Сөүл хотын их сургуулийн олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөжээ

 Эх сурвалж: Б.Билгүүн, www.ikon.mn, 2019.09.23






Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын их сургуулийн ерөнхийлөгч Сун Соон Так тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Ухаалаг хот төлөвлөлт, архитектур, ай си ти цахим засаглал, хөдөө аж ахуйн мэргэжлүүдээр боловсрол олгоно.


Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг Азийн хэд хэдэн оронд судалгаа хийсний үр дүнд Сөүл хотын их сургуулийн гадаад улс дахь анхны олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөсөн, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжиж байгаад талархалтай байна гэж Ноён Сун Соон Так яриагаа эхэллээ.

2020 оноос барилга, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 2023 онд анхны элсэлтээ авах төлөвлөгөөтэй бөгөөд тус сургуулийн оюутнууд 3+1 буюу Монгол Улсад гурван жил суралцаад дадлагажих хөтөлбөрөө БНСУ-д дүүргэнэ. Ухаалаг хот төлөвлөлт, архитектур, ай си ти цахим засаглал, хөдөө аж ахуйн мэргэжлүүдээр боловсрол олгоно гэв.


Багшлах хүний нөөцийг ажиллуулахтай холбоотой зөвшөөрлийг олгож, бодлогын дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй.


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гадаад улстай хамтарсан сургууль байгуулж, кампус хэлбэрээр хөгжүүлж буй сайн туршлага бидэнд буй, тухайлбал Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн сургууль гэдгийг дурдаад танай төслийн хувьд орон нутагт хэрэгжүүлэхээрээ онцлог, нийслэлийн төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой юм гэлээ. Тиймээс мэргэжил, боловсролын зэрэг олгох сургалтын үйл ажиллагаа эрхлэх, багшлах хүний нөөцийг ажиллуулахтай холбоотой зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгож, бодлогын дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлэв.


Уулзалтад Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах болон Сөүл хотын их сургуулийн төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Жэ Сонг Ху, мөн сургуулийн хот төлөвлөлтийн олон улсын сургуулийн захирал Пак Хён нар оролцов.


Ташрамд дурдахад 101 жилийн баялаг түүхтэй Сөүл хотын их сургуульд өнөөгийн байдлаар 25 монгол оюутан элссэн бөгөөд зарим нь хэдийнэ төгсөөд эх орондоо иржээ.


 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам












Захын гэр хорооллын "Зээлийн дэвтэр"

Эх сурвалж: Г.Даша, www.eagle.mn. 2019.02.28





Сүүлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдэж, хотын хүн ам 55 хувиар өссөн. 2018 оны байдлаар нийслэлийн оршин суугчдын бараг хагас нь буюу 790 мянган хүн гэр хороололд амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.  Гэр хорооллын иргэдийн дийлэнх нь худалдан авах чадвар сул, зээлээр хоногийн хоолоо залгуулж байгаа гэх мэдээлэл чих дэлсэх болоод удсан. Бид өнөөдөр бодит байдал дээр ямар байгааг сурвалжиллаа.




/Сурвалжилга хийсэн дэлгүүрийг зургийг оруулаагүй болно/


Сонгинохайрхан дүүрэгт байрлах захын гэр хорооллын найман нэрийн хүнсний дэлгүүрийг зорин очлоо. Гэр хороолол дунд байрлах найман нэрийн дэлгүүрийн эзэн бидний хүсэлтийг уриалгахан хүлээн авч яриа өрнүүлсэн юм. Тэрээр 6 жилийн өмнө 4 дүгээр хороололд зургаан нэрийн хүнсний жижиг дэлгүүр ажиллуулж эхлэн өдгөө Сонгинохайрхан дүүрэгт найман нэрийн томхон дэлгүүртэй болжээ. Манайд дууссан, дуусаагүй хэд хэдэн зээлийн дэвтэр бий. Хамгийн сүүлд хэрэглэж байгаа хоёр дэвтрээ харуулъя хэмээн дэлгүүрийн эзэн өгүүлснээр бидний яриа өрнөсөн юм. Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гийн зээлийг тэрбум тэрбумаар нь авч хувийн бизнесээ тэлж, толгой эргэм ашиг олж байгаа бол харин гэр хорооллын иргэд хоногийн хоол, хүнсээ граммлан зээлээр авч байна. Үүнийг дэлгүүрийн эзний ярианаас харж болно. 




"Орж ирж үйлчлүүлж байгаа хүн бүр л зээл авах гэдэг. Гэхдээ бид байнгын үйлчлүүлдэг хүмүүстээ тодорхой итгэлцлийн үндсэн дээр зээл олгодог. Манай энэ хавьд л гэхэд 80-120 айл манайхаар байнга үйлчлүүлдэг. Тэдний дунд ижил нэртэй хүмүүс олон. Зээл олгохдоо нэр ижил хүмүүсийг хийж байгаа ажил мэргэжил бусдаас содон тэмдгээр нь үсчин Баярмаа, өндөр Баярмаа, худгийн Баярмаа гээд л тэмдэглээд зээл өгнө шүү дээ. Өлөн боловсруулах цехэд ажилладаг гэр бүлийн хоёр, шар куртикт, гэрийн модны ах, түргэний жолооч, барилгын Баяраа, хойд байшингийнхан, сүүний хүү, Дорж ахын том хүү, Жерри, шар охидууд, сүмийн охин гээд өгсөн зээлүүдээ бичнэ. Зээлээ цаг хугацаанд нь төлдөг нэгэн байхад зээл аваад таг болдог нь байна. Цагаан сарын өмнө бид 100 мянгаас дээш төлөгдөөгүй зээлүүдээ нэгтгэхэд нэг сая гаран төгрөг болсон. Зарим нь улирлын чанартай ажил хийдэг болохоор яалт ч үгүй удаах нь бий.  Олон хүнтэй удаан хугацаанд харилцахаар хэн нь хаана юу хийдэг, хэзээ цалингаа авдаг гээд бүхий талын мэдээлэлтэй болно шүү.





Нөхөр бид хоёр төв рүү болон гэр хороололд хүнсний дэлгүүр ажиллуулж үзэж байсан. Гэр хорооллынхон карт уншуулахаасаа илүүтэй дандаа бэлэн мөнгөтэй явдаг. Учир нь тэд банктай бараг харьцдаггүй болохоор банкны зээлийг зөвхөн тэтгэврийн хөгшчүүл л авдаг. Ажил хөдөлмөр эрхэлдэг залуу хүмүүс банктай харьцаад байдаггүй болохоор тэр бүр амьжиргаа нь дээшлэхгүй хувиараа хөдөлмөр эрхлэн нийгмийн даатгал төлдөггүй тул банк тэдэнд зээл өгдөггүй. Энэ хавийнхан хүнс, хэрэгцээний бүтээгдэхүүнээ л авдаг.


Хотын төвийн үйлчлүүлэгчид ихэнх нь байр, машины зээл төлнө гээд бэлэн мөнгө багатай худалдан авалт муу хийдэг. Манайх 4 дүгээр хороололд хүнсний дэлгүүр ажиллуулж байхад иргэд жижиг дэлгүүр гэхээсээ илүүтэй томоохон сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх сонирхолтой байгаа нь ажиглагдсан.


Гэр хорооллын иргэд бол ойроос хүнсний хэрэгцээний зүйлсээ авдаг. Тэр тусмаа нэг үйлчлүүлдэг дэлгүүрээрээ байнга үйлчлүүлдэг. Ингэснээр тухайн дэлгүүрээсээ зээл авна гээд л. Гэхдээ хүнсээ бөөндөж ихээр авдаггүй. Хүмүүс 5 кг төмс тэр бүр авахгүй ч өдөр бүр 4 ширхэг төмс, нэг сонгино, нэг лууван граммлаж аваад явна. Нийтийн байр ойр газар хүнсний дэлгүүр ажиллуулах их хэцүү юм билээ. Нийтийн байрныхан байнга үйлчлүүлж итгэл төрүүлэн зээл аваад нэг  л өдөр нүүгээд алга болдог. Ийм тохиолдол нэг бус удаа гарч байсан.


Өвөө, эмээ нар зээлээр архи авна. Өгөхгүй гэхээр уурлана. Арга ядаад өгөхөөр хүүхдүүд нь орж ирж архи өглөө гээд загнана. Гэхдээ бид аль болох архины хамааралтай иргэдэд архи зээлээр өгдөггүй.  Гэр хорооллынхон зээлээр л амьдарч байна" хэмээв.





-Хэрвээ талх таллаад тавибал авна-


Мөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тухайд тэрээр "Бараа бүтээгдэхүүний үнэ ханш бага багаар байнга өссөөр байгаа. Гэр хорооллын иргэдийн хувьд олсон хэдэн төгрөг нь яг л хүнсэндээ таардаг болохоор амьдардаг орчин, унасан унаа, өмссөн хувцсандаа тэр бүр мөнгө зарцуулж чаддаггүй.


Хэрвээ талх таллаад тавибал авна. "Атар" талхыг өнөөдөр бид бөөний үнээр нь 1200 төгрөгөөр борлуулдаг. Зургаан жилийн өмнө бидний дэлгүүр ажиллуулж эхэлж байхад 850 төгрөг байсан. Жишээ нь 6 жилийн өмнө 6 нэрийн жижиг дэлгүүр ажиллуулж байхад 300 гаран мянган төгрөгөөр МСS-ээс ундаа авахад бараг дүүрдэг байсан. Тэр үед "Түмний ундаа" 2400 төгрөг байсан. Гэтэл одоо 700 мянган төгрөгөөр ундаа авахад 7-8 авдар л ундаа ирнэ. "Түмний ундаа" 3000 төгрөг болсон. Жилд 1-2 удаа ундааны үнэ 100 төгрөгөөр нэмэгддэг. Гэр хороололд архидалт дэндүү шүү. Бүүр дээд цэгтээ тулсан гэж хэлж болно. Нэг айлд нэг архины хамааралтай хүнтэй байгаа гэхэд буруудахгүй. Аав, ээж, хүү нь ууж байна. Архины үнэ нэмэгдэн өндөр үнэтэй байхыг би дэмждэг. Боломжтой нь авч хэрэглэнэ биз. Төвийн дэлгүүрүүд "Хараа", "Ерөө" архины борлуулалт муутай гэдэг бол захын гэр хорооллын манайх шиг дэлгүүрт бол хамгийн гайгүй архи нь болдог. Түүнээс доош "Нутаг", "Сүлд" гээд хямдхан архинууд долоо хоногт 5-6 авдраараа борлуулагддаг.


Манайд өнөөдөр хамгийн хямд үнэтэй 0.75-ын том архи 5500 төгрөг. Гэтэл аав нь хүүгээ дагуулж орж ирэн өөртөө 5500 төгрөгөөр архи авчхаад хүүгээ 100 төгрөгийн чихэр авах гэхэд "Мөнгөгүй байхад битгий илүү дутуу юм нэхээд бай" гээд загнах нь өр өвтгөмөөр шүү. Харин тэр 5500 төгрөгөөрөө бууз, оройн хоолны материалаа аваад харьсан бол олон хүн баярлах байлаа даа гэж харамсдаг.


Түүнчлэн энэ хавийн айлуудыг ямар хоол хийхэд ямар материал ордгийг хүртэл мэднэ шүү. Тэр харагдаж байгаа таван ханатай гэрээс жижиг модон байшинд аав, ээж, охин, хүү, хүргэн, бэр, хүүхдүүд нь гээд  8 хүн амьдардаг. Тэднийх цуйван хийх бол 8 хэрчсэн гурил, будаатай хурга хийх бол 1.5 кг будаа авдаг. Мөн л гэрт нь ажил хийдэг цалинтай хүн цөөн учраас зээл тавин тэтгэвэр, халтуурын ажил хийж олсон мөнгөөрөө өрөө дардаг" гэв.





Өнөөдөр захын гэр хорооллын зээлийн дэвтэр дээр иргэдийн нэр, зээл ийнхүү бичигджээ. Гэхдээ энэ дэвтэр маргааш гэхэд хаагдахгүй. Бүгд л амласан хугацаандаа зээлээ төлж нэрээ хар дэвтрээс хасуулахаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа.


-Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг-


Тоо баримт танилцуулъя. Үндэсний статистикийн хорооноос 2018 оны дөрөвдүгээр улирлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161 мянган төгрөгөөр өссөн талаар мэдээлсэн. Нөгөө талаас нэг өрхийн сарын дундаж зарлага мөн  1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117600 төгрөгөөр өсжээ. Монгол Улсын нийт өрхийн 8.3 хувь нь 300 мянгаас доош мөнгөн орлоготой байгаа  Харин хамгийн өндөр буюу 2.1 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрх нийт өрхийн 9 хувийг эзэлж байна


Бодит нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг харуулахын тулд өөр нэг жишээ дурдъя. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хорооны хүн амын тоо 6550, өрхийн тоо 1488. Тэдгээр өрхүүдээс 67 нь ядууралтай бөгөөд хүнсний талон авдаг. Харин 250 өрх нь тэднээс арай дээгүүр орлоготой буюу харьцангуй бага гэх хэсэгт  хамаардаг аж. 

Оросын их өрөөр Монголд хийсэн бүтээн байгуулалт

Эх сурвалж: zindaa.mn, 2017.12.06. Т.Амартүвшин


Монгол Улсын нийт гадаад өр 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 23.4 тэрбум ам.доллартай тэнцлээ. Нийт өрийг гурван сая хүндээ хуваавал Монгол Улсын иргэн бүр 7800 ам.доллар буюу 20-иод сая төгрөгийн өртэй болжээ. Манай улс эдийн засгийн хувьд хүнд байдалд орсныг энэхүү тоо баримт харууллаа. “Өртэй хүн өөдөлдөггүй, Өттэй мал таргалдаггүй” гэсэн монгол ардын зүйр цэцэн үг бий. Өрийн бичгээс өнөөдрийн өр зээл хүртэл юу болж өнгөрөв, хэн хэрхэн зарцуулав гэдгийг тоо баримт болон үйл явдал дээр үндэслэн тоймлон хүргэж байна.

ОРОСЫН ИХ ӨРӨӨР МОНГОЛД ХИЙСЭН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС ГАРГАСАН СУДАЛГААНД ЗӨВЛӨЛТ УЛСААС МАНАЙ УЛС АВЧ АШИГЛАСАН ЗЭЭЛ, ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ТУСЛАМЖААР 1947-1990 ОНД МОНГОЛД БАРЬЖ БАЙГУУЛСАН ОБЪЕКТ, ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖЭЭ.

1920-ИОД ОН:

 • Алтанбулагийн булигаарын завод

 • Улсын хэвлэх үйлдвэр

• Улаанбаатар хотод бага хүч чадлын цахилгаан станц,

 • Налайхын нүүрсний уурхайн өргөтгөл, шинэчлэлтийн ажил.

• 1923-1924 онд ЗХУ-ын туслалцаатайгаар малын өвчинтэй тэмцэх станц, нян судлалын лаборатори

• 1924 онд Монгол Улсад Улсын банк байгуулсан,

• 1926 онд Улаанбаатарын бага хүч чадлын цахилгаан станцын өргөтгөл, оёдлын үйлдвэр, • 1928 онд тоосгоны болон пивоны завод

• 1929 онд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Монголтранс” байгууллагыг байгуулав.

• 1930 онд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Проммонголстрой” нийгэмлэг

• 1933 онд 2500 тонн ноосонд анхан шатны боловсруулалт хийх хүчин чадалтай Хатгалын ноос угаах фабрик.

• 1934 онд 2500 квт хүчин чадалтай Улаанбаатарын дулааны цахилгаан станц, • 1937 онд өвс хадах машинт 10 станц.

•1937-1940 онд Улаанбаатар- Сүхбаатар, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан- Баянтүмэнгийн 1000 гаруй км урт сайжруулсан автозам,

• 1938 онд Улаанбаатар- Налайхын 50 км нарийн төмөр зам.

• 1939 онд Чойбалсан- Соловьевскийн 237 км өргөн төмөр зам,

• 1942 онд Монгол Улсын их сургууль байгуулав.

1948-1952 ОН (I ТАВАН ЖИЛ):

• 1947-1949 онд 700 гаруй км урт засмал зам

• Наушки- Улаанбаатарын 428 км урт төмөр зам

1952-1957 ОН ( II ТАВАН ЖИЛ):

• 1952-1957 онд Улаанбаатар хотод орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон цахилгаан станц ашиглалтад орсон.

• Налайхын нүүрсний ил уурхай ашиглалтад орсон

• Шаазан ваарны үйлдвэр, сүүний комбинат, чихэр боовны үйлдвэрийг барьж, махкомбинат, талхны заводын өргөтгөлийн ажлыг хийв.

• ЗХУ “Монголнефть”, “Совмонголметалл” зэрэг хувь нийлүүлсэн нийгэмлэгт оруулсан өөрийн хувь хөрөнгийг БНМАУ-д шилжүүлсэн.

• 1958-1960 онд Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт атрын 4 аж ахуйг шинээр барьсан.

• Гурилын үйлдвэрүүдийг Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Увс зэрэг аймагт барьж байгуулав,

1961-1965 ОН ( III ТАВАН ЖИЛ)

• 90 гаруй томоохон барилга байгууламжууд баригдаж ашиглалтад оруулсан:

• Дарханы дулааны цахилгаан станц,

• Дархан-Шарын гол, Дархан- Сүхбаатарын 160 км цахилгаан дамжуулах шугам жилд нэг сая тонн нүүрс гаргах чадалтай Шарын голын нүүрсний ил уурхай, Дархан-Шарын голын төмөр зам,

• Улаанбаатарт жилд 70 мянган м2 талбай бүхий орон сууц үйлдвэрлэх комбинат,

• Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинат.

• Улаанбаатарын талхан завод

1966-1970 ОН (IV ТАВАН ЖИЛ):

• 1966 онд Улаанбаатар хотод жилд 1000 машинд их засвар хийх Авто засварын завод.

• 1967 онд Дархан- Улаанбаатарын 227 км урт цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам ашиглалтад оров.

• 1969-1970 онд 12 мянган квт хүчин чадалтай Чойбалсангийн цахилгаан станц.

1971-1975 ОН (V ТАВАН ЖИЛ):

• Чойбалсан хотын хүнсний комбинат, автомат телефон станц, Орхон-Туул, Эрээнцав, Халхын гол, Зүүн хараагийн төмс ногооны төрөлжсөн аж ахуй.

• Толгойтын алтны уурхай

• ХАА-н салбарт 16.6 мянган хашаа барьсан,

• 7 мянга гаруй уурхайн болон өрөмдмөл худаг гаргасан,

• Улаанбаатар, Дархан хотод жилд бүгд 210 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууц барих чадалтай байшин үйлдвэрлэх тус бүр хоёр комбинат байгуулав.

• Барилга байгууламж дээр 17 мянга гаруй ажилчид бэлтгэв,

• “Эрдэнэт” үйлдвэрийн бүрэлдэхүүнд зэс, молибдены ил уурхай, баяжуулах фабрик, засвар механикийн завод, эмнэлэг, сургууль, орон сууц, соёл ахуйн байгууламж бүхий шинэ Эрдэнэт хот, Дархан- Эрдэнэтийн засмал замыг барив.

1976-1980 ОН (VI ТАВАН ЖИЛ)

• 150 гаруй барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан:

• Улаанбаатарын III цахилгаан станц.

• Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл

• Улаанбаатар-Налайх- Багануурын 220 квт-ын 120 км цахилгаан дамжуулах шугам.

• Улаанбаатар-Багахангайн 120 км төмөр зам.

• Шарын голын ил уурхай,

• Адуунчулууны ил уурхайн өргөтгөл.

• Улаанбаатар хотод 100 мянган м2 орон сууц, соёл  ахуйн барилга байгууламжийн хамт.

• Өлгий, Чойбалсан, Даланзадгад, Сайншанд, Улаанбаатар болон Алтай хотод радио өргөн нэвтрүүлгийн станц.

• Улаанбаатар-Дашинчилэн- Алтай чиглэлд радио релейны шугамын барилга

• Атрын болон тэжээлийн 8 иж бүрэн аж ахуй, Сүүний 6 ферм, Малын 13 мянган хашаа барьж, 10 гаруй сая га бэлчээрийг усжуулав

• Улаанбаатарын дулааны IV

• Дарханы цахилгаан станц,

• Шарын голын нүүрсний ил уурхайг өргөтгөх, Улаанбаатарын III цахилгаан станцын шинэчлэлт, Эрдэнэтийн цахилгаан станцыг барьж дуусгах, Багануурын дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлж, 7 хотын төвлөрсөн уурын зуух, Багануурын нүүрсний ил уурхайг бүрэн хүч чадлаар нь ашиглалтад оруулав.

• Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн барилга байгууламж, Дарханы керамзит, Улаанбаатарын тоосгон завод шинээр барьж байгуулав Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур, Сүхбаатар, Налайх хот болон Хөтөлд нийтдээ 1100 мянган метр.кв талбайтай орон сууц ашиглалтад оров.

• Улаанбаатарын Хүүхдийн больниц, поликлиник, Ардын эмнэлгийн хүрээлэн, Политехникийн дээд сургууль,Үйлдвэр сургалтын техникум, Чойбалсанд ХАА-н техникум, Улаанбаатар хотод Төмөр замын боловсон хүчин бэлтгэх техник мэргэжлийн сургууль, Улаанбаатарын гэмтлийн эмнэлэг болон сургуулийн иж бүрэн 5 цогцолбор, соёл ахуйн барилга бүхий 150 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууц, 1300 орчим км урт радио релейны шугамыг барьж ашиглалтад оруулсан байна.



Нийтлэлч Т.Амартүвшин

Нийтлэлийн хоёрдугээр хэсэг: Зөвлөлт холбоот улсын ИХ ӨР гэж юу вэ?

Нийтлэлийн гуравдугаар хэсэг: Оюутолгойн гэрээ дөрвөн тэрбум ам.долларын өр нэмэгдүүлэв

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Ж.Эрдэнэбат: Хотын хөгжил хотын соёлоос эхэлнэ

 Эх сурвалж: itoim.mn, 2017.05.04


“Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:


“Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд оролцогч та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.


Хурлын нэр, агуулгыг хараад надад Монголын их найрагчийн нэгэн сайхан шүлгийн мөр санаанд орж байна. Их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ “Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай” гэж шүлэглэсэн нь бий. Их найрагчийг энэхүү алдарт шүлгээ бичиж байх үед Монгол Улс бүхлээрээ нүүдлийн соёл иргэншлийн төв, гол төлөөлөл нь байлаа. Харин өнөөдөр нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд эрчимтэй шилжиж байгаа бөгөөд энэхүү шинэ соёлын төв нь Улаанбаатар хот юм. Тийм ч учраас бид өнөөдөр Улаанбаатарыг шинжлэх ухааны үндэстэй, орчин цагийн технологийн хот болгон хөгжүүлэх тухай ярилцаж байна.


Улаанбаатарыг өнөөдөр нэг хороо, нэг дүүргээр нь хэсэгчлэн хөгжүүлэх боломжгүй. Яагаад гэвэл Улаанбаатар бол суурин соёл иргэншлийн төв. Тийм учраас нэг саяас дээш хүн амтай, суурин соёл иргэншлийн төв болсон Улаанбаатар хотын хөгжлийг цогцоор нь буюу бүхлээр нь харсан инженерийн шийдлээр хөгжүүлэх ёстой. Инженерийн шийдэлтэй, Их хот буюу метрополис хотыг байгуулах, хөгжүүлэх нь та бидний эрхэм зорилго юм. Үүний төлөө оюун ухаанаа уралдуулж, боломжтой санаа оноог нь хэрэгжүүлэх хэрэгтэй, Монгол Улсын Засгийн газар бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна. Улаанбаатар өнөөдөр хүн амын өсөлтөөрөө метрополис хотын төвшинд нэгэнт хүрсэн, харин хөгжлөөрөө хоцорч явна .


Монгол Улс бол Төв Азийн зүрхэнд оршдог бүрэн эрхт тусгаар улс. Түүний нийслэл нь дэлхийн стандартаар дагуул хотын хэмжээний хөгжилтэй байж болохгүй. Энэ бол манай Засгийн газрын байр суурь. Бусдын нийслэл орчин цагт ямар хөгжилтэй байна вэ, айлын хүүхдүүд ямар хотод өсч сурч хүмүүжиж байна вэ, Монгол Улсын нийслэл яг л тийм байх ёстой. Энэ бол манай Засгийн газрын төдийгүй монгол хүн бүрийн мөрөөдөл юм. Энэ мөрөөдлийг биелүүлэх, бодит ажил хэрэг болгохын төлөө мэргэжлийн инженерүүд илүү ухаанаа зарж, улстөрчид, хотын удирдлагууд тэднийг сонсож ажил хэрэг болгох ёстой, үүнийг л шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх гэнэ.


Орчин цагийн хөгжилтэй хот гэж гоё ганган, олон давхар шилэн барилгуудын тухай би яриагүй. Улаанбаатар хотын удирдлагууд маань “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хотын айл болгон, хүн бүрийг аз жаргалтай амьдруулна гэдэг амаргүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээр шаардагдана. Гэхдээ хэзээ нэгэн цагт хүрэх ёстой холын зорилгыг ойртуулахын төлөө улс төрийн эр зориг гаргаж, энэ чиглэлээр эрч хүчтэй ажиллаж байгаа Улаанбаатар хотын удирдлагууд, түүний баг хамт олон, ИТХ-д Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэе.


Миний бие нэгэнт Улаанбаатарыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэхэд инженерийн шийдэл хамгийн чухал гэж үзэж байгаа учраас тэднийг оюун ухаанаа зарцуулах,зураг төсөл боловсруулахад санаа болгож хэдэн санал хэлье.


1. Улаанбаатар хот өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 0.3-хан хувийг эзэлдэг. Тэгсэн хэрнээ манай улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь амьдарч байна. Энэ нь юутай холбоотой байна вэ, төрийн байгууллагуудаа дагасан төвлөрөл байна уу, дэд бүтэцдээ баригдсан бөөгнөрөл үү. Цаашид ингэж нийт газар нутгийнхаа 0.3-хан хувь дээр шахцалдан, шавааралдан амьдарсаар байх уу, яаж шийдэх вэ гэдэгт улстөрчдийнхөөс илүү мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт, санаа оноо чухал байна. “МонголУлсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулж, төслийг боловсруулж байна.Удахгүй УИХ-д өргөн барьж, батлуулснаар хотуудаас гадна аймаг, сумын төв, бусад суурингийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсэг ажиллуулж, энэ хүрээнд засаг захиргаа, нутгийн удирдлагыг төгөлдөршүүлэх шаардлага байгааг тодорхойлж, хот тосгоныг засаг захиргааны нэгж болгон хөгжүүлэх санал боловсруулсан байгаа. УИХ-ын шийдвэрээр саяхан зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын дүн нь засаг захиргааны нэгжийн бүтцийг төгөлдөржүүлэх, шинэ хотын бодит эрэлт иргэдийн дунд байгааг илтгэн харууллаа.


2. Хэрвээ Улаанбаатар хот өнөөдөр хүн амын өсөлтөөрөө дэлхийн стандарт бүхий метрополис хотын төвшинд хүрсэн юм бол энэ тодорхойлолтын гол шалгуур болсон амгалан, стрессгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, энэ тал дээр өнөөдөрөөс эхлээд илүү санаа тавих, тодорхой ажлууд хийххэрэгтэй. “Аз жаргалтай-Улаанбаатар” хөтөлбөр хотын иргэн бүрийг амгалан, стрессгүй амьдруулахаас эхлэх ёстой. Энэ тал дээр хотын удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй байна.


3. Улаанбаатар бол улсын нийслэл, Монголын суурин соёлын төв боловч, монголчуудын уламжлалт амьдралыг хэв маягийг хадгалан агуулгыг нь баяжуулсан шинэ суурьшилд, уламжлалт үйлдвэрлэлийг шинэ технологи, ур чадвартай хослуулан хөгжүүлэх, инновацид гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Энэ талын төсөл, хөтөлбөр,хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн ногоон барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хоттойгоо хамтарч ажиллахад Монгол Улсын Засгийн газар бэлэн байгааг хэлье.


4. Хотын хөгжил бол дан ганц үйлдвэрлэл, өндөр байшин барилгууд биш юм.Хотын соёл бол хотын хөгжил гэж би хувьдаа ойлгодог. Хотын соёлыг зөвхөн хууль дүрмээр зохицуулахгүй. Хотын соёлыг төлөвшүүлэхэд орчин нөхцөл чухал. Хотын соёл бол хотод амьдрах стандарт юм. Тэрхүү стандартыг бий болгох нь төр засаг, хоттой холбоотой ажилладаг байгууллага бүрийн үүрэг юм. Наад зах нь тухайн байгууллага дотроо болон ойр орчимдоо хогийн сав тавиагүй байж хогоо хаана хаях хотын соёлыг иргэнээсээ шаардах нь утгагүй юм.


Ер нь хотын хөгжил гэхээр л метротой болох, давхар зам, гүүрэн гарц барих зэрэг дандаа том төслүүд биш юм. Хотын хөгжил жижгээс эхэлнэ. Хотын соёлтой иргэн гарцан дээр явган зорчигчийг дайрчих гээд зүтгээд байхгүй. Хэрвээ бүгдээрээ гарцан дээр явган зорчигчдод зам тавиад сурчихвал хотын иргэн аюулгүй, амгалан амьдрах нэг шалгуур бүрдэнэ. Аюулгүй, амгалан амьдралтай хотыг хөгжилгүй хот гэж хэн ч хэлэхгүй.


Эцэст нь хэлэхэд хотын хөгжил бол улсын хөгжлийн үндэс юм. Тийм учраас Улаанбаатар хот маань ирээдүйд Азийн нүүр царай болсон, олон улсын төвшинд өрсөлдөх чадвар бүхий бизнес, эрүүл мэнд, боловсролын төв бүхийинженерийн шийдэлтэй их хот /метрополис/ болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Тийм сайхан хотыг бүтээж, тийм сайхан ирээдүйг үр хойчдоо үлдээхийн төлөө өнөөдрөөс эхлэн зүтгэх нь Та бидний үүрэг, зугтааж үл болох хариуцлага гэдгийг хэлье гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.







Би 120 мянгатад амьдардаг

Эх нийтлэл: www.time.mn, 2016.10.18


Нийслэлийнхээ бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүндэт буурлуудаасаа ярилцлага авах нь бидний үүрэг гэж боддог. Профессор Ойдовын Сүхбаатар гуай Улаанбаатар хот ид баригдаж байх үед хүн ам зүйн судалгааг ахлаж байсан, газар зүйч мэргэжилтэй хүн. Түүний амьдрал 120 мянгаттай салшгүй холбогдох бөгөөд тэрбээр бидний урьд сонсож байгаагүй олон түүх, дурсамжуудыг хуучилсан юм.


Хэрсүүд газар зүйчийн бага нас 


1942 онд намайг төрөхөд манай гэр бүл ээжийн төрсөн нутаг Завхан аймгийн Сонгино сум руу шилжсэн ч буцаж хотдоо ирсэн гэдэг. Эцэг эх маань хоёул бичиг номтой жирийн иргэд байв. Ээж номын санд ажиллаж, аавыг өөд болсны дараа Оёдлын VI нэгдэлд орсон юм. Ээж маань их уран хүн байлаа. Тус нэгдлийн хамгийн сайн оёдолчдын нэг учраас шаардлагатай үед шөнө дүлээр ч гэсэн ажлаас нь дуудна. Гадаадын зочид гийчдэд монгол хувцас өмсгөдөг уламжлал тэр үеэс эхлэлтэй. Нэг сонирхолтой явдал болсныг би мартдаггүй юм. Комбужийн хаан хатантайгаа Монголд айлчлах сургаар ээж маань хоёр дээл бэлэн болгочихоод хүлээж байж л дээ. Гэтэл өнөө хаан чинь хоёр эхнэртэйгээ хүрээд ирж. Нэг эхнэр нь маш өндөр, биерхүү хүн байв. Тэгээд ажлынхан нь сандралдан, нэг шөнө ээжийг маань шөнийн 2.00 цагт ирж авч байлаа. Аав ээжийн аль аль талынхан нь хуучнаар Засагт хан, одоогийн Завхан аймгийн өөр өөр суманд ажиллаж амьдарсаар ирсэн. Аавын талынхан Хэрсүүд овогтой, ээжийн талынхан Алаг адуу овогтой. Аавын дээдэс ноёны үр сад, Боржигон овгийн бичиг номтой хүмүүс байсан гэдэг. Тэд Чингүүнжавын бослогын үед хэлмэгдэж, улмаар Боржигон овгоос хасуулан, хожим Хэрсүүд овогтой болсон түүхтэй. Миний хувьд Хүүхдийн номын ордны хуучин яслиас эхлээд 1962 онд нийслэлийн II сургуулийг дүүргэсэн. 1966 онд МУИС-ийг газар зүйн багш мэргэжлээр төгсөж, тэндээ цагийн багшаар ажиллангаа ШУА-д хүн амын газар зүйн чиглэлээр мэргэшиж, уг мэргэжлээрээ АШУҮИС-д хүн амын судалгаан дээр ажиллаж,  “Чингис хаан” дээд сургуульд багш, орлогч захирлаар, 2009 оноос одоог хүртэл МҮИС-д багшилж байна. 1966-1996 он хүртэл хүн амын шилжих хөдөлгөөн, байршил, хүн амын тооны хэтийн төлөвийн төслүүд дээр ажиллаж, төрийн болон төлөвлөгөөний байгууллагуудад товхимол хэлбэрээр зөвлөмж өгч байв. 

Мөн уудам эх орноо бүхлээр нь судалж, үржил шимтэй газрууд хаана байдаг, урьд нь хүн олноороо суурьшиж байсан ямар газрууд байдаг гэхчлэн судалдаг байлаа. Тухайн үед Монгол оронд 1200 гаруй агуй байгааг тогтоож, 400 гаруйгаар нь биечлэн очиж байв. Би Хүүхдийн парк орчмын гэр хороололд, мөн Үйлдвэрлэл урлалын коллежийн хавьд буюу хотын хамгийн хойд хэсэгт бага насаа өнгөрүүлсэн. Одоогийн 14 дүгээр сургуулиас Төмөр замын удирдах газар хүртэлх хэсгийг “Дүнжингаравын дэнж” гэдэг байлаа. Тэнд л бидний бага нас өнгөрсөн дөө. Багадаа шавилхан биетэй байсан учраас 10 нас хүртлээ хурдан морь унаж, түрүүлж, айрагдаж байлаа. Нийслэлийн I сургуульд тэр үед дан охид, IIсургуульд дан хөвгүүд сурдаг байсан юм. Гэхдээ төдхөн өөрчлөгдсөн л дөө. УДЭТ-ыг хандиваар босгоход суурийг нь ухах ажилд манай сургуулийнхан дайчлагдаж, VIII ангидаа би тэр ажилд оролцож байлаа. Гэвч насанд хүрээгүй хүүхдүүдээр хүнд ажил хийлгэлээ гэдэг үүднээс удалгүй болиулсан. Бид бас Хүүхдийн ордны суурийг ухсан. Эдгээр газраар орж гарч, тоглолт үзэхэд их сайхан байдаг. Амьдарч буй хоттойгоо ямар нэгэн сэжмээр холбогдсон гэдгээ мэдрэх сайхан шүү дээ.


Завханы товгор анхны “хороолол” болсон нь 


1956 онд анх хорооллын хэв шинжтэйгээр “Нэхмэлийн шар” орон сууцнуудыг хятадууд барьсан юм. Дараа нь 40 мянгатыг оросууд, 50 мянгатыг хятадууд, 40 мянгатын өргөтгөлийг оросууд, 120 мянгатыг хятадууд, XV хорооллыг оросууд, 220 мянгатыг хятадууд, III, IV хорооллыг оросууд барьж, хоорондоо “өрсөлдөж” байсан. Эдгээр барилга өөр өөр архитектуртай учир нийслэлийг ихээхэн чимдэг байв. Энхтайваны гүүр, Улсын их дэлгүүр, Улаанбаатар зочид буудлыг хятадууд барьж өгсөн гэдэг. Үнэндээ монголчууд хөрөнгийг нь гаргаж хятадуудаар бариулсан түүхтэй. Энэ талаар хүмүүс ташаа ойлголттой байдаг. Харин дээр дурдсан орон сууцны байруудыг хятадын хүүгүй зээлээр барьсан юм. Хороолол гэсэн тодотголтойгоор баригдсан анхны орон сууцнууд бол 120 мянгат. Энэ хавьд урьд нь баруун аймгийнхан, ялангуяа Завханыхан их төвлөрч байсан учраас “Завханы товгор” гэдэг байв. Хятадууд анхны барилгуудаа нисэх онгоцны буудлаас Засгийн газрын ордон хүрэх зам дагуу ил харагдаж байхаар барьсан нь тэдний өөрсдийнх нь сонголт юм. Ийнхүү 120 мянгатын 22 байрыг 1964-1965 онд ашиглалтанд оруулж, үлдсэнийг нь 1966 онд өгсөн. Тэр жилд нь Туул гол хүчтэй үерлэж, энэ байрнуудын I давхрын цонхыг даван ус хальсан ч дотогш бараг нэвтрээгүй. Эдгээр байр одоогийн шинэ барилгуудаас хавьгүй илүү бат бөх, чанартай. Хоёр голын салхи дээш доош зөрж салхилдаг учраас энэ хавьд утаа тогтохгүй, цэвэр агаартай, тохилог, бүх үйлчилгээ төвлөрсөн, Цэнгэлдэх хүрээлэнтэй болон байгальтайгаа ойр гээд хамгийн сайхан хороолол байлаа. 

Одоо бараг ширгэчихээд байгаа Дундгол сайхан зүлэгтэй, загас жараахайтай байсан юм шүү. Бид хүүхдүүдээ дагуулаад стадион, мөсөн гулгуурын талбай орж тоглоно. Богд уулын зэрлэг амьтад 1989 он хүртэл хот руу байнга орж ирдэг байлаа. Манай байрны дэргэд буга явж, стадион хавиар үнэг их ирнэ. Манай охин буганы яг хоншоор дээр талх тавьж өгнө гээд л талхаа үүрүүлж суудаг байсан юм. Сүүлдээ буганууд олширч, хааяа хужирсаад ирэхээрээ том дөрвөлжин хогийн сав руу орчихно. Нэг өдөр 52 дугаар сургуулийн манаач бугануудыг хөөтөл нэг нь манаачийг хашаатай хавсарч мөргөж билээ. Манай энэ хавийг ажилчны дүүрэг гэдэг ч 120 мянгатад ажилчид гэхээсээ урлагийнхан их амьдарна. Харин 19 дүгээр хороололд ихэнхдээ ажилчид амьдардаг. Бид хорооноос зохиосон арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог, урлаг соёлын сайхан тоглолтууд байнга болдог байлаа. МУГЖ, дуучин Л.Цэрэнпэл, МУАЖ Т.Хандсүрэн гээд урлагийн олон хүн энд амьдардаг байсан. Одоо хуучцуулаас хуруу дарам цөөн хүн үлдэж дээ. Өнгөрсөн жил 120 мянгат байгуулагдсаны 51 жилийн ой болж, олон сайхан арга хэмжээ зохион байгуулагдсан.


Хэзээд хуучиршгүй 120 мянгат 


Эхнэртэйгээ гэрлэсний дараа 1968-1972 он хүртэл 120 мянгатад хажуу өрөө хөлсөлж, бас хадмындаа амьдарч байлаа. 1972 оноос 19 дүгээр хорооллын 41 дүгээр байранд амьдарч, 2000 оноос одоог хүртэл 120 мянгатын V байранд оршин сууж байна. 120 мянгатын байрууд их дулаахан, түүнчлэн II давхарт амьдарч байгаа нь нас ахиж яваа бидний хувьд их тохиромжтой. Манай байр маш чанартай баригдсаны бас нэг шалгуур гэвэл дээд зэргээр хатаасан модон шалны завсраар зүү тэвнээс өөр юм орохооргүй нарийн шахаж хийсэн явдал. Хааяа ус алдахад доод давхрын айл руу ус нэвтэрнэ гэж байхгүй, хучаас нь тийм сайн. Гал тогооны өрөөний цонхон доор салхины нүхтэй, түүний наана шүүгээтэй. Энэ нүхээр гаднаас агаар орж ирэх тул байшин чийгтэх нь бага. Харин наад талынх нь шүүгээнд хүнсээ хийхээр зайрмагтаж хөлддөг. Бас унтлагын өрөөний хананд хувцасны шүүгээтэй. Энэ хавийн орон сууцны гадна талын будаг халцарч ховхрох нь бага. Тиймээс 1964-1990 он хүртэл нэг ч удаа засвар хийгээгүй. Сүүлийн 3-4 жилд л гадна талыг нь будах ажил хийсэн. Засвар хийхгүй байгаа болохоор одоо дээврээсээ шавар унах болсон.


Хотын барилгууд, тэдгээрт тулгамдаж буй асуудлууд 


Тухайн үеийн барилгууд бүгд өөр өөр дизайнтай, нэг нь ч давтагдахгүй. МУИС, Төв номын сан, УДЭТ, УДБЭТ, Хүүхдийн кино театр, Үйлдвэрчний төв зөвлөл, Хуримын ордон гээд бүгд их өвөрмөц. Засгийн газрын ордон урьд нь цасан цагаан өнгөтэй байсан. Их гоё харагддаг байлаа. Харин саарал өнгөтэй болсныхоо дараа БНАСУ-ын нэг хотын барилгатай их адилхан болсон шүү. Би зургийг нь харсан юм. Холоос Хүүхдийн ордон их далайд хөвж яваа том усан онгоц шиг харагддаг байсан бол одоо дэргэдүүр нь өндөр барилгууд баригдаад сүрийг нь дарчихжээ. Хүүхдийн урлан бүтээх төв нь герман, польшийн архитектурын хэв шинжтэйгээрээ ихээхэн онцлогтой. Хятадууд 19-ийн үйлчилгээний төвийн дизайнд Шанхай хотын архитектурын хэв шинжийг шингээх гэж оролдсон байдаг. Сүүлийн үед хуучны байруудыг маш ихээр акталж байна. Үнэндээ эдгээр байр бат бөхийн хувьд илүү сайн, мөн байршил сайтай. Байрууд хоорондоо хол зайтай учир тэрийг нь ашиглаж завсар чөлөөгүй барилга барьснаар 120 мянгат, 40 мянгат, Нэхмэлийн шар гэх мэт хуучин барилгуудын үнийг бууруулж, улмаар газрыг нь хувьчилж байна. 40 мянгат болон 120 мянгатын барилгын суурийг хэчнээн гүн ухсаныг бид мэднэ. Ний нуугүй хэлэхэд хотод хүчтэй газар хөдлөлөө гэхэд 120 мянгат, 40 мянгат, угсармал барилгууд л үлдэнэ. Шинэ барилгууд архитектур сайтай ч хятад арматур төмөр ашиглаж блокоор барьсан учраас найдваргүй. Ийм барилгууд 7-8 баллын хүчтэй газархөдлөлтөд тэсэх эсэхийг мэдэхгүй. Барилгуудыг дэндүү хурдан барьж байгаа нь осолтой. Бэхжилт байх ёстой атал бэхжүүлэхгүй байна. 


Угсармал байрууд хавтан хавтангаараа унадаг учир хамгийн аюултай гэж ярьдаг нь худлаа. Угсармал байшингууд Гитлерийн үед Германд бий болсон түүхтэй. Дэлхийн II дайны хөлд германчууд өч төчнөөн бөмбөгдүүлсэн ч бүгд угсармал байртай байсан учраас харьцангуй цөөн хүн амь алдсан байдаг. Угсармал байр дээрээс шууд дарж унадаггүй, дамнаж унадаг учир доор нь байгаа бүх хүн дарагддаггүй юм. Манайд хуучны гэж хэлэгддэг барилгууд үнэн хэрэгтээ хуучны барилгад тооцогдохгүй. Европ, Азийн зарим орнуудын барилга 100-1000 жилийн түүхтэй. Гадны орнуудад барилга сэргээн засварлах газрууд байдаг. Тэд барилгын чийгийг хянаж, тоосгыг нь хүртэл шинээр солин янзалдаг. Гол нь бага багаар яг хуучин загвараар нь засч шинэчилдэг. Харамсалтай нь манайд тийм байгууллага алга. 1990 оноос өмнө бол хотод хэт төвлөрөлт үүсэхээс сэргийлэн дагуул хотуудыг байгуулж, хөл хөдөлгөөний шилжилтэнд өндөр хяналт тавьдаг байсан. Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй ч иргэд нь нийслэлдээ төвлөрч байгаа нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Хотод хүн амын хэт төвлөрөл үүссэнээр ажилгүйдэл ихээр бий болдог нь жам. 1992 онд Үндсэн хуулиараа хот, хөдөөгийн заагийг арилгасан. Иргэн хүн амьдрах газраа өөрийн дураар сонгох хууль нь хамгийн аюултай юм. Төр засаг тэр бүгдийг зохицуулж, шийдэж, байршлыг сонгох ёстой юм. Социализмын үед ийм дэгтэй байсан учраас Улаанбаатар маань цэгцтэй, цэвэрхэн, Азийн цагаан дагина байлаа. Одоо бол бүх зүйл эсрэгээрээ болжээ.


Ярилцлагыг: Д.Дашмөрөн 


Гэрэл зургийг: О.Төгсбилэг









Улаанбаатарт монголчуудаас олон хятад иргэн амьдарч байжээ

Эх сурвалж: sonin.mn, “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь”. 2016.04.29





Бид “Түүхийн жимээр” буландаа саяхан нээлтээ хийж уншигчдын хүртээл болсон “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь (1924-1959)” номоос түүхэн фото зургуудыг холбогдох тайлбарын хамт цувралаар нийтэлж байгаа билээ.

 

Энэ удаа тусгаар тогтносон улсын зарчмаар нийслэл хоттой болж, сүм хийд даган байгуулагдсан эсгий гэр бүхий шашны төвөес барилгажсан нийслэл хот болон өөрчлөгдсөн түүхийг товчлон өгүүлнэ.

 

1911-1924 он хүртэл Нийслэл хүрээ хэмээн нэрлэж байгаад 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурлаас Улаанбаатар болгон өөрчилж, үндсэн хуулиар БНМАУ-ын нийслэл хот хэмээн баталгаажуулсан байна. Нүүдэлчин ахуй амьдралтай, дэд бүтэц хөгжөөгүй, бурхны шашны сүм хийдээс өөр барилга байгууламжгүй Монгол оронд Улаанбаатар хот байгуулагдсанаар бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Улаанбаатар хотыг байгуулахад ЗХУ-ын тусламж чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

 

ХОТЫН УДИРДЛАГЫН БҮТЭЦ

 

1925 оны арван нэгдүгээр сард хуралдсан Улсын II их хурлаар “Упаанбаатар хотын захиргааны газрын дагаж мөрдөх дүрэм”-ийг 49 зүйлтэйгээр баталж, хотын захиргаа нь хотын хурал, түүнээс байгуулсан хэрэг эрхпэх газар, түүнд захирагдах газруудаас бүрдэнэ хэмээн тогтжээ. Мөн Засгийн газар хотын төв цэгээс эргэн тойрон 15 газраар хэмжээ болгон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг тогтоожээ.

 

УЛААНБААТАР ХОТЫН ХҮН АМ

 

Улсын II их хуралд хотын захиргааны дарга М.Баярын тавьсан илтгэлд: “...хотын доторх гадаад, дотоод хүн амын тоо 61 мянга, үүнээс монголчууд 14750 орчим, Гандан хүрээний лам нар 2000, хятад 23919, амдуугийн харьяат төвд 318... зэргээр гадаадын хүмүүс 21 анги болмой” хэмээн жагсаагаад америк, герман, франц, данийн иргэд болох 51 хүнийг нутаг буцаасан гэсэн байна. 1920-оод оны сүүлч хүртэл Улаанбаатар хотод 20 гаруй орны иргэд оршин сууж байсан бол 1930-аад он гэхэд ЗХУ, Хятадын иргэд үлджээ.

 

АЖ ҮЙЛДВЭРЖИЛТ, БАРИЛГАЖИЛТ

 

МАХН-ын III их хурлын шийдвэрээр 1926 онд “Монголын хувь нийлүүлсэн барилгын хоршоо”-г байгуулан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. 1930-аад оноос тус хоршоо Зөвлелтийн барилгын инженер, техникийн ажилчидтай хамтран “Проммонголстрой” хэмээх нийгэмлэг байгуулжээ. ЗХУ-ын тусламжтайгаар 1934 онд Төв цахилгаан станц, Аж үйлдвэрийн комбинат, 1936 онд эсгий, эсгий гутлын үйлдвэрийг байгуулав. 1930-аад онд Улаанбаатар хотод шохой, тоосго, мод боловсруулах үйлдвэр барьж байгуулсан ба 1938 онд Төв цахилгаан станцыг өргөтгөн, хүчин чадлыг нь 5500 кВт-д хүргэв. 1935 онд Сайд нарын Зөвлөлөөс Улаанбаатар хотыг нарийвчилсан төлөвлөгөө, зураг төслийн дагуу хөгжүүлэх шийдвэр гарч, ЗХУ-ын инженер И.Г.Васильев нарын боловсруулсан төлөвлөгөөг баримтлан бүтээн байгуулалт хийх болсон байна.

 

Улмаар барилгын анхны бие даасан байгууллага “Барилгын трест” 1937 онд байгуулагдаж 1940 онд Монгол банк, Улаанбаатар хотын намын хороо захиргаа, Төв шуудан, Нэгдүгээр эмнэлгийг барьж ашиглалтад оруулжээ. Дайны жилүүдэд Улаанбаатар хот болон аймаг орон нутагт

эрхэлсэн тодорхой ажилгүй байсан 18-45 насны хүмүүсийг улс хоршооллын үйлдвэр, сангийн аж ахуйд хугацаа заан дайчлан ажиллуулж байв.

 

Харин дайны дараа Улаанбаатар хотыг хөгжүүлэх, барилгажуулах талаар ихээхэн анхаарч эхэлсэн бөгөөд 1946-1950 онд хотын төв хэсгийн өнөөгийн төрх байдал үндсэндээ бүрэлдэн тогтсон юм. 1950-аад онд төрөл бүрийн хүнд, хөнгөн үйлдвэрээс гадна Дуурийн театр, Улсын төв глузей зэрэг соёл, урлаг, үйлчилгээний байгууллага, хүүхдийн, халдвартын, сүрьеэгийн зэрэг төрөлжсөн эмнэлгүүд, бүх шатны сургууль байгуулагдав.

 

Түүнчлэн орон сууцны хорооллууд баригдаж эхлэв. 1954 онд Улаанбаатар хотын хөгжлийн анхдугаар ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан ба төлөвлөгөөний хэрэгжих хугацааг 20 жилээр тооцон, хотыг зохион байгуулалттайгаар хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Сэтгүүлзүйд шинэ алхам Бүрэн зураглал редактор Э.Бат-Үүл

 Эх сурвалж: eagle.mn, 2016.04.26 


Бүрэн зураглал цогц хөтөлбөрийн дөрөв дэх дугаарын зочин редактораар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уригдан ажиллах болсноор энэ дугаарын агуулга, сэдэв нийслэлийн өрчлөлт шинэчлэлийн бодлого, ажлын хэрэгжилт түүний үр дүн, бүтээн байгуулалтын асуудлууд руу чиглэх нь ойлгомжтой болов. Нэг талаараа Хотын дарга нэвтрүүлгийн зочин редактораар

энэ дугаарт ажилласнаар бүрэн эрхийн 4 жилд хийсэн ажлаа иргэдэд тайлагнах, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ дүгнүүлэх амаргүй давааг давах хэрэгтэй болсон. Улсын баатрын “хишиг өдөр”-өөс Үндэстний ТОЙМ сэтгүүл онцлох хэлэлцүүлэг, сурвалжлага, мэдээг тоймолсноо хүргэж байна.


Нэвтрүүлгийн уламжлал ёсоор зочин редактор Ийгл ньюс телевизийн сэтгүүлчидтэй шуурхай хурал хийн чиглэл өгөхдөө гаргахдаа үндсэн дөрвөн сэдвийг онцлон мэдээ бэлтгэхийг үүрэг 

болгосон. Үүнд, 


- Смарт карт


-Нийтийн тээврийн үйлчилгээ


- Нэг цэгийн үйлчилгээ буюу төрийн үйлчилгээний супермаркет


- Нийслэлийн машингүй гудамж


- Найрсаг Улаанбаатар-Жуулчлал гэсэн сэдвүүд багтсан. Дээрх дөрвөн мэдээнээс “Найрсаг Улаанбаатар” аяны мэдээг онцоллоо.


Онцлох мэдээ


Нийслэлийн удирдлагын багаас хэрэгжүүлж буй олон шинэлэг ажлын нэгт “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр нэрлэгдэх нь дамжиггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч, иргэд ч тэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан урлаг соёлын олон талт арга хэмжээг түлхүү ярьж, мэдэж байгаа ч санаачлан хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хамгийн чухал нь болох аялал жуулчлалын салбарыг орхигдуулах хандлага ажиглагдаад байсан. Аялал жуулчлалын салбар эдийн засгийг солонгоруулдаг чухал ач холбогдол бүхий салбар гэж аман дээрээ ярих боловч Монгол улс хоёр жилийн өмнө буюу 2014 он гэхэд дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар дахь өрсөлдөх чадварын жагсаалтад сүүлээсээ 10-т эрэмбэлэгдэж байсан нь ам-үйлдэл хэрхэн зөрж байсны нотолгоо. Харин 2015 оноос энэ урагшгүй байдал сайжирч манай нийслэл 386 мянган жуулчинг тухайн жилдээ хүлээн авчээ. Салбарын орлого нь 276 мянган ам.доллар буюу өрсөлдөх чадварын индекст сүүл мушгилцаж байсан үеээс орлого нь 9 дахин нэмэгджээ. Манай улс, нийслэлийг жилдээ 5 сая жуулчин зорин ирдэг болвол нэг өрхийн жилийн  орлого 17-20 мянган ам.доллар болон өсөх тооцоо судалгаа бий. Улаанбаатар гадаадын жуулчдын дамжин өнгөрөх, түр саатах буудал бус жуулчдын зорьж ирдэг хот болох нь гол зорилго. Энэ зорилгод хүрэхийн тулд үзвэр, үйлчилгээ, орчин нөхцлөө бүгдийг нь сайжруулах шаардлага тулгарч буй. Энэ асуудлыг Улсын  нийслэл шийдвэрлэхийн тулд жуулчдад зориулсан нийтийн тээврийн нэг өдөр, нэг долоо хоногийн зорчих тасалбарыг бий болгох, жуулчдын хамгийн их зорин очдог үзвэр үйлчилгээ, сүм хийд, музейн тайлбарлагчдын хэлний ур чадварыг сайжруулах, музейн  дэглэлтийг өөрчлөх зэрэг ажлуудыг эхний ээлжинд анхаарал хандуулж буй гэнэ. Францын жуулчин Жулиэн Лариб ярихдаа, “Тодорхой үед хамаарах үзмэрүүдийг тэмдэглэлт ой цаг үеийн байдлаас хамааран үзэсгэлэн болгон дэлгэх, музейн үзмэрүүдийг шинэчлэн сольж сэлбэж байвал, Монголын музейнүүд үзэх зүйл ихтэй ч хүүхдүүд үзэхэд илүү сонирхолтой болгохын тулд, гэрэл, дууны  дэвшилтэд технологийг ашиглан бодит орчинг бүрдүүлж өгдөг болвол илүү сонирхолтой, үзэгчид тасрахгүй байх талтай” гэж байв.


Онцлох сэдэв: “Түүхийн толь болсон дурсгалт барилгууд”


Хотын Мерийн зочин редактор хийсэн Бүрэн зураглал цогц хөтөлбөрийн хамгийн чухал сэдэв судлаач Б.Батзоригтой хамтран тайлбарлаж хийсэн сурвалжлагад хөндөгдлөө. Нэвтрүүлгийн нэг булангаар үзүүлж харуулаад, яриад өнгөрөх бус заавал ажил хэрэг болгох, санаж сэрэх чухал асуудлууд энд яригдсаныг зориуд онцлоё.


Улаанбаатар хотын музей


Өдгөө Улаанбаатар хотын музей байрлаж буй Бөхийн өргөөний хажуу талын нэг давхар дүнзэн барилгын анхны эзэн нь Цогт Бадамжав хэмээх, Хүрээнд Цагаан хааны тусгай даалгавраар ирсэн буриад хүн байж. Николай хааны гэр бүлийн эмч Петр Бадмаевийн үүсгэн байгуулсан Нармай Монгол үзэлт “Ногоон луу” нууц нийгэмлэгийн Хүрээн дэх суурин төлөөлөгч асан Бадамжав уг байшинг бариулан амьдран сууж байж. Үүний дараа 1921 онд Хүрээнд Ардын журамт цэрэг нэвтэрч орсныхоо дараагаар уг байшинд байрлаж байсан түүх бий. Энэ байшингийн хийц загвар Эрхүү хотод олонтаа тааралддаг декабристуудын барилгын архитектураар баригджээ. Эрхүү хот Декабристуудын барьж босгосон хуучны дүнзэн барилгуудаа сэргээн засварлаж үзвэр үйлчилгээний гудамж болгон тохижуулсан аж. Үүнээс үүдэн Хотын захирагч Э.Бат-Үүл Эрхүү хотын захиргаанд хүсэлт тавьж Улаанбаатар хотод буй хуучны дүнзэн барилгуудаа сэргээн засварлуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Нийслэл хотын маань өнгөрсөн түүхийг илтгэх дурсгалт барилга, байшингуудыг нурааж газар дээр нь өндөр ширэн барилгууд сүндэрлүүлэхээс илүүтэй  түүх дурсгалт барилгын эдийн засгийн ач холбогдол, өгөөж ашгийг нь тооцон сэргээн хамгаалахаа Хотын захирагч илэрхийлсэн.


Гоожингийн өндөр


БЗД-ийн 13-р хороонд байрлах тусгаар тогтносон, Богд хаант Монгол Улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн өргөө өдгөө аймшгийн киноны сүнстэй байшин мэт хэцүүхэн байр байдалтайгаар нураалгах цагаа хүлээж байсныг иргэд мэднэ. Монгол Улсын түүхтэй холбоотой. Түүх түүхэндээ онцгой байр суурь эзлэх он жилүүд, үйл явдалтай холбоотой түүхэн дурсгалт газар бол яалт ч үгүй хожмоо Хаант Орос улсаас зээлсэн 3 сая алтан рублийн зарцуулалтыг хянах даалгавртай С.А.Козен суух болсноор өнөөг хүртэл “Гоожингийн өндөр” хэмээн нэрлэгдэх болсон энэхүү хоёр давхар “балгас” билээ. Өгөрч муудсан, нураахаа хүлээж буй хуучин муу барилга бидэнд юугаараа үнэтэй вэ? Энэ барилга оршин байснаар  бидэнд чухам юуг санаж, сэрэмжлэхийг ойлгуулах вэ? Николай хаанаас 2 сая алтан рубль зээлж шинэ тутам байгуулсан улсынхаа цэрэг армийг бэхжүүлэхэд захиран зарцуулахад шаардлагатай хөрөнгийг Төрийн есөн эрдэний нэг хэмээн бэлэгшээж Богд хаан ордондоо авсан заан, Жанрайсаг бурхан бүтээх зардал гэсэн төдий л ач холбогдолгүй зүйлсэд үрээд дууссан хөгтэй ч гэмээр  явдал 100 гаран жилийн өмнө болжээ. Намнансүрэн сайдын Хаант Орос улсад хийсэн айлчлалын үр дүнд нэмж зээлсэн 3 сая алтан рублийг өмнөхөн нь аваад найдваргүй зээл болгочихсон 2 сая рублийн замаар оруулчихгүйн тулд Хаант Орос улсаас сүүлийн авсан зээлийн захиран зарцуулах процест хяналт шалгалт тавиулах үүрэгтэйгээр илгээсэн С.А.Козены түүх үүнтэй холбогдоно. Бидний Монголчуудын санхүүгийн сахилга батгүйн сэрэмжлүүлэг болон дүнсийж байх учиртай түүхт барилгыг хотын захиргаа хамгаалтандаа авахыг энэ үеэр Э.Бат-Үүл дарга мэдэгдсэн билээ. 


Олон улсын хөрөнгө оруулалттай “Монголор” нийгэмлэгийн барилга


Чин улсын төрийн банкны Нийслэл Хүрээн дэх салбарын байр болгож 1905 онд баригдсан 111 жилийн настай дээрх барилга Улаанбаатар хотын хамгийн өндөр настай барилга. Зочин редактор Э.Бат-Үүл, судлаач Б.Батзориг нар энэхүү байшинг онцлохдоо нийслэл хотын хамгийн ахмад барилга гэдгээс нь илүүтэй Олон Улсын хөрөнгө оруулалттай “Монголор” нийгэмлэг энд үйл ажиллагаагаа явуулж байсныг тодотгосон. 1902 оноос “Монголор” нийгэмлэг Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж 1919 он гэхэд Монголоос 15 тн алт олборложээ. 1905 -1911 оныг хүртэл буюу Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялах хүртэл монголын хөрс шорооноос олборлосон алтыг ямар ч татваргүй гаргадаг байсныг Богд хаант Монгол Улсын төрийн гарамгай зүтгэлтнүүд болох Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар таслан зогсоож шинэчлэсэн гэрээг “Монголор” нийгэмлэгтэй үзэглэж 17 хувийн рояалти авах гэрээг хийж чаджээ. Дээрх гэрээний хүчинд 300 кг алтыг татвар хэлбэрээр эх нутагтаа авч үлдэж чадсан түүхтэй. Ингэхдээ тухайн цагт уул уурхайн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж асан олон улсын гэрээний загварыг орчуулж, тус гэрээний загварын зарчмыг барьж хэлэлцээрт орсон нь Монголын талд ашигтай шийдвэр гаргах үндсэн хөшүүргэ болж байжээ. Өнгөрсөн түүх, улирч одсон үйл явдлын ой санамжыг өөртөө хадгалсан хөгшин барилга, 100-аад жилийн настай түүхийн ой санамж бидэнд бий. Ингээд харахаар байгалийн баялагийг ашиглах, ашиглуулах, уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээ хэлцэл гэх зүйл гэнэт ургаад гараад ирчихсэн шинэ зүйл огтоос бишээс гадна эх орондоо ашигтайгаар шийдвэрлэж чадсан алдах эрхгүй түүхийн үнэн биднийг тольдон буй ажээ. 


Онцлох хэлэлцүүлэг: “Гэр хорооллын дахин төлөвлөлт”


Зочин редактор Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн асуудлыг ярилцсан хэлэлцүүлэгтээ газраа чөлөөлж, гэрээний цааснаас өөр баталгаагүй болж үлдсэн хохирогч иргэдийн төлөөлөл болон НИТХ дахь сөрөг хүчин МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгаланг урьж оролцуулсан нь зоримог, шударга алхам байлаа. Э.Бат-Үүл хэлэлцүүлэгтээ өөрийн талыг баримталдаг, үр өгөөж, сайн сайхан талыг онцлон ярих төлөөллийг дангаар нь оролцуулсан бол хэлэлцүүлэг амтгүй, хэт нэг талыг барьсан “захиалгат” харагдах байлаа. Сайшаалтай нь зочин редактор нэвтрүүлгээ хүндэтгэж Хотын даргын өнцгөөс бус сэтгүүлчийн байр суурьнаас дээрх зочдыг урьсан нь мэдээллийг тэнцвэржүүлсэн, олон байр суурийг багтааж чадсан сайн ажил болсныг онцлох нь зүйн хэрэг. 


Э.Бат-Үүл: “Нэг үнэн юм бий. Энэ дахин төлөвлөлт хэрэгжиж эхэлснээр хашааны газар бүгд үнэд орсон. Газар  хэзээ ч өмнө нь ийм үнэ цэнэтэй  байгаагүй. Эдийн засаг нурсан энэ 3 жилд нэг л юмны үнэ өссөн. Тэр нь газар. Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орсон бол газар дагаад үнэ нь өсдөг хандлага бий болсон. Гэр хорооллын иргэд одоо дахин төлөвлөлтөд оръё гэж гуйдаг болсон”. 


НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан: “Санал санаачлага иргэдээс гарч, Хотын дарга бас дэмжинэ, зээлийн эх үүсвэр бий болно. Үндсэндээ 300 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бий болгож барилга орон сууцны асуудлыг ойрын хугацаанд шийднэ гэсэн ийм ойлголттой иргэд эндээс гарч, үзэгчид бас ийм мэдээлэлтэй үлдэх нь байна. хотын даргын зүгээс яаралтай бодитойгоор, сонгуульд зориулсан бишээр ард иргэдийнхээ төлөө шийдвэрлэж, тэр зорилго нь хангагдаж биелэв.







Хүрээний Майдар эргэх ёслол

Эх сурвалж: ikon.mn, 2016.04.18


Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэх их ёслол болсон билээ. Майдар бурхан Бурхан багшийн дараачаар Замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын 5 дахь Бурхан юм байна. Их хүрээнд Майдар эргэх ёслолыг хэрхэн хийдэг байсан талаарх түүхээс хүргэж байна.


ХҮРЭЭНИЙ МАЙДАР ЭРГЭХ ЁСЛОЛ

Асрал нигүүслийн галаар хилэнг түлэн шатаагч

Аугаа билгүүний гэрлээр мунхагын харанхуйг арилгагч

Асар номын ялгуусны орлооч амьтны тусыг зохиогч

Ариун Түшитын оронд оршигч түүнд мөргөе.

Майдар бурхан бол энэрэл нигүүлсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг билээ.


Их хүрээнд хаврын адаг сар 10 ны орчим тогтмол өдөргүй тохирсон хоёр өдөр сонгож эхний өдөр нь "Их бурханы" өргөөнөөс "Чодин Жамба" гэдэг 80см орчим босоо дүрийг 4н дугуйтай өндөр том тэргэн дээр залж, "Их Майдар" гэж Зүүн хүрээний гадуур тойрон эргэж ёсолдог байв.


Энэ нь  Их Хүрээний  бүх аймгууд оролцдог нэгэн сонирхолтой зан үйлбайжээ. Дүг-шүхэр, Жанцан, Бадан, Тахил, Эрдэнэ зэрэг торгон чимэг хэрэгслүүдийг олон том, жижиг тэрэгнүүд дээр байрлуулж бэлтгэхийг гучин аймаг тус бүрд хувиарлан хариуцуулдаг байжээ.


Майдарын том тэрэгний орой дээр гол шүхрүүдийг Андуунар, Сангай, Зоогой гэх мэт аймгууд хариуцдагаас гадна Дүг-Шүхэр чимэг маш олон байсан учир аймгуудад 1-4 буюу 5-8 шүхэр, чимэгнүүд тус тус оногддог байжээ. Аймгууд чимэгнүүдээ жижигхэн 4-н дугуйтай модон тэргэн дээр авч явдаг бөгөөд үүнд "чимэг тулгуулах" гэж шүхэр чимгэндээ хор халгүй зөвхөн модон тэрэгнүүдээ хүчтэй тулгаж мөргөлүүлдэг байжээ.


Тийм учраас их хүрээний залуу лам нар өөрсдөө мөнгө төгрөгөө хуралдуулж энэхүү тэмцээнд зориулсан бөх бат хамгаалалт бүхий чимэгтэй тэрэгнүүдийг хоёр эгнэн урт оосроор чирч явахдаа өмнөө явсан нөгөө аймгуудын тэрэгнүүдтэй мөргөлдүүлэн тулгаж баяр хөөр болдог” байсан байна.


"Их бурханы"  Майдар эргэсний дараах өдөр нь  Богд хаан Живзундамба хутагтын орд өргөөний шар хашаан дотор "Дэргэдийн Майдар" гэж цөөн тооны голлох хүмүүс оролцсон Майдар эргэх ёслол болдог байжээ. Энэхүү Майдар эргэх хоёр ёслолын аль нь түрүүнд үүссэн талаар баримт алга хэмээн Д.Дамдинсүрэн "Их хүрээний нэрт урчууд" номондоо бичсэн байна. Мөн энэ ёслолын талаар А.М.Позднеев нэгэн тэмдэглэлдээ Их Майдар эргэх буюу ирээдүйн бурхан Майдарыг хүндэтгэх ёслол нь өргөөний хамгийн гайхалтай үйл явдалуудын нэг болдог байсан тухай бичсэн байна. Үүнээс үзэхэд Их Хүрээнд Майдар эргэх ёслол нь олон нийтийг хамарсан хамгийн чухал томоохон шашны зан  үйл байжээ.


Их Хүрээнд хэдий үеэс Майдар эргэх болсоныг Өндөр гэгээн Майдар бурханы суугаа босоо дүрүүдийг урласнаас эхэлэн Майдар эргэх ёслол бий болсон болвуу гэж бодож байна. Үүнийг цааш нь судлууштай юм.


Ирээдүй цагийн Майдар Бурханы морилон залрахыг билэгддэг энэ  ёслолыг "Зүүн хүрээ" Дашчойлин хийд нь хуучны хурал номын зан үйл, ёс заншилийн дагуу Майдар эргэх ёслолыг 1992 онд зуны эхэн сарын шинийн 3-ны өдөр дахин сэргээснээс хойш жил бүрийн зуны эхэн сарын шинийн 3-ны өдөр сүсэгтэн олонтойгоо хамтран үйлдэж байгаа билээ. 1992 онд анх Майдар эргэх ёслолд  Монгол түмнээ элчин багш хэмээн алдаршсан архад Күшок Бакула Түвдэнчогнор морилон ирж Майдар эргэх ёслолд оролцож байсан.


ХҮРЭЭ МАЙДАР

Энэрэн нигүүлсэхүй ирээдүй цагийн их шүтээн Майдар бурханы тайлбар оршвой.


Майдар бурхан Бурхан багшийн дараачаар Замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын 5 дахь Бурхан юм.


Майдар бурхны тэргүүн дээр залран буй суврага нь түүний багш Бурхан Буддаг бэлгэддэг ба ирээдүйд дээдийн номыг дэлгэрүүлэхийн бэлгэдэл болгож Номын хүрдээр мутрын тэмдэг хийж, удахгүй Замбу тивд залрахын бэлгэдэл болгож хагас суугаа байдлаар залран байдаг бөлгөө.


Тийм ч учраас бурхны шашинт орнууд ирээдүй цагийн тус амгалангийн бэлгэдэл болсон Майдар бурхныг бүтээж, ирээдүйнхээ сайн сайхан бүхнээ даатган дээдлэн шүтэж ирсэн уламжлалтай. 


Хутагтын Их Хүрээ буюу өнөөгийн Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотод ирээдүй цагт залран ирэх Майдар бурханыг 1834 онд 5-р Жэвзүндамба хутагт Лувсан-Чүлтэм-Жигмэд-Дамбий-Жанцан богдын санаачилгаар олноо “Жидорын их хамба Агваанхайдав” хэмээн алдаршсан хамба номун хан Агваанхайдав голлон удирдан бүтээж нийт монголчуудын их шүтээн төдийгүй соёлын чухал нандин өв  болж байсан тухай гадаадын жуулчдын тэмдэглэл болон түүхийн баримтанд тодорхой дурьдагдсан байдаг.


Майдар бурхныг бүтээх их ажил өрнөн байх тэр үед ажлыг голлон удирдаж байсан хамба номон хан Агваанхайдавэнэхүү үйлс бүтэлтэй сайн болохын олон сайхан шинж, бэлгэ тэмдэгүүд үзэгдэж байсан гэдэг. Ялангуяа нэгэн удаад гэрийн гадаа нь үл мэдэгдэх бурхны өлмийн мөр тодоос тод үлджээ.


Хамба номон хан тэрхүү мөрийг сайтар үзэж шинжилсэний эцэст Майдар бурхны мөр болохыг тогтоон, тэрхүү өлмийн мөрний хэмжээнд үндэслэн, бүтээж буй Майдар бурхныхаа тиг хэмжээг тогтоосон ба энэ нь 5 настай балчир хүүхдийн тохойгоор хэмживэл 50 тохой болно хэмээн үзэж Хүрээ Майдар бурхныг дуганы хамт бүтээсэн түүхтэй.


МАЙДАР БУРХНЫГ ДОЛНУУР ХОТОД УРЛУУЛЖЭЭ


Майдар бурхны дуган нь Монгол, Төвд, Хятад үндэстэнүүүдийн уран барилгын онцлогыг нийлмэл цогц болгон тусгасан хэдий ч үндэснийхээ хэв шинжийг түлхүү хадгалсан 3 давхар модон дуган байсан.


Уг Майдар дацан нь шүтээн мөргөлийн дацан байсан бөгөөд шашин соёлын зан үйл, хурал номын үйлийг түлхүү эрхэлдэг ба жил бүрийн “Майдар эргэх” зан үйлийг голлон гүйцэтгэдэг байжээ.


Гэвч XX зууны 20-30 онуудын цаг төрийн өөрчлөлтөөр шашин номын үйл ажиллагааг хааж, сүм дугануудыг нураан газар дээр нь шинэ барилга байшингууд барьсанаар 1943 онд Майдар бурханыг дуганы хамт үгүй болгосон билээ.


1990-ээд оны эхэн үеэс Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүнхамба Ч.Дамбажав ламтан тэргүүлэн бусад лам нарын хамтуламжлалт шашин соёлын нандин өвболох ХүрээМайдар бурхныг дуганы хамт дахин сэргээх буянтай үйлсийг санаачлан эхлүүлсэн юм. Уг ажлыг амжилттай бүтээхийн үүднээс Хүрээ Майдар бурхан болон дуганы тухай судалгааны ажлыг хийж уг бурханыг Хутагтын Их хүрээнд бүтээсэн үйл ажиллагааны талаар тодруулж ажлынхаа суурь болгосон. Улмаар 2005 онд Хүрээ Майдар бурханыг дахин бүтээх ажлыг албан ёсоор нийтэд танилцуулж эрчимжүүлсэн бөгөөд хуучин уламжлалт хэв шинжийг хадгалж бүтээх судалгааг хийж дуусгасан.


2007 онд Хүрээ Майдар бурхны бүтээх эх загварыг Чойжин ламын сүм музейд залагдаж байгаа Анхдугаар богд Өндөр гэгээн Занбазарындэг сургуулийн дагуу бүтээгдсэн Майдар бурханаас хуулбарлан томруулах аргаар МУЭ-ийн барималч Н.Оргил 1.6 метрийн өндөртэй бүтээсэн.


Энэ нь Төвд, Хятад болон бусад бурханы шашинт азийн орнууд бүтээгдсэн Майдар бурхадаас ялгаатай, ур хийц, харагдах байдлын хувьд Өндөр гэгээн Занабазараас уламжлагдаж ирсэн монгол шинжийг агуулсан онцлогтой бүтээл болж чадсан. 2010 онд  БНХАУ-ын Бээжин хотын Найралт Найрамдах / Yong He Gong/ хийд нь Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд Хүрээ Майдар бурханыг өөрсдийн хөрөнгөөр бүтээж Монголын бурхан шашинтануудад үнэ төлбөргүй, буцалтгүй тусламж болгон өргөхөөр тохиролцож бурхан бүтээх ажил эхэлсэн.


2013 онд Хүрээ Майдар бурханыг БНХАУ-ын Сычуан мужийн Чэндү хотын “Sichuan Karma Bisno-Tibetan Artand Culture Development Co., LTD”компанид Төвд болон Балба урчууд барималч Н.Оргилын бүтээсэн эх загварын дагуу зэсээр бүтээж дууссан. Бид Чэндү хот руу Майдар бурханыг бүтээх үйл явц, эх загварын дагуу  бүтээж байгаа эсэхийг хянуулахаар ажлыг хэсгийг шаардлагатай үе болгонд явуулан ажиллуулж байсан.


2014 оны 06-р сарын 13-ны өдөр Хүрээ Майдар бурханыг Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд хүлээн авах ёслол болсон бөгөөд 2015 онд бурханаа барьж угсран бүрэн дуусгаж сүсэгтэн олондоо өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.


Майдарын дуганы зураг төслийг “BALDAN’S” ХХК-ны архитекторч Д.Балдан хийж гүйцэтгэсэн. Дуганы хувьд орчин үеийн  барилгийн шаардлагад нийцсэн хүүхэд залуучууд, нийслэлийн иргэд,  сүсэгтэн олны эрэлт хэрэгцээг хангасан 5 давхар шилэн бүтээцтэй барилга байх бөгөөд давхар болгондоо олон нийтэд зориулсан шашин соёл,зан үйл, хурал цуглаан, дээдийн номын сургаалыг тайлбарлах лекц сименар, бясалгал хийх зэрэг өрөө танхимуудтай байхаар тусгасан. Мөн дуганы барилгад гал унтраах автомат төхөөрөмж, дохиолол мэдээлэл, теле хяналтын систем зэрэг орчин үеийн техник технологийг ашигласан SMARTшийдлийг нэвтрүүлсэн дуган байхаар төлөвлөн ажиллаж байна.


Хүрээ Майдар бурхныг дуганы хамт бүтээснээр нийслэл хотын маань өнгө үзэмжтэй нэгэн сайхан цогцолбороор нэмэгдэж, гадаад дотоодын жуулчин мөргөлчдийн очих дуртай эрхэм газруудын нэг болох нь дамжиггүй юм.Үүнээс гадна цаашид  бурхны шашинт орнуудад үйл ажиллагаагаа явуулж буй Майдарын төвүүдтэй холбоо тогтоон хамтран ажиллаж олон улсын Майдарын төв болгох эрхэм зорилготой болно.


Эх сурвалж: МБШТөв Гандантэгчэнлин хийд







БАРИЛГЫН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЭХНИЙ АЛХАМ

Эх сурвалж: vip76.mn, 2015.04.17





Барилга архитектур корпорацийн захирал Д.Хайсамбуутай хотжилтын түүх болон барилгын материалын чанарын талаар ярилцлаа.

-Хөдөөгийн хөдсөн дээлтэй Монгол хүү хэзээ хотжиж эхэлсэн юм бэ. Түүхийн эх сурвалжийг үзэхэд хотжилт 1960 оноос манай улсад эхэлсэн гэдэг. Хотжилтын үүх түүхээс сонирхолтой хэсгийг сорчлон ярилцах уу?


Хувсгалын өмнөхөн Монгол судлаач Эндрюс Р.Ч /АНУ/ зэрэг жижиг хөрөнгөтнүүд монголчуудын амьдралд хот суурин, соёл урлаг, архитектур хэзээ ч байгаагүй, хойшид ч бий болох үндэсгүй гэж үзэж байжээ. Гэтэл Ардын хувьсгалтай золгоход Монгол улс 300-гаад эртний хот суурин, 4000 гаруй сүм дуган, 770-аад хүрээ хийдтэй болсон байлаа.


Ардын засгийн газар байгуулагдсан даруйдаа Да хүрээг Улаанбаатар гэж нэрийдэн эдэлбэр газрыг нь 104 га байхаар тогтож Хиагт, Ховд, Улиастай зэрэг суурингуудыг монгол улсын хот болгож, томоохон 115 хүрээ сууринд аймаг сумын засаг захиргаа соёлын асуудлыг төвлөрүүлэх тогтоол гаргажээ. Энэ хүрээнд Заяын хүрээг - Арвайхээр, Мөрөнгийн хүрээг – Мөрөн, Санбэйсийн хүрээг - Чойбалсан, Улаангомын хүрээг - Өндөрхаан гэсэн 6 хот болгон үйл ажиллагааг нь эхлүүлжээ.


Хорооллууд нь хүнийг өөрийгөө тодорхойлох геометрийн хэмжүүрт оруулж, улмаар тэднийг улс төр, эдийн засаг, соёлын нэгдсэн орон зайд хамруулснаараа хотын хуучин силуэтийг өөрчилсөндөө. Орон сууцны V, VI, X, XI, XIX хорооллуудын 5, 9, 12 давхар сууцыг эргэлтийн системтэй орон зайн архитектурын тохитой орчин үүсгэн барьсан. Мөн III, IV хорооллын барилгажилтыг хана маягаар зээглэн байрлуулж нэгдүгээр давхартаа үйлчилгээний цэг салбартай 12 давхар сууцны барилгуудыг нь алгаслуулан Богд уул талруу нээлттэй байршуулсан нь архитектур орон зайн сонирхолтой силуэт болжээ.


Хорооллуудын барилгыг харагдах талаас нь авч үзвэл архитектурын хоорондын харьцаа, эгнээний хэмнэл, фасадын хуваалтын төрөл, барилгын цонхны хэлбэр, фасадын гоо зүйн элементүүд болох лодж, такт, эркер, фасадын нааш цаашаа орсон байдал, тэдгээрийн сүүдэрлэлт, хэрэглэсэн материал, өнгө, гадаргуугийн бүтэц зэргийг тооцож барьсан байдаг. Ингэснээр хотын орон зайн архитектур, хотын төрхийн харагдах байдалд архитектур талаасаа тодорхой нөлөө үзүүлж байгааг ч үгүйсгэх аргагүй.


Хорооллын барилгуудыг хэдийгээр “ШҮДЭНЗНИЙ ХАЙРЦГАН”  архитектуртай уйтгартай орчин үүсгэсэн гэж  ярьдаг нь бодитой шүүмжлэл боловч ад үзэх аргагүй.


-Гэхдээ л тухайн үедээ Азийн цагаан дагина хэмээх нэрийг авч байсан шүү дээ?


Хотын орчин үеийн орон зайн архитектуртай, сүрлэг том сүр бараатай дүр төрхтэй харагдах байдлыг үнэхээр эдгээр л хорооллуудын сүрээр оллоо шүү дээ.  Өөр нэг өгөөжтэй тал нь эл  хорооллуудын ачаар улс орон нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаа  зохих түвшинд шийдэж, бага ч гэсэн орон сууцны гачигдлаас ард иргэдээ гаргаж тэдний нийгмийн асуудлыг шийдсэн нь үнэн.


Гэвч цөөн ам бүл амьдрах нормын заалт, талбайтай орон сууцанд олон ам бүлтэй монгол айл орсноор соёл, боловсрол нийгмийн үйлчилгээний асуудлаа ноцтой хүндрүүлснийг ч нуух юун. Үүний хар гайгаар сургууль нь 3 ээлжээр хичээллэдэг, цэцэрлэг хүрэлцээгүй, дэлгүүр хоршоо очер дугаар ихтэй гээд нийгмийн бачимдал ноцтой түвшинд хүртэл үүсч байна.


Гэвч сүүлдээ бүр эдгээр хороололуудад хаана сул орон зай байна гэсэн шиг тэнд блокчилсон, эгнээ ба кластер хэлбэрийн хаалттай, нээлттэй нэг төрлийн болон холилдсон, тэгш өнцөгт ба угалзарсан зэрэг өөр хоорондоо зохицоогүй, архитектуртай, хил зааггүй, сэтгэлд хоногшихгүй гудамж, талбай бүхий эмх замбараагүй нэмэгдэл суурьшлууд бий болж хороололуудын орон зайн архитектурын утгыг алдагдуулсныг ч үгүйсгэх аргагүй. Иймдээ ч өнөөгийн хотын орон зайн хамгийн замбраагүй орчин болж байна.


Гэвч цаашдаа хот суурин, сууршлийн бүсийн зонхилох орчинг бүрдүүлж буй орон сууцны эдгээр угсармал байшингийн нүүр царайг яаж өөрөөр  шийдэх вэ, үндэсний уламжлал шинэчлэлийг тусгасан хот төлөвлөлтийн онолын баримт бичгээ шинэчлэх замаар яаж монголжуу хот байгуулах вэ гэдэг олон олон  асуудлууд нээлттэй хариу хүлээсэн хэвээрээ л байна.


Дурьдсан он жилүүдэд нутаг бэлчээр даган нүүдлийн аргаар мал маллаж амьдарч байсан малчид хот айл, суурь хэсгийн зохион байгуулалтад шилжиж, малчин ард иргэдийн соёл, боловсрол, үйлдвэр үйлчилгээ эрхлэх суурин амьдралын төв болох 160 гаруй сум суурин, сангийн аж ахуй байгуулагдсан байна.


-Тухайлбал?


Тухайлбал а/. Алт, жонш, нүүрс болон бусад ашигт малтмалыг олзворлох  Шарын гол, Хажуу улаан, Бэрх зэрэг  уул уурхайн суурингууд б/. Төмөр замын болон хилийн дамжин өнгөрүүлэх боомт, Замын-Үүд, Зүүнбаян, Шарын гол, Мандал зэрэг суурин в/. Байгалийн баялаг, гол мөрөн ойн нөөцийг олзворлох үйлдвэр бүхий ой модны болон загасны аж ахуйн эрхлэх Хөвсгөлийн цагаан нуур, Буйр, Түнхэл, Дулаан хаан зэрэг суурингууд г/. Рашаан ус амралт сувилал жуулчны Хужирт, Жанчивлан  зэрэг жуулчны бааз суурингууд байгуулагдсан.

Энэ үеэс ЗХУ-ын архитектур хот төлөвлөлтийн үндэсний норм дүрэм /1925 онд/ Монголд хэрэгжиж уг нормын дагуу олон тооны барилга байгууламж, хот суурин баригдсан юм. Ийнхүү манай хот байгуулалтын их бүтээн байгуулалт  эрчимтэй явагдаж байтал ЗХУКН-аас “Шинэ эргэлтийн бодлого” гэгчийг санаачлан хэрэгжүүлж үндэсний уран барилгын сорууд болсон өнөө бидний яриад байсан 700 гаруй томоохон сүм хийдийг бүхэлд нь устгаж Монголын архитектур хот байгуулалтад хэзээ ч нөхөшгүй үндэстний эмгэнэлт түүх болсондоо.


Хэлмэгдэлтэй залгаад улс орны социалист хувьсгалын үйл ажиллагааг эрчимжүүлэх 1940-1960 оны үе эхэлж Үндэсний цөөнхийн эрх ашгийн үүднээс Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар аймгуудыг байгуулсан юм. Энд нэг бодитой жишээ хэлье. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд 1940-өөд оны дундаас Улаанбаатар хотын төвийн орчны Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ.


Энэ ажилд монголын ууган архитектор Б.Чимэд оролцож талбайн орон зайг бүхэлд нь Монгол уламжлалаа баримтлан нар ивээсэн өмнө зүг Богд уул талруу салхиных нь дор нээлттэй байхаар тооцон Богд уулын ногоон бүсийг оролцуулан амралт, зугаалгын орчин үүсгэсэн “ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР”-ын  иж бүрэн цогцолбор байхаар санал дэвшүүлсэн гэдэг.


Үүнтэй зэрэгцэн Чингисийн талбайн /хуучин Сүхбаатарын талбай/ орон зайн архитектурыг зөв бүтэцтэй шийдэхийн тулд Маршал Х.Чойбалсангийн даалгавраар судлаачид Парисын зөвшилцлийн 250х250 метрийн талбайнаас (Конкорд) санаа авч Сүхбаатарын талбайг 250х250 байхаар санал өгч тэр нь хэрэгжиж өнөөдрийн бидний ашиглаж байгаа талбай шүү дээ.


Энэ ансамблийн ерөнхий цар хэмжээ, барьсан барилга байгууламжуудын эзэлхүүн, орон зайн хэлбэр, багтаамж, тэдгээрийг чимсэн урлагийн хэрэгсэл, өнгө будаг, гэрэл сүүдрийн ялгарал өнөөдөр ч хотын төвийн архитектурын орон зайн органик чанарыг үндсэндээ хадгалж байна.


Харин харамсалтай нь анх гаргасан нээлттэй орон зайн орчин болгох уламжлалт архитектурын санаа төв зам болон бусад олон барилга байгууламжуудаар таслагдсанаас хэрэгжиж чадсангүй дээ. Гэхдээ үүнийг үндэсний архитектурын чуулбар гэхээсээ олон улсын  архитектурыг монгол уламжлалын орон зайн архитектураар холбосон эв нэгдлийн чуулбар гэж үзэж болно.


-1960-1990 оноос хот байгуулалт маань ямар түвшинд хүрсэн бэ. 


Монголын орчин үеийн гэх архитектур ийнхүү хөгжлийг олсоор Монгол улс НҮБ, ЭЗХТЗ-д гишүүнээр элсэж, социалист системийн хот суурин үүсч хөгжсөн 1960-1990 он буюушинэ эргэлтийн бодлогын үетэй золгосон. Манай улсын хот байгуулалт архитектурын хөгжилд 1960 оноос хойш гарсан нэг том амжилт бол хотжилт юм.


Хотжилт бол шинжлэх ухаан технологийн түвшний зайлшгүй үр дагавар, үйлдвэрлэх хүчний хөгжил, нийгмийн харилцааы хэлбэрүүдтэй уялдаатай гарч ирдэг дэлхийн үйл явц юм. ер нь энэ үеэс л монголд хотжилт жинхэнэ бодит утгаараа бүрэлдэн хөгжиж эхэлсэн гэж үзэж болно.


Энэ үе нь социалист үйлдвэрлэлийн харилцаа бүрэлдэн тогтож улс орныг ХАА-Аж үйлдвэрийн орноос Аж үйлдвэр-ХАА орон болгох зорилтыг дагасан архитектур, хот байгуулалтын хөгжлийн онцлог үе бөгөөд ЗХУ-д боловсруулсан Улаанбаатар хотын I, II, III Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх он жилүүд байлаа.


Ерөнхий төлөвлөгөөг ёсоор Энхтайвны гудамжийг тодотгосон I-II дөчин мянгатын орон сууцны хороолол, Улсын их дэлгүүрийн барилга, бага тойргийн дагуух Урт цагааны барилга, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк гээд  олон арван барилгууд баригдсан. Цаашлаад Улаанбаатар хотын орон сууцны 120, 220 мянгатын хороололууд, орон сууцны II, XV, XIX, XVI, IV, V, X, XI, XIII, VI  хорооллууд ашиглалтад оржээ.



Хорооллууд нь хүнийг өөрийгөө тодорхойлох геометрийн хэмжүүрт оруулж, улмаар тэднийг улс төр, эдийн засаг, соёлын нэгдсэн орон зайд хамруулснаараа хотын хуучин силуэтийг өөрчилсөндөө. Орон сууцны V, VI, X, XI, XIX хорооллуудын 5, 9, 12 давхар сууцыг эргэлтийн системтэй орон зайн архитектурын тохитой орчин үүсгэн барьсан. Мөн III, IV хорооллын барилгажилтыг хана маягаар зээглэн байрлуулж нэгдүгээр давхартаа үйлчилгээний цэг салбартай 12 давхар сууцны барилгуудыг нь алгаслуулан Богд уул талруу нээлттэй байршуулсан нь архитектур орон зайн сонирхолтой силуэт болжээ.


Хорооллуудын барилгыг харагдах талаас нь авч үзвэл архитектурын хоорондын харьцаа, эгнээний хэмнэл, фасадын хуваалтын төрөл, барилгын цонхны хэлбэр, фасадын гоо зүйн элементүүд болох лодж, такт, эркер, фасадын нааш цаашаа орсон байдал, тэдгээрийн сүүдэрлэлт, хэрэглэсэн материал, өнгө, гадаргуугийн бүтэц зэргийг тооцож барьсан байдаг. Ингэснээр хотын орон зайн архитектур, хотын төрхийн харагдах байдалд архитектур талаасаа тодорхой нөлөө үзүүлж байгааг ч үгүйсгэх аргагүй.


Хорооллын барилгуудыг хэдийгээр “ШҮДЭНЗНИЙ ХАЙРЦГАН”  архитектуртай уйтгартай орчин үүсгэсэн гэж  ярьдаг нь бодитой шүүмжлэл боловч ад үзэх аргагүй.


-Гэхдээ л тухайн үедээ Азийн цагаан дагина хэмээх нэрийг авч байсан шүү дээ?


Хотын орчин үеийн орон зайн архитектуртай, сүрлэг том сүр бараатай дүр төрхтэй харагдах байдлыг үнэхээр эдгээр л хорооллуудын сүрээр оллоо шүү дээ.  Өөр нэг өгөөжтэй тал нь эл  хорооллуудын ачаар улс орон нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаа  зохих түвшинд шийдэж, бага ч гэсэн орон сууцны гачигдлаас ард иргэдээ гаргаж тэдний нийгмийн асуудлыг шийдсэн нь үнэн.


Гэвч цөөн ам бүл амьдрах нормын заалт, талбайтай орон сууцанд олон ам бүлтэй монгол айл орсноор соёл, боловсрол нийгмийн үйлчилгээний асуудлаа ноцтой хүндрүүлснийг ч нуух юун. Үүний хар гайгаар сургууль нь 3 ээлжээр хичээллэдэг, цэцэрлэг хүрэлцээгүй, дэлгүүр хоршоо очер дугаар ихтэй гээд нийгмийн бачимдал ноцтой түвшинд хүртэл үүсч байна.


Гэвч сүүлдээ бүр эдгээр хороололуудад хаана сул орон зай байна гэсэн шиг тэнд блокчилсон, эгнээ ба кластер хэлбэрийн хаалттай, нээлттэй нэг төрлийн болон холилдсон, тэгш өнцөгт ба угалзарсан зэрэг өөр хоорондоо зохицоогүй, архитектуртай, хил зааггүй, сэтгэлд хоногшихгүй гудамж, талбай бүхий эмх замбараагүй нэмэгдэл суурьшлууд бий болж хороололуудын орон зайн архитектурын утгыг алдагдуулсныг ч үгүйсгэх аргагүй. Иймдээ ч өнөөгийн хотын орон зайн хамгийн замбраагүй орчин болж байна.


Гэвч цаашдаа хот суурин, сууршлийн бүсийн зонхилох орчинг бүрдүүлж буй орон сууцны эдгээр угсармал байшингийн нүүр царайг яаж өөрөөр  шийдэх вэ, үндэсний уламжлал шинэчлэлийг тусгасан хот төлөвлөлтийн онолын баримт бичгээ шинэчлэх замаар яаж монголжуу хот байгуулах вэ гэдэг олон олон  асуудлууд нээлттэй хариу хүлээсэн хэвээрээ л байна.


Дурьдсан он жилүүдэд нутаг бэлчээр даган нүүдлийн аргаар мал маллаж амьдарч байсан малчид хот айл, суурь хэсгийн зохион байгуулалтад шилжиж, малчин ард иргэдийн соёл, боловсрол, үйлдвэр үйлчилгээ эрхлэх суурин амьдралын төв болох 160 гаруй сум суурин, сангийн аж ахуй байгуулагдсан байна.


-Тухайлбал?


Тухайлбал а/. Алт, жонш, нүүрс болон бусад ашигт малтмалыг олзворлох  Шарын гол, Хажуу улаан, Бэрх зэрэг  уул уурхайн суурингууд б/. Төмөр замын болон хилийн дамжин өнгөрүүлэх боомт, Замын-Үүд, Зүүнбаян, Шарын гол, Мандал зэрэг суурин в/. Байгалийн баялаг, гол мөрөн ойн нөөцийг олзворлох үйлдвэр бүхий ой модны болон загасны аж ахуйн эрхлэх Хөвсгөлийн цагаан нуур, Буйр, Түнхэл, Дулаан хаан зэрэг суурингууд г/. Рашаан ус амралт сувилал жуулчны Хужирт, Жанчивлан  зэрэг жуулчны бааз суурингууд байгуулагдсан.


Мөн Монгол улсын хот байгуулалт, архитектурын түүхэнд томоохон байр суурь эзэлдэг Дархан, Эрдэнэт, Багануур хотууд, орон сууцны энэ олон хороололууд, олон нийт, үйлдвэр, ХАА-н иж бүрэн цогцолборууд шинээр баригдаж ашиглалтанд оржээ. Гэтэл нэг сонин учрал болсон байдаг.


Юу гэвэл: энэ үед манай оронд айлчилсан Зөвлөлтийн утга зохиолын нэгэн нэртэй төлөөлөгч Игор Иссиуль гэгч Дархан, Эрдэнэт сайхан л хотууд юм. Гэвч төв Орос, Сибирийн олон хотоос онц ялгагдах юм алга. Ази Монголын уран барилгын уламжлал гэж байдаггүй юм уу гэсэн гэдэг.


Энэхүү агуу бүтээн байгуулалтад гар бие оролцон жинтэй хувь нэмэр оруулсан барилга зураг төслийн салбарын түүхнээ мөнхрөн үлдэх манай ууган архитектор Б.Чимэд, гавъяат барилгачин Б.Дамбийням, А.Хишигт, архитектор  Б.Мишиг, Б.Уртнасан инженер Б.Мотоо, Б.Лхамсүрэн тэдний залгамж үеийхэн болох 1960-1990 оны барилгын зураг төсөл боловсруулах  ажилд бүтээлчээр  оролцсон Монгол улсын гавъяат барилгачин архитектор С.Мөнхжаргал, Д.Чойжилжав, Г.Лувсандорж, Д.Өлзийхишиг, Ж.Шархүү, Г.Жадамбаа,  Б.Эрдэнэ-Очир, Л.Нямсүрэн, Г.Мягмар, архитектор Ц.Буян, Т.Сосор, М.Оргил, О.Пүрэв, Б.Цэвэлмаа, Д.Бат, Э.Цогт, Ш.Самбалхүндэв, Н.Гамтөмөр, Инженер Б.Лхагвасүрэн, С.Чулуунбат, Ч.Шуушингаа, П.Дорж, Ц.Шараа, Б.Шажинбат, Б.Багаа, Чойбалсан, Б.Баасан зэрэг энэ үеийн бүтээн байгуулалтын жинхэнэ эзэд нь болох олон архитектор инженерүүдийг энд тэмдэглэх ёстой.


Мэргэжил нэгтэй эдгээр нөхөд маань тухайн үедээ барилгачдын хийж чадахгүй юм зурлаа гэж зэмлүүлж, шахагдсан төлөвлөгөөтэй зургийн үйлдвэрлэлд дарагдаж явсан ч  оюуны хөдөлмөр уран бүтээлээ орхиогүй харин ч үндэсний архитектурын уламжлалыг бүтээлчээр судлаж орчин үеийн архитектурт тусгах талаар тодорхой чиг зорилготой ажилласан нэгэн үеийнхэн.


Гэтэл сүүлийн үед барилгын зураг төслийн ажлаа эхлэхдээ үндэсний урлаг шингэсэн гоё сайхан архитектуртай барилга байшингийн зураг төслийг яаж хийх вэ гэж бодохоосоо өмнө тэр энэ захиалагч гүйцэтгэгчийн таашаалд уг төслөө яаж нийцүүлэх вэ гэж бодож, зураг төслөө боловсруулдаг өөрөөр хэлбэл  захиалагч гүйцэтгэгчийн зургийн техник болдог мэргэжлээ үл тоосон архитектор, инженерүүд бидний дотор мэр сэр үзэгдэх боллоо.


-Энэ нь эцэстээ юунд хүргэх вэ?


Энэ нь эцэстээ хотын орон зайд архонзм буюу эрлийз архитектур бий болгож байна. Архитектурын урлагт хандаж байгаа энэ зохисгүй үйл ажиллагааг газар авхуулж хэрхэвч болохгүй.


Өнөөдөр манайд уран бүтээлээ чөлөөтэй туурвих архитекторын эрх зүйн орчин бүрдээгүй байна. Зураг төсөл зохиосон архитектор өөрийнх нь зохиосон зургийг зөрчиж гаж буруу барьсан барилгыг болиулах, дахин бариулах, барьсан хойно нь үнэлэлт, дүгнэлт өгдөг олон улсын архитекторуудын эдэлдэг хууль эрхзүйн орчныг эдлэх эрхгүй байна.


Иймд бид ийм хууль эрхзүйн орчныг өөрийн оронд нэвтрүүлэх ёстой. Энэ мэтээр архитекторын эрх үүрэг, нийгмийн хариуцлагыг эрс шийдвэртэй хуульчилан шийдэж байж энэ асуудал сая цэгцэрнэ. Манай архитекторуудын сэтгэл санаанд уламжлал шинэчлэл, олон үндэстний болон үндэснийхээ уран барилгын хэв шинжийг хослуулах хүсэл эрмэлзэл уяатай байдаг ч чадвараа олигтой ашиглахгүй, хөгжүүлэхгүй байна. 


Тооны хувьд манайд архитектор хангалттай. Бүр илүүддэг. Гэтэл зармынх нь чадал нь тун дутмаг байна. Дээд сургууль төгссөн архитекторуудын нэлээд нь барилгын зураг төслийн байгууллагуудад ажиллахдаа онол практикийн мэдлэгээ чанаржуулах үндэсний уран барилгын уламжлалыг архитектурт тусгах, өвөрмөц дүр төрхтэй барилгын зураг гаргахад бүтээлч арга барилаар хандаж уран бүтээлийн эрэл хийхийн оронд хүний хийсэн зургийг хуулж олшруулах төдийхнээр “уран бүтээлч” болохоо харуулан аргацааж суух дутагдалч бидний дунд байсаар байна.


Архитекторууд санал бодлоо солилцох, бие биеэсээ суралцах, архитектурын онол, судалгаа, мэргэжлийн шүүмжлэлийг  хөгжүүлэх, уран барилгын бүтээлээ олон түмнээр шүүн хэлэлцүүлж заншуулах, оюуны хоцрогдлоосоо салах талаар хэлэлцэж ажил хэрэгч шийдвэр гаргах ёстой.


Архитекторууд зөвхөн мэргэжлийн төдийгүй  улс орны нийгмийн хөгжлийг 100 жилээр харсан онол, улс төр, эдийн засгийн гүн мэдлэгтэй болох эрмэлзэлтэй байх ёстой. Ингэснээр уран бүтээлийн уйгагүй эрэлхийлэгч, нийгмийн хэрэгцээг соргогоор мэдрэгч уламжлал шинэчлэлийг хослон уран сайхны өндөр түвшинд бүтээн туурвигч болж чадна. Энэ цагт монголын архитектур  хот байгуулалт үндсээрээ сайжирч  ахиц гарах нь дамжиггүй.


Бид 60-аад оны дунд үеэс арвич хямгач байх уриан дор урлаг, хэрэгцээний соёлыг тусгаагүй, байгаль цаг уурын нөхцлийг сайн тооцоогүй архитектур нь олон хувилбараар хөрвөх боломжгүй орон сууц, соёл боловсрол, олон нийтийн барилгын нэг маягийн зураг боловсруулсан.


Энэ зургийг олноор “хэвлэн” ямар ч бүтээлч холболт, өөрчлөлт хийлгүйгээр  олонхи аймгийн төвийн гол барилга болох нэрүүд нь өөр боловч архитектур нь ялгагдахын аргагүй зочид буудал, эмнэлэг,  ахуйн үйлчилгээний төв, хүнсний комбинат, сургууль хүүхдийн цэцэрлэг яслийг барьж өөр хоорондоо ялгагдахын аргагүй ихэр загварын ижилхэн  уйтгар төрүүлсэн   орон зайтай хот суурин бий болгож уйтгартай орчин үүсгэсэн архитектурын нэгэн  алдаатай түүх байдаг.


Мөн захиргааддаг дарга нар олширч архитектурын бүтээлийг эцсийн эцэст хэн боловч “засч” “хасч” болох амттан болгосонтой бас холбоотой. Тэрчлэн зураг төслийг боловсруулахдаа манай ард түмний ёсзүйн уламжлал юу билээ, тэдний гоо зүй, соёлын таашаалд яаж нийцүүлэх вэ гэж  бодохоосоо өмнө “ Бариад байя” гэх сэтгэлгээ давамгайлж, юуны түрүүн хэрэглээг хангахад анхаарч, өрөөсгөл хандсантай ч бас холбоотой.


Зураг төслийн энэ бодлогоо дагаад хот сууринг орон сууцаар хангах туйлын ганц зорилгодоо захирагдан, дархалсан эрхтэй байшин үйлдвэрлэх комбинат бий болж нэг загварын байшинг ёстой л нэг үйлдвэрлэх шиг болсон доо.


Гэхдээ энэ үеийг социалист улсын сүр хүчийг илтгэх хотууд өргөжиж, хотын орон зайн архитектурыг тодорхой геометрийн дүрс бүхий эмх цэгцтэй нэгдсэн дүр төрхтэй болгосон гэж тайлбарлах үндэстэй.


Энэ алдаатай бодлоготой зэрэгцэн үүссэн хот байгуулалтыг бас нэг алдаа нь үйлдвэр аж ахуйн бүх л объектуудыг зөвхөн Улаанбаатар хотод төвлөрүүлэх салбарын бодлого гэгч эрч хүчтэй явагдаж хүн ам Улаанбаатар хот руу дайжин цувж, хөдөөг хоосруулсан.


Ингээд зогсоогүй хот хөдөөгийн хөгжлийн ялгааг ойртуулах биш бүр холдуулж  орон нутгийн хот сууринг архитектургүй болгон Улаанбаатарт албан бус ядуусын суурьшил үүсэн нэг хэсгийнхний нийгмийн амьдралын чанарыг алдагдуулсан. Энэ байдал өнөөдөр ч үргэлжилсээр.


Манай орны хот байгуулалтад өнөөдөр илт үгүйлэгдэж байгаа нэг гол зүйл бол орчин үеийн байшин барилга, хот суурингийн Монгол архитектур түүгээр дамжин илэрхийлэгдэх үндэсний бахархлын асуудал юм. Энэ асуудал өмнө нь ч байсан. Алдсан алдаагаа засахгүй бол цаашдаач үргэлжлэх нь.


Хямд төсөр байлгах, материал хэмнэх, хялбар энгийн хийх нэрийн доор архитектурын уран бүтээлийн сүр сүлд, нас сүүдрийг доройтуулан урлагийн шинж чанарыг нь урвуулж, нийгмийн үзэл сурталын дайчин зэвсэг байх үүргээс нь үндсэнд нь чөлөөлдөг буруу зуршилд зарчмын дүгнэлт хийх цаг болжээ.


Хот суурин нь ийм орон зайн архитектуртайгаар  улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн. Шинэ нийгмийн эхний үеийн эдийн засгийн уналтаас шалтгаалан хөрөнгө оруулалт, их барилгын хэмжээ үлэмж багасч зураг төслийн байгууллагууд олон жижиг нэгж болон салж, өндөр мэргэжил мэдлэгтэй цөөнгүй архитектор инженер техникийн ажилтнууд зураг төслийн бус алба эрхлэх болсон.


Энэ үеэс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын орон зайн архитектурыг хотын гадаад дотоодын хөрөнгийн зах зээл эзэмшигчид авч явах боллоо. Энэ нь эдийн засгийн хүчийг илтгэсэн компаниудын засаглал ноёрхож урьд хожид байгаагүй  бараг эздийн нэрээр нэрлэж нь болохуйц өвөрмөц хийцтэй, тэнгэр баганадсан тансаг архитектуртай аварга барилгуудыг  техникийн хүчээр барьж босгох болсноор эрэн үеүүдийн байшин барилгуудын биет хуучралт  явагдаж байна.


Гэвч өнөөдөр жуулчдыг орчин үеийн “агломерац” бүтэцтэй шил толь болсон “модернист” загварын супер урбаник хотын  имиж татдаггүй харин тэднийг ард түмнийхээ түүхсоёлын хосгүй өв, онгон байгаль,  бурхан шашинаа дээдэлсэн сэтгэлгээний шинэ орчин бүрдсэн эгэл жирийн түүхтэй хотууд соронзон мэт  татдаг боллоо. Үүнийг анхаарахад илүүдэхгүй.


Зах зээлийн нэрээр иргэд зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангаад эхэлсэн үйл ажиллагаа нь дийлдэхгүй болж олгосон газартаа архитектургүй дурын барилгаа барих болов.


Энэ бүгдийг хотын архитектурын нэгдсэн бодлогод цаг алдалгүй оруулах учиртай. Гэхдээ өнөөдөр хотуудын ялангуяа Улаанбаатар хотын орон зайн босоо хэвтээ тэнхлэгүүдийг зоригтой шинэчилж, төвлөрлийг задалж, хот байгуулалтад оршиж  буй   “Стереотип”-ийг бодитой өөрчлөсөн хот төлөвлөлтийн шинэ шинэ технилогууд нэвтэрч, зохиомол цэцэрлэгт ландшафтын орон зайн архитектур бий болгож байна.


Ингэснээр хотын элементүүдийн авцалдаа сайжирч иргэдийн амжиргааны чанарт тавигдах олон улсын шаардлага  баталгаажин хот байгуулалтын эрх зүйн орчин боловсронгуй болж өвөрмөц хэмнэл, силуэт бүхий орон зайн архитектур үүсч  байна.


Үүнтэй зэрэгцэн дээд удирдлагынхаа амыг хардаг архитекторууд эрс цөөрч хаанаа ямар байшин барихыг хүртэл заадаг тэр цаг үе түүх болон үлдэх үерүүгээ орж байна уу даа гэж бодогдох боллоо.


-Танай Барилга архитектур корпораци монополь эрхтэйгээр Барилга угсралт, материал түүхий эдэд баталгаажуулалт хийж, тохирлын гэрчилгээг өгдөг. Танайх барилгын чанар стандартыг хянахад гол үүрэгтэй гэж хэлж болно.


Барилга архитектур корпорацийг 2008 онд хувьчилсан. Төрийн өмчит байгууллага байхдаа ямар байсан яг тэр бүтэц үйл ажиллагаагаа хадгалж, ажилтнуудаа өөрчлөөгүй, тэр ч байтугай эрдэм шинжилгээний хэсэг ч хэвээрээ. Ахмад настай болсон 5 хүн тэтгэвэртээ гарсан. 3 нь эргээд корпорацидаа ажиллаж байгаа.


Бид Оюутолгой компанийн өөрийнх нь үндсэн лабораторийг ажиллуулаад 15 дахь жилтэйгээ золгож байна. Корпорацид олон улсын экспертүүд ирж, лабораторийг байнга шалгаж бидэнд үйл ажиллагаа явуулах эрхийг өгдөг. Манай залуучууд их сайн ажиллаж байгаа. Бид Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын бетоныг хянаж байна. Мөн “Премиум конкрит” ХХК, “MCS Проперти” ХХК, “БҮТИ” ХХК, “Хөтөл цемент, шохой” ХХК, “Пирамид индастри” ХХК, “Тэгш плант” ХХК, “Суруга Монгол” ХХК болон бусад гадны компаниуд манайхтай тогтвортой тогтмол хамтарч ажилладаг. Бид үүгээрээ бахархадаг.


Бид төрийн өмчит компанийг хувьчилж авснаас хойш дотоодын лабортаорио бүрэн шинэчилсэн. Барилгын материалын чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж барилгад нийлүүлэхийн тулд барилгын материалын компаниуд манайхаас тохирлын гэрчилгээ авдаг. Хамгийн гол нь үйлдвэр технологийн дамжлага нь иж бүрэн, мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсан, материал хийц нь норм стандартад нийцсэн материалыг шалгаж, тохирлын гэрчилгээ, баталгаажуулалтыг өгдөг.


-Материал үйлдвэрлэгчид хэр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өнгөрсөн жил гэхэд Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгож, 70 гаруй барилгын материалын үйлдвэр байгуулагдсан?


Сүүлийн үед манай залуучууд иж бүрэн норм стандартад тохирсон сайхан тоног төхөөрөмжтэй, хамгийн орчин үеийн үйлдвэрүүдийг оруулж ирж байна. Аливаа шинээр эхэлж байгаа зүйлд алдаа дутагдал байлгүй яах вэ. Өөдрөг талаас нь харвал сайхан зүйл их. Бид аль болох үндэсний үйлдвэрүүдээ дэмжихийг эрмэлздэг, дэмжих ч ёстой.


Чанартай материал үйлдвэрлэлээ гэхэд борлуулалтаар нь дэмжихгүй бол хэцүү. Тэгэхэр үндэсний үйлдвэр, брэндүүдээ аль болохоор хөрөнгөжүүлэх хэрэгтэй. Чанартай материал хийх хүсэл дээр нь маш бодитой дэмжлэг хэрэгтэй.


Манай компанид жил бүр дунджаар 100 гаруй аж ахуй нэгжүүд материалын чанарын баталгаажуулалт хийлгэхээр орж ирдэгээс 300-350 орчим бүтээгдэхүүнийг нь баталгаажуулдаг. Бид тохирлын гэрчилгээ олгох ажлыг 18 дахь жилдээ амжилттай явуулж байна.


-Тохирлын гэрчигээ авч чадахгүй байгаа компаниуд юун дээр учир дутагдалтай хандаад байна вэ?


Материалын бэлдэц, бүтээгдэхүүнийх нь чанар норм стандартын шаардлага хангахгүй, техник технологийн хоцрогдолтой байдал, мэргэжилтэй боловсон хүчин, лаборатори нь шаардлага хангахгүй байгаатай холбоотой.


Дэлхийн хөгжсөн орнуудад тохирлын гэрчилгээг ганц хүн ч хийгээд явдаг. Манайх өнөөдөр монополь байдгаа гэсэн хэл аманд өртөж байгаа ч бидэнтэй өрсөлдөөд гараад ирэх нь нээлттэй гэж боддог. Олон лабораториуд өрсөлдөж байж улам сайжирна шүү дээ.


Хүмүүс биднийг монополь Д.Хайсамбуу хэрэггүй одоо боллоо гэж шүүмжилдэг. Энэ байх ёстой зах зээлийн ардчилсан нийгмийн шүүмжлэл шүү дээ.


-Таны төсөөлж, мөрөөдөж байгаагаар Барилга архитектур корпораци хэрхэн хөгжих ёстой вэ. Барилгын салбар тэргүүлэгч байр сууриа хадгалахын тулд юуг хамгийн түрүүнд хийх ёстой вэ?


Өнөөдөр шинжлэх ухаан уналтын байдалд байгаатай би санал нийлнэ. Энэ нь шинжлэх ухааны байгууллагын тогтолцоо бүтэцтэй огт холбоогүй. Хамгийн гол нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодлогын түвшинд эрс сайжруулах шаардлагатай. Шинжлэх ухаанд залуучууд ажиллахгүй байна.


Үүнд: Хөрөнгө мөнгөний хомсдол шууд нөлөөлж байна. Бид 2008 оноос хойш Барилгын яамтайгаа нийлээд 5 төслийн санал БСШУЯаманд оруулсан. Нэгийг нь ч өгөөгүй. Төсөл өгөх төрийн албан тушаалд хэн ажиллаж байгаа нь сонин биш. Төр бодлогоор Шинжлэх Ухааны байгууллагыг дэмжих ёстой гэж боддог.


Уг нь хоёр жилийн өмнө Барилгын Яам ШУ-ны байгууллагыг арай хийн шинээр байгуулсан ч хүний нөөцөө бүрдүүлж чадаагүйгээс болж   шинэ засгийн газраас татан буулгах шийдвэр гаргалаа. Төрийн байгууллагын цалин мөнгө бага учир хувийн хэвшил, зах зээлийн харилцаанд мөнгөний амтыг үзсэн хүмүүс маань ШУ-ны байгууллагад ажилд орохгүй байна шүү дээ.


Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шинэ гарцыг бодож олох ёстой. Төрийн зүгээс хувийн хувьсгалын байгууллагыг хатуу зангидаж, цөөхөн Монгол хүчээ нэгтгэх хэрэгтэй байна.


-Зах зээлд орсон нөхцөлд шинжлэх ухааны байгууллагыг буцааж хэрхэн сэргээх талаарх гарц байна уу?


Барилгын яаманд хамгийн орчин үеийн сайхан лаборатори байдаг чухам тэнд л шинжлэх ухааныг бодитой хийж болно. Иймээс мэргэжилтэнг нь сайн бэлтгээд ажиллуулах хэрэгтэй. Залуучууд бага балчир учир туршлага дутаа, сурахаас өөр аргагүй. Хэрвээ энэ маягаар явбал хоёроос гурван жилийн дараа уг лаборатори зэвэрнэ шүү.


-Ярилцсанд баярлалаа.