Гэр хорооллын дахин төлөвлөлт | Өмнө ба Одоо

 Сурвалж: “Жамух интернэйшнл” ХХК-ийн эрхэлдэг www.zindaa.mn сайт, Д.Үржинбадам, 2021-05-25

Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулснаар иргэд тав тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөл бололцоо бүрдэж байна. Тухайлбал, СБД-ийн 9,10 дугаар хорооны 5 га газар нутаг дэвсгэрийг дахин төлөвлөлтөд хамруулснаар эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж чаджээ.

Энэ хүрээнд “Хангай хотхон”-ыг барихын тулд 800 айлын газрыг дахин төлөвлөлтөд оруулж, 1000 гаруй иргэн байртай болсон талаар "ТВ8" телевиз сурвалжилсан байна. Өөрөөр хэлбэл гэр хорооллын бүсэд хамаарч байсан энэ тооны нүхэн жорлон, дулаан, агаарын бохирдлын асуудал шийдэгдсэн гэсэн үг.

Хамгийн гол нь аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдсэн гэж иргэд үзэж байна. 


(facebook Tv8 Mongolia хуудсанд 2021 оны 5 сарын 25-нд тавигдсан бичлэг)


“Хангай хотхон”-ы оршин суугч Л.Цэцэгбаяр: Хуучин “Ногоон нуур” нэртэй энэ газар бүхэлдээ гэр хороолол байсан. Одоо дахин төлөвлөлтөд ороод эмх цэгцтэй, нэгдсэн журмын барилгуудтай болсон. Одоо ч орон сууцны ажил нь үргэлжлээд явж байна. Энд тэнд, сондгой барилга бариснаас , дахин төлөвлөлтөөр нэгдсэн гаднаа салхилаад суух талбайтай, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай журмаар орон сууц барих нь зөв.

“Хангай хотхон”-ы оршин суугч С.Энхбаяр: Гэр хорооллыг байрь болгох нь цэвэрхэн орчинд олон айл өрх амьдарна. Ил задгай бие засаад байхгүй зүгээр юм. Өмнө нь гэр хороолол байсан энэ газар байр баригдаад цэвэрхэн, боломжийн сайхан л болж байна. Тэгэхээр дахин төлөвлөлтөөр гэр хорооллыг орон сууцжуулах нь зүгээр л дээ.

“Хангай хотхон”-ы оршин суугч Б.Өлзийхишиг: Дахин төлөвлөлтийн ажил бол хотын хөгжил, өнгө үзэмжтэй холбоотой. Тиймээс үүнийг миний хувьд зөв гэж үзэж байна.

Бага насны хүүхдүүдийн хувьд амьдрах таатай нөхцөл байдал нь бүрдсэн гэдгийг ярьж байна. Дахин төлөвлөлтөд хамрагдахаас өмнө гэр хороололд байсан хүүхдүүд тоглох талбайгүй байсан гэдгээ ч учирлаж байлаа.

“Хангай хотхон”-ы оршин суугч Э.Түмэн-Од: Одоо байрь баригдсан, тоглоомын талбайтай болоод гоё байна. Тоглоомын талбай нь том болохоор тоглоход эвтэйхэн, гоё байгаа. Гэр хороолол байснаас байр болсон нь хамаагүй дээр байна. Хуучин гэр хороолол байхад шороотой, заваан байдаг байсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг олон давуу талыг бий болгож байна. Гэр хороололд иргэд ус зөөх, түлээ авах, үнс хог ачуулах, нүхэн жорлонгоо ухах гэх мэт олон ажлыг жилийн дөрвөн улиралд хийдэг. Харин дахин төлөвлөлтөд хамрагдсанаар дээрх ажлуудыг хөнгөвчлөхөөс гадна агаарын бохирдолгүй, цэвэр аюулгүй, тохилог орчин, нөхцөлд амьдрах бололцоо бүрдэж байна. Иймээс иргэд дахин төлөвлөлтөд хамрагдах нь сайн үр өгөөжэтй гэдгийг онцоллоо.

Бүтээн байгуулалтын ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгаж ажиллахыг уриаллаа

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.25


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл цахимаар хуралдлаа. Хурлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахалж, холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн. 





Зургаан байршилд 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.25


Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр “Драгон бридж” ХХК, МАЗ ХХК-ийн түншлэл ажиллаж байгаа юм. Харин хяналтыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар тавьж байна. 









Яармаг

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.24


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Яармагийн дэнжид ажиллаж байна. Нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг танилцууллаа. 


Хотын дарга гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос 70.26 км замын төлөвлөлт болон гүүрэн байгууламж, нүхэн гарцуудын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Эдгээр төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна. Зураг төсөл болон барилгын компаниудтай уулзахад үндэсний бүтээн байгуулалтад том компаниуд нь манлайлан, жижгүүд нь нэгдэж ороход бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэдгийг хэллээ. 



Богд хан ууланд газар эзэмшиж байсан 1224 хүний газрын зөвшөөрлийг цуцалжээ

Сурвалж: www.ergelt.mn, 2021-05-19


АТГ болон хууль хяналтын байгууллагаас оффшор бүс дэх мөнгийг Монгол Улсад оруулж ирсэн гэх хэргийн мөрөөр хяналт, шалгалт хийсэн билээ. Шалгалтаар оффшор бүсэд байсан мөнгө Монгол Улсад орж ирээд байшин, барилга болсон талаарх баримтууд хууль хяналтын байгууллагад олдсон. Баримтын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад оффшорын мөнгөний ихэнх хувь нь Богд хан ууланд хаус, орон сууцны хороолол болж, сүндэрлэсэн нь тогтоогдоод байгаа.

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ын болон бусад хууль хяналтын байгууллагынхан ажлын хэсэг томилж, Богд хан ууланд цогц шалгалт явуулаад таван сар болж байна. Өөрөөр хэлбэл, Богд хан ууланд баригдсан барилга хэнийх, хэчнээн тооных байгаа, хаана, хаана баригдсан зэрэг тоо баримтыг нэгдсэн санд төвлөрүүлэхээр төлөвлөж, уг ажлыг хийсэн юм.

Богд хан ууланд баригдсан барилгууд нь тусгай хамгаалалттай газрын бүсэд хууль зөрчиж, хууль бусаар сүндэрлэсэн нь баримтаар нотлогдоод байгаа. Богд хан ууланд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл тусгай хамгаалалттай уулын бэлд хаа сайгүй сүндэрлэсэн тансаг зэрэглэлийн хаус, орон сууцны хороолол нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Богд хан уулын тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглаж байгаа 1224 иргэн, аж ахуйн нэгж Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нийтлэг хэд хэдэн зөрчил илрээд байсан билээ. Тодруулбал, иргэд оффшор бүсээс оруулж ирсэн мөнгөөрөө Богд хан ууланд барилга барьж, их хэмжээний мөнгө угааж байжээ. Мөн бусдыг залилах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх зөрчил илэрсэн байна. Түүнчлэн Богд хан уулын тусгай хамгаалалттай бүсэд газар зориулалтын бусаар ашиглаж, амины орон сууц, хотхон барьсан 314 иргэн, аж ахуйн нэгж байгаа нь тогтоогдоод байгаа.

Иргэд аж ахуйн нэгжүүд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйл заасны дагуу Дархан цаазат газрыг судалгаа шинжилгээний байгууллага, сувилал, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах төсөл бичиж, БОАЖЯ-наас газар ашиглах эрх авдаг аж. Харин авсан газраа зориулалтын бусаар ашиглаж, орон сууц, хотхон барьж худалдан бизнес хийж байгаа хууль бус үйлдэл нийтлэг илэрсэн юм. Мөн газраа дамлаж, бусдад зарж, газрын татвараас зайлсхийж байсан зөрчлүүд илрээд байгаа билээ.

 “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага стандарт гэж бий. Тухайлбал, түүх соёлын өвийг хүндэтгэсэн хийц загвартай, тухайн барилгыг хоёроос дээш давхар барихгүй байх” тогтоолыг  УИХ 2013 онд баталсан байдаг аж.

Хууль хяналтын байгууллагынхан УИХ-аар баталсан хууль дүрмийг энэ цаг мөчид мөрдөж ажиллах үүрэгтэй. Гэтэл НЗДТГ-аас “Нийслэлийн төвийн дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагдах тусгай хамгаалалттай газар нутгийн хил зааг дахь суурин газрын бүсийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга, байгууламжид дээрх давхрын өндрийн хязгаарлалт хамаарахгүй” гэж нэмж оруулсан байна. Ингэснээр тусгай хамгаалалттай газар бүсэд хамаарах Зайсан, Нүхт, Арцат гэх амуудад өндөр давхар бүхий орон сууц барих зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас олгож байжээ. 

Хууль хяналтын байгууллагынхан хуулиа мөрдөж, Богд хан ууланд хууль бусаар барилга байгууламж барьсан иргэдийг эрүүгийн хэрэгтэн болгох уу. Эсвэл төр буруутай шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрөх үү шийдүүлэхээр Засгийн газарт санал оруулаад байсан юм. Тэгвэл Засгийн газар, УИХ-аас эдгээр иргэнийг хууль зөрчсөн гэж үзжээ. Богд хан уулын тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглаж байгаа 1224 иргэнийг байшин, барилга барьсан мөнгөнийхөө эс үүсвэрийг тайлбарлаж чадаагүй, газрын татвараа төлөөгүй улмаас газрын зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, оффшор бүсээс оруулж ирсэн хөрөнгөө барилга болгосон иргэд хууль хяналтын байгууллагад хөрөнгөө тайлагнаж чадаагүйн улмаас газрын зөвшөөрлөө цуцлуулж, барьсан барилгаа нураалгахаар болсон гэсэн үг. Богд хан ууланд газар олгох, байшин барих зөвшөөрлийг олгох ажлыг АТГ-аас түр хугацаанд хариуцаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг нь өөрчлөх эсэхийг Засгийн газар, УИХ-аас шийдтэл АТГ-аас хариуцаж байгаа гэнэ.

Нийслэлийн Архивын газар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.19


Нийслэлийн Архивын газар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхийг өвлөн хадгалж буй Нийслэлийн Архивын газрын баримтыг судалгааны эргэлтэд оруулах, сурталчлах, хэвлэн нийтлэх, нийтийн хүртээл болгох зорилготой юм.



Дугуй засвар

 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.18


Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Эх нярай, эмэгтэйчүүдийн төвийн хойд талын хаалганы орц, гарц хааж байршуулсан дугуй засварыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас буулгаж, газар чөлөөллөө.





Борооны ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж байна

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.18


Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ 2021 онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу цэвэрлэгээний ажил хийж байна.





Цэргийнхэн 20 мянган шинэс суулгав

Сурвалж: www.montsame.mn, Д.Өлзийсайхан, 2021-05-17



Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан БХЯ болон түүний харьяа байгууллагууд, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчид Баянзүрх хайрханы энгэрт 20 мянга гаруй шинэс мод тарилаа.


Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Чинагийн Галсан” сантай хамтран хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын хүрээн дэх энэхүү сайн үйлсийн аянд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар нарын БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал болон Нийслэлийн ЗДТГ-ын удирдлагууд, МУСГЗ, зохиолч Ч.Галсан нарын хүмүүс оролцлоо.


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн жил бүр мод тарьж хэвшсэн, тарьсан модоо ч эргэж тойрч усалдаг хариуцлагатай хэмээн тодотгоод Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангиудад “Экологийн анги” хэмээх шинэ төсөл хэрэгжүүлэх болсон талаараа дурдлаа. Өөрөөр хэлбэл, ажлын байрныхаа орчин тойронд агаарын бохирдлыг бууруулж, эх орон, байгаль дэлхийгээ хайралдаг уламжлалт монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор технологийн дагуух зүлэгжилт, технологийн дагуу тарьсан мододтой экологийн хотхон болгох зорилго тавьжээ.


Энэ үеэр МУСГЗ, зохиолч Ч.Галсан “Цэргийн алба хаагчидтай яг 12 жилийн өмнө өнөөдрийнх шиг олон мянган мод тарьж байлаа. Одоо тэр тарьсан мод маш үзэсгэлэнтэй ой болсон байна” хэмээгээд цэргийнхэн байгаль орчноо арчилж, моджуулж, ойжуулахдаа бусад салбарыг тэргүүлэгч хамт олон гэж тодотгосон юм. Тэрээр өөртөө 1 сая мод тарина гэж амлалт өгч байсан, амлалтаа бараг биелүүлэх дөхсөн байна. Мэдээж сая гэдэг бол лут тоо. Монгол ухаанаар 100 модыг нэг ой гэж ойлгодог. Энэ ойлголтоор миний тарих сая мод арван мянган ой болох юм. Тэгэхээр би өөрийнхөө хөрөнгөөр эх орондоо арван мянган ой буюу нэг сая мод тарьж байна гэлээ.


Үүний дараа "Чинагийн Галсан" сангийн тэргүүн Г.Галтайхүү шинэс мод тарих дарааллыг танилцуулж, БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын алба хаагчдад тарааж өгөөд уулархаг бүсэд мод тарихад ургах магадлал их өндөр. Учир нь чийгтэй бас нарны тусгал сайтай гэдгийг онцолж байсан юм.


БХЯ болон түүний харьяа байгууллагууд, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчид ногдсон талбайдаа зааврын дагуу модоо тарьсан бөгөөд тэдний хамгийн залуу нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэд ахлагч Г.Мөнхжаргал, Б.Гантогтох нар байв. Тэд 2020 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагаад ахлагчийн албанд улирсан залуус юм.


Ташрамд дурдахад, шинэс нь жавартай, сэрүүн орчинд маш тэсвэртэй бөгөөд 150-200 жил насалж, 15-45 метр өндөр ургадаг, сүрлэг оройтой мод юм.

 

Хашаа, хайс, грааш, чингэлэг

 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.16


Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Жуулчны гудамж дагуу, Бөмбөгөр худалдааны төвийн гаднах зогсоол талбайг хааж зөвшөөрөлгүй барьж буй хаалтыг буцаан хурааж авч газрыг чөлөөллөө.





--------------------------------------------------------

 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.12

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилган, чөлөөлж байна. Энэ хүрээнд

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 27 байршлын 214,

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 23 байршлын 102,

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 11 байршлын 107 зөрчлийг арилган, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөөд байна.





--------------------------------------------------------

 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.12


Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар паласын ар талын үерийн даланг даган нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 64 төмөр чингэлэг болон тоосгон гараашийг буулгах ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус газарт П.Н.Шастины нэрэмжит 3-p эмнэлгийн арын замтай холбох 330 метр урттай, 6 метр өргөнтэй нэг талдаа гэрэлтүүлэгтэй, явган хүн зорчих хэсэг болон 2 урсгал бүхий авто зам тавигдах юм.







Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт, Сангийн хорооны гудамж, Бөхийн өргөөний урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж эзэмшил газраас хэтрүүлэн зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийн газрыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж, газрыг бүрэн чөлөөллөө.







-------------------------------------------------------

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.09


Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, иргэдэд ээлтэй ногоон дүүрэг байгуулах чиглэлд ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9000 ам метр буюу 0.9 га нийтийн эдэлбэр газарт 2021 онд бүрэн тохижилт хийхээр төлөвлөсөн байна. Тиймээс тус газарт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон гарааш, төмөр чингэлэг, контейнер зэрэг 132 байгууламжийг буулгах ажлыг өнөөдөр эхлүүллээ. Чөлөөлсөн газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барихаар төлөвлөжээ. 












-------------------------------------------------------

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.07


Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт, Элчингийн гудамж, БНЧУ-ын элчин сайдын яамны хойд талд байрлалтай зам, талбай, #нийтийн_эдэлбэрийн_газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр хаалт, шонгуудыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.








-------------------------------------------------------

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.07


Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт, Г.Чагдаржавын гудамж, Өргөө амаржих газрын урд талд байрлалтай зам, талбай,  нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр хаалт, шонгуудыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.









Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.06

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, П.Гэндэнгийн гудамж, Хуримын ордны зүүн талын зам, талбай, нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр хаалт, шонгуудыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.








-------------------------------------------------------
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.07

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, П.Гэндэнгийн гудамж, Чойжин ламын сүм музейн баруун талын зам, талбай,  нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр хаалт, шонгуудыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.






Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, П.Гэндэнгийн гудамж, Чойжин ламын сүм музейн зүүн талын зам, талбай,  нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр хаалт, шонгуудыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.





Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, П.Гэндэнгийн гудамж, UB Mart худалдааны төвийн зүүн тал





Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Ч.Чагдаржавын гудамж, Амарбаясгалант зочид буудлын баруун тал






Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Ч.Чагдаржавын гудамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилгын гаднах зам, талбай







Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Сант асар ХХК-ийн барилгын гаднах зам, талбай






Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Twin tower барилгын гаднах зам, талбай





Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Чонон бүрт төвийн гаднах зам, талбай





Бусад байршил:
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.04.22