллагаас “Хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан” хэмээн зарласан атал шүүхээс “Хар тамхи хэрэглээгүй” гэж дүгнэсэн нь зохион байгуулалттай гэмт хэргийн сэжүүр болсон. Өөрөөр хэлбэл, Цүнэяки Харад хэн нэгэн, хэсэг бүлэг этгээдүүд зохион байгуулалттайгаар хуурамч хар тамхины хэрэг тохсон юм биш биз гэх хардлага гарч ирсэн. Улмаар “Суруга Монгол” ХХК-д ажиллаж байсан болон Цүнэяки Харагийн орчуулагчийн нөхөр гэх Г.Г, Ц.Б нарыг бусдын захиалгаар Цүнэяки Харагийн зочид буудлын өрөөнд хар тамхи нуусан, ингэхдээ цагдаагийнхантай хамтарсан байж болзошгүй хэрэгт татсан. Гэвч энэ хэрэг шүүх дээр очоод хэрэгсэхгүй болсон байдаг. Ингээд хэн тэдэнд Цүнэяки Хараг хар тамхины хэрэг холбогдуулах захиалга өгсөн, хэргийн гол зохион байгуулагч нь хэн байв гэдэг асуултын хариулт олдолгүй байсаар хэрэг намжсан. “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Хараг ч энэ хэргээс болж, эндэх бүх зүйлээ хаяад нутаг буцсан байдаг.
Тэгвэл “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг хардах нэг өнцөг байна. Тодруулбал, дээр дурдсанчлан 2012 оны хоёрдугаар сард “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Хара ХУД-т байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнөөс хар тамхины хэргээр баривчилсан. Бүтэн дөрвөн сар мөрдөн байцааж, хорьсны эцэст 2012 оны зургадугаар сард шүүхээс Цүнэяки Хараг хар тамхи хэрэглээгүй буюу буруугүй гэж цагаатгасан. Харин энэ хэргийг “Суруга Монгол” ХХК-ийг газар шунасан бүлэглэл хууль хяналтын байгууллагынхны оролцоотойгоор, маш нарийн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулалттайгаар үйлдсэн байж болох хардлага гарч байсан. Тэгвэл “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид буюу Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар дарга, Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан дээрх хүмүүс “Суруга Монгол” ХХК-ийн Япон захиралд хар тамхины хэрэг “тохоход” оролцсон хүмүүс байж болзошгүй хардлага байна. Өөрөөр хэлбэл, Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохсоныхоо хариуд нь 10 га газраар “шагнуулсан” байж болох хардлага байгаа юм.
Харин А.Гансүх “Нью даун таун” ХХК-тай ямар холбоотой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт, А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболд “Монгол корпорэйшн” ХХК-ийг эзэмшилдээ авснаасаа хойш 2017 оны аравдугаар сарын 12-нд “Суруга Монгол” ХХК-иас 23 га газар авч байсан. Түүнд ийнхүү 23 га газраа найр тавьж өгсөн хүн нь хар тамхины хэрэгт холбогдсоноосоо хойш Монголыг орхисон Цүнэяки Харагаас хойш “Суруга Монгол” ХХК-ийг удирдах болсон, одоогийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяр. Харин Ц.Чинбаяр нь “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм. Ингээд харвал, А.Гансүх, түүний төрсөн дүү А.Ганболд нь “Нью даун таун” ХХК-тай, ялангуяа “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяртай салшгүй холбоотой нь нотлогдож байгаа юм. Хоёрдугаарт, Зам, тээврийн сайд асан А.Гансүх өөрийнх нь эрүүгийн хэрэг прокурорт шилжсэн 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, анхны долоон хувьцаа эзэмшигчээс нэгийг нь хассан байна. Ингэхээр энэ компанийн цаад эзэн нь А.Гансүх буюу хувьцаа эзэмшигчдээс хэнийг хасаг, хэнийг оронд нь оруулахыг тэр шийддэг дүр зураг харагдаж байна. Ийнхүү Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан хотын “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн долоон хувьцаа эзэмшигчийн нэг болсноор 1.4 га газартай болсон гэсэн үг юм.
А.ГАНСҮХИЙГ ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД БАЙХ ҮЕД "СУРУГА МОНГОЛ" ХХК 37 ГА ГАЗРАА "МОНГОЛ КОРПОРЭЙШН" ХХК-Д АЛДАЖ БАЙЖЭЭ
Зам, тээврийн сайд асан А.Гансүхийг “Суруга Монгол” ХХК-тай хэзээнээс, хэрхэн яаж холбогдсон тухай түүхийг сөхвөл аль 2012 оноос эхэлдэг ажээ.
Тодруулбал, Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт 50 жилийн туршлагатай Японы “Суруга корпораци” 2003 оны нэгдүгээр сард Монголд “Суруга Монгол” гэх охин компаниа байгуулжээ. Ингээд “Суруга Монгол” ХХК нь нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хороо буюу Удирдлагын академаас зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх эзгүй байсан 88 га газрыг эзэмшиж эхлэв. Тэд энэ газарт “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол буюу 3000 орчим айлын тансаг зэрэглэлийн нийтийн орон сууц, 400 орчим айлын амины орон сууц барихаар ажлаа эхлэв. Хоёр жилийн дараа, 2005 онд эхний гурван орон сууц буюу “Жапан таун” хотхон ашиглалтад орлоо. Улмаар УИХ-ын гишүүд, урлаг соёлын алдартнууд, уул уурхайн эзэд гээд эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй бүхэн энэ хотхон руу цувж эхлэв. Тухайн үед “Жапан таун” хотхоны 140 м2 орон сууц л гэхэд 120 мянган ам.доллараар зарагдаж байсан нь зөвхөн баячуудын л төлж чадах үнэ байсан учраас тэр.
Эхний гурван орон сууц нь цөм борлуулагдаж, тансаг зэрэглэлийн хотхон гэдгээрээ танигдаад байтал 2012 онд “Суруга Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл нь гэнэт үндэслэлгүйгээр цуцлагдав. Хууль ёсоор эзэмшдэг газартаа холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгаа барьсан, оршин суугчид нь гомдол санал гаргаагүй байтал ямар учраас барилгын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсаныг “Суруга Монгол” ХХК-ийнхан хайгаад олоогүй байгаа юм. Тэр үед Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар А.Гансүх ажиллаж байлаа. Өөрөөр бол, “Суруга Монгол” ХХК-ийг Улаанбаатарт барилга барих, барихгүйг шийдэх эрх мэдэл нь А.Гансүхэд байжээ гэсэн үг.
Арга мухардсан “Суруга Монгол” ХХК-ийнхан “авлига” болгож “Монгол корпорэйшн” гэх компанид 37 га газар өгч байж барилгын тусгай зөвшөөрлөө сэргээлгэжээ. Хамгийн ноцтой нь, тухайн үед “Монгол корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Буянцогтоо ажиллаж байсан байгаа юм. Ц.Буянцогтоо бол хожим нь УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан буюу ардчилсан хувьсгалаас хойш түүнээс “салаагүй” хүн. А.Гансүх ч мөн адил З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга болсон цагаас нь дэргэд нь байж, Төрийн өмчийн хорооны хууль эрхзүйн хэлтсийн даргаар ажиллаж явсан түүний хүн байв. Өөрөөр бол, А.Гансүх “Суруга Монгол” ХХК-ийг барилгын тусгай зөвшөөрлөөр нь “шантааж” хийх замаар З.Энхболдын хамаарал бүхий “Монгол корпорэйшн” ХХК-д 37 га газрыг нь тасдан олгуулсан гэх дүр зураг харагдаж байгаа юм. Ингээд “Монгол корпорэйшн” ХХК-ийнхан “Суруга Монгол” ХХК-иас салгаж авсан 37 га газар газраа хоёр хувааж, талыг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” группт өгсөн бөгөөд одоо тэр газарт “Хүннү-2222” хороолол сүндэрлэсэн. Харин үлдсэн тал газартаа “Монгол корпорэйшн” ХХК-ийнхан өөрсдөө орон сууцны хотхон захиалан бариулж байгаа ажээ.
Хамгийн ноцтой нь, “Монгол корпорэйшн” ХХК удалгүй А.Гансүхийн мэдэлд иржээ. Тодруулбал, А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболд нь “Эм Жэй Ти” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Тэгвэл энэ компани нь “Монгол корпорэйшн” ХХК-ийн хувьцааны 99.8 хувийг эзэмшиж эхэлсэн байна. Түүгээр зогсохгүй, А.Ганболд “Монгол корпорэйшн” ХХК-ийг хувьдаа авсныхаа дараа “Суруга Монгол” ХХК-иас 2017 оны аравдугаар сарын 2-нд дахин 23 га газар авсан байна. Ингэж Японы “Суруга Монгол” ХХК-ийн мэдэлд байсан 60 га газар А.Гансүхээр дамжин “Монгол корпорэйшн” ХХК-д иржээ.
Нэгтгэж харвал, А.Гансүх Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд, сайд байхдаа “Суруга Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Улмаар “Суруга Монгол” ХХК-иас “Монгол корпорэйшн” ХХК-иар дамжуулан 37 га газар “авлига” хэлбэрээр авч, хариуд нь барилгын тусгай зөвшөөрлийг нь сэргээж өгсөн. Үүнийхээ дараа “Монгол корпорэйшн” ХХК-ийг төрсөн дүү А.Ганболдынхоо эзэмшилд авч, “Суруга Монгол” ХХК-иас дахин 23 га газар авсан. Нөгөөтээгүүр, "Суруга Монгол" ХХК-ийн Япон захирлыг Монголоос хөөж явуулах төлөвлөгөөнд оролцсон. Үүнд нь оролцсон хууль хяналтынханд “шагнал”-ыг нь өгөхийн тулд “Нью даун таун” ХХК-ийг байгуулж, тэднийгээ хувьцаа эзэмшигч болгосон. Улмаар Ц.Чинбаяртай “тохиролцсон” ёсоор “Нью даун таун” ХХК-д 10 га газар гаргуулж, хувьцаа эзэмшигч тус бүрд 1.4 га газар өгсөн. Гэвч тооцоолоогүй асуудал дэгдэж, өөрийнх нь шинэ төмөр замтай эрүүгийн хэрэг прокурорт шилжсэн. Тэгмэгц нь Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд “Нью даун таун” ХХК-ийн 16 хувийн хувьцаа буюу 1.4 га газар санал болгосон. Тэд тохиролцож, М.Энх-Амгалангийн дүү М.Бат-Амгалан “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, А.Гансүхийн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон дүр зураг харагдаж байгаа юм.
"СУРУГА МОНГОЛ"-ын хэрэгт Генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УЕП асан М.Энх-Амгалан, "буурал" А.Гансүх нарыг ШАЛГАЖ БАЙНА
















































.jpeg)
.jpeg)
.jpeg)
.jpeg)
.png)
