УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН БАЙГАЛИЙГ ХАМГААЛАХ АСУУДАЛД

 Эх сурвалж: mongolmedleg.org


Ш. ЦЭГМИД


Манай улсын нийслэл хот Улаанбаатар гэж нэрлэгдэх болсноос хойш даруй хагас зуун жил өнгөрлөө. Энэ хугацаанд нам, засгийн өдөр тутмын анхаарал халамж. ах дүү Зөвлөлт Холбоот Улс, бусад социалист орнуудын тусламжтайгаар Улаанбаатар хот маань түргэн хөгжиж, нүүр царай нь танигдашгүй өөр болжээ. Одоогоос 50 жилийн өмнө тус хот зөвхөн Сэлбэ голын адагт оршсон бөгөөд цөөхөн хэдэн байшинтай, бараг дан модон хашаа, эсгий гэрээс бүтсэн жижигхэн хот байсан бол одоо Туул голын энэ хэсгийг бараг дүүргэсэн, өндөр өндөр байшин сүндэрлэсэн, ногоон мод, цэцэрлэг элбэгтэй том хот болсон байна. Энэ бол манай ард түмэн нийслэлийнхний маань шургуу хөдөлмөрийн үр дүн юм.

Манай нийслэл хот ийнхүү хувьсгалын жилүүдэд бараг цоо шинээр сүндэрлэн боссон тул капитализмын үеийн давчуу гудамжтай, ард олны амьдрах, амрах нөхцөлийг бодоогүй хуучин хотуудаас огт ондоо юм.

Нийслэлийн хөгжил цэцэглэлтэд нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийн зэрэгцээгээр байгалийн нөхцөл байдал зохих хэмжээгээр нөлөөлсөн байна. Тус хот Туул голын өргөн хэсэгт байрласан бөгөөд түүний дэргэдхэн ой модтой, өвс ургамал сайнтай, Богд уул сүндэрлэнэ Энэ уул Хэнтийн нурууны баруун урд үзүүр тул түүнээс авахуулаад зүүн хойшоо ой мод бараг тасралтгүй үргэлжилж Хэнтийн уулсаас эх авсан Туул голыг нилээд арвин устай байлгаж гуримыг нь жигд барьж байх нь агаарыг цэвэр тунгалаг байлгахад аятай нөлөө үзүүлэхээс гадна түлш, барилгын материалын арвин эх булаг болж байна. Хотыг хойт, баруун зүүн талаар хүрээлсэн уулс голдуу нам бөгөөд хөсөг тээвэр нэвтрэхэд тохиромжтой хөтөл хөндийнүүдтэй учир улс орны бусад нутагтай харилцахад бэрхшээл учруулдаггүй байна.

Туулын хөндий, түүний дэнжүүд тэгш хавтгай буюу хэвгий багатай гадарга ихтэй тул барилга байшин босгоход тохиромж сайнтай талбай элбэг юм. Хотын дэргэдэх өндөр дэнжийн бүтэц дэх эртний дөрөвдөгч галавын нарийн шавранцар хурдас нь тоосгоны үйлдвэрийн түүхий эд болдог. Налайхад нүүрсний арвин их нөөц байна.

Улаанбаатар хот өсөж өргөжих тутам бнд байга – лийн иймэрхүү аятай нөхцөлийг улам бүр эрчимтэив ашиглаи олон жилийн болон улирлын цэвдэг гэх мэтчи- лэн байгалийн зарим бэрхшээлийг даван туулж, шшгэ шинэ газар талбайг эзэмшсээр ирсэн юм. Хотын цааш- дын өсөлтөнд ч байгалийн бололцоо багагүй байна.

Хүн нийгмийн аж ахуйн аливаа үйл ажиллагаа байгаль орчинд нөлөөлдөг бөгөөд сүүлийн үед шинжлэх ухаан-техникийн дэвшил түргэсэж ирэхэд уг нөлөө улам хүчтэй болж байгальд зохисгүй өөрчлөлт оруулан хүний амьдралын орчинг доройтуулах үйл явц хааяагүй гарч байна. Ялангуяа хүн ам олноор бөөгнөрсөн ба аж үйлдвэр их төвлөрсөн хотуудад ийм үзэгдэл нэн түгээмэл болжээ. Улаанбаатар хот хүн ам олонтой, үйлдвэр, тээвэр түргэн хөгжиж байгаа болохоор байгаль орчинд нь тийм зохимжгүй өөрчлөлт нэгэн адил гарч байна. Уг өөрчлөлт нь Европын зарим том хотынх шиг хүрээгүй боловч түүнийг бага дээр нь анхаарч цаашид даамжруулахгүй зохистой арга хэмжээ авах явдал чухал юм. Зохимжгүй өөрчлөлтүүд байгалийн бараг бүх элементэд хамаарч байгаа бөгөөд ихэнхдээ эдгээр элементийн хоорондын нарийн нягт холбоо, харилцан үйлчлэл, хот орчмын газар зүйн онцлогийг төдийлөн сайн харгалзаагүйгээс шалтгаалсан байна.

Улаанбаатар хотын оршиж байгаа газар тал бүрээсээ өндөр, нам янз бүрийн уулаар хүрээлэгдсэн хотгорын байдалтай юм. Өвлийн цагт Монгол орны нутаг дээр эсрэг циклон тогтож агаарын хөдөлгөөн дээрээс доош чиглэгдсэн байдаг тул хотгор газарт хүйтэн агаар хуримтлагдан тогтож хөдөлгөөнгүй буюу хөдөлгөөн багатай удаан оршдог байна. Ийм нөхцөлд үйлдвэрийн газар, гэр айлын утаа агаарт дэгдэн замхарч чадахгүй хот дотор тунаж байдаг. Үүн дээр авто машин болон дотоод шаталтын мотор бүхий хэрэгслээс гарсан утаа бас сүүлийн жилүүдэд ахуйн хэрэгцээний хог шатаах явдал үзэгдэх болсноос гарсан утаа нэмэрлэж байна. Энэ бүх утаанд үнс чандруу, нүүрс төрөгч, нүүрс ус төрөгч зэрэг олон төрлийн хий, исэл агуулагдаж хүний бие махбодод муугаар нөлөөлж байна. Хаврын цагт тус оронд агаар тогтворгүй байдалд орж, салхины хүч ширүүсэн шороон шуурга тавих явдал олонтаа тохиолдоно.

Хувьсгалын анхны жилүүдэд хотын гудамж цардагдаагүй байхад сул шороо их хийсэж агаарыг нэн бохирдуулж байсан бол одоо цардмал гудамж талбай олон болсон учраас гудамжны шороо хийсэх явдал ялангуяа хотын төв хэсгээр бага болжээ. Гэвч хот орчмоор машин тохиолдсон газраар зорчиж ургамал бүрхэвчийг, эвдэн хөрсийг нүцгэрүүлэх, хот тохижуулах зүлэгжүүлэхэд болон барилга байгууламжинд зориулж хотын ойр хавиас өнгөн хөрс, хайр чулуу ихээхэн ухаж авах явдал салхиар шороо дэгдэх эх булаг болж байна.


Улаанбаатар орчмын газрын хөрс голдуу хөнгөн элсэнцэр бүтэцтэй, нимгэн юм. Иймд зуны улиралд ихэвчлэн түр зуурын аадар борооны байдалтай унадаг тундас, хаврын салхины нөлөөлөл зэргээр эвдрэхдээ хялбар байдаг. Хэвгий газар явсан машины мөрийг дагаж аадар борооны ус урссаар гуу жалга үүсэх, ургамал бүрхэвч нь эвдэгдсэн газрын хөрсний өпгөн хэсэг хийсэж чулуу хайрга нь ил гарах үзэгдэл хот орчимд цөөнгүй бий. Тэр ч байтугай хот дотор хэвгий газар хөрс асгаад зүлэгжүүлэхэд тэр хөрс борооны усанд идэгдэх явдал байдаг.

Ургамлын аймгийн нэн чухал хэсэг нь ой юм. Ой мод нь хүчилтөрөгчийг үүсгэгч нэг уурхай учир агаарыг цэвзр тунгалаг байлгахад ихээхэн ач холбогдолтой түүнчлэн орсон хур борооны усыг хөрсөнд барьж тэр ус гол мөрөнд алгуур ордог болохоор тэдгээрийн усыг жигд тогтвортой байлгадаг. Иймд хотын хувьд зөвхөн Богд уулыи төдийгүй, Туул, Сэлбэ, Улиастайн эхний ой нөлөө ихтэй нь эргэлзээгүй. Гэтэл хотоос дээших уулын ойг ихээхэн огтолсноос болж Туулын гуримд зохих хэмжээний өөрчлөлт орсноос гадна ойг бохирдуулж модны мөчрийг хугалж гэмтээх, түймэр тавих зэргээр сүйтгэж байсныг сүүлийн үед зогсоох арга хэмжээ авч байиа.

Үйлдвэр, ахуйн хаягдлын асуудал ноцтой байна. Юуны өмнө уйлдвэрийн газрын ажиллагаа, айл гэрийн хэрэгцээнээс гарч буй бохир ус Туул гол түүний зарим цутгалын усыг ихээхэн бохирдуулж байна.


Жишээлбэл: Хотын бохир усыг цэвэрлэх ариутгалын станцын барилга байгууламж бүрэн ашиглалтад орж чадаагүй зарим үйлдвэрийн газарт бохир усны цэвэрлэгээний систем тавигдаагүйгээс ойр орчиндоо бохир ус ил задгай асгаж тэр хавийн агаар ба газрын хөрсийг бохирдуулахын хамт голын загас болон бусад амьд организмд муу нөлөөлж буй нь илэрхий.

Тэрчлэн хот хавьд овоологдсон хатуу хаягдал нүүрсний үнс зэрэг боловсрогдоогүй хог салхинд хийсэж агаарыг бохирдуулж байна.

Эдгээрээс үзэхэд хотын байгаль орчныг хамгаалах явдал чухлаар шаардагдаж байна. Байгалийг хамгаалах ажил өргөн хүрээтэй бөгөөд дотроо хоёр чиглэлтэй байдаг.

Нэгд амьд байгалийг хамгаалж, биологийн нөөц баялгийг зохистой ашиглах.

Хоёрд хүнийг хүрээлэн байгаа орчинг цэвэр байлгах, хот суурин газрын хувьд байгаль орчинг цэвэр байлгах чиглэл зонхилох рольтой боловч манай нөхцөлд амьд байгалийг хамгаалж, зохистой зөв ашиглах асуудал багагүй рольтой юм.

Дурдсан хоёр чиглэлийи аль нэг нь тэргүүлэх ач холбогдолтой байлаа ч гэсэн хоорондоо нягт уялдалгаатай юм. Энэ уялдалгаа нь хүний оршин буй байгаль орчны элементүүд, түүнд болж буй үйл явцууд бие биетэйгээ холбоотой, харилцан шүтэлцсэн байдаг зүй тогтоолоос урган гарна. Иймд хот ба түүний орчмын байгалийг хамгаалах ажлыг байгалийн бүх цогцолборыг хамруулан иж бүрнээр хийх нь чухал юм. Байгалийи бүх элементийг харахгүй зөвхөн нэг буюу нэг хэсгийг нь авч түүнд зохих нөлөө үзүүлбэл бусад элементэд нь зохисгүй өөрчлөлт гарч болзошгүй байдаг.

Монгол орны байгалийн элементүүд, байгаль, газар зүйн үйл явцын хоорондын уялдаа холбооны зүй тогтоол одоо хир нарийн дэлгэрэнгүй судлагдаж хараахан чадаагүй боловч ерөнхий онцлог мэдэгдээд байна. Иймд Улаанбаатар хот орчмын байгалийг хамгаалах асуудлыг бидний өнөөгийн энэ мэдлэгийн үүднээс авч үзэх нь зайлшгүй.

Хот газарт хүний ахуй амьдрал, үйл ажиллагаанд нэн тэргүүний шаардлагатай зүйл бол агаар, ус хоёр юм. Байгалийн энэ хоёр элементийг цэвэр байлгах явдал амьд байгалийг зохистой ашиглах асуудалтай шууд холбоотой дээр үйлдвэрийн технологиос ихээхэн шалтгаална.

Улаанбаатар хотын агаар хүйтний улиралд их бохирддог ба уг бохирдолтод дөхөм болж байгаа байгалийн хүчин зүйлийг дээр дурдсан билээ. Тэрхүү байгалийн хүчин зүйлийг бид өөрчлөх нөхцөлгүй юм. Иймд бид үйлдвэрийн байршил, технологийг хянаж үзэх хэрэгтэй ЮМ.. Нэгдүгээрт цахилгаан комбинат зэрэг үйлдвэрийн түлшийг хорт хий бодис багатай болгох утааг цэвэрлэх багаж төхөөрөмж тавих арга зам байж болох юм. Энэ нь хөрөнгө зардал их шаардах боловч одоо хот дотор нэгэнт байрласан томхон үйлдвэр дээр бол зайлшгүй бодож үзэх хэрэгтэй бизээ. Одоо байгаа бага шиг үйлдвэр, мөн цаашид байгуулах үйлдвэрийг хотын дүүргээс гадна байрлуулах нь зүйтэй. Тэгэхдээ Туулын хөндий, энэ хэсгийн байгалийн онцлогийг харгалзан үзвэл зохих юм. Өвлийи улиралд агаар тогтуун байдаг боловч газрын гадарга орчимд орон нутгийн салхи ихзвчлэн хэдэн голын хөпдийг дагаж салхилдаг тул үйлдвэрийн газруудыг салхины доор байгуулах нь зүйтэй. Тухайлбал Богд уулын өвөр буюу Сонгиноос дооших хэсэг энэ талаар тохиромжтой байж болох юм.

Тэгэвч утааг шүүж цэвэршүүлэх арга хэмжээ мөн нэгэн адил шаардагдах болно.

Хотод олон газар уурын зуух байлгахыг зогсоож. байшин барилгуудыг дулаалгын нэгдсэн системд холбох. гэрийг ч гэсэн тэр системд оруулах явдал зайлшгүй шаардлагатай юм. Хотын агаарыг тогтмол бохирдуулж байгаа бас нэг зүйл бол авто хөсөг юм. Ялангуяа соляркаар ажилладаг автобус, ачааны том тэрэгний яндангаас гарч буй утаа нь хэмжээ ба хор хөнөөлийн хувьд илүү байна. Иймээс троллейбусын шугам тавибал эдийн засгийн хувьд ч тэр, агаар орчинг цэвэр байлгахад ч тэр их ач холбогдолтой. Мөн ачааны машиныг хотын төв хэсгээр явуулахгүй хотын захаар буюу гадуур явуулах арга хэмжээ авч болох юм.


Агаар орчинг цэвэр байлгахад үйлдвэр, ахуйн xoг хаягдлыг боловсруулах явдал чухал юм. Хуурай хогийн хот дотор мөн хотын гадна их бага ямар нэг хэмжээгээр шатаахыг хориглож түүнийг боловсруулдаг үйлдвэр байгуулах асуудлыг боловсруулахын хамт үйлдвэрээс гарч буй нүүрсний үнс, шаарыг ч боловсруулж ба- рилгын материал хийх зэргээр үр ашигтай ашиглах явдал шаардлагатай байна. Үүнээс урьд хот дотор төрөл бүрийн шугам сүлжээ тавих ажил ид явагдаж өвөл газар гэсгээх гэж элдэв зүйлийг шатааж байсан бол одоо шугам сүлжээний ажил хотын төв хэсэгт үндсэндээ дууссан тул цаашид тийм ажлыг хүйтний улиралд хий- хийг зогсоож, дан ганц дулааны улиралд хийж гүйцээдэг болговол элдэв зүйл шатааж агаар бохирдуулахгүй байж болох юм.

Агаарын бохирдолтой тэмцэхэд шороон шуурганаас хамгаалах явдал багагүй ач холбогдолтой. Үүний тулд бид амьд байгаль ба хөрсөн бүрхэвчийг хамгаалж түүний нөөцийг зөв ашиглах нь чухал. Хөрс бол эрдэс, органик бодисуудын харилцан үйлчлэлээр үүссэн эвдэгдэж уствал сэргэж бий болохдоо хэдэн зуун жилийг шаарддаг байгалийн бүтээгдэхүүн юм. Иймд хот орчмоор авто хөсөг хамаагүй зорчихыг болиулж тодорхой замтай болгох. Max комбинатад ирж байгаа тууврын малыг хот орчимд байлгахыг зогсоох, хотын гудамж талбайг зүлэгжүүлэхээр хөрсийг хотод ойролцоо газраас ухаж авахыг хориглох, нэгэнт ухаж авсан хөрсийг хот дотор хавтгайруулан асгаж байшин барилгын хэтийн төлөвлөлт, газрын хотгор гүдгэрт зохицуулахгүй суулгадаг явдлыг зогсоох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй юм. Ингэдэггүйгээс болж зарим газарт суулгасан хөрсийг дахин ухаж хаях, эсвэл хүн гишгэж сүйтгэх явдал цөөнгуй байна. Хөрсийг сайн арчлахгүй бол дээрх шалтгаануудаас болж салхинд хийсэж агаар бохирдуулах эх үүсгэвэр болох тул хөрсийг хааяагүй үргэлжлүүлэн суулгадгийг хянаж үзэх нь зүйтэй юм. Услалтын хөрсний өнгөн хэсгийг урсгахгүйгээр боргожуулахын хамт хөрсийг хамгаалахад түүн дээрх ургамалшлыг анхаарахгүй байж болохгүй. Хот орчмын ялангуяа голын хөндий дэх ургамалшил нь хур тундасны байдал хөрсний элсэрхэг буюу чулуурхаг бүтцээс болж нилээд тачир учраас түүнийг сайжруулах талаар судалгаа, туршилт явуулах хэрэгтэй байна.

Үүнд: Зохих төрөл зүйлийн өвслөг ургамлын зэрэгцээгээр бас бутлаг ургамал суулгах ажил байж болмоор санагдана. Тэгвэл бут орчимд тодорхой биоценозууд үүсэж хөрсний бэхжилтэд дөхмийг үзүүлж болох юм. Хот дотор бол задгаи хөрсөн дээр үр цацах ажлыг сайжруулж түргэн ургадаг, ургац сайнтай өвслөг ургамлыи үрийг ашиглах нь зүйтэй болов уу.

Шороон шуурганаас хамгаалах, агаарыг цэвэр байлгахад чухал ач холбогдолтой ургамал бол модлог ургамал юм. Одоо хот дотор гудамж талбайд мод суулгаж байгаа бөгөөд цаашид энэ ажил үргэлжлэн өргөжих нь лав. Энэ нь зүйтэй арга хэмжээ юм. Модыг хотын төв хэсгээс гадна Толгойт, Баянзүрх зэрэг чиглэлийн засмал замын дагуу суулгавал агаарыг хамгаалахаас гадна тээврийн хэрэгслийг хамаагүй зорчиход хориг тавих бас нэг хэрэгсэл болно.

Үүний зэрэгцээгээр хот орчимд, голлох салхины амыг хааж ойн зурвас байгуулах явдал хэрэгтэй юм. Жишээлэхэд тийм зурвасыг хотын баруун хойт хэсэг, баруун тал, мөн Сэлбэ, Улиастайн адгаар байгуулж болох байна. Түүнчлэн хотын зүүн, баруун, хойт хэсэгт зохих хэмжээний газрыг хамарсан цэцэрлэгүүд байгууштай. Энэ нь ганц хоёр жилийн ажил биш, нилээд хугацаанд модны төрөл зүйлийг зөв сонгож, нарийн нямбай гүйцэтгэх шаардлагатай бизээ. Хотын доторхи хөрс, уур амьсгалын байдлаас үзэхэд тохиромжтой мод гэвэл хар мод, улиас, хайлаас байж болох юм. Хотын гадуурхи ус чийг багатай энгэр газар, дэнж дов дээр бол бут сөөг сайн байх мэт санагдана. Үүний нөгөө талаар Богд уул, Туулын эхэн хавь, Сонгинын булан зэрэг газрын ой, шугуйг хамгаалж, нөхөн үржүүлэх ажил зохиовол агаарын бохирдолтыг багасгахад тус дөхөм үзүүлэхээс гадна хот хавийн чийгний балансад ч аятай нөлөөлөх талтай юм.

Хотын агаарыг чийгжүүлэх арга хэмжээ авбал хөрсийг салхинд хийсэхээс хамгаалахын хамт мод зүлэгний ургацанд сайн нөлөөтэй байж болох тул хот хавь Туул голын дагуу усан сан байгуулж болох юм. Гэвч ихээхэн хэмжээний усан сангаас болж сэрүүн улиралд манай тогтож болох тул тэр нь хүйтэн агаар утаатай хамтран агаарын бохирдолтыг гүнзгийрүүлж болох эсэхийг судлах нь зүйтэй юм.


Усны бохирдолттой тэмцэж усны эх булгийг цэвэр байлгах явдал нэн чухал бөгөөд үүнд технологийи асуудал зонхилох суурийг эзэлнэ. Тухайлбал: Үйлдвэр, аж ахуй, үйлчилгээний газар, ахуйн хэрэгцээнээс гарч бyй бохир усыг цэвэрлэх систем, түүний техиологи ихээхэн ач холбогдолтой юм. Одоогийн байгаа байдлаас үзэхэд нилээд үйлдвэр, үйлчилгээний газарт цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг тавьж даруй ашиглалтад оруулах шаардлагатай бөгөөд хотын бохир усны ариутгалын станцын барилга байгууламжийг бүрэн дуусгаж зөвхөн механикийн цэвэрлэгээ хийх биш хими, бактериологийн цэвэрлэгээг хийдэг болгох шаардлагата байна. Цаашид шинэ үйлдвэрүүдийг заавал цэвэрлэгээний төхөөрөмжтэйгээр ашиглалтад оруулж байх хэрэгтэй юм. Бохир усыг задгай асгахгүй байх нь зөвхөн гол горхины усыг цэвэр байлгах төдийгүй хөрсөн доорхи усыг хамгаалж улмаар хотын хүн амын ундны усны гол эх булгийг цэвэр байлгах болно.

Үүний нөгөө талаар Туул голын усны түвшинг хэв хэмжээнд нь байлгах явдлыг энд дурдаж болох юм. 3уны хур борооны үед үерлэсэн ус голын савнаас хальж усны бохирдолтыг нэмэгдүүлэн эд материалын хор хохирол учруулдаг нь чухам үүнтэй холбоотой юм. Гольн усыг хэвийн түвшинд байлгахыи тулд усан сан байгуулах нь үр ашгийн хувьд сайн байхаас гадна голын та- там, гулдрилын хайр, элс зэрэг хурдсыг хамаагүй ухаж авахыг багасгах буюу бүрмөсөн зогсоох нь багагүй ач холбогдолтой.

Улаанбаатар хот орчмын байгалийг хамгаалах явдалд технологийн асуудал ихээхэн үүрэг гүйцэтгэх нь лав.

Үйлдвэр үйлчилгээний газруудад бохир ус, хаягдлыг цэвэрлэх системүүд тавигдлаа ч гэсэн үйлдвэр өргөжих тутам түүний хүчин чадал дутагдаж нэмэгдэл зардал үргэлж шаардаж байх тул үйлдвэрүүдийн дэргэд буюу ойр орчим нь түүнэзс гарах хаягдлыг боловсруулан ашиглах үйлдвэр, цехүүдийг байгуулах хэрэгтэй байна ЗХУ болон бусад оронд ийм асуудал ихээхэн тавигдаж байгаа тул нийслэл хотын ирээдүйн төсөл төлөвлөгөөнд үүнийг тусгах нь зүйтэй юм.

Байгаль орчинг хамгаалах явдалтай хот орчмын байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах асуудал холбоотой.

Хот орчимд байгаа байгалийн баялгаас ой модыг нэн тэргүүнд зөв зохистой ашиглах явдал хэрэгтэй юм.

Үүнд: Богд уул зэрэг газрын унасан мод, гишүү, мөчрийг цэвэрлэх журмаар ашиглахаас гадна хөдөлмөрчдийн хэрэгцээнд ашиглах нь чухал бизээ.

Харин хайрга чулууг хамаагүй ухаж авах явдлыг хориглож уг материалыг хотоос зайдуу тодорхой газраас авдаг болгох нь зүйтэй юм.




ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ ХЭВЭЭРЭЭ ЮУ?

Нийслэлийн төр захиргааны төв байрыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Ханын материалд  барих шийдвэр Э.Бат-Үүл даргын үед буюу 2016 онд гарч барилгын шавыг нь тавьж,  132 сая ам.долларын концессийн гэрээг Унгарын талтай байгуулж байсан ч төсөл цааш үргэлжлээгүй.
Хотын захиргааг Ханын Материалд биш, Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Яармагт барих шийдвэр 2018 онд С.Батболд даргын үед гарч, барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Шинэ цогцолборын зарим барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрсэн үед шинэ дарга С.Амарсайхан дарга “Хотын захиргааг нүүлгэхгүй” гэж мэдэгдсэн билээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ийг БХБЯ-ны дэргэдэх Шинжлэх Ухаан техник, технологийн зөвлөлийн хурлаар дэмжигдлээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ийг БХБЯ-ны дэргэдэх Шинжлэх Ухаан техник, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж санал зөвлөмж авснаар дэмжигдлээ.

2019.11.22

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг НИТХ-аар хэлэлцүүлж дэмжлээ

Эх сурвалж: barilga.mn 
2019.10.30

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад 4 удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан.

‘A crime against culture’: Ulaanbaatar set to demolish majestic Soviet-era buildings

On 7 October, Mongolia’s Victims of Political Persecution Memorial Museum was demolished. The museum was housed in one of Ulaanbaatar’ss oldest buildings, a small, brown wooden house in the centre of the city, which stood in contrast to the high-rises surrounding it. The structure was once home to former Prime Minister Genden, who in 1937 was taken to Moscow, Russia, and executed for his refusal to comply with Joseph Stalin’s mandate to purge the country of its religious leaders, intellectuals, political dissidents, and ethnic minorities. With Genden out of the way, Stalin ordered the massacre of an estimated 20,000 to 35,000 Mongolians. Until last Monday, the museum told their stories.

Бодалагийн ханан дахь Их хүрээний 1648 оны зургийг үзэх 7 шалтгаан

Эх сурвалж: news.mn, 2019.10.14 


НЭГ: Энэ бол Fresco art буюу Ханын зураг


Лхасын Бодалагийн Цагаан ордныг 1645-1648 онд, Улаан ордныг 1690-1694 онд тус тус барьжээ. Занба бурханч Чойенжамц хэмээх ерөнхий урчийн удирдлага дор монгол, төвд, хятад, непал нийлсэн 6743 хүн барьжээ. Үүн дундаа Улаан ордныг барихад Балбын 170, Монголын 10, Хятадын долоон урчууд оролцжээ. Мэдээж хэрэг гол хөрөнгө оруулалт бол монголчууд байлаа. Бодалагийн Цагаан ордны хамгийн дээд давхарт үе үеийн Далай лам нарын өргөөний хананд энэхүү зургийг зуржээ. Тэнд маш олон зураг байна. Гаадамба ёсны ”Эцэг ном”, ”Хөвгүүн ном”-ын үлгэрээр зурсан зургууд байна. Бясалгал бүтээлд зориулсан маш олон хот мандал байна. Эдгээр зургуудыг зурахдаа эхэлж ханаа шохойдоод дээр нь шууд шороон будгаар өнгө тавьж зурсан байна. Харамсалтай нь тохитой тухтай үзэх боломжгүй, өдөрт 10-20 мянган жуулчин үзүүлдэг байснаа болиод, өдөрт 6000 орчим хүн л оруулах болжээ. Уул өгсүүлж барьсан, мод чулуун хийцтэй энэ ордон нурж магадгүй тул удахгүй хаах юм уу? Виртул маягтай үзүүлэх тухай ч яригдаж эхэлсэн билээ. Манай зураг бол энэхүү Цагаан ордны хамгийн дээд давхарт Далай ламын өргөөний баруун хананд, хамгийн баруун хаалганы дээр байна.


 ХОЁР: Өндөр гэгээний 13 насны баяр болсон нь


1635 онд Түшээт ханы гэрт мэндэлсэн хөвгүүнийг тухай үеийн улс төрийн гадаад болоод дотоод хямралыг шийдэх хувь заяа хүлээж байлаа. Сэцэн хан Шолой убаши төрөөгүй байхад нь төмөр өлгий илгээж, өөрийн “гэгээн” цолоо ч энэхүү бяцхан хүүнд өгч асар их найдлага тавьж байлаа. Харин төвдүүд буюу гэлүгва хэмээх Шар малгайтны ёсныхон Жонан ёсыг хориглоод байсан ч Халх монголчуудын цэргийн хүч, нөлөөнөөс айж, сонголтыг нь хүлээн зөвшөөрөв. Манай Эрдэнэзуу хийдийн ганжир бол Нацагдорж. Энэ нь гармава ёсны бэлгэ тэмдэг. Харин Өндөр гэгээний 13 насыг 1647 оны гал нохой жил Эеэр засагчийн 5-р онд тэмдэглэжээ. Энэ үед 1639 онд байгуулагдсан Их хүрээ нь Ширээт цагаан нуур буюу одоогийн Өвөрхангай аймгийн нутаг Их Монгол уулын өврөөсөө нүүсээр, Эрдэнэзуу хийдээс урагш 25 км-т Харзын голын эрэг дээр буугаад байжээ. Энэхүү баярт хот мандалын хэлбэртэй хотын 4 үүдээр тухайн үеийн Халхын ноёд бүгд 9 цагааны бэлэг барьж, ХААН болгон өргөмжилж, их баяр хийжээ. Энэхүү баяр ёслолоор Гэлүгва ёсыг хүлээн зөвшөөрсөн учир, Лхасын Бодала-ын Цагаан ордны хамгийн дээд давхарт 1648 онд зурагджээ. Төвдүүд зурагдсан он цагийг 1645-1648 хэмээн бичсэн байна. 1648 нь үнэнд илүү дөхөх байх. Энэ жил Цагаан ордонг барьж төгсчээ.


ГУРАВ: Их хүрээ нүүж, Шанхын хүрээ байгуулагдсан нь


1649 онд 15 настай Занабазар Төвд рүү ном сурахаар явжээ. Тэрээр таван жилийн дараа 1954 онд эргэж ирэв. Тэр хүртэл яг энэ зураг дээр байгаа Харзын гол (зарим сурвалжид Сарын гол гэнэ)-д байсаар байжээ. Тэр жил Өндөр гэгээн өөрийн дүү Билбидоржид зарим нэг сүм дуган, шүтээнээ өгч, өөрөө Их хүрээг толгойлон Хэнтийн рүү Сарьдагийн хийдийг барихаар хөдөлжээ. Энэхүү нүүдэлтэй уялдан одоогийн Шанхийн хүрээ үүсчээ. Баруун талд үлдэж хоцорсон гэдгээрээ Баруун хүрээ ч хэмээн нэрлэдэг болжээ. Ямар ч атугай энд Чингис хааны тугийн сүм буюу Чингис хааны тахилга хийдэг сүм үлдсэн бөгөөд 1937 онд устсан билээ. Одоо энэхүү сүлдний суурины чулуу нь Баруун хүрээний урдахи голын дэнжид бий. Ингээд л Өндөр гэгээн ч нүүгээд л, УБ хот ч нүүгээд л явсан юм даа.


ДӨРӨВ: Нүүдэлчдийн хот байгуулалт


”Хүрээ нүүнэ, нүүхгүй гэж хоёр чавганц хэрэлдээд, булаг дээр шанагадалцсан” тухай аман яриа байдаг. Хүрээ нүүх нүүхгүй нь чавганц нарт падгүй хэрэг ч, олон хүн малын хөлөөр бэлчээр талхлагдаж, үүнээсээ улбаалан байн байн нүүх хэрэг гарч байлаа. Их хүрээ бол анхан байгуулагдаад л хот мандалын буюу тойрог хэлбэртэй байжээ. Одоогийн Их тойруу, Багар тойруу гээд байгаа чинь мөн л тэр үеийн дугариг тойрог бүтэцтэй байсныг илтгэсэн гудамжны нэр юм байгаан. Дөрвөн талдаа уултай. Дөрвөн талдаа хаалга үүдтэй. За тэгээд чулуугаар горооны замтай. Гороо гэснээс монгол, төвд, непал хэлэнд бүгд гороо гэнэ. Бүгд л тойрно. Непалын Жарун хашор, Соёмбнат суваргыг өглөөнөөс эхлээд л гороолно. Нүүдэлчдийн хот бол хот мандал хэлбэртэй хот. Хотын төвд ХААН сууна. Эргэн тойрон сүм хийд лам хувраг. Тэр хүрээ рүү тэр бүр орох боломжгүй. Зөвхөн бараадан тойрч гороо хийдэг. Хүрээний газар улай хийх хориотой. Богд уул харагдах газар амьтны амь тасалж болохгүй. Энэ бол хотын тухай итгэл үнэмшил нь байлаа. Хот бол итгэл үнэмшил хүндлэл дээр тогтдог билээ. 1920-иод он хүртэл монголчууд УлаанБаатар хотыг өглөөний 6.00 цагаас үдийн 12.00 цаг болтол 3-9 удаа тойрч гороолдог байсан бөгөөд Богдын Ногоон ордон буюу Богд хааны ордон музейг Шамбалын орон буюу Дүйнхор бурханы хот мандал хэмээн гороо хийдэг байжээ. Хүрээний эргэцийн магтаалд


Хүрээнд чинь багтая аа

Хүмүүн төрлийг ольё оо хэмээн дуулдаг байлаа.


Хүрээний голд 1892 онд шатсан Шар ордон буюу Богдын шар бөсийн орд болоод шар бөсөн хэрэмтэй Батцагаан дуган ч байна. Нийтдээ 23 сүм хийд газар бүрээс нэгдэж, Их хүрээг байгуулжээ. Хүрээ 30 аймагтай нэр нь тэр бүр нийлэхгүй. Гүнрэг хамцан, Сандуй хамцан, Дүйнхор хамцан гэж аймгуудыг нэрлэжээ.


ТАВ: Хувцас хэрэглэл


Зураг дээрх үйл явдал бол Цагаан сар. Тийм учраас ноёд нь булга суусар хүрэм өмсчээ. Тойн лам буюу язгууртан гаралтай лам нар нь номт гурван хувцас, овоодой асаасан байгаа бол барга малгай болоод хар хиазтай дээр өмсөж, орхимж эгэлдэргэлсэн язгууртан гаралтай тойд ч байна. Есөн цагаан тэмээ, морь болоод зарим нь зургаан морь, гурван тэмээ хөтөлсөн байна. Зарим нэгэн тав гэзэгтэй хүмүүс ч үзэгдэнэ. Энэ бол Манжийн захиргаанд ороогүй байсан үе шүү дээ. Манж нар бол 40 түмэн Монголын гурван аймаг нь байсан. Өөрөөр хэлбэл, манж нар ч ирж, бэлэг сэлт өгнө. Энэ бол маш том үйл явдал.


ЗУРГАА: Бодалагийн хананд яагаад зурсан бэ?


Бодалаг барьсан гол хөрөнгө оруулагчид бол монголчууд байсан гэдгийг дээр хэлсэн. Дээрээс нь яг баригдаж байх энэ үед асар их хөрөнгө оруулж байлаа. Хамгийн хүчирхэг цэрэг армитай байлаа. Гэлүгва ёсны анхны шахуу хийд байлаа. Хамгийн гол нь тун удахгүй Өндөр гэгээн ном үзэхээр Төвдөд очсон. Төвдийн Лхасын ханан дээр түүний 13 насны баярыг дүрслэн зурсан байгаа нь улс төрийн хүндлэл бас итгэлцэл байлаа. Маш олон шалтгаанаар энэ зураг зурагджээ.


ДОЛОО: Хэрхэн яаж хадгалагдсан бэ?


371 жил хадгалагджээ. Энэ бол ханан дээр шороон будгаар зурсан. Маш жижиг цонхоор бол ер нарны гэрэл буюу байгалийн гэрэл тусахгүй. Одоо хүртэл бараг хүнтэй чацуу шахуу том том цөгцөнд зул өргөж л энэ ордныг гэрэлтүүлж байна. Хэдийгээр гэрэл байх боловч энэ нь маш бүдэг шар гэрэл. Дээрээс нь Бодала үзэж яваа хүн зураг авах хориотой. Хулгайгаар авсан ч гарахгүй хамгаалалтын системтэй. Энэхүү зургийн тухай хоёр ч удаа урьд нь хэвлэн нийтэлсэн бөгөөд 1645-1648 онд бүтээгдсэн Халхын Жавзандамба хутагтын Гандан хийдийн зураг гэдгийг яг зураг дээр нь анх зурахдаа л улаан шунхаар бичснээс өөр тайлбаргүй. Бас том том голлох гэр дугануудын нэрийг улаан шунхаар анх бичсэнээрээ л байна. Монгол хүн буюу маш сайн мэддэг хүн зуржээ. Хүний нүүр царай танидаг бол их тод бодит зурсан. Айл гэрийнх нь тоогоор хотын хүн амыг ч гаргаж болно. Цаашаа бол судалгаа гүнзгий хийнэ. Хэд хэдэн энэ үеийн харьцуулан судлах зураг бий. Амалсан ёсоороо англи, хятад, монгол тайлбартай судалгааны ном гаргана. Тэр үед нь дэлгэрэнгүй уншаарай. Одоо бол 2010 оны аравдугаар сарын 19 хүртэл СТӨ-ий Уран зургийн галерейд гарч байгаа ”Төвөдийн жаран” үзэсгэлэнг очиж үз. Тэгээд харин зарим нэг хүн шиг ”Нэг ч эмэгтэй хүнгүй зураг юм байна” гэх мэт өөр өөрийн өнцгөө ол. Судлах ном бичих, ярих бүрэн боломжтой.


Монголын Үндэсний номын сангийн сэргээн засварлагч Г.НЯМ-ОЧИР






Хэлмэгдэгсдийн музейн газарт 22 давхар, музей, оффисын зориулалттай барилга барина

Хэвлэлийн хурлын эхэнд Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн н.Золжаргал "Ашиглалтын шаарлага хангахгүй, нийтийн зориулалттай байрыг буулган, шинэчлэн барих ажлын талаар мэдээлэл өгөхөөр мэдээлэл хийж байна.

С.Одон: Барилга бол түүхийн гэрч, урлагийн бүтээл

ДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг нурааж, шинийг барина хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан мэдэгдсэн нь олон нийтийн дунд маргаан дэгдээсэн. Зарим хүн хотын өнгө төрхийг илэрхийлэх хуучин барилгуудаа сэргээн засаж, хадгалан үлддэг жишиг олон улсад бий хэмээж байхад нэг хэсэг нь буулгаад дахин барих нь зөв гэж буй юм. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын зөвлөх архитектор С.Одонтой ярилцлаа. Тэрбээр түүхэн дурсгалт барилгуудаа хэрхэн хамгаалах ёстой талаар зөвлөв.

Түүхийн дурсгалт барилгуудын тухай заавал мэдэх ёстой баримтууд

Улаанбаатар хотын дүр төрхийг бүрдүүлдэг, өвөрмөц загвар, хийцтэй барилга болох Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр зэргийг нураах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа. Зарим нь хуучин барилгуудаа сэргээн засаж, хадгалан үлддэг жишиг олон улсад байдгийг онцолж байхад нөгөө хэсэг нь буулгаж шинээр барих нь зөв гэж үзэж байна. Энэ тухайд бид Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай холбогдож, Улаанбаатарт байдаг түүхэн дурсгалт барилгуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авлаа. Түүний өнгөрсөн сарын 26-нд олон нийтэд хүргэсэн "Устаж үгүй болсон өв" илтгэлээс танилцуулж байна. Уг жишээнүүд нь Улаанбаатар хотын хувьд устгасан, буулгасан, нураасан, орон зайд халдсан бүх дурсгал биш бөгөөд зөвхөн хүмүүсийн сайн мэддэг дурсгалуудыг сонгож оруулжээ.

Сөүл хотын их сургуулийн олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөжээ

 Эх сурвалж: Б.Билгүүн, www.ikon.mn, 2019.09.23






Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын их сургуулийн ерөнхийлөгч Сун Соон Так тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Ухаалаг хот төлөвлөлт, архитектур, ай си ти цахим засаглал, хөдөө аж ахуйн мэргэжлүүдээр боловсрол олгоно.


Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг Азийн хэд хэдэн оронд судалгаа хийсний үр дүнд Сөүл хотын их сургуулийн гадаад улс дахь анхны олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөсөн, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжиж байгаад талархалтай байна гэж Ноён Сун Соон Так яриагаа эхэллээ.

2020 оноос барилга, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 2023 онд анхны элсэлтээ авах төлөвлөгөөтэй бөгөөд тус сургуулийн оюутнууд 3+1 буюу Монгол Улсад гурван жил суралцаад дадлагажих хөтөлбөрөө БНСУ-д дүүргэнэ. Ухаалаг хот төлөвлөлт, архитектур, ай си ти цахим засаглал, хөдөө аж ахуйн мэргэжлүүдээр боловсрол олгоно гэв.


Багшлах хүний нөөцийг ажиллуулахтай холбоотой зөвшөөрлийг олгож, бодлогын дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй.


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гадаад улстай хамтарсан сургууль байгуулж, кампус хэлбэрээр хөгжүүлж буй сайн туршлага бидэнд буй, тухайлбал Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургууль гэдгийг дурдаад танай төслийн хувьд орон нутагт хэрэгжүүлэхээрээ онцлог, нийслэлийн төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой юм гэлээ. Тиймээс мэргэжил, боловсролын зэрэг олгох сургалтын үйл ажиллагаа эрхлэх, багшлах хүний нөөцийг ажиллуулахтай холбоотой зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгож, бодлогын дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлэв.


Уулзалтад Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах болон Сөүл хотын их сургуулийн төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Жэ Сонг Ху, мөн сургуулийн хот төлөвлөлтийн олон улсын сургуулийн захирал Пак Хён нар оролцов.


Ташрамд дурдахад 101 жилийн баялаг түүхтэй Сөүл хотын их сургуульд өнөөгийн байдлаар 25 монгол оюутан элссэн бөгөөд зарим нь хэдийнэ төгсөөд эх орондоо иржээ.


 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам












Захын гэр хорооллын "Зээлийн дэвтэр"

Эх сурвалж: Г.Даша, www.eagle.mn. 2019.02.28





Сүүлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдэж, хотын хүн ам 55 хувиар өссөн. 2018 оны байдлаар нийслэлийн оршин суугчдын бараг хагас нь буюу 790 мянган хүн гэр хороололд амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.  Гэр хорооллын иргэдийн дийлэнх нь худалдан авах чадвар сул, зээлээр хоногийн хоолоо залгуулж байгаа гэх мэдээлэл чих дэлсэх болоод удсан. Бид өнөөдөр бодит байдал дээр ямар байгааг сурвалжиллаа.




/Сурвалжилга хийсэн дэлгүүрийг зургийг оруулаагүй болно/


Сонгинохайрхан дүүрэгт байрлах захын гэр хорооллын найман нэрийн хүнсний дэлгүүрийг зорин очлоо. Гэр хороолол дунд байрлах найман нэрийн дэлгүүрийн эзэн бидний хүсэлтийг уриалгахан хүлээн авч яриа өрнүүлсэн юм. Тэрээр 6 жилийн өмнө 4 дүгээр хороололд зургаан нэрийн хүнсний жижиг дэлгүүр ажиллуулж эхлэн өдгөө Сонгинохайрхан дүүрэгт найман нэрийн томхон дэлгүүртэй болжээ. Манайд дууссан, дуусаагүй хэд хэдэн зээлийн дэвтэр бий. Хамгийн сүүлд хэрэглэж байгаа хоёр дэвтрээ харуулъя хэмээн дэлгүүрийн эзэн өгүүлснээр бидний яриа өрнөсөн юм. Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гийн зээлийг тэрбум тэрбумаар нь авч хувийн бизнесээ тэлж, толгой эргэм ашиг олж байгаа бол харин гэр хорооллын иргэд хоногийн хоол, хүнсээ граммлан зээлээр авч байна. Үүнийг дэлгүүрийн эзний ярианаас харж болно. 




"Орж ирж үйлчлүүлж байгаа хүн бүр л зээл авах гэдэг. Гэхдээ бид байнгын үйлчлүүлдэг хүмүүстээ тодорхой итгэлцлийн үндсэн дээр зээл олгодог. Манай энэ хавьд л гэхэд 80-120 айл манайхаар байнга үйлчлүүлдэг. Тэдний дунд ижил нэртэй хүмүүс олон. Зээл олгохдоо нэр ижил хүмүүсийг хийж байгаа ажил мэргэжил бусдаас содон тэмдгээр нь үсчин Баярмаа, өндөр Баярмаа, худгийн Баярмаа гээд л тэмдэглээд зээл өгнө шүү дээ. Өлөн боловсруулах цехэд ажилладаг гэр бүлийн хоёр, шар куртикт, гэрийн модны ах, түргэний жолооч, барилгын Баяраа, хойд байшингийнхан, сүүний хүү, Дорж ахын том хүү, Жерри, шар охидууд, сүмийн охин гээд өгсөн зээлүүдээ бичнэ. Зээлээ цаг хугацаанд нь төлдөг нэгэн байхад зээл аваад таг болдог нь байна. Цагаан сарын өмнө бид 100 мянгаас дээш төлөгдөөгүй зээлүүдээ нэгтгэхэд нэг сая гаран төгрөг болсон. Зарим нь улирлын чанартай ажил хийдэг болохоор яалт ч үгүй удаах нь бий.  Олон хүнтэй удаан хугацаанд харилцахаар хэн нь хаана юу хийдэг, хэзээ цалингаа авдаг гээд бүхий талын мэдээлэлтэй болно шүү.





Нөхөр бид хоёр төв рүү болон гэр хороололд хүнсний дэлгүүр ажиллуулж үзэж байсан. Гэр хорооллынхон карт уншуулахаасаа илүүтэй дандаа бэлэн мөнгөтэй явдаг. Учир нь тэд банктай бараг харьцдаггүй болохоор банкны зээлийг зөвхөн тэтгэврийн хөгшчүүл л авдаг. Ажил хөдөлмөр эрхэлдэг залуу хүмүүс банктай харьцаад байдаггүй болохоор тэр бүр амьжиргаа нь дээшлэхгүй хувиараа хөдөлмөр эрхлэн нийгмийн даатгал төлдөггүй тул банк тэдэнд зээл өгдөггүй. Энэ хавийнхан хүнс, хэрэгцээний бүтээгдэхүүнээ л авдаг.


Хотын төвийн үйлчлүүлэгчид ихэнх нь байр, машины зээл төлнө гээд бэлэн мөнгө багатай худалдан авалт муу хийдэг. Манайх 4 дүгээр хороололд хүнсний дэлгүүр ажиллуулж байхад иргэд жижиг дэлгүүр гэхээсээ илүүтэй томоохон сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх сонирхолтой байгаа нь ажиглагдсан.


Гэр хорооллын иргэд бол ойроос хүнсний хэрэгцээний зүйлсээ авдаг. Тэр тусмаа нэг үйлчлүүлдэг дэлгүүрээрээ байнга үйлчлүүлдэг. Ингэснээр тухайн дэлгүүрээсээ зээл авна гээд л. Гэхдээ хүнсээ бөөндөж ихээр авдаггүй. Хүмүүс 5 кг төмс тэр бүр авахгүй ч өдөр бүр 4 ширхэг төмс, нэг сонгино, нэг лууван граммлаж аваад явна. Нийтийн байр ойр газар хүнсний дэлгүүр ажиллуулах их хэцүү юм билээ. Нийтийн байрныхан байнга үйлчлүүлж итгэл төрүүлэн зээл аваад нэг  л өдөр нүүгээд алга болдог. Ийм тохиолдол нэг бус удаа гарч байсан.


Өвөө, эмээ нар зээлээр архи авна. Өгөхгүй гэхээр уурлана. Арга ядаад өгөхөөр хүүхдүүд нь орж ирж архи өглөө гээд загнана. Гэхдээ бид аль болох архины хамааралтай иргэдэд архи зээлээр өгдөггүй.  Гэр хорооллынхон зээлээр л амьдарч байна" хэмээв.





-Хэрвээ талх таллаад тавибал авна-


Мөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тухайд тэрээр "Бараа бүтээгдэхүүний үнэ ханш бага багаар байнга өссөөр байгаа. Гэр хорооллын иргэдийн хувьд олсон хэдэн төгрөг нь яг л хүнсэндээ таардаг болохоор амьдардаг орчин, унасан унаа, өмссөн хувцсандаа тэр бүр мөнгө зарцуулж чаддаггүй.


Хэрвээ талх таллаад тавибал авна. "Атар" талхыг өнөөдөр бид бөөний үнээр нь 1200 төгрөгөөр борлуулдаг. Зургаан жилийн өмнө бидний дэлгүүр ажиллуулж эхэлж байхад 850 төгрөг байсан. Жишээ нь 6 жилийн өмнө 6 нэрийн жижиг дэлгүүр ажиллуулж байхад 300 гаран мянган төгрөгөөр МСS-ээс ундаа авахад бараг дүүрдэг байсан. Тэр үед "Түмний ундаа" 2400 төгрөг байсан. Гэтэл одоо 700 мянган төгрөгөөр ундаа авахад 7-8 авдар л ундаа ирнэ. "Түмний ундаа" 3000 төгрөг болсон. Жилд 1-2 удаа ундааны үнэ 100 төгрөгөөр нэмэгддэг. Гэр хороололд архидалт дэндүү шүү. Бүүр дээд цэгтээ тулсан гэж хэлж болно. Нэг айлд нэг архины хамааралтай хүнтэй байгаа гэхэд буруудахгүй. Аав, ээж, хүү нь ууж байна. Архины үнэ нэмэгдэн өндөр үнэтэй байхыг би дэмждэг. Боломжтой нь авч хэрэглэнэ биз. Төвийн дэлгүүрүүд "Хараа", "Ерөө" архины борлуулалт муутай гэдэг бол захын гэр хорооллын манайх шиг дэлгүүрт бол хамгийн гайгүй архи нь болдог. Түүнээс доош "Нутаг", "Сүлд" гээд хямдхан архинууд долоо хоногт 5-6 авдраараа борлуулагддаг.


Манайд өнөөдөр хамгийн хямд үнэтэй 0.75-ын том архи 5500 төгрөг. Гэтэл аав нь хүүгээ дагуулж орж ирэн өөртөө 5500 төгрөгөөр архи авчхаад хүүгээ 100 төгрөгийн чихэр авах гэхэд "Мөнгөгүй байхад битгий илүү дутуу юм нэхээд бай" гээд загнах нь өр өвтгөмөөр шүү. Харин тэр 5500 төгрөгөөрөө бууз, оройн хоолны материалаа аваад харьсан бол олон хүн баярлах байлаа даа гэж харамсдаг.


Түүнчлэн энэ хавийн айлуудыг ямар хоол хийхэд ямар материал ордгийг хүртэл мэднэ шүү. Тэр харагдаж байгаа таван ханатай гэрээс жижиг модон байшинд аав, ээж, охин, хүү, хүргэн, бэр, хүүхдүүд нь гээд  8 хүн амьдардаг. Тэднийх цуйван хийх бол 8 хэрчсэн гурил, будаатай хурга хийх бол 1.5 кг будаа авдаг. Мөн л гэрт нь ажил хийдэг цалинтай хүн цөөн учраас зээл тавин тэтгэвэр, халтуурын ажил хийж олсон мөнгөөрөө өрөө дардаг" гэв.





Өнөөдөр захын гэр хорооллын зээлийн дэвтэр дээр иргэдийн нэр, зээл ийнхүү бичигджээ. Гэхдээ энэ дэвтэр маргааш гэхэд хаагдахгүй. Бүгд л амласан хугацаандаа зээлээ төлж нэрээ хар дэвтрээс хасуулахаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа.


-Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг-


Тоо баримт танилцуулъя. Үндэсний статистикийн хорооноос 2018 оны дөрөвдүгээр улирлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161 мянган төгрөгөөр өссөн талаар мэдээлсэн. Нөгөө талаас нэг өрхийн сарын дундаж зарлага мөн  1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117600 төгрөгөөр өсжээ. Монгол Улсын нийт өрхийн 8.3 хувь нь 300 мянгаас доош мөнгөн орлоготой байгаа  Харин хамгийн өндөр буюу 2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрх нийт өрхийн 9 хувийг эзэлж байна


Бодит нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг харуулахын тулд өөр нэг жишээ дурдъя. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хорооны хүн амын тоо 6550, өрхийн тоо 1488. Тэдгээр өрхүүдээс 67 нь ядууралтай бөгөөд хүнсний талон авдаг. Харин 250 өрх нь тэднээс арай дээгүүр орлоготой буюу харьцангуй бага гэх хэсэгт  хамаардаг аж. 

Оросын их өрөөр Монголд хийсэн бүтээн байгуулалт

Эх сурвалж: zindaa.mn, 2017.12.06. Т.Амартүвшин


Монгол Улсын нийт гадаад өр 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 23.4 тэрбум ам.доллартай тэнцлээ. Нийт өрийг гурван сая хүндээ хуваавал Монгол Улсын иргэн бүр 7800 ам.доллар буюу 20-иод сая төгрөгийн өртэй болжээ. Манай улс эдийн засгийн хувьд хүнд байдалд орсныг энэхүү тоо баримт харууллаа. “Өртэй хүн өөдөлдөггүй, Өттэй мал таргалдаггүй” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Өрийн бичгээс өнөөдрийн өр зээл хүртэл юу болж өнгөрөв, хэн хэрхэн зарцуулав гэдгийг тоо баримт болон үйл явдал дээр үндэслэн тоймлон хүргэж байна.

ОРОСЫН ИХ ӨРӨӨР МОНГОЛД ХИЙСЭН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС ГАРГАСАН СУДАЛГААНД ЗӨВЛӨЛТ УЛСААС МАНАЙ УЛС АВЧ АШИГЛАСАН ЗЭЭЛ, ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ТУСЛАМЖААР 1947-1990 ОНД МОНГОЛД БАРЬЖ БАЙГУУЛСАН ОБЪЕКТ, ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖЭЭ.

1920-ИОД ОН:

 • Алтанбулагийн булигаарын завод

 • Улсын хэвлэх үйлдвэр

• Улаанбаатар хотод бага хүч чадлын цахилгаан станц,

 • Налайхын нүүрсний уурхайн өргөтгөл, шинэчлэлтийн ажил.

• 1923-1924 онд ЗХУ-ын туслалцаатайгаар малын өвчинтэй тэмцэх станц, нян судлалын лаборатори

• 1924 онд Монгол Улсад Улсын банк байгуулсан,

• 1926 онд Улаанбаатарын бага хүч чадлын цахилгаан станцын өргөтгөл, оёдлын үйлдвэр, • 1928 онд тоосгоны болон пивоны завод

• 1929 онд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Монголтранс” байгууллагыг байгуулав.

• 1930 онд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Проммонголстрой” нийгэмлэг

• 1933 онд 2500 тонн ноосонд анхан шатны боловсруулалт хийх хүчин чадалтай Хатгалын ноос угаах фабрик.

• 1934 онд 2500 квт хүчин чадалтай Улаанбаатарын дулааны цахилгаан станц, • 1937 онд өвс хадах машинт 10 станц.

•1937-1940 онд Улаанбаатар- Сүхбаатар, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан- Баянтүмэнгийн 1000 гаруй км урт сайжруулсан автозам,

• 1938 онд Улаанбаатар- Налайхын 50 км нарийн төмөр зам.

• 1939 онд Чойбалсан- Соловьевскийн 237 км өргөн төмөр зам,

• 1942 онд Монгол Улсын их сургууль байгуулав.

1948-1952 ОН (I ТАВАН ЖИЛ):

• 1947-1949 онд 700 гаруй км урт засмал зам

• Наушки- Улаанбаатарын 428 км урт төмөр зам

1952-1957 ОН ( II ТАВАН ЖИЛ):

• 1952-1957 онд Улаанбаатар хотод орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон цахилгаан станц ашиглалтад орсон.

• Налайхын нүүрсний ил уурхай ашиглалтад орсон

• Шаазан ваарны үйлдвэр, сүүний комбинат, чихэр боовны үйлдвэрийг барьж, махкомбинат, талхны заводын өргөтгөлийн ажлыг хийв.

• ЗХУ “Монголнефть”, “Совмонголметалл” зэрэг хувь нийлүүлсэн нийгэмлэгт оруулсан өөрийн хувь хөрөнгийг БНМАУ-д шилжүүлсэн.

• 1958-1960 онд Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт атрын 4 аж ахуйг шинээр барьсан.

• Гурилын үйлдвэрүүдийг Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Увс зэрэг аймагт барьж байгуулав,

1961-1965 ОН ( III ТАВАН ЖИЛ)

• 90 гаруй томоохон барилга байгууламжууд баригдаж ашиглалтад оруулсан:

• Дарханы дулааны цахилгаан станц,

• Дархан-Шарын гол, Дархан- Сүхбаатарын 160 км цахилгаан дамжуулах шугам жилд нэг сая тонн нүүрс гаргах чадалтай Шарын голын нүүрсний ил уурхай, Дархан-Шарын голын төмөр зам,

• Улаанбаатарт жилд 70 мянган м2 талбай бүхий орон сууц үйлдвэрлэх комбинат,

• Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинат.

• Улаанбаатарын талхан завод

1966-1970 ОН (IV ТАВАН ЖИЛ):

• 1966 онд Улаанбаатар хотод жилд 1000 машинд их засвар хийх Авто засварын завод.

• 1967 онд Дархан- Улаанбаатарын 227 км урт цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам ашиглалтад оров.

• 1969-1970 онд 12 мянган квт хүчин чадалтай Чойбалсангийн цахилгаан станц.

1971-1975 ОН (V ТАВАН ЖИЛ):

• Чойбалсан хотын хүнсний комбинат, автомат телефон станц, Орхон-Туул, Эрээнцав, Халхын гол, Зүүн хараагийн төмс ногооны төрөлжсөн аж ахуй.

• Толгойтын алтны уурхай

• ХАА-н салбарт 16.6 мянган хашаа барьсан,

• 7 мянга гаруй уурхайн болон өрөмдмөл худаг гаргасан,

• Улаанбаатар, Дархан хотод жилд бүгд 210 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууц барих чадалтай байшин үйлдвэрлэх тус бүр хоёр комбинат байгуулав.

• Барилга байгууламж дээр 17 мянга гаруй ажилчид бэлтгэв,

• “Эрдэнэт” үйлдвэрийн бүрэлдэхүүнд зэс, молибдены ил уурхай, баяжуулах фабрик, засвар механикийн завод, эмнэлэг, сургууль, орон сууц, соёл ахуйн байгууламж бүхий шинэ Эрдэнэт хот, Дархан- Эрдэнэтийн засмал замыг барив.

1976-1980 ОН (VI ТАВАН ЖИЛ)

• 150 гаруй барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан:

• Улаанбаатарын III цахилгаан станц.

• Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл

• Улаанбаатар-Налайх- Багануурын 220 квт-ын 120 км цахилгаан дамжуулах шугам.

• Улаанбаатар-Багахангайн 120 км төмөр зам.

• Шарын голын ил уурхай,

• Адуунчулууны ил уурхайн өргөтгөл.

• Улаанбаатар хотод 100 мянган м2 орон сууц, соёл  ахуйн барилга байгууламжийн хамт.

• Өлгий, Чойбалсан, Даланзадгад, Сайншанд, Улаанбаатар болон Алтай хотод радио өргөн нэвтрүүлгийн станц.

• Улаанбаатар-Дашинчилэн- Алтай чиглэлд радио релейны шугамын барилга

• Атрын болон тэжээлийн 8 иж бүрэн аж ахуй, Сүүний 6 ферм, Малын 13 мянган хашаа барьж, 10 гаруй сая га бэлчээрийг усжуулав

• Улаанбаатарын дулааны IV

• Дарханы цахилгаан станц,

• Шарын голын нүүрсний ил уурхайг өргөтгөх, Улаанбаатарын III цахилгаан станцын шинэчлэлт, Эрдэнэтийн цахилгаан станцыг барьж дуусгах, Багануурын дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлж, 7 хотын төвлөрсөн уурын зуух, Багануурын нүүрсний ил уурхайг бүрэн хүч чадлаар нь ашиглалтад оруулав.

• Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн барилга байгууламж, Дарханы керамзит, Улаанбаатарын тоосгон завод шинээр барьж байгуулав Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур, Сүхбаатар, Налайх хот болон Хөтөлд нийтдээ 1100 мянган метр.кв талбайтай орон сууц ашиглалтад оров.

• Улаанбаатарын Хүүхдийн больниц, поликлиник, Ардын эмнэлгийн хүрээлэн, Политехникийн дээд сургууль,Үйлдвэр сургалтын техникум, Чойбалсанд ХАА-н техникум, Улаанбаатар хотод Төмөр замын боловсон хүчин бэлтгэх техник мэргэжлийн сургууль, Улаанбаатарын гэмтлийн эмнэлэг болон сургуулийн иж бүрэн 5 цогцолбор, соёл ахуйн барилга бүхий 150 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууц, 1300 орчим км урт радио релейны шугамыг барьж ашиглалтад оруулсан байна.



Нийтлэлч Т.Амартүвшин

Нийтлэлийн хоёрдугээр хэсэг: Зөвлөлт холбоот улсын ИХ ӨР гэж юу вэ?

Нийтлэлийн гуравдугаар хэсэг: Оюутолгойн гэрээ дөрвөн тэрбум ам.долларын өр нэмэгдүүлэв

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Ж.Эрдэнэбат: Хотын хөгжил хотын соёлоос эхэлнэ

 Эх сурвалж: itoim.mn, 2017.05.04


“Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:


“Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцогч та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.


Хурлын нэр, агуулгыг хараад надад Монголын их найрагчийн нэгэн сайхан шүлгийн мөр санаанд орж байна. Их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ “Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай” гэж шүлэглэсэн нь бий. Их найрагчийг энэхүү алдарт шүлгээ бичиж байх үед Монгол Улс бүхлээрээ нүүдлийн соёл иргэншлийн төв, гол төлөөлөл нь байлаа. Харин өнөөдөр нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд эрчимтэй шилжиж байгаа бөгөөд энэхүү шинэ соёлын төв нь Улаанбаатар хот юм. Тийм ч учраас бид өнөөдөр Улаанбаатарыг шинжлэх ухааны үндэстэй, орчин цагийн технологийн хот болгон хөгжүүлэх тухай ярилцаж байна.


Улаанбаатарыг өнөөдөр нэг хороо, нэг дүүргээр нь хэсэгчлэн хөгжүүлэх боломжгүй. Яагаад гэвэл Улаанбаатар бол суурин соёл иргэншлийн төв. Тийм учраас нэг саяас дээш хүн амтай, суурин соёл иргэншлийн төв болсон Улаанбаатар хотын хөгжлийг цогцоор нь буюу бүхлээр нь харсан инженерийн шийдлээр хөгжүүлэх ёстой. Инженерийн шийдэлтэй, Их хот буюу метрополис хотыг байгуулах, хөгжүүлэх нь та бидний эрхэм зорилго юм. Үүний төлөө оюун ухаанаа уралдуулж, боломжтой санаа оноог нь хэрэгжүүлэх хэрэгтэй, Монгол Улсын Засгийн газар бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна. Улаанбаатар өнөөдөр хүн амын өсөлтөөрөө метрополис хотын төвшинд нэгэнт хүрсэн, харин хөгжлөөрөө хоцорч явна .


Монгол Улс бол Төв Азийн зүрхэнд оршдог бүрэн эрхт тусгаар улс. Түүний нийслэл нь дэлхийн стандартаар дагуул хотын хэмжээний хөгжилтэй байж болохгүй. Энэ бол манай Засгийн газрын байр суурь. Бусдын нийслэл орчин цагт ямар хөгжилтэй байна вэ, айлын хүүхдүүд ямар хотод өсч сурч хүмүүжиж байна вэ, Монгол Улсын нийслэл яг л тийм байх ёстой. Энэ бол манай Засгийн газрын төдийгүй монгол хүн бүрийн мөрөөдөл юм. Энэ мөрөөдлийг биелүүлэх, бодит ажил хэрэг болгохын төлөө мэргэжлийн инженерүүд илүү ухаанаа зарж, улстөрчид, хотын удирдлагууд тэднийг сонсож ажил хэрэг болгох ёстой, үүнийг л шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх гэнэ.


Орчин цагийн хөгжилтэй хот гэж гоё ганган, олон давхар шилэн барилгуудын тухай би яриагүй. Улаанбаатар хотын удирдлагууд маань “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хотын айл болгон, хүн бүрийг аз жаргалтай амьдруулна гэдэг амаргүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр шаардагдана. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүрэх ёстой холын зорилгыг ойртуулахын төлөө улс төрийн эр зориг гаргаж, энэ чиглэлээр эрч хүчтэй ажиллаж байгаа Улаанбаатар хотын удирдлагууд, түүний баг хамт олон, ИТХ-д Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэе.


Миний бие нэгэнт Улаанбаатарыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхэд инженерийн шийдэл хамгийн чухал гэж үзэж байгаа учраас тэднийг оюун ухаанаа зарцуулах,зураг төсөл боловсруулахад санаа болгож хэдэн санал хэлье.


1. Улаанбаатар хот өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 0.3-хан хувийг эзэлдэг. Тэгсэн хэрнээ манай улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдарч байна. Энэ нь юутай холбоотой байна вэ, төрийн байгууллагуудаа дагасан төвлөрөл байна уу, дэд бүтэцдээ баригдсан бөөгнөрөл үү. Цаашид ингэж нийт газар нутгийнхаа 0.3-хан хувь дээр шахцалдан, шавааралдан амьдарсаар байх уу, яаж шийдэх вэ гэдэгт улстөрчдийнхөөс илүү мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт, санаа оноо чухал байна. “МонголУлсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулж, төслийг боловсруулж байна.Удахгүй УИХ-д өргөн барьж, батлуулснаар хотуудаас гадна аймаг, сумын төв, бусад суурингийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсэг ажиллуулж, энэ хүрээнд засаг захиргаа, нутгийн удирдлагыг төгөлдөршүүлэх шаардлага байгааг тодорхойлж, хот тосгоныг засаг захиргааны нэгж болгон хөгжүүлэх санал боловсруулсан байгаа. УИХ-ын шийдвэрээр саяхан зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын дүн нь засаг захиргааны нэгжийн бүтцийг төгөлдөржүүлэх, шинэ хотын бодит эрэлт иргэдийн дунд байгааг илтгэн харууллаа.


2. Хэрвээ Улаанбаатар хот өнөөдөр хүн амын өсөлтөөрөө дэлхийн стандарт бүхий метрополис хотын төвшинд хүрсэн юм бол энэ тодорхойлолтын гол шалгуур болсон амгалан, стрессгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, энэ тал дээр өнөөдөрөөс эхлээд илүү санаа тавих, тодорхой ажлууд хийххэрэгтэй. “Аз жаргалтай-Улаанбаатар” хөтөлбөр хотын иргэн бүрийг амгалан, стрессгүй амьдруулахаас эхлэх ёстой. Энэ тал дээр хотын удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй байна.


3. Улаанбаатар бол улсын нийслэл, Монголын суурин соёлын төв боловч, монголчуудын уламжлалт амьдралыг хэв маягийг хадгалан агуулгыг нь баяжуулсан шинэ суурьшилд, уламжлалт үйлдвэрлэлийг шинэ технологи, ур чадвартай хослуулан хөгжүүлэх, инновацид гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Энэ талын төсөл, хөтөлбөр,хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн ногоон барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хоттойгоо хамтарч ажиллахад Монгол Улсын Засгийн газар бэлэн байгааг хэлье.


4. Хотын хөгжил бол дан ганц үйлдвэрлэл, өндөр байшин барилгууд биш юм.Хотын соёл бол хотын хөгжил гэж би хувьдаа ойлгодог. Хотын соёлыг зөвхөн хууль дүрмээр зохицуулахгүй. Хотын соёлыг төлөвшүүлэхэд орчин нөхцөл чухал. Хотын соёл бол хотод амьдрах стандарт юм. Тэрхүү стандартыг бий болгох нь төр засаг, хоттой холбоотой ажилладаг байгууллага бүрийн үүрэг юм. Наад зах нь тухайн байгууллага дотроо болон ойр орчимдоо хогийн сав тавиагүй байж хогоо хаана хаях хотын соёлыг иргэнээсээ шаардах нь утгагүй юм.


Ер нь хотын хөгжил гэхээр л метротой болох, давхар зам, гүүрэн гарц барих зэрэг дандаа том төслүүд биш юм. Хотын хөгжил жижгээс эхэлнэ. Хотын соёлтой иргэн гарцан дээр явган зорчигчийг дайрчих гээд зүтгээд байхгүй. Хэрвээ бүгдээрээ гарцан дээр явган зорчигчдод зам тавиад сурчихвал хотын иргэн аюулгүй, амгалан амьдрах нэг шалгуур бүрдэнэ. Аюулгүй, амгалан амьдралтай хотыг хөгжилгүй хот гэж хэн ч хэлэхгүй.


Эцэст нь хэлэхэд хотын хөгжил бол улсын хөгжлийн үндэс юм. Тийм учраас Улаанбаатар хот маань ирээдүйд Азийн нүүр царай болсон, олон улсын төвшинд өрсөлдөх чадвар бүхий бизнес, эрүүл мэнд, боловсролын төв бүхийинженерийн шийдэлтэй их хот /метрополис/ болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Тийм сайхан хотыг бүтээж, тийм сайхан ирээдүйг үр хойчдоо үлдээхийн төлөө өнөөдрөөс эхлэн зүтгэх нь Та бидний үүрэг, зугтааж үл болох хариуцлага гэдгийг хэлье гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.







Би 120 мянгатад амьдардаг

Эх нийтлэл: www.time.mn, 2016.10.18


Нийслэлийнхээ бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүндэт буурлуудаасаа ярилцлага авах нь бидний үүрэг гэж боддог. Профессор Ойдовын Сүхбаатар гуай Улаанбаатар хот ид баригдаж байх үед хүн ам зүйн судалгааг ахлаж байсан, газар зүйч мэргэжилтэй хүн. Түүний амьдрал 120 мянгаттай салшгүй холбогдох бөгөөд тэрбээр бидний урьд сонсож байгаагүй олон түүх, дурсамжуудыг хуучилсан юм.


Хэрсүүд газар зүйчийн бага нас 


1942 онд намайг төрөхөд манай гэр бүл ээжийн төрсөн нутаг Завхан аймгийн Сонгино сум руу шилжсэн ч буцаж хотдоо ирсэн гэдэг. Эцэг эх маань хоёул бичиг номтой жирийн иргэд байв. Ээж номын санд ажиллаж, аавыг өөд болсны дараа Оёдлын VI нэгдэлд орсон юм. Ээж маань их уран хүн байлаа. Тус нэгдлийн хамгийн сайн оёдолчдын нэг учраас шаардлагатай үед шөнө дүлээр ч гэсэн ажлаас нь дуудна. Гадаадын зочид гийчдэд монгол хувцас өмсгөдөг уламжлал тэр үеэс эхлэлтэй. Нэг сонирхолтой явдал болсныг би мартдаггүй юм. Комбужийн хаан хатантайгаа Монголд айлчлах сургаар ээж маань хоёр дээл бэлэн болгочихоод хүлээж байж л дээ. Гэтэл өнөө хаан чинь хоёр эхнэртэйгээ хүрээд ирж. Нэг эхнэр нь маш өндөр, биерхүү хүн байв. Тэгээд ажлынхан нь сандралдан, нэг шөнө ээжийг маань шөнийн 2.00 цагт ирж авч байлаа. Аав ээжийн аль аль талынхан нь хуучнаар Засагт хан, одоогийн Завхан аймгийн өөр өөр суманд ажиллаж амьдарсаар ирсэн. Аавын талынхан Хэрсүүд овогтой, ээжийн талынхан Алаг адуу овогтой. Аавын дээдэс ноёны үр сад, Боржигон овгийн бичиг номтой хүмүүс байсан гэдэг. Тэд Чингүүнжавын бослогын үед хэлмэгдэж, улмаар Боржигон овгоос хасуулан, хожим Хэрсүүд овогтой болсон түүхтэй. Миний хувьд Хүүхдийн номын ордны хуучин яслиас эхлээд 1962 онд нийслэлийн II сургуулийг дүүргэсэн. 1966 онд МУИС-ийг газар зүйн багш мэргэжлээр төгсөж, тэндээ цагийн багшаар ажиллангаа ШУА-д хүн амын газар зүйн чиглэлээр мэргэшиж, уг мэргэжлээрээ АШУҮИС-д хүн амын судалгаан дээр ажиллаж,  “Чингис хаан” дээд сургуульд багш, орлогч захирлаар, 2009 оноос одоог хүртэл МҮИС-д багшилж байна. 1966-1996 он хүртэл хүн амын шилжих хөдөлгөөн, байршил, хүн амын тооны хэтийн төлөвийн төслүүд дээр ажиллаж, төрийн болон төлөвлөгөөний байгууллагуудад товхимол хэлбэрээр зөвлөмж өгч байв. 

Мөн уудам эх орноо бүхлээр нь судалж, үржил шимтэй газрууд хаана байдаг, урьд нь хүн олноороо суурьшиж байсан ямар газрууд байдаг гэхчлэн судалдаг байлаа. Тухайн үед Монгол оронд 1200 гаруй агуй байгааг тогтоож, 400 гаруйгаар нь биечлэн очиж байв. Би Хүүхдийн парк орчмын гэр хороололд, мөн Үйлдвэрлэл урлалын коллежийн хавьд буюу хотын хамгийн хойд хэсэгт бага насаа өнгөрүүлсэн. Одоогийн 14 дүгээр сургуулиас Төмөр замын удирдах газар хүртэлх хэсгийг “Дүнжингаравын дэнж” гэдэг байлаа. Тэнд л бидний бага нас өнгөрсөн дөө. Багадаа шавилхан биетэй байсан учраас 10 нас хүртлээ хурдан морь унаж, түрүүлж, айрагдаж байлаа. Нийслэлийн I сургуульд тэр үед дан охид, IIсургуульд дан хөвгүүд сурдаг байсан юм. Гэхдээ төдхөн өөрчлөгдсөн л дөө. УДЭТ-ыг хандиваар босгоход суурийг нь ухах ажилд манай сургуулийнхан дайчлагдаж, VIII ангидаа би тэр ажилд оролцож байлаа. Гэвч насанд хүрээгүй хүүхдүүдээр хүнд ажил хийлгэлээ гэдэг үүднээс удалгүй болиулсан. Бид бас Хүүхдийн ордны суурийг ухсан. Эдгээр газраар орж гарч, тоглолт үзэхэд их сайхан байдаг. Амьдарч буй хоттойгоо ямар нэгэн сэжмээр холбогдсон гэдгээ мэдрэх сайхан шүү дээ.


Завханы товгор анхны “хороолол” болсон нь 


1956 онд анх хорооллын хэв шинжтэйгээр “Нэхмэлийн шар” орон сууцнуудыг хятадууд барьсан юм. Дараа нь 40 мянгатыг оросууд, 50 мянгатыг хятадууд, 40 мянгатын өргөтгөлийг оросууд, 120 мянгатыг хятадууд, XV хорооллыг оросууд, 220 мянгатыг хятадууд, III, IV хорооллыг оросууд барьж, хоорондоо “өрсөлдөж” байсан. Эдгээр барилга өөр өөр архитектуртай учир нийслэлийг ихээхэн чимдэг байв. Энхтайваны гүүр, Улсын их дэлгүүр, Улаанбаатар зочид буудлыг хятадууд барьж өгсөн гэдэг. Үнэндээ монголчууд хөрөнгийг нь гаргаж хятадуудаар бариулсан түүхтэй. Энэ талаар хүмүүс ташаа ойлголттой байдаг. Харин дээр дурдсан орон сууцны байруудыг хятадын хүүгүй зээлээр барьсан юм. Хороолол гэсэн тодотголтойгоор баригдсан анхны орон сууцнууд бол 120 мянгат. Энэ хавьд урьд нь баруун аймгийнхан, ялангуяа Завханыхан их төвлөрч байсан учраас “Завханы товгор” гэдэг байв. Хятадууд анхны барилгуудаа нисэх онгоцны буудлаас Засгийн газрын ордон хүрэх зам дагуу ил харагдаж байхаар барьсан нь тэдний өөрсдийнх нь сонголт юм. Ийнхүү 120 мянгатын 22 байрыг 1964-1965 онд ашиглалтанд оруулж, үлдсэнийг нь 1966 онд өгсөн. Тэр жилд нь Туул гол хүчтэй үерлэж, энэ байрнуудын I давхрын цонхыг даван ус хальсан ч дотогш бараг нэвтрээгүй. Эдгээр байр одоогийн шинэ барилгуудаас хавьгүй илүү бат бөх, чанартай. Хоёр голын салхи дээш доош зөрж салхилдаг учраас энэ хавьд утаа тогтохгүй, цэвэр агаартай, тохилог, бүх үйлчилгээ төвлөрсөн, Цэнгэлдэх хүрээлэнтэй болон байгальтайгаа ойр гээд хамгийн сайхан хороолол байлаа. 

Одоо бараг ширгэчихээд байгаа Дундгол сайхан зүлэгтэй, загас жараахайтай байсан юм шүү. Бид хүүхдүүдээ дагуулаад стадион, мөсөн гулгуурын талбай орж тоглоно. Богд уулын зэрлэг амьтад 1989 он хүртэл хот руу байнга орж ирдэг байлаа. Манай байрны дэргэд буга явж, стадион хавиар үнэг их ирнэ. Манай охин буганы яг хоншоор дээр талх тавьж өгнө гээд л талхаа үүрүүлж суудаг байсан юм. Сүүлдээ буганууд олширч, хааяа хужирсаад ирэхээрээ том дөрвөлжин хогийн сав руу орчихно. Нэг өдөр 52 дугаар сургуулийн манаач бугануудыг хөөтөл нэг нь манаачийг хашаатай хавсарч мөргөж билээ. Манай энэ хавийг ажилчны дүүрэг гэдэг ч 120 мянгатад ажилчид гэхээсээ урлагийнхан их амьдарна. Харин 19 дүгээр хороололд ихэнхдээ ажилчид амьдардаг. Бид хорооноос зохиосон арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог, урлаг соёлын сайхан тоглолтууд байнга болдог байлаа. МУГЖ, дуучин Л.Цэрэнпэл, МУАЖ Т.Хандсүрэн гээд урлагийн олон хүн энд амьдардаг байсан. Одоо хуучцуулаас хуруу дарам цөөн хүн үлдэж дээ. Өнгөрсөн жил 120 мянгат байгуулагдсаны 51 жилийн ой болж, олон сайхан арга хэмжээ зохион байгуулагдсан.


Хэзээд хуучиршгүй 120 мянгат 


Эхнэртэйгээ гэрлэсний дараа 1968-1972 он хүртэл 120 мянгатад хажуу өрөө хөлсөлж, бас хадмындаа амьдарч байлаа. 1972 оноос 19 дүгээр хорооллын 41 дүгээр байранд амьдарч, 2000 оноос одоог хүртэл 120 мянгатын V байранд оршин сууж байна. 120 мянгатын байрууд их дулаахан, түүнчлэн II давхарт амьдарч байгаа нь нас ахиж яваа бидний хувьд их тохиромжтой. Манай байр маш чанартай баригдсаны бас нэг шалгуур гэвэл дээд зэргээр хатаасан модон шалны завсраар зүү тэвнээс өөр юм орохооргүй нарийн шахаж хийсэн явдал. Хааяа ус алдахад доод давхрын айл руу ус нэвтэрнэ гэж байхгүй, хучаас нь тийм сайн. Гал тогооны өрөөний цонхон доор салхины нүхтэй, түүний наана шүүгээтэй. Энэ нүхээр гаднаас агаар орж ирэх тул байшин чийгтэх нь бага. Харин наад талынх нь шүүгээнд хүнсээ хийхээр зайрмагтаж хөлддөг. Бас унтлагын өрөөний хананд хувцасны шүүгээтэй. Энэ хавийн орон сууцны гадна талын будаг халцарч ховхрох нь бага. Тиймээс 1964-1990 он хүртэл нэг ч удаа засвар хийгээгүй. Сүүлийн 3-4 жилд л гадна талыг нь будах ажил хийсэн. Засвар хийхгүй байгаа болохоор одоо дээврээсээ шавар унах болсон.


Хотын барилгууд, тэдгээрт тулгамдаж буй асуудлууд 


Тухайн үеийн барилгууд бүгд өөр өөр дизайнтай, нэг нь ч давтагдахгүй. МУИС, Төв номын сан, УДЭТ, УДБЭТ, Хүүхдийн кино театр, Үйлдвэрчний төв зөвлөл, Хуримын ордон гээд бүгд их өвөрмөц. Засгийн газрын ордон урьд нь цасан цагаан өнгөтэй байсан. Их гоё харагддаг байлаа. Харин саарал өнгөтэй болсныхоо дараа БНАСУ-ын нэг хотын барилгатай их адилхан болсон шүү. Би зургийг нь харсан юм. Холоос Хүүхдийн ордон их далайд хөвж яваа том усан онгоц шиг харагддаг байсан бол одоо дэргэдүүр нь өндөр барилгууд баригдаад сүрийг нь дарчихжээ. Хүүхдийн урлан бүтээх төв нь герман, польшийн архитектурын хэв шинжтэйгээрээ ихээхэн онцлогтой. Хятадууд 19-ийн үйлчилгээний төвийн дизайнд Шанхай хотын архитектурын хэв шинжийг шингээх гэж оролдсон байдаг. Сүүлийн үед хуучны байруудыг маш ихээр акталж байна. Үнэндээ эдгээр байр бат бөхийн хувьд илүү сайн, мөн байршил сайтай. Байрууд хоорондоо хол зайтай учир тэрийг нь ашиглаж завсар чөлөөгүй барилга барьснаар 120 мянгат, 40 мянгат, Нэхмэлийн шар гэх мэт хуучин барилгуудын үнийг бууруулж, улмаар газрыг нь хувьчилж байна. 40 мянгат болон 120 мянгатын барилгын суурийг хэчнээн гүн ухсаныг бид мэднэ. Ний нуугүй хэлэхэд хотод хүчтэй газар хөдлөлөө гэхэд 120 мянгат, 40 мянгат, угсармал барилгууд л үлдэнэ. Шинэ барилгууд архитектур сайтай ч хятад арматур төмөр ашиглаж блокоор барьсан учраас найдваргүй. Ийм барилгууд 7-8 баллын хүчтэй газархөдлөлтөд тэсэх эсэхийг мэдэхгүй. Барилгуудыг дэндүү хурдан барьж байгаа нь осолтой. Бэхжилт байх ёстой атал бэхжүүлэхгүй байна. 


Угсармал байрууд хавтан хавтангаараа унадаг учир хамгийн аюултай гэж ярьдаг нь худлаа. Угсармал байшингууд Гитлерийн үед Германд бий болсон түүхтэй. Дэлхийн II дайны хөлд германчууд өч төчнөөн бөмбөгдүүлсэн ч бүгд угсармал байртай байсан учраас харьцангуй цөөн хүн амь алдсан байдаг. Угсармал байр дээрээс шууд дарж унадаггүй, дамнаж унадаг учир доор нь байгаа бүх хүн дарагддаггүй юм. Манайд хуучны гэж хэлэгддэг барилгууд үнэн хэрэгтээ хуучны барилгад тооцогдохгүй. Европ, Азийн зарим орнуудын барилга 100-1000 жилийн түүхтэй. Гадны орнуудад барилга сэргээн засварлах газрууд байдаг. Тэд барилгын чийгийг хянаж, тоосгыг нь хүртэл шинээр солин янзалдаг. Гол нь бага багаар яг хуучин загвараар нь засч шинэчилдэг. Харамсалтай нь манайд тийм байгууллага алга. 1990 оноос өмнө бол хотод хэт төвлөрөлт үүсэхээс сэргийлэн дагуул хотуудыг байгуулж, хөл хөдөлгөөний шилжилтэнд өндөр хяналт тавьдаг байсан. Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй ч иргэд нь нийслэлдээ төвлөрч байгаа нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Хотод хүн амын хэт төвлөрөл үүссэнээр ажилгүйдэл ихээр бий болдог нь жам. 1992 онд Үндсэн хуулиараа хот, хөдөөгийн заагийг арилгасан. Иргэн хүн амьдрах газраа өөрийн дураар сонгох хууль нь хамгийн аюултай юм. Төр засаг тэр бүгдийг зохицуулж, шийдэж, байршлыг сонгох ёстой юм. Социализмын үед ийм дэгтэй байсан учраас Улаанбаатар маань цэгцтэй, цэвэрхэн, Азийн цагаан дагина байлаа. Одоо бол бүх зүйл эсрэгээрээ болжээ.


Ярилцлагыг: Д.Дашмөрөн 


Гэрэл зургийг: О.Төгсбилэг