Эх сурвалж: vip76.mn, 2015.04.17
Барилга архитектур корпорацийн захирал Д.Хайсамбуутай хотжилтын түүх болон барилгын материалын чанарын талаар ярилцлаа.
-Хөдөөгийн хөдсөн дээлтэй Монгол хүү хэзээ хотжиж эхэлсэн юм бэ. Түүхийн эх сурвалжийг үзэхэд хотжилт 1960 оноос манай улсад эхэлсэн гэдэг. Хотжилтын үүх түүхээс сонирхолтой хэсгийг сорчлон ярилцах уу?
Хувсгалын өмнөхөн Монгол судлаач Эндрюс Р.Ч /АНУ/ зэрэг жижиг хөрөнгөтнүүд монголчуудын амьдралд хот суурин, соёл урлаг, архитектур хэзээ ч байгаагүй, хойшид ч бий болох үндэсгүй гэж үзэж байжээ. Гэтэл Ардын хувьсгалтай золгоход Монгол улс 300-гаад эртний хот суурин, 4000 гаруй сүм дуган, 770-аад хүрээ хийдтэй болсон байлаа.
Ардын засгийн газар байгуулагдсан даруйдаа Да хүрээг Улаанбаатар гэж нэрийдэн эдэлбэр газрыг нь 104 га байхаар тогтож Хиагт, Ховд, Улиастай зэрэг суурингуудыг монгол улсын хот болгож, томоохон 115 хүрээ сууринд аймаг сумын засаг захиргаа соёлын асуудлыг төвлөрүүлэх тогтоол гаргажээ. Энэ хүрээнд Заяын хүрээг - Арвайхээр, Мөрөнгийн хүрээг – Мөрөн, Санбэйсийн хүрээг - Чойбалсан, Улаангомын хүрээг - Өндөрхаан гэсэн 6 хот болгон үйл ажиллагааг нь эхлүүлжээ.
Хорооллууд нь хүнийг өөрийгөө тодорхойлох геометрийн хэмжүүрт оруулж, улмаар тэднийг улс төр, эдийн засаг, соёлын нэгдсэн орон зайд хамруулснаараа хотын хуучин силуэтийг өөрчилсөндөө. Орон сууцны V, VI, X, XI, XIX хорооллуудын 5, 9, 12 давхар сууцыг эргэлтийн системтэй орон зайн архитектурын тохитой орчин үүсгэн барьсан. Мөн III, IV хорооллын барилгажилтыг хана маягаар зээглэн байрлуулж нэгдүгээр давхартаа үйлчилгээний цэг салбартай 12 давхар сууцны барилгуудыг нь алгаслуулан Богд уул талруу нээлттэй байршуулсан нь архитектур орон зайн сонирхолтой силуэт болжээ.
Хорооллуудын барилгыг харагдах талаас нь авч үзвэл архитектурын хоорондын харьцаа, эгнээний хэмнэл, фасадын хуваалтын төрөл, барилгын цонхны хэлбэр, фасадын гоо зүйн элементүүд болох лодж, такт, эркер, фасадын нааш цаашаа орсон байдал, тэдгээрийн сүүдэрлэлт, хэрэглэсэн материал, өнгө, гадаргуугийн бүтэц зэргийг тооцож барьсан байдаг. Ингэснээр хотын орон зайн архитектур, хотын төрхийн харагдах байдалд архитектур талаасаа тодорхой нөлөө үзүүлж байгааг ч үгүйсгэх аргагүй.
Хорооллын барилгуудыг хэдийгээр “ШҮДЭНЗНИЙ ХАЙРЦГАН” архитектуртай уйтгартай орчин үүсгэсэн гэж ярьдаг нь бодитой шүүмжлэл боловч ад үзэх аргагүй.
-Гэхдээ л тухайн үедээ Азийн цагаан дагина хэмээх нэрийг авч байсан шүү дээ?
Хотын орчин үеийн орон зайн архитектуртай, сүрлэг том сүр бараатай дүр төрхтэй харагдах байдлыг үнэхээр эдгээр л хорооллуудын сүрээр оллоо шүү дээ. Өөр нэг өгөөжтэй тал нь эл хорооллуудын ачаар улс орон нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаа зохих түвшинд шийдэж, бага ч гэсэн орон сууцны гачигдлаас ард иргэдээ гаргаж тэдний нийгмийн асуудлыг шийдсэн нь үнэн.
Гэвч цөөн ам бүл амьдрах нормын заалт, талбайтай орон сууцанд олон ам бүлтэй монгол айл орсноор соёл, боловсрол нийгмийн үйлчилгээний асуудлаа ноцтой хүндрүүлснийг ч нуух юун. Үүний хар гайгаар сургууль нь 3 ээлжээр хичээллэдэг, цэцэрлэг хүрэлцээгүй, дэлгүүр хоршоо очер дугаар ихтэй гээд нийгмийн бачимдал ноцтой түвшинд хүртэл үүсч байна.
Гэвч сүүлдээ бүр эдгээр хороололуудад хаана сул орон зай байна гэсэн шиг тэнд блокчилсон, эгнээ ба кластер хэлбэрийн хаалттай, нээлттэй нэг төрлийн болон холилдсон, тэгш өнцөгт ба угалзарсан зэрэг өөр хоорондоо зохицоогүй, архитектуртай, хил зааггүй, сэтгэлд хоногшихгүй гудамж, талбай бүхий эмх замбараагүй нэмэгдэл суурьшлууд бий болж хороололуудын орон зайн архитектурын утгыг алдагдуулсныг ч үгүйсгэх аргагүй. Иймдээ ч өнөөгийн хотын орон зайн хамгийн замбраагүй орчин болж байна.
Гэвч цаашдаа хот суурин, сууршлийн бүсийн зонхилох орчинг бүрдүүлж буй орон сууцны эдгээр угсармал байшингийн нүүр царайг яаж өөрөөр шийдэх вэ, үндэсний уламжлал шинэчлэлийг тусгасан хот төлөвлөлтийн онолын баримт бичгээ шинэчлэх замаар яаж монголжуу хот байгуулах вэ гэдэг олон олон асуудлууд нээлттэй хариу хүлээсэн хэвээрээ л байна.
Дурьдсан он жилүүдэд нутаг бэлчээр даган нүүдлийн аргаар мал маллаж амьдарч байсан малчид хот айл, суурь хэсгийн зохион байгуулалтад шилжиж, малчин ард иргэдийн соёл, боловсрол, үйлдвэр үйлчилгээ эрхлэх суурин амьдралын төв болох 160 гаруй сум суурин, сангийн аж ахуй байгуулагдсан байна.
-Тухайлбал?
Тухайлбал а/. Алт, жонш, нүүрс болон бусад ашигт малтмалыг олзворлох Шарын гол, Хажуу улаан, Бэрх зэрэг уул уурхайн суурингууд б/. Төмөр замын болон хилийн дамжин өнгөрүүлэх боомт, Замын-Үүд, Зүүнбаян, Шарын гол, Мандал зэрэг суурин в/. Байгалийн баялаг, гол мөрөн ойн нөөцийг олзворлох үйлдвэр бүхий ой модны болон загасны аж ахуйн эрхлэх Хөвсгөлийн цагаан нуур, Буйр, Түнхэл, Дулаан хаан зэрэг суурингууд г/. Рашаан ус амралт сувилал жуулчны Хужирт, Жанчивлан зэрэг жуулчны бааз суурингууд байгуулагдсан.
Энэ үеэс ЗХУ-ын архитектур хот төлөвлөлтийн үндэсний норм дүрэм /1925 онд/ Монголд хэрэгжиж уг нормын дагуу олон тооны барилга байгууламж, хот суурин баригдсан юм. Ийнхүү манай хот байгуулалтын их бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байтал ЗХУКН-аас “Шинэ эргэлтийн бодлого” гэгчийг санаачлан хэрэгжүүлж үндэсний уран барилгын сорууд болсон өнөө бидний яриад байсан 700 гаруй томоохон сүм хийдийг бүхэлд нь устгаж Монголын архитектур хот байгуулалтад хэзээ ч нөхөшгүй үндэстний эмгэнэлт түүх болсондоо.
Хэлмэгдэлтэй залгаад улс орны социалист хувьсгалын үйл ажиллагааг эрчимжүүлэх 1940-1960 оны үе эхэлж Үндэсний цөөнхийн эрх ашгийн үүднээс Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар аймгуудыг байгуулсан юм. Энд нэг бодитой жишээ хэлье. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд 1940-өөд оны дундаас Улаанбаатар хотын төвийн орчны Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ.
Энэ ажилд монголын ууган архитектор Б.Чимэд оролцож талбайн орон зайг бүхэлд нь Монгол уламжлалаа баримтлан нар ивээсэн өмнө зүг Богд уул талруу салхиных нь дор нээлттэй байхаар тооцон Богд уулын ногоон бүсийг оролцуулан амралт, зугаалгын орчин үүсгэсэн “ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР”-ын иж бүрэн цогцолбор байхаар санал дэвшүүлсэн гэдэг.
Үүнтэй зэрэгцэн Чингисийн талбайн /хуучин Сүхбаатарын талбай/ орон зайн архитектурыг зөв бүтэцтэй шийдэхийн тулд Маршал Х.Чойбалсангийн даалгавраар судлаачид Парисын зөвшилцлийн 250х250 метрийн талбайнаас (Конкорд) санаа авч Сүхбаатарын талбайг 250х250 байхаар санал өгч тэр нь хэрэгжиж өнөөдрийн бидний ашиглаж байгаа талбай шүү дээ.
Энэ ансамблийн ерөнхий цар хэмжээ, барьсан барилга байгууламжуудын эзэлхүүн, орон зайн хэлбэр, багтаамж, тэдгээрийг чимсэн урлагийн хэрэгсэл, өнгө будаг, гэрэл сүүдрийн ялгарал өнөөдөр ч хотын төвийн архитектурын орон зайн органик чанарыг үндсэндээ хадгалж байна.
Харин харамсалтай нь анх гаргасан нээлттэй орон зайн орчин болгох уламжлалт архитектурын санаа төв зам болон бусад олон барилга байгууламжуудаар таслагдсанаас хэрэгжиж чадсангүй дээ. Гэхдээ үүнийг үндэсний архитектурын чуулбар гэхээсээ олон улсын архитектурыг монгол уламжлалын орон зайн архитектураар холбосон эв нэгдлийн чуулбар гэж үзэж болно.
-1960-1990 оноос хот байгуулалт маань ямар түвшинд хүрсэн бэ.
Монголын орчин үеийн гэх архитектур ийнхүү хөгжлийг олсоор Монгол улс НҮБ, ЭЗХТЗ-д гишүүнээр элсэж, социалист системийн хот суурин үүсч хөгжсөн 1960-1990 он буюушинэ эргэлтийн бодлогын үетэй золгосон. Манай улсын хот байгуулалт архитектурын хөгжилд 1960 оноос хойш гарсан нэг том амжилт бол хотжилт юм.
Хотжилт бол шинжлэх ухаан технологийн түвшний зайлшгүй үр дагавар, үйлдвэрлэх хүчний хөгжил, нийгмийн харилцааы хэлбэрүүдтэй уялдаатай гарч ирдэг дэлхийн үйл явц юм. ер нь энэ үеэс л монголд хотжилт жинхэнэ бодит утгаараа бүрэлдэн хөгжиж эхэлсэн гэж үзэж болно.
Энэ үе нь социалист үйлдвэрлэлийн харилцаа бүрэлдэн тогтож улс орныг ХАА-Аж үйлдвэрийн орноос Аж үйлдвэр-ХАА орон болгох зорилтыг дагасан архитектур, хот байгуулалтын хөгжлийн онцлог үе бөгөөд ЗХУ-д боловсруулсан Улаанбаатар хотын I, II, III Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх он жилүүд байлаа.
Ерөнхий төлөвлөгөөг ёсоор Энхтайвны гудамжийг тодотгосон I-II дөчин мянгатын орон сууцны хороолол, Улсын их дэлгүүрийн барилга, бага тойргийн дагуух Урт цагааны барилга, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк гээд олон арван барилгууд баригдсан. Цаашлаад Улаанбаатар хотын орон сууцны 120, 220 мянгатын хороололууд, орон сууцны II, XV, XIX, XVI, IV, V, X, XI, XIII, VI хорооллууд ашиглалтад оржээ.
Хорооллууд нь хүнийг өөрийгөө тодорхойлох геометрийн хэмжүүрт оруулж, улмаар тэднийг улс төр, эдийн засаг, соёлын нэгдсэн орон зайд хамруулснаараа хотын хуучин силуэтийг өөрчилсөндөө. Орон сууцны V, VI, X, XI, XIX хорооллуудын 5, 9, 12 давхар сууцыг эргэлтийн системтэй орон зайн архитектурын тохитой орчин үүсгэн барьсан. Мөн III, IV хорооллын барилгажилтыг хана маягаар зээглэн байрлуулж нэгдүгээр давхартаа үйлчилгээний цэг салбартай 12 давхар сууцны барилгуудыг нь алгаслуулан Богд уул талруу нээлттэй байршуулсан нь архитектур орон зайн сонирхолтой силуэт болжээ.
Хорооллуудын барилгыг харагдах талаас нь авч үзвэл архитектурын хоорондын харьцаа, эгнээний хэмнэл, фасадын хуваалтын төрөл, барилгын цонхны хэлбэр, фасадын гоо зүйн элементүүд болох лодж, такт, эркер, фасадын нааш цаашаа орсон байдал, тэдгээрийн сүүдэрлэлт, хэрэглэсэн материал, өнгө, гадаргуугийн бүтэц зэргийг тооцож барьсан байдаг. Ингэснээр хотын орон зайн архитектур, хотын төрхийн харагдах байдалд архитектур талаасаа тодорхой нөлөө үзүүлж байгааг ч үгүйсгэх аргагүй.
Хорооллын барилгуудыг хэдийгээр “ШҮДЭНЗНИЙ ХАЙРЦГАН” архитектуртай уйтгартай орчин үүсгэсэн гэж ярьдаг нь бодитой шүүмжлэл боловч ад үзэх аргагүй.
-Гэхдээ л тухайн үедээ Азийн цагаан дагина хэмээх нэрийг авч байсан шүү дээ?
Хотын орчин үеийн орон зайн архитектуртай, сүрлэг том сүр бараатай дүр төрхтэй харагдах байдлыг үнэхээр эдгээр л хорооллуудын сүрээр оллоо шүү дээ. Өөр нэг өгөөжтэй тал нь эл хорооллуудын ачаар улс орон нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаа зохих түвшинд шийдэж, бага ч гэсэн орон сууцны гачигдлаас ард иргэдээ гаргаж тэдний нийгмийн асуудлыг шийдсэн нь үнэн.
Гэвч цөөн ам бүл амьдрах нормын заалт, талбайтай орон сууцанд олон ам бүлтэй монгол айл орсноор соёл, боловсрол нийгмийн үйлчилгээний асуудлаа ноцтой хүндрүүлснийг ч нуух юун. Үүний хар гайгаар сургууль нь 3 ээлжээр хичээллэдэг, цэцэрлэг хүрэлцээгүй, дэлгүүр хоршоо очер дугаар ихтэй гээд нийгмийн бачимдал ноцтой түвшинд хүртэл үүсч байна.
Гэвч сүүлдээ бүр эдгээр хороололуудад хаана сул орон зай байна гэсэн шиг тэнд блокчилсон, эгнээ ба кластер хэлбэрийн хаалттай, нээлттэй нэг төрлийн болон холилдсон, тэгш өнцөгт ба угалзарсан зэрэг өөр хоорондоо зохицоогүй, архитектуртай, хил зааггүй, сэтгэлд хоногшихгүй гудамж, талбай бүхий эмх замбараагүй нэмэгдэл суурьшлууд бий болж хороололуудын орон зайн архитектурын утгыг алдагдуулсныг ч үгүйсгэх аргагүй. Иймдээ ч өнөөгийн хотын орон зайн хамгийн замбраагүй орчин болж байна.
Гэвч цаашдаа хот суурин, сууршлийн бүсийн зонхилох орчинг бүрдүүлж буй орон сууцны эдгээр угсармал байшингийн нүүр царайг яаж өөрөөр шийдэх вэ, үндэсний уламжлал шинэчлэлийг тусгасан хот төлөвлөлтийн онолын баримт бичгээ шинэчлэх замаар яаж монголжуу хот байгуулах вэ гэдэг олон олон асуудлууд нээлттэй хариу хүлээсэн хэвээрээ л байна.
Дурьдсан он жилүүдэд нутаг бэлчээр даган нүүдлийн аргаар мал маллаж амьдарч байсан малчид хот айл, суурь хэсгийн зохион байгуулалтад шилжиж, малчин ард иргэдийн соёл, боловсрол, үйлдвэр үйлчилгээ эрхлэх суурин амьдралын төв болох 160 гаруй сум суурин, сангийн аж ахуй байгуулагдсан байна.
-Тухайлбал?
Тухайлбал а/. Алт, жонш, нүүрс болон бусад ашигт малтмалыг олзворлох Шарын гол, Хажуу улаан, Бэрх зэрэг уул уурхайн суурингууд б/. Төмөр замын болон хилийн дамжин өнгөрүүлэх боомт, Замын-Үүд, Зүүнбаян, Шарын гол, Мандал зэрэг суурин в/. Байгалийн баялаг, гол мөрөн ойн нөөцийг олзворлох үйлдвэр бүхий ой модны болон загасны аж ахуйн эрхлэх Хөвсгөлийн цагаан нуур, Буйр, Түнхэл, Дулаан хаан зэрэг суурингууд г/. Рашаан ус амралт сувилал жуулчны Хужирт, Жанчивлан зэрэг жуулчны бааз суурингууд байгуулагдсан.
Мөн Монгол улсын хот байгуулалт, архитектурын түүхэнд томоохон байр суурь эзэлдэг Дархан, Эрдэнэт, Багануур хотууд, орон сууцны энэ олон хороололууд, олон нийт, үйлдвэр, ХАА-н иж бүрэн цогцолборууд шинээр баригдаж ашиглалтанд оржээ. Гэтэл нэг сонин учрал болсон байдаг.
Юу гэвэл: энэ үед манай оронд айлчилсан Зөвлөлтийн утга зохиолын нэгэн нэртэй төлөөлөгч Игор Иссиуль гэгч Дархан, Эрдэнэт сайхан л хотууд юм. Гэвч төв Орос, Сибирийн олон хотоос онц ялгагдах юм алга. Ази Монголын уран барилгын уламжлал гэж байдаггүй юм уу гэсэн гэдэг.
Энэхүү агуу бүтээн байгуулалтад гар бие оролцон жинтэй хувь нэмэр оруулсан барилга зураг төслийн салбарын түүхнээ мөнхрөн үлдэх манай ууган архитектор Б.Чимэд, гавъяат барилгачин Б.Дамбийням, А.Хишигт, архитектор Б.Мишиг, Б.Уртнасан инженер Б.Мотоо, Б.Лхамсүрэн тэдний залгамж үеийхэн болох 1960-1990 оны барилгын зураг төсөл боловсруулах ажилд бүтээлчээр оролцсон Монгол улсын гавъяат барилгачин архитектор С.Мөнхжаргал, Д.Чойжилжав, Г.Лувсандорж, Д.Өлзийхишиг, Ж.Шархүү, Г.Жадамбаа, Б.Эрдэнэ-Очир, Л.Нямсүрэн, Г.Мягмар, архитектор Ц.Буян, Т.Сосор, М.Оргил, О.Пүрэв, Б.Цэвэлмаа, Д.Бат, Э.Цогт, Ш.Самбалхүндэв, Н.Гамтөмөр, Инженер Б.Лхагвасүрэн, С.Чулуунбат, Ч.Шуушингаа, П.Дорж, Ц.Шараа, Б.Шажинбат, Б.Багаа, Чойбалсан, Б.Баасан зэрэг энэ үеийн бүтээн байгуулалтын жинхэнэ эзэд нь болох олон архитектор инженерүүдийг энд тэмдэглэх ёстой.
Мэргэжил нэгтэй эдгээр нөхөд маань тухайн үедээ барилгачдын хийж чадахгүй юм зурлаа гэж зэмлүүлж, шахагдсан төлөвлөгөөтэй зургийн үйлдвэрлэлд дарагдаж явсан ч оюуны хөдөлмөр уран бүтээлээ орхиогүй харин ч үндэсний архитектурын уламжлалыг бүтээлчээр судлаж орчин үеийн архитектурт тусгах талаар тодорхой чиг зорилготой ажилласан нэгэн үеийнхэн.
Гэтэл сүүлийн үед барилгын зураг төслийн ажлаа эхлэхдээ үндэсний урлаг шингэсэн гоё сайхан архитектуртай барилга байшингийн зураг төслийг яаж хийх вэ гэж бодохоосоо өмнө тэр энэ захиалагч гүйцэтгэгчийн таашаалд уг төслөө яаж нийцүүлэх вэ гэж бодож, зураг төслөө боловсруулдаг өөрөөр хэлбэл захиалагч гүйцэтгэгчийн зургийн техник болдог мэргэжлээ үл тоосон архитектор, инженерүүд бидний дотор мэр сэр үзэгдэх боллоо.
-Энэ нь эцэстээ юунд хүргэх вэ?
Энэ нь эцэстээ хотын орон зайд архонзм буюу эрлийз архитектур бий болгож байна. Архитектурын урлагт хандаж байгаа энэ зохисгүй үйл ажиллагааг газар авхуулж хэрхэвч болохгүй.
Өнөөдөр манайд уран бүтээлээ чөлөөтэй туурвих архитекторын эрх зүйн орчин бүрдээгүй байна. Зураг төсөл зохиосон архитектор өөрийнх нь зохиосон зургийг зөрчиж гаж буруу барьсан барилгыг болиулах, дахин бариулах, барьсан хойно нь үнэлэлт, дүгнэлт өгдөг олон улсын архитекторуудын эдэлдэг хууль эрхзүйн орчныг эдлэх эрхгүй байна.
Иймд бид ийм хууль эрхзүйн орчныг өөрийн оронд нэвтрүүлэх ёстой. Энэ мэтээр архитекторын эрх үүрэг, нийгмийн хариуцлагыг эрс шийдвэртэй хуульчилан шийдэж байж энэ асуудал сая цэгцэрнэ. Манай архитекторуудын сэтгэл санаанд уламжлал шинэчлэл, олон үндэстний болон үндэснийхээ уран барилгын хэв шинжийг хослуулах хүсэл эрмэлзэл уяатай байдаг ч чадвараа олигтой ашиглахгүй, хөгжүүлэхгүй байна.
Тооны хувьд манайд архитектор хангалттай. Бүр илүүддэг. Гэтэл зармынх нь чадал нь тун дутмаг байна. Дээд сургууль төгссөн архитекторуудын нэлээд нь барилгын зураг төслийн байгууллагуудад ажиллахдаа онол практикийн мэдлэгээ чанаржуулах үндэсний уран барилгын уламжлалыг архитектурт тусгах, өвөрмөц дүр төрхтэй барилгын зураг гаргахад бүтээлч арга барилаар хандаж уран бүтээлийн эрэл хийхийн оронд хүний хийсэн зургийг хуулж олшруулах төдийхнээр “уран бүтээлч” болохоо харуулан аргацааж суух дутагдалч бидний дунд байсаар байна.
Архитекторууд санал бодлоо солилцох, бие биеэсээ суралцах, архитектурын онол, судалгаа, мэргэжлийн шүүмжлэлийг хөгжүүлэх, уран барилгын бүтээлээ олон түмнээр шүүн хэлэлцүүлж заншуулах, оюуны хоцрогдлоосоо салах талаар хэлэлцэж ажил хэрэгч шийдвэр гаргах ёстой.
Архитекторууд зөвхөн мэргэжлийн төдийгүй улс орны нийгмийн хөгжлийг 100 жилээр харсан онол, улс төр, эдийн засгийн гүн мэдлэгтэй болох эрмэлзэлтэй байх ёстой. Ингэснээр уран бүтээлийн уйгагүй эрэлхийлэгч, нийгмийн хэрэгцээг соргогоор мэдрэгч уламжлал шинэчлэлийг хослон уран сайхны өндөр түвшинд бүтээн туурвигч болж чадна. Энэ цагт монголын архитектур хот байгуулалт үндсээрээ сайжирч ахиц гарах нь дамжиггүй.
Бид 60-аад оны дунд үеэс арвич хямгач байх уриан дор урлаг, хэрэгцээний соёлыг тусгаагүй, байгаль цаг уурын нөхцлийг сайн тооцоогүй архитектур нь олон хувилбараар хөрвөх боломжгүй орон сууц, соёл боловсрол, олон нийтийн барилгын нэг маягийн зураг боловсруулсан.
Энэ зургийг олноор “хэвлэн” ямар ч бүтээлч холболт, өөрчлөлт хийлгүйгээр олонхи аймгийн төвийн гол барилга болох нэрүүд нь өөр боловч архитектур нь ялгагдахын аргагүй зочид буудал, эмнэлэг, ахуйн үйлчилгээний төв, хүнсний комбинат, сургууль хүүхдийн цэцэрлэг яслийг барьж өөр хоорондоо ялгагдахын аргагүй ихэр загварын ижилхэн уйтгар төрүүлсэн орон зайтай хот суурин бий болгож уйтгартай орчин үүсгэсэн архитектурын нэгэн алдаатай түүх байдаг.
Мөн захиргааддаг дарга нар олширч архитектурын бүтээлийг эцсийн эцэст хэн боловч “засч” “хасч” болох амттан болгосонтой бас холбоотой. Тэрчлэн зураг төслийг боловсруулахдаа манай ард түмний ёсзүйн уламжлал юу билээ, тэдний гоо зүй, соёлын таашаалд яаж нийцүүлэх вэ гэж бодохоосоо өмнө “ Бариад байя” гэх сэтгэлгээ давамгайлж, юуны түрүүн хэрэглээг хангахад анхаарч, өрөөсгөл хандсантай ч бас холбоотой.
Зураг төслийн энэ бодлогоо дагаад хот сууринг орон сууцаар хангах туйлын ганц зорилгодоо захирагдан, дархалсан эрхтэй байшин үйлдвэрлэх комбинат бий болж нэг загварын байшинг ёстой л нэг үйлдвэрлэх шиг болсон доо.
Гэхдээ энэ үеийг социалист улсын сүр хүчийг илтгэх хотууд өргөжиж, хотын орон зайн архитектурыг тодорхой геометрийн дүрс бүхий эмх цэгцтэй нэгдсэн дүр төрхтэй болгосон гэж тайлбарлах үндэстэй.
Энэ алдаатай бодлоготой зэрэгцэн үүссэн хот байгуулалтыг бас нэг алдаа нь үйлдвэр аж ахуйн бүх л объектуудыг зөвхөн Улаанбаатар хотод төвлөрүүлэх салбарын бодлого гэгч эрч хүчтэй явагдаж хүн ам Улаанбаатар хот руу дайжин цувж, хөдөөг хоосруулсан.
Ингээд зогсоогүй хот хөдөөгийн хөгжлийн ялгааг ойртуулах биш бүр холдуулж орон нутгийн хот сууринг архитектургүй болгон Улаанбаатарт албан бус ядуусын суурьшил үүсэн нэг хэсгийнхний нийгмийн амьдралын чанарыг алдагдуулсан. Энэ байдал өнөөдөр ч үргэлжилсээр.
Манай орны хот байгуулалтад өнөөдөр илт үгүйлэгдэж байгаа нэг гол зүйл бол орчин үеийн байшин барилга, хот суурингийн Монгол архитектур түүгээр дамжин илэрхийлэгдэх үндэсний бахархлын асуудал юм. Энэ асуудал өмнө нь ч байсан. Алдсан алдаагаа засахгүй бол цаашдаач үргэлжлэх нь.
Хямд төсөр байлгах, материал хэмнэх, хялбар энгийн хийх нэрийн доор архитектурын уран бүтээлийн сүр сүлд, нас сүүдрийг доройтуулан урлагийн шинж чанарыг нь урвуулж, нийгмийн үзэл сурталын дайчин зэвсэг байх үүргээс нь үндсэнд нь чөлөөлдөг буруу зуршилд зарчмын дүгнэлт хийх цаг болжээ.
Хот суурин нь ийм орон зайн архитектуртайгаар улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн. Шинэ нийгмийн эхний үеийн эдийн засгийн уналтаас шалтгаалан хөрөнгө оруулалт, их барилгын хэмжээ үлэмж багасч зураг төслийн байгууллагууд олон жижиг нэгж болон салж, өндөр мэргэжил мэдлэгтэй цөөнгүй архитектор инженер техникийн ажилтнууд зураг төслийн бус алба эрхлэх болсон.
Энэ үеэс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын орон зайн архитектурыг хотын гадаад дотоодын хөрөнгийн зах зээл эзэмшигчид авч явах боллоо. Энэ нь эдийн засгийн хүчийг илтгэсэн компаниудын засаглал ноёрхож урьд хожид байгаагүй бараг эздийн нэрээр нэрлэж нь болохуйц өвөрмөц хийцтэй, тэнгэр баганадсан тансаг архитектуртай аварга барилгуудыг техникийн хүчээр барьж босгох болсноор эрэн үеүүдийн байшин барилгуудын биет хуучралт явагдаж байна.
Гэвч өнөөдөр жуулчдыг орчин үеийн “агломерац” бүтэцтэй шил толь болсон “модернист” загварын супер урбаник хотын имиж татдаггүй харин тэднийг ард түмнийхээ түүхсоёлын хосгүй өв, онгон байгаль, бурхан шашинаа дээдэлсэн сэтгэлгээний шинэ орчин бүрдсэн эгэл жирийн түүхтэй хотууд соронзон мэт татдаг боллоо. Үүнийг анхаарахад илүүдэхгүй.
Зах зээлийн нэрээр иргэд зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангаад эхэлсэн үйл ажиллагаа нь дийлдэхгүй болж олгосон газартаа архитектургүй дурын барилгаа барих болов.
Энэ бүгдийг хотын архитектурын нэгдсэн бодлогод цаг алдалгүй оруулах учиртай. Гэхдээ өнөөдөр хотуудын ялангуяа Улаанбаатар хотын орон зайн босоо хэвтээ тэнхлэгүүдийг зоригтой шинэчилж, төвлөрлийг задалж, хот байгуулалтад оршиж буй “Стереотип”-ийг бодитой өөрчлөсөн хот төлөвлөлтийн шинэ шинэ технилогууд нэвтэрч, зохиомол цэцэрлэгт ландшафтын орон зайн архитектур бий болгож байна.
Ингэснээр хотын элементүүдийн авцалдаа сайжирч иргэдийн амжиргааны чанарт тавигдах олон улсын шаардлага баталгаажин хот байгуулалтын эрх зүйн орчин боловсронгуй болж өвөрмөц хэмнэл, силуэт бүхий орон зайн архитектур үүсч байна.
Үүнтэй зэрэгцэн дээд удирдлагынхаа амыг хардаг архитекторууд эрс цөөрч хаанаа ямар байшин барихыг хүртэл заадаг тэр цаг үе түүх болон үлдэх үерүүгээ орж байна уу даа гэж бодогдох боллоо.
-Танай Барилга архитектур корпораци монополь эрхтэйгээр Барилга угсралт, материал түүхий эдэд баталгаажуулалт хийж, тохирлын гэрчилгээг өгдөг. Танайх барилгын чанар стандартыг хянахад гол үүрэгтэй гэж хэлж болно.
Барилга архитектур корпорацийг 2008 онд хувьчилсан. Төрийн өмчит байгууллага байхдаа ямар байсан яг тэр бүтэц үйл ажиллагаагаа хадгалж, ажилтнуудаа өөрчлөөгүй, тэр ч байтугай эрдэм шинжилгээний хэсэг ч хэвээрээ. Ахмад настай болсон 5 хүн тэтгэвэртээ гарсан. 3 нь эргээд корпорацидаа ажиллаж байгаа.
Бид Оюутолгой компанийн өөрийнх нь үндсэн лабораторийг ажиллуулаад 15 дахь жилтэйгээ золгож байна. Корпорацид олон улсын экспертүүд ирж, лабораторийг байнга шалгаж бидэнд үйл ажиллагаа явуулах эрхийг өгдөг. Манай залуучууд их сайн ажиллаж байгаа. Бид Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын бетоныг хянаж байна. Мөн “Премиум конкрит” ХХК, “MCS Проперти” ХХК, “БҮТИ” ХХК, “Хөтөл цемент, шохой” ХХК, “Пирамид индастри” ХХК, “Тэгш плант” ХХК, “Суруга Монгол” ХХК болон бусад гадны компаниуд манайхтай тогтвортой тогтмол хамтарч ажилладаг. Бид үүгээрээ бахархадаг.
Бид төрийн өмчит компанийг хувьчилж авснаас хойш дотоодын лабортаорио бүрэн шинэчилсэн. Барилгын материалын чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж барилгад нийлүүлэхийн тулд барилгын материалын компаниуд манайхаас тохирлын гэрчилгээ авдаг. Хамгийн гол нь үйлдвэр технологийн дамжлага нь иж бүрэн, мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсан, материал хийц нь норм стандартад нийцсэн материалыг шалгаж, тохирлын гэрчилгээ, баталгаажуулалтыг өгдөг.
-Материал үйлдвэрлэгчид хэр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өнгөрсөн жил гэхэд Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож, 70 гаруй барилгын материалын үйлдвэр байгуулагдсан?
Сүүлийн үед манай залуучууд иж бүрэн норм стандартад тохирсон сайхан тоног төхөөрөмжтэй, хамгийн орчин үеийн үйлдвэрүүдийг оруулж ирж байна. Аливаа шинээр эхэлж байгаа зүйлд алдаа дутагдал байлгүй яах вэ. Өөдрөг талаас нь харвал сайхан зүйл их. Бид аль болох үндэсний үйлдвэрүүдээ дэмжихийг эрмэлздэг, дэмжих ч ёстой.
Чанартай материал үйлдвэрлэлээ гэхэд борлуулалтаар нь дэмжихгүй бол хэцүү. Тэгэхэр үндэсний үйлдвэр, брэндүүдээ аль болохоор хөрөнгөжүүлэх хэрэгтэй. Чанартай материал хийх хүсэл дээр нь маш бодитой дэмжлэг хэрэгтэй.
Манай компанид жил бүр дунджаар 100 гаруй аж ахуй нэгжүүд материалын чанарын баталгаажуулалт хийлгэхээр орж ирдэгээс 300-350 орчим бүтээгдэхүүнийг нь баталгаажуулдаг. Бид тохирлын гэрчилгээ олгох ажлыг 18 дахь жилдээ амжилттай явуулж байна.
-Тохирлын гэрчигээ авч чадахгүй байгаа компаниуд юун дээр учир дутагдалтай хандаад байна вэ?
Материалын бэлдэц, бүтээгдэхүүнийх нь чанар норм стандартын шаардлага хангахгүй, техник технологийн хоцрогдолтой байдал, мэргэжилтэй боловсон хүчин, лаборатори нь шаардлага хангахгүй байгаатай холбоотой.
Дэлхийн хөгжсөн орнуудад тохирлын гэрчилгээг ганц хүн ч хийгээд явдаг. Манайх өнөөдөр монополь байдгаа гэсэн хэл аманд өртөж байгаа ч бидэнтэй өрсөлдөөд гараад ирэх нь нээлттэй гэж боддог. Олон лабораториуд өрсөлдөж байж улам сайжирна шүү дээ.
Хүмүүс биднийг монополь Д.Хайсамбуу хэрэггүй одоо боллоо гэж шүүмжилдэг. Энэ байх ёстой зах зээлийн ардчилсан нийгмийн шүүмжлэл шүү дээ.
-Таны төсөөлж, мөрөөдөж байгаагаар Барилга архитектур корпораци хэрхэн хөгжих ёстой вэ. Барилгын салбар тэргүүлэгч байр сууриа хадгалахын тулд юуг хамгийн түрүүнд хийх ёстой вэ?
Өнөөдөр шинжлэх ухаан уналтын байдалд байгаатай би санал нийлнэ. Энэ нь шинжлэх ухааны байгууллагын тогтолцоо бүтэцтэй огт холбоогүй. Хамгийн гол нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодлогын түвшинд эрс сайжруулах шаардлагатай. Шинжлэх ухаанд залуучууд ажиллахгүй байна.
Үүнд: Хөрөнгө мөнгөний хомсдол шууд нөлөөлж байна. Бид 2008 оноос хойш Барилгын яамтайгаа нийлээд 5 төслийн санал БСШУЯаманд оруулсан. Нэгийг нь ч өгөөгүй. Төсөл өгөх төрийн албан тушаалд хэн ажиллаж байгаа нь сонин биш. Төр бодлогоор Шинжлэх Ухааны байгууллагыг дэмжих ёстой гэж боддог.
Уг нь хоёр жилийн өмнө Барилгын Яам ШУ-ны байгууллагыг арай хийн шинээр байгуулсан ч хүний нөөцөө бүрдүүлж чадаагүйгээс болж шинэ засгийн газраас татан буулгах шийдвэр гаргалаа. Төрийн байгууллагын цалин мөнгө бага учир хувийн хэвшил, зах зээлийн харилцаанд мөнгөний амтыг үзсэн хүмүүс маань ШУ-ны байгууллагад ажилд орохгүй байна шүү дээ.
Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шинэ гарцыг бодож олох ёстой. Төрийн зүгээс хувийн хувьсгалын байгууллагыг хатуу зангидаж, цөөхөн Монгол хүчээ нэгтгэх хэрэгтэй байна.
-Зах зээлд орсон нөхцөлд шинжлэх ухааны байгууллагыг буцааж хэрхэн сэргээх талаарх гарц байна уу?
Барилгын яаманд хамгийн орчин үеийн сайхан лаборатори байдаг чухам тэнд л шинжлэх ухааныг бодитой хийж болно. Иймээс мэргэжилтэнг нь сайн бэлтгээд ажиллуулах хэрэгтэй. Залуучууд бага балчир учир туршлага дутаа, сурахаас өөр аргагүй. Хэрвээ энэ маягаар явбал хоёроос гурван жилийн дараа уг лаборатори зэвэрнэ шүү.
-Ярилцсанд баярлалаа.