Яармаг

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.24


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Яармагийн дэнжид ажиллаж байна. Нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг танилцууллаа. 


Хотын дарга гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос 70.26 км замын төлөвлөлт болон гүүрэн байгууламж, нүхэн гарцуудын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Эдгээр төсөл, хөтөлбөр хэрэгжсэнээр түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна. Зураг төсөл болон барилгын компаниудтай уулзахад үндэсний бүтээн байгуулалтад том компаниуд нь манлайлан, жижгүүд нь нэгдэж ороход бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэдгийг хэллээ.