Эх сурвалж: Jet sharing Mongolia facebook page. 2023.06.02
Хүүхдийн баяраар хулгайд алдсан скүүтерүүд GPS-ээр нь олж авлаа.
in anthropology, crime /
Эх сурвалж: Jet sharing Mongolia facebook page. 2023.06.02
Хүүхдийн баяраар хулгайд алдсан скүүтерүүд GPS-ээр нь олж авлаа.
in anthropology, crime, emeelt, news /
Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.18. Э.Намуунцэцэг
Цагдаагийн байгууллагаас бод малыг бүлэглэн хулгайлж, иргэдэд 1.2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, иргэн "Л" нь 2019 оноос хойш Архангай, Булган, Төв аймгийн нутгаас 40 удаагийн үйлдлээр үхэр, адуу зэрэг 465 тооны бод малыг хулгайлж, нядалсан хэргийг шалгаж байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн "Л" нь бусадтай бүлэглэн "Эмээлт" зах, "Дэнжийн 1000" зэрэг худалдааны төвд ажилладаг ченж нарт мал, махаа худалдан борлуулдаг байсан нь тогтоогджээ.
Энэхүү хэргийг Архангай, Булган, Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгааг албаныхан мэдээлэв.
in crime, ger horoolol, smoke /
Эх сурвалж: www.ikon.mn. 2023.01.17. П.Зоригт
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай иргэдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Өнгөрсөн онд угаарын хийд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдсэн бэ?
-Гадаа хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын хийд хордох, цаашлаад амь насаараа хохирох эрсдэл нэмэгддэг.
Угаарын хийд хордож, амь нас эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага мэдээллийг өнгөрсөн онтой харьцуулахад 2022 онд 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс хүний амь нас хохирсон 26 тохиолдол бүртгэгдсэн байна.
-Он гарснаас хойш угаарын хийд хордсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн үү?
-Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван хоногийн хугацаанд гэхэд л 39 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр угаартаж, гурван хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Угаарын хийн хордлогын шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллагаас судалж үзэхэд хувь хүний өдөр тутмын дадал, амьдралын хэв маягаас шалтгаалж угаарын хийн хордлогод өртөж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох асуудлууд гарч байна. Тухайлбал: Зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай, зуух яндангийн холбоос засвартай, яндан их хэмжээний хөө тортогтой, түлш буруу түлсэн гэх зэргээс шалтгаалан угаарын хийд хордох тохиолдол гарч байна.
-Иргэд угаартсан гэдгээ мэдэх боломжтой юу?
-Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй. Харин угаарын хий мэдрэгч төхөөрөмж угаарын хийг мэдрэн дохио өгдөг. Тиймээс л айл, өрхүүдийг угаарын хий мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг зөвлөж байгаа юм.
Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан.
Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй. Ердийн үед 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна. Энэ нь тухайн төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэсэн үг. Шар гэрэл анивчиж байвал төхөөрөмж алдаа заасан, улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаар байна гэсэн үг. Төхөөрөмжид улаан гэрэл асаж, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэртээ агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэц дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах, хэрэглэгчийн гарын авлагад буй заавар, зөвлөгөөг харах хэрэгтэй. Тиймээс иргэд угаарын хий мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хянаж шалган, анхааралтай байхыг зөвлөж байна.
-Цагдаагийн байгууллагаас угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай ажил, арга хэмжээ зохион байгуулсан. Энэ нь үр дүнгээ хэр өгч байна вэ?
-Цагдаагийн байгууллага угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах чиглэлээр аян, арга хэмжээнүүдийг жил бүр шат дараатайгаар зохион байгуулж ирсэн. Тухайлбал: Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагаас “Яндангаа хөөлье”, “Утааг үдье”, “Орчны бохирдлыг бууруулъя”, “Өнтэй өвөлжье” зэрэг хэд хэдэн нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгуулсан.
Энэ онд угаарын хийн хордлогын шалтгаан нөхцөл, хор аюулын талаар иргэд, олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зөв галлагаа, угаар мэдрэгчийг хэрхэн зөв ажиллуулах талаарх заавар, зөвлөгөө, зөвлөмж өгөх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг бүхий 31 төрлийн зурагт хуудас, богино хэмжээний 13 төрлийн видео, 3 нэвтрүүлэг, 3 нийтлэл, нийт 50 мэдээ, мэдээлэл бэлтгэн цахим орчинд түгээсэн нь 1.098.640 хүнд хүрч, угаарын хийн хордлогын улмаас амь насаа алдсан тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 нэгжээр буюу 36.6 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
-Угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгнө үү.
-Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулах, зай нь дууссан бол аюулгүй байдлаа хангаж яаралтай солих шаардлагатай. Мөн яндангаа тогтмол хөөлөх, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшиж, галлагааны үед зөв галлах зааварчилгаа баримталснаар таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртайг анхаарах хэрэгтэй.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
in crime /
Эх сурвалж: ikon.mn, 2022.03.26
Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн амь нас эрүүл мэндийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан болд бүү жолоод” нэгдсэн хяналт шалгалтыг 2022 оны гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө улсын хэмжээнд зохион байгуулжээ.
Хяналт шалгалтад нийслэл болон орон нутгийн хэмжээнд 400 гаруй хяналтын цэгт тус албаны харьяа газар хэлтэс, Төмөр зам дах цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.
Хяналт шалгалтын хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийт 375, үүнээс нийслэлд 222, орон нутагт 153 илрүүлж, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийллээ. Мөн зөрчил бүхий 246 тээврийн хэрэгслийг түр саатуулжээ.
Шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамт архидан согтуурсан, бага насны хүүхдээ тээвэрлэсэн, найз нөхөд, дотны хүмүүс нь шаардлага тавиагүй, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцсэн, шалгуулахаас зайлсхийсэн зүй бус үйлдэл гаргасан асуудал зонхилж байсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалж, зам тээврийн ослын улмаас 2021 онд 106 хүний амь хохирч, 205 гэмтсэн байна.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар согтуу жолоочийн гаргасан ослын улмаас жолооч 5, зорчигч 4, явган зорчигч 1, бага насны 3 хүүхэд, нийт 13 хүний амь хохирч, 55 хүн гэмтсэн харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
in crime, news, statistics /
Эх сурвалж: ikon.mn, 2022.03.11
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлжээ. Энэхүү хууль бус үйлдэлд холбогдсон 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
Тодруулбал, Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.
Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авч Цагдаагийн ерөнхий газраас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулах тохиолдол гарч байна. Иймээс бусдад түрээслүүлсэн орон сууц, объектуудад тогтмол хяналт тавих, мөн интернэт банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг анхаарууллаа.
in crime /
Эх сурвалж: ikon.mn, 2022.03.11
Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 7.1.3, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.3.3 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах тухай асуудлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал танилцуулав. Тус заалтад “Эрүүлжүүлэх, саатуулах байруудын нөхцөлийг сайжруулах, нийслэлийн хэмжээнд нэгдсэн эрүүлжүүлэх, саатуулах байр барих бэлтгэл ажлыг хангах” зэрэг асуудлыг тусгасан байдаг.
Нийслэлийн хэмжээнд 2021 онд 16,534 гэмт хэрэг, 597.298 зөрчил бүртгэгдсэнээс 5,002 гэмт хэрэг, 43,852 зөрчил согтуугаар үйлдэгдсэн байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 6,274 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх 2020 оноос гурав дахин өссөн үзүүлэлт юм.
2021 онд согтууруулах ундаа хэрэглэж, гэмт хэрэг, зөрчилд холбогдон 52 мянга гаруй иргэн эрүүлжүүлэгдэж, 793 иргэн саатуулагджээ.
Эрүүлжүүлэх байранд хоногт дунджаар 200-240 иргэн, саатуулах байранд 15-25 иргэн хүлээн авч байгаа нь эрүүлжүүлэх байрны ачаалал багтаамжаасаа хоёр дахин хэтэрч, стандартын шаардлага хангахгүйд хүрээд байгаа аж.