Showing posts with label Нэхмэлийн шар. Show all posts
Showing posts with label Нэхмэлийн шар. Show all posts

Нэхмэлийн шар орчмын орон сууцны дундах талбайг тохижуулж дууслаа

 Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС, 2021.09.01











Тус байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 машины зогсоол, явган хүний зам, хүүхдийн тоглоомын болон спорт талбай бүхий ногоон байгууламж хийж, иж бүрэн тохижуулж дуусжээ. Ингэснээр дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан 35а, 35б, 14, 37а дугаар байрны 700 гаруй өрхийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

Дахин төлөвлөн байгуулсан байруудын дундах талбайн тохьжилт

 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, 2021.08.09






Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан. Дээрх орон сууцны барилгын дундах 0.2 га талбайд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан “Марта Грийн” ХХК тус газраа барилга барих гэж байсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд газар дээр нь ажиллан, барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан юм. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг цуцалж, холбогдох хууль, дүрэм журамд нийцүүлэн, оршин суугчдын саналыг тусгаснаар ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийх үүрэг өгсөн. Улмаар  Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Тохижилтын ажлын даалгавар, тохижилтын загвар зургийг тус тус баталсан.


Даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 23-наас тохижилтын ажлыг эхлүүлсэн юм. Ийн тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай бүхий иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан ногоон байгууламж бий болгоод байна.










Нэхмэлийн шар, 19 дүгээр хороолол

facebook / Нийслэлийн мэдээ хуудсанд 2021 оны 5 сарын 22 -нд нийтлэгдсэн зураг, текст


Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинээр барьсан. Тэгвэл энэ орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан билээ. Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж оршин суугчид нь Хотын даргад хандсан юм. 

Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд тус газарт очиж “Барилга бариулахгүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж барих уу, эсвэл хүүхдийн тоглоомын талбай барих уу гэдгийг иргэдийн саналыг үндэслэн шийдэх хэрэгтэй гэсэн юм. Үүний дараа дээрх газрын захирамжийг хүчингүй болгосон билээ. Тэгвэл өнөөдрөөс уг газарт тохижилтын ажлыг хийхээр газар, шорооны ажлыг эхлүүллээ.







Youtube nehmel oron suuts сувагт 2021 оны 4 сарын 19-нд нийтлэгдсэн бичлэг



facebook / daam.mn / social tv хуудсанд 2021 оны 3 сарын 11 -нд нийтлэгдсэн бичлэг