Showing posts with label economy. Show all posts
Showing posts with label economy. Show all posts

Д.Батням: Арматурын үнэ буурсан бол цементийнх тогтворжсон

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2023.05.04





Барилгын материалын үнэ ханш, чанарын талаар Барилгын хөгжлийн төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.


"Монгол Улсын хэмжээнд импортолж буй барилгын материалын ихэнх хувийг БНХАУ, ОХУ-аас авдаг. Энэ жилийн барилгын олон улсын үзэсгэлэнд БНСУ, Итали, Турк, Казахстан улсын барилгын технологийг нэвтрүүлэхээр оролцуулж байна. 


Барилгын материалын үнийн судалгааг 2-3 төрлөөр гаргадаг. Цар тахлын үед барилгын материалын үнэ өссөнөөс ААН-үүдэд дарамттай их байлаа.


Сайдын өгсөн тушаалын дагуу 890 нэр төрлийн барилгын материалын үнийн судалгааг гаргаж, ААН-үүдийн үнийн өсөлтийг мөн тооцож ажилласан.


Одоогийн байдлаар барилгын материалын үнэ харьцангуй тогтворжсон. Арматурын үнэ 12%-аар буурсан бол цементийн үнэ тогтвортой байна. Гэхдээ цар  тахлын өмнөх үеийн үнэд хүрээгүй. Цаашид барилгын материалын үнэ буурах хандлагатай.


Барилга экспо үзэсгэлэнд БНХАУ болон бусад улсын барилгын материал үйлдвэрлэгчдийг оролцуулж байгаа. Ингэснээр барилгын материалыг үйлдвэрээс нь шууд авах боломжтой болж байгаа юм" хэмээн Барилгын Хөгжлийн Төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батням мэдээллээ.


Барилгын материалын чанарын тухай тэрбээр "Барилгын чанарт анхаарч, шалгалт хийдэг. Сая арматурын шалгалтыг хийж багагүй зөрчил илрүүлсэн. Барилгын тухай хуульд зааснаар тохирлын гэрчилгээгээр барилгын материалын чанарыг тодорхойлдог. Тохирлын гэрчилгээ авах шаардлагыг дотоодын болон импортын бараанд тавьдаг" гэв.

Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр буюу нэг метр квадрат нь дунджаар ₮3.4 сая байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.14






Үндэсний статистикийн хороо болон Монголбанк хамтран орон сууцны үнийн хэлбэлзлийг тодорхойлжээ. 


Үүнээс үзэхэд, Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар тус тус өссөн байна. 


Тодруулбал, өнгөрсөн сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болсон бөгөөд байршлаар нь ангилбал Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны хувьд өмнөх жилээс үнэ нь 29 хувиар өсөж, 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болжээ. Хуучин орон сууцны үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу нэг метр квадрат нь 3.75 сая төгрөг байгаа юм.

Нийтийн тээврийн орлого 2017 онд ₮50 тэрбум байсан бол 2021 онд ₮25 тэрбум болсон гэв

Эх сурвалж: ikon.mn, 2022.04.14





Нийслэлийн нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав.


Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагджээ. Анх 324 хүний орон тоотой байсан бол өдгөө 189 хүн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газрын даргад олгосон байдаг. Энэ дагуу 2017 оны гуравдугаар сард байгуулагдсан “Сити баз консалтинг” ХХК-тай наймдугаар сарын 18-нд гэрээ байгуулжээ.


Гэрээ есөн зүйл, заалтаас бүрдсэн бөгөөд дөрвөн удаа гэрээг сунгаж, өөрчлөлт оруулсан байна. Гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш орлого жил бүр буурчээ. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй гэсэн үг юм.


2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ. Гэсэн атлаа нийслэлийн төсвөөс гарч байгаа мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн байна. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болж өсжээ. 2015 оноос хойш 360 тэрбум төгрөгийг дээрх аж ахуйн нэгжүүдэд өгчээ.

Нийслэлийн нийтийн тээврийн газраас “Сити баз консалтинг” компанитай байгуулсан гэрээгээ сар тутам дүгнэдэг ч хангалттай, бүрэн хангалттай гэж дүгнэдэг. Үзүүлэлтийг дүгнэх дүрэм, журам байдаггүй. Шүүхийн шийдвэр энэ гэрээг хууль бус, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж гарсан ч одоог хүртэл гэрээ үргэлжилж байгаа юм. Тус компанид гэрээ байгуулсан цагаас хойш 17.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн орлогоос өгчээ. Жил бүр 3-4 тэрбум төгрөг өгсөн боловч төсвийн орлогыг сайжруулах үүргээ биелүүлээгүй байна. Иймээс гэрээний хэрэгжилт бүрэн биелээгүй тул гэрээг цуцлах саналыг Ажлын хэсгээс гаргасан байна.


Нийтийн тээврийн хотоос мөнхийн татаастай байдлыг цэгцэлж, зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байгааг онцолж байв. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тус гэрээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цуцлахыг нийслэлийн Нийтийн тээврийн газарт Хотын даргын зөвлөлөөс үүрэг болгожээ.


 


Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Улаанбаатарт долоо хоногийн дотор монгол төмсний үнэ 5.4%, үхрийн ястай махных 5.2%-аар нэмэгдэв

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.24


Улаанбаатар хотод гол нэрийн бараа бүтээгдэхүүний өмнөх сараас 3.2 хувиар нэмэгджээ.


Мөн өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал, үнэ 1.9 хувь өссөн байна. Үнийн үзүүлэлтээс харвал махны үнэ хамгийн их нэмэгджээ. Тодруулбал, хонины ястай махны үнийг гуравдугаар сарын 16-ныхтай жишвэл 3.8 хувь, үхрийн ястай махны үнэ 5.2 хувь, ямааны ястай махных 4.9 хувиар нэмэгджээ. 


Түүнчлэн монгол төмсний үнэ долоо хоногийн дотор 5.4 хувиар өссөн байна.






Үнийн өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл:

№Барааны нэр2022 он2022.III - 232022.III - 23
 II сарын дундажIII - 16III - 232022.II сар2022.III - 16
1"Алтан тариа" гурил дээдийн дээд, савласан, кг24932499247499.299.0
дээд, савласан, кг15941582158699.5100.3
I зэрэг, савласан, кг139614061406100.8100.0
2-р зэрэг, савласан, кг10471035104299.6100.7
2Талх"Атар", 600 гр150114951503100.1100.5
"Зууван чех", 600 гр208320832083100.0100.0
Хар талх, 300 гр13501349134999.9100.0
3Цагаан будаа, кг436343814381100.4100.0
4Хонины мах, ястай, кг 119391231012782107.1103.8
5Үхрийн мах, ястай, кг 139991384714571104.1105.2
6Үхрийн мах, цул, кг 161001626316486102.4101.4
7Адууны мах, ястай, кг102861027710442101.5101.6
8Ямааны мах, ястай, кг 861693919850114.3104.9
9Сүүзадгай, л250025002500100.0100.0
"Элекстер", 0.5 л160016001600100.0100.0
"Шинэ Сүү", л327832843314101.1100.9
10Тараг, савласан, 900 гр, "Цөцгийтэй"324632713271100.8100.0
11Цөцгийн тос, 250 гр641165586558102.3100.0
12Ургамлын тос, л588559325932100.8100.0
13Элсэн чихэр, кг32593251325199.7100.0
14Ногоон цай, савласан, 90 г195019941994102.3100.0
15Өндөг, ш41341941399.998.6
16Алим, "Фүжи" сортын, кг785178517851100.0100.0
17Төмс, дотоод, кг115611791244107.6105.4
18Лууван, дотоод, кг303630313074101.2101.4
19Байцаа, импортын, кг250627032742109.4101.4
20Хүрэн манжин, дотоод367236523714101.1101.7
21Сонгино, бөөрөнхий, импортын, кг 268726872687100.0100.0
22ШатахуунАи-80 автобензин, л227023702370104.4100.0
Аи-92 автобензин, л 227423872387105.0100.0
Дизелийн түлш, л287629323131108.9106.8
ДҮН  103.2101.9