Showing posts with label religion. Show all posts
Showing posts with label religion. Show all posts

Далан давхрын оршуулгын газрыг нүүлгэх ажил эхэллээ

Эх сурвалж: bolod.mn, 2022.04.14

Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын нүүлгэх ажил эхэллээ.


Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр НИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулах юм.


Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан бологчдоо нутаглуулсаар ирсэн. Төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн ба нийт 10.934 булш тоологдсон. Тэдгээрийн 48.4 хувь буюу 5291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5643 булш тодорхой эзэнгүй, хаягдсан байна.




Улсын хамгаалалтын зэрэглэлтэй Дамбадаржаалан хийдийн хадгалалт хамгаалалт

Эх сурвалж: Нийслэлийн соёл, урлагийн газар, 2021.08.10


Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 256 жилийн түүхт Данбадаржайлан хийдийн нөхцөл байдалтай Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, НЗДТГ, НСУГ-ын мэргэжилтнүүд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.


Улсын хамгаалалтын зэрэглэлтэй Дамбадаржаалан хийдийн хадгалалт хамгаалалт, цаашид сэргээн засварлах, орчин нөхцөлийг сайжруулах талаар төсөл боловсруулж нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлах чиглэлийг Нийслэлийн Засаг даргын орлогчийн зүгээс өглөө.








“Гандантэгчэнлин хийд” орчмын соёл, аялал жуулчлалын бүс

 Сурвалж: Хот байгуулалт хөгжлийн газар, 2021.06.22


Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчэнлин хийд орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг чиглэлийг өглөө.

Баянгол дүүргийн 16 хороо Гандантэгчэнлин хийд орчим нь 55.8 га талбайг хамрах бөгөөд тус хэсэгт 1,642 өрхийн 5,743 иргэн оршин сууж байна. 2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан бөгөөд тус төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1,568 өрхийн 6,740 иргэн оршин суухаар тооцон барилгын давхрын дээд хязгаарыг 5 давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 м байхаар төлөвлөсөн. 

Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авсан бөгөөд судалгаанд хамрагдсан иргэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байна.  Цаашид “Гандантэгчинлэн хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж хэрэгжүүлнэ.










Гандантэгчэнлин хийд

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.26


Бурхан багшийн их дүйчин буюу зуны тэргүүн сарын 15-ны билигт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажиллалаа. Энэ үеэрээ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.






Шашны төлөөллүүд хамтарсан сайн үйлс хийж Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэж байна.

Эх сурвалж: www.ikon.mn, 2021-05-26



НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1999 онд Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцохыг эрмэлздэг байна. Энэ ч утгаараа Монголын ард түмэн болон шашны байгууллагууд энэ өдрийг илүү зорилго чиглэл, утга учиртай өнгөрүүлэхийг зорьдог болжээ.

Өнөөдөр Дашчойлон Хийдийн лам нар болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд, удирдагчид хамтран Сүхбаатарын талбай, түүний ойр орчим, усан оргилуурыг угааж цэвэрлэн Хот Тохижилтын ажилтнуудынхаа нэг өдрийн ажлыг хөнгөвчилж байгаль дэлхий, нийгэмд хандсан үйлчлэл, буян, сайн үйлсийн ажлыг хийлээ. Мөн түүнчлэн өчигдөр зорилтот бүлгийн 60 гаруй иргэдэд хүнсний багц, хүүхдийн бэлэг, дулаан хөнжил түгээх өглөг буяны ажлыг Зүүнхүрээ Дашчойлон Хийд болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хамтран зохион байгуулсан байна.




















"Далан давхар" оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно

 Эх сурвалж: www.ikon.mn, Д.Тэмүүлэн, 2021 оны 4 сарын 14



Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, "Далан давхар" оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан.


Уг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, "Нью Семетри" ХХК нар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.


"Далан давхар"-ын оршуулгын газар нь нийт 70 га талбай бөгөөд эхний ээлжинд санамж бичгийн хүрээнд 10 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.


Цаашид энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттайгаар тохижилт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх юм.

Өмнө нь 2015 онд уг ажлыг 40 гаруй тэрбум төгрөгийн концессийн гэрээгээр хийхээр төлөвлөөд байсан боловч уг төсөл арга хэмжээ хэрэгжээгүй зогссон.


Энэ удаа уг төслийг "Нью Семетри" ХХК нь төсвөөс дэмжлэг, санхүүжилт авахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр хийхээр ийнхүү санамж бичгийг байгуулаад байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.




Санал асуулга: www.ikon.mn