Showing posts with label Nalaikh. Show all posts
Showing posts with label Nalaikh. Show all posts

28 ширхэг гараашийг буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө

 Эх сурвалж: Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 2022.04.02





Дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дүгээр "Газар албадан чөлөөлөх" захирамжийн дагуу дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 39 дүгээр байрны зүүн талд нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан 28 ширхэг гараашийг буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө.







Налайх дүүрэг

Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба. 2022.03.17


Энэ сарын 15-ны өдөр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан гараашуудыг буулгаж эхэлсэн бол өнөөдөр Налайх дүүргийн газар зохион байгуулалтын алба газрын зөрчил арилгах ажлыг эхлүүлээд байна.  Энэ жил Налайх дүүргийн 5 байршилд  нийт 144 гарааш буулгахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр 8-р хорооны нутаг дэвсгэр 56-60 дугаар байрны урд талд байрлах 52 гараашийг буулгаж  байгаа юм.







Налайх дүүрэг, 3, 5, 7, 8 ДУГААР ХОРОО, ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛ

 Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, 2021.08.18











Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техник хяналт хийсэн Налайх дүүргийн 3, 5, 7, 8 дугаар хорооны хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажил үргэлжилж байна.
Ажлын явц: 95%
Гүйцэтгэгч байгууллага: Хүчит аргун ХХК

НАЛАЙХ ДҮҮРГИЙН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ

 Эх сурвалж: НХОГ, 2021.07.21


Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техник хяналт тавьж байгаа Налайх дүүргийн барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Ажлын явц: 89%

Гүйцэтгэгч байгууллага: Хасу-Эрчим ХХК