2020.08.27
Сурвалж: ГХХХОДХ төсөл
Төслийн хүрээнд Сэлбэ, Дамбадаржаа болон Дэнжийн мянга дэд төвүүдэд тус бүр 1 Дулааны станц барина.
Одоогоор Сэлбэ дэд төвд барьж буй 28МВт хүчин чадалтай 3 зуух бүхий Дулааны станцын барилга угсралтын ажлын явц 80 орчим хувьтай үргэлжилж байна. Уг станцын эхний зуухыг энэ оны 10-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.