Showing posts with label urban space. Show all posts
Showing posts with label urban space. Show all posts

Н.Сугар: Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно. Барилга барихгүй

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.04.28


Улаанбаатар хотын зарим байршлын гараашийг буулгаж буй. Уг ажлын талаар Хотын ерөнхий менежер мэдээлэл өглөө.


Ерөнхий менежер М.Баяраа "Нийслэлийн Засаг даргын захирамжаар 132 байршлын 2,355 гараашийг буулгаж, 46,418 га талбайг чөлөөллөө. Гарааш буулгах ажил нийслэлийн зургаан дүүрэгт явагдсан.


Баянгол дүүрэгт 33 байршлын 782

Баянзүрх дүүрэгт 21 байршлын 273

Чингэлтэй 5 байршлын 29

Сүхбаатар 30 байршлын 715

Хан-Уул дүүрэгт 21 байршлын 155

Сонгинохайрхан дүүрэгт 22 байршлын 401 гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө.

Тухайн чөлөөлсөн газарт оршин суугчдын хүсэлтийг харгалзан авто зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын , спортын талбай байгуулах эсэхийг шийдэх юм.


Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар зургаан байршилд тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн" хэмээн танилцууллаа.


Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Сугар "Гарааш буулгах ажил нь түгжрэлтэй холбоотой. Учир нь алхах орчин, амарч суух талбай тухтай болсноор иргэдийн алхах сонирхол нэмэгддэг. Тэгснээр ойрхон газарт тээврийн хэрэгслийг сонгохоос татгалздаг болох нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа.


Гарааш чөлөөлсөн талбай дээр оффис, барилга байгууламж, орон сууц барихгүйг эхнээсээ хэлж байсан.


Хувь хүн эзэмшлийн газар дээрээ гарааш барьчихсан байж байгаад өөрийн газраа чөлөөлөөд объект барих цөөн тохиолдол бий.


Зарим байршилд тухайн ойр орчмын иргэд хорооны байр, өрхийн эмнэлэг барьж өгөх хүсэлтийн дагуу хийгдэж байгааг хэлье. Гэхдээ энэ нь маш цөөхөн.


Гарааш чөлөөлсөн газар олон нийтийн амралт, зугаалгын талбай болно гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байгаа юм" хэмээн мэдээллээ.




ХСҮТ-ийн эзэмшил газарт хууль бусаар барьсан гараашнуудыг буулгалаа

 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.08.10


Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойд талд зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гараашийг өнөөдрөөс буулган, газрыг чөлөөлж байна.  Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан  ХСҮТ-д ажилласан юм. Тухайн үед Хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах ажлын хүрээнд ХСҮТ-ийн ард хууль бусаар барьсан гараашнуудын газрыг чөлөөлөх асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба, ИТХ-аар оруулж, баталгаажуулан, Засаг даргын захирамж гаргана” хэмээсэн. Тэгвэл Хотын даргын гаргасан 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  яаралтай газар чөлөөлөх чиглэлээр ажиллаж, гарааш өмчлөгч иргэдэд удаа дараа шаардах хуудас хүргүүлжээ.


Энэ талаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр “Өнгөрсөн жилээс хойш гарааш эзэмшигч иргэдэд 4-5 удаа газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн. Гэвч өдийг хүртэл тухайн иргэд газраа чөлөөлөөгүй тул тус гараашнуудыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна” гэв. Өнөөдөртөө цагдаагийн алба хаагчдын хяналт дор гараашны хаалгыг авах бөгөөд эзэмшигч иргэдэд эд зүйлсийг нь хүлээлгэн өгөх, ирж аваагүй тохиолдолд түр хугацаанд журмын хашаанд хадгалах  юм. Чөлөөлсөн газар дээр хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв барьж байгуулахаар төлөвлөөд байна.  


ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “ХСҮТ-ийн барилга 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед  Монгол Улсын хүн амын тоо  болоод хавдар өвчний тохиолдол одоогийнхоос эрс бага байлаа. Гэтэл өнөөдөр ХСҮТ-өөр нэг өдөрт 5-6 мянган хүн үйлчлүүлдэг, өндөр ачаалалтай эмнэлэг болсон. Ийм нөхцөл байдал нь хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах хүсэлтэй иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж, эмнэлэгт үзүүлэх боломж нөхцөл нь бүрддэггүй. Тиймээс ХСҮТ-д хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Энэ асуудлыг тухайн гарааш эзэмшигчид ойлгож, хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Мянга мянган иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал гэдгийг ойлгоорой” хэмээн  хэллээ.


Цаашид 21 аймагт хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх төвтэй болохын тулд тэдгээрийг зангидах нэг гол төв нь энэхүү хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв байх юм.








1 хорооллын 32 р байрны баруун талын гаражийг буулгаж, тохижуулж байна

Эх сурвалж: Н.Батбаяр, www.montsame.mn, 2021.08.04

 















Б.Оюундэлгэр, www.montsame.mn, 2021.08.02

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна. Гарааш чөлөөлсөн талбайд 1800 ам метр явган хүний зам, 4000 ам метр зүлэг, 600 ам метр эко хавтан хийнэ. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Нийтийн эдэлбэр газар чөлөөлөх ажлыг хавраас эхэлсэн. 62 дугаар сургуулийн ард байсан гараашийг нурааж, барилгын хог хаягдал байсныг нь цэвэрлэж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийсэн. Мөн “Залуус” хороололд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийж байна. “Өнөр” хорооллын ард зөвшөөрөлгүй 819 гарааш бий. Холбогдох хүмүүст шаардлага хүргүүлсэн. Дугуй засвар ажиллуулдаг иргэд ажлын байрыг нь хадгалж өгөхийг хүссэн. Иргэд авто зогсоол байгуулах хүсэлт ирүүлж байна” гэв.

С61 барилгыг буулгаж эхэлжээ

Эх сурвалж: Т.Саран, www.ikon.mn, 2021.08.04


Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг нурааж, дахин төлөвлөх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж.


Энэ талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хот дахин хөгжүүлэх хэлтсээс тодруулахад "Тухайн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаарх нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт 2016 онд гарсан.


Оршин суугчдын санал хураалтаар 80% нь дэмжсэн тул 2020 оны гуравдугаар сард нийслэлийн Засаг даргын А430 захирамж гарч, дахин төлөвлөн барилгажуулахаар болоод байгаа. Энэ ажлын сонгон шалгаруулалтад Улаанбаатар пропертиз ХХК шалгарсан. Хот байгуулалт, хөгжлийн газарт барилгажилтын төсөл хийгддэг. Үүний дагуу үйлчилгээний төв бүхий орон сууц баригдана" гэлээ.

 
















Эх сурвалж: www.newspress.mn, 2021.08.04

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Төв шуудан"-ийн урд байрлах С61 барилгыг буулгаж эхэлжээ.

Тус барилгыг улсын байцаагчийн ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлтээр 2014 онд буулгах шийдвэр гарсан байна.








“АЧТАН” ЭМНЭЛГИЙН ХАШААГ НУРААЖ, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

 Эх сурвалж: www.urug.mn, 2021.08.03


Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан “Ачтан” эмнэлгийн хашааг албадан нураалаа. Учир нь 2020 оноос эхлэн нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх шаардлага тавьсан хэдий ч “Эмнэлгийн стандарт ийм байх ёстой учраас буулгах боломжгүй” гэх тайлбарыг өгсөн байна.


Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Баянгол дүүргийн зургадугаар хороо, “Ачтан” эмнэлгийн урд талын асфальтан замаас 57-р байр хүртэлх авто замын шинэчлэлт, засварын ажил хийж байгаа. Энэ нь 2020 оноос хойш он дамжин хийгдэж байгаа ажил юм. Уг замын дагууд “Ачтан” эмнэлэг болон “Selena travel” гэх хоёр хуулийн этгээдийн газар өртсөн. Бид энэ аж ахуй нэгжүүдтэй хуулийн дагуу эзэмшиж байгаа газар дээр нь хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байдаг. Тухайн аж, ахуй нэгжүүд өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, янз бүрийн шалтгаан хэлдэг. Тухайлбал “Ачтан” эмнэлэг гэхэд “Бидний эмнэлгийн стандарт, норм, дүрэм байдаг. Хоёр, гурван орц, гарцтай байх ёстой. Эмнэлгийн хог хаягдал гаргадаг хэсэг заавал тусдаа байх ёстой. Тийм учраас буулгах боломжгүй” гэж хэлээд хэлэлцээрт хүрдэггүй. Энэ газар бол энэ компанид өмчлүүлээд өгчихсөн газар биш. Төрийн өмчийн газрыг тодорхой хугацаа, зориулалттайгаар эзэмшиж байгаа. Тиймээс нийтийн эрх ашгийн үүднээс зам хаасан хэсгийг албадан буулгаж байна” гэлээ.


 







“Өглөөний Улаанбаатар” автомашингүй гудамж нээгдлээ

 Эх сурвалж: www.ikon.mn, НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, 2021.08.02


Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж  байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм.


Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр захирамжийн дагуу цагийн хязгаартай, автомашингүй гудамжийг “Жуулчны гудамж”-нд эхлүүлж, тохижилтын ажлыг хийлээ. “Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой зэсээр иргэдэд үйлчилнэ. Долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө. 

Даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд,

Лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг,

Баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах юм.


Түүнчлэн залууст зориулж өндөр хурдны интернэтийн үйлчилгээг цагийн хязгаартайгаар үнэгүй хүргэх юм.

“Өглөөний Улаанбаатар” нь нийслэлийн жишиг өглөөний гудамж болж байгаа бөгөөд цаашид дүүрэг бүрд, олон байршилд нээгдэх боломжтой.













Хашаа, хайс, гарааш, чингэлэг

Эх сурвалж: V Television, 2021.06.24


"Газрын зөрчил арилгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дүгээр захирамжийн хүрээнд газар чөлөөлөлт хийгдсээр байна.

Өнөөдөр Баянзүрх  дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн урд талд  нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр барьсан 28 гарааш, нэг төмөр чингэлгийг албадан буулгаж, газар чөлөөлжээ.