Showing posts with label street. Show all posts
Showing posts with label street. Show all posts

Монголчууд орчин үеийн түүхэндээ анх удаа ОХУ-ын ЭСЯ-ны өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.26





Украин улсад явуулж буй дайныг эсэргүүцсэн иргэд өнөөдөр ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадна тайван жагсаал анх удаа зохион байгууллаа.


Дайныг эсэргүүцсэнээс гадна ОХУ-ын Элчин сайдын Яамны сошиал хуудсанд нийтлэгдсэн зохисгүй мэдэгдэлтэй нь холбоотойгоор элчин сайд И.К.Азизовыг Монгол улсаас гарч явахыг иргэд шаардсан байна. Тус ЭСЯ-наас гуравдугаар сарын 24-нд "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост нийтэлсэн нь суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон хэмээн иргэдийн шүүмжлэлийг дагуулж, Монгол Улсын Гадаад харилцааны яам ноот бичиг хүргүүлэхээ мэдэгдээд буй.  


Жагсаалд иргэд сайн дураараа нэгдэж, Украин болон Монгол улсын далбааг барин ЭСЯ-ны байрыг тойрч, дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд "Халуун элгэн нутаг" дууг дуулсан юм. 


Өмнө нь Монгол дахь Украин улсын иргэд дайныг эсэргүүцэн жагсаж байсан бол монголчууд анх удаа сайн дураараа ийнхүү тайван жагссан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн албан хаагчид аюулгүй байдлыг ханган ажиллажээ.


1921 оноос хойших Монголын түүхэнд энэ үйл явдал шинэ хуудас нэмж байгааг зарим хүмүүс онцолж байна. 


Энэ талаар жагсаалд оролцсон иргэд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлцгээснийг түүвэрлэн хүргэлээ.




























Судалгаа: Иргэд буруу хүрдтэй машиныг хориглох, төв замаас хураамж авахыг дэмжжээ

Эх сурвалж: news.mn, 2022.02.24





Автозам дээрээ амьдардаг анхны бөгөөд цор ганц улс бол Монгол. Түгжрэлийг бууруулна гэж үе, үеийн дарга нар дээш гарч ардынхаа замыг хаагаад ард олон нь зам дээрээ аж төрж байна гэлтэй. Монголд амьдрахгүй ганц том шалтгааныг нэрлэ гэвэл мэдээж автозамын түгжрэл гэнэ. Иргэдээ гадагшаа туучихгүйн тулд бидэнд түгжрэлийг бууруулах тооцоо судалгаа хэрэгтэй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын тамгын газраас авто замын түгжрэлийг бууруулах шийдлийн талаар иргэдийн дунд судалгаа явуулж, түүндээ үндэслэн тодорхой шийдвэрүүд гаргахаар зэхэж байгаа аж. 


Уг судалгааны зарим үр дүнг танилцуулбал, замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн 55 хувь нь хувийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцдог. Нэг үгээр бол, нийслэлийн хоёр хүн тутмын нэг нь машинтай аж. Иргэдийн унаж байгаа машинууд дунджаар 2008 он болон түүнээс доош онуудад үйлдвэрлэгдсэн байдаг байна.


Энэхүү судалгааны үр дүнг харвал хэд хэдэн хүчин зүйлсээс болж нийслэл тэг зогсолт хийх нөхцөл үүсгэж байна гэжээ.


Нэгд, гурван хүүхэд тутмын нэг нь харьяа сургуульдаа явдаггүй. Харин тэднийг хүргэж өгөхийн тулд хотын төв рүү явах иргэдийн 26 хувь нь хувийн унаагаар хүргэж өгдөг байна. Энэ нь түгжрэл үүсэхэд голлон нөлөөлдөг гэжээ.


Хоёрт, томоохон зах худалдааны төвүүдээс үүдэлтэй түгжрэл байна. Учир нь, нийслэлийн том гэх бүхий л худалдааны төвүүд хотын төвд байрладаг байна. Судалгааны дүнгээр хотын төв рүү орж буй иргэдийн 40 хувь нь худалдаа, наймаа хийх, дэлгүүр хэсэх гэж явдаг гэсэн тооцоо гарсан байна.


Гуравт, 10 өрх тутмын нэг нь такси үйлчилгээнд явдаг гэсэн байна. Тэгвэл нийслэлд 414 мянган өрх бий гэвэл 41400 машин нийслэлийн түгжрэлд томоохон нөлөө үзүүлж байна гэдгийг онцолсон байна. 


Харин түгжрэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ гэдгийг иргэдээс асуухад дараах таван саналыг хамгийн их хэлжээ. Үүнд:


Иргэдийн 61-76 хувь нь гэрийн ойролцоо цэцэрлэг, сургууль шинээр барьж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх,


Нарантуул, Хүчитшонхор, Бөмбөгөр, 100 айл зэрэг томоохон худалдааны төв, захуудыг дэд төвүүдэд тархаан байрлуулах,


Нийтийн тээврийн парк шинэчлэл хийх, метро их багтаамжит масс транзит барьж нэвтрүүлэх,


Авто замын сүлжээг нэмэгдүүлэх


Ухаалаг гэрлэн дохионы системийг нэвтрүүлж оргил цаг болон, ачаалалтай уулзваруудын хөдөлгөөнийг оновчтой зохицуулалтыг хийх зэрэг ажлуудыг хийвэл түгжрэл бууруулсан гэж үзнэ хэмээжээ.


Судалгаанд оролцсон иргэдийн 82 хувь нь 100 айлыг хотоос гаргах, 73-75 хувь нь Нарантуул захын өргөтгөлийг, Өгөөмөр захыг хотоос гаргаж задлахыг дэмжжээ. Нарантуул орчмын бүсийг хотоос гаргавал түгжрэлийг бууруулахад бодитой үр дүн гарна гэсэн байна.


Түүнчлэн, Нарантуул, Бөмбөгөр, 100 айл, Хүчитшонхор захуудад өдөртөө давтамжтайгаар 138 мянган иргэн үйлчлүүлдэг гэх тооцоо гарсан байна. Мөн иргэдийн дэмжиж буй метро их хэмжээий багтаамжит транзит хөнгөн галт тэрэг Яармагийн чиглэлд барих юм бол судалгаанд оролцогсдын 56 хувь нь Яармагт амьдрана гэжээ.  


Нийслэлчүүд ярихдаа хувийн машинаас татгалзаж нийтийн тээвэр болон явганаар замын хөдөлгөөнд оролцвол түгжрэл буурах боломжтой гэлцдэг. Тэгвэл явган болон нийтийн тээврээр зорчиход гардаг хүндрэлүүдийн талаар судалгаанд оролцогчид ингэж хариулжээ. Үүнд:


-Автобусаар хэт олон хүн зорчдог тул шахдалцдаг, суудал олддоггүй.


-Автобусаар зорчиход тав тух муутай/хүйтэн, муухай үнэртэй, жолооч огцом тормозлодог гэх мэт/.


-Хүйтний улиралд автобус хүлээх хэцүү байдаг.


-Автобусны буудал хол байдаг.


-Зуны улиралд явган хүний зам усанд автдаг тул харайж,усаар туулах шаардлагатай.


-Авто замын хажуугаар явахад жолооч нар шавхай цацдаг гэх мэт хүндрэлүүд гардаг гэсэн байна.


Нэгэнт нийтийн тээвэр, явганаар явахад хүндрэлтэй байгаа тул бусад зохицуулалтыг хийх нь зүйтэй. Иймд нэгэн шийдэл байж болох бүсчлэлийн хураамж авахыг зөвшөөрөх үү гэх судалгааг хийхэд бүсчлэлийн хураамж 500 төгрөг авах болбол хотын төв рүү орох автомашинтай иргэдийн 30 хувь буюу 57.5 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэхийг илүүд үзнэ гэсэн хариулт өгсөн нь сайшаалтай юм.


Мөн буруу хүрдтэй машиныг хориглохыг дэмжихийг иргэдээс асуудахад дийлэнх нь дэмжинэ гэж хариулсан байна.


Гэхдээ нийслэлчүүдэд ганц бус багц шийдэл хэрэгтэй. Энэ мэтээр нэгдүгээр эгнээнд байрлуулсан иргэдийн автомашины ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болговол нийт жолооч нарын 73 хувь нь хаа хамаагүй газар машинаа байрлуулж түгжрэл үүсгэхгүй гэх тооцоог энэхүү авто замын түгжрэлийг бууруулах шийдлийн судалгаанд дурджээ.


Иргэдийн дунд явуулсан энэхүү судалгааг үндэслэн түгжрэлийг бууруулах чиглэлд Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тодорхой шийдвэрүүдийг ирэх долоо хоногт гаргах юм байна. 











Шөнийн 02:00 цагаас хойш 136 тонн давс, бодисыг зам талбайд цацсан байна

Эх сурвалж: ikon.mn, 2022.01.24





Энэ сарын 23-ны өдөр буюу өчигдрөөс хойш орсон цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг арилгах, шаардлагатай бодисыг цацаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна.


Тухайлбал, өнгөрсөн шөнийн байдлаар Хот тохижилтын газрын 35 ажилтан, албан хаагч зам талбайн цэвэрлэгээний шөнийн ээлжид гарч, 14 шүүртэй цэвэрлэгч машин, бодис цацагч есөн машин, тэвштэй дөрвөн машинаар зам талбайн цасыг цэвэрлэн, бодис цацаж ажиллажээ. Ингэхдээ  шөнийн 02:00 цагаас хойш нийт 136 тонн бодисыг 01:30 цагийн давтамжтайгаар зам талбайд цацсан байна.


Өнөөдөр 06:00 цагаас хойш буюу өглөөний ээлжид 22 бригадын 270 орчим зам талбайн үйлчлэгч ажилдаа гарчээ.


Мөн 16 бичил техник, таван шүүртэй машин, найман хог тээврийн машинаар зам талбайн цэвэрлэгээг хийж байгаа юм.


Одоогийн байдлаар халтиргаа, гулгаатай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй

Шөнийн ээлжийн ажилчдын цацсан давс, бодисын хайлалт сайн явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар халтиргаа, гулгаатай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байна. Түүнчлэн зам талбайн үйлчлэгч нар халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй гүүр, туннель, нүхэн гарц, өгсүүр болон уулын замыг анхааралдаа авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.


Өнөөдрийн байдлаар нийт 1,395.5 тонн давс, бодисын нөөц байгаа бөгөөд олон жилийн дунджаар энэ өвөл болон хавар хангалттай хүрэлцэхүйц нөөцийн үлдэгдэлтэй байгаа гэдгийг Хот тохижилтын газраас мэдээлэв. Мөн нөөцийг нэмэгдүүлэхээр татан авалтыг үргэлжлүүлж байгаа гэдгийг онцолсон юм.


Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь Цаг уур, орчны шинжилгээний газартай байнгын хамтын ажиллагаатай байдаг бөгөөд цаг уурын албан мэдээлэл дээр үндэслэн, ажлаа урьдчилан төлөвлөж, нийслэлийн иргэдийг халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна хэмээн НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС-ээс мэдээлэв.


Бамбарууш кафены орчимд номын сан, үнэгүй интернэттэй “Өглөөний гудамж” нэмэгдлээ

 Эх сурвалж: Т.Саран, www.ikon.mn, 2021.08.30





Улаанбаатар хотын хоёр дахь “Өглөөний гудамж”-ийн нээлт өнөөдөр боллоо. 

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад "Энэхүү гудамж нь номын сантай. Ажлын зар байршуулж болно.


Иргэддээ зориулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас эрүүл аюулгүй орчныг бүрдүүллээ. Модоо ашиглаад сандал, хогийн сав хийсэн. Зарим нэг аж ахуйн нэгж олж авсан зүйлээ байршуулах уут зүүхийг дэмжиж хэрэгжүүлж эхлээд байна" гэлээ. 


“Өглөөний гудамж”-ийг нийтийн эзэмшлийн 600м2 талбайд богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулжээ. Байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчин бүрдүүлсэн байна. 

"Өглөөний гудамж" нь Жамъян гүний гудамж буюу Blue Sky-н урд талд байрлалтай. /Ийгл телевизтэй байр, хуучнаар Бамбарууш кафе хоёрын дунд гудамж/