Эх сурвалж: urug.mn, 2022.04.18
Энэ сарын 17-нд Төв талбайд иргэн О өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан. Тэрээр 25 настай бөгөөд бие дээрээ тусгай шингэн асгаж, өөрийгөө шатаасан байна. Одоогоор түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж байна. Түүний биеийн 50 хувь нь түлэгджээ.
Тэрээр цагдаад мэдүүлэг өгөөд эхэлсэн ба онлайнаар покер тоглодог байсан. Мөн их хэмжээний өртэйн улмаас сэтгэл гутралд орсон гэж мэдүүлжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.