Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.26
Бурхан багшийн их дүйчин буюу зуны тэргүүн сарын 15-ны билигт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажиллалаа. Энэ үеэрээ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.