Эх сурвалж: ikon.mn, 2023.05.01
“Cэнтрал Экспресс Си Ви Эс ХК нь бидний сайн мэдэх CU Брэндээрээ Монголын хөрсөнд цоо шинэ үйлчилгээний соёлыг амжилтайгаар суулгаж чадсан. Тэд 7 хоног бүр шинэ салбараа нээж маш хурдтайгаар тэлсээр өнөөдөр 300 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Бизнес амжилттай ажиллахад мэдээж хүний нөөц бол маш чухал капитал. Өнөөдрийн их хотын завгүй амьдралд CU Брэнд Дэлгүүрийн менежерүүддээ бүтээмж өндөр, сэтгэл ханамжтай ажиллахад нээж өгч байгаа эдгээр боломж нь цаг зав, зардал хэмнэсэн маш сайн шийдэл болжээ.
1. Ажилдаа бага, амьдралдаа их цаг зарцуул
12 цаг ажиллаад 36 цаг амардаг ажлын байр. Хоббиндоо, Гэр бүлдээ мөн өөртөө зарцуулах цагтай болно гэсэн үг. Ер нь ажлын цагийг илүү уян хатан болгох замаар ажилтанд ээлтэй нөхцөлийг бий болгож байгаа юм.
2. Дэлгүүрийн менежерүүдийн цалин: ₮2'200'000
Дэлгүүрийн менежер нь өөрөө цөөн хүнтэй стартап компанийн захирлын хэмжээний хариуцлага, бусадтай харилцах чадвараас гадна олон өөр ажлуудыг зэрэг гүйцэтгэх ур чадвар шаарддаг ажил учраас тэд зах зээлд өрсөлдөхүйц цалин санал болгож байна. Мөн дэлгүүрийн менежерүүд ур чадвар, гүйцэтгэлээ сайжруулан зургаан сар тутам зэрэглэл ахихын хэрээр цалин болон карьераа өсгөх боломжоор хангагддаг байна.
3. Гэрээсээ ажил хүртэл 5 минут
Өөр нэг таатай зүйл нь гэртэйгээ хамгийн ойр салбарт ажиллах боломж. Гэр ажлын хооронд түгжрэлд энергиэ барахгүй, зам дээр цагаа үрэхгүй байх боломж гэдэг бол “Golden ticket” биз дээ.
Ийнхүү ажил гэрийн хооронд 5 минут хүрэхгүй хугацааг зарцуулдаг, нэг өдөр ажиллаад нэг өдөр амардаг уян хатан цаг, өрсөлдөхүйц цалингийн нөхцөлтэй ажлын байрандаа долоо хоног бүр нээж буй шинэ дэлгүүрүүддээ зориулан ирээдүйн дэлгүүрийн менежерүүдийг урьж байгаа юм байна.
Сүлжээ дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бүхий л бэрхшээлүүдийг шийдэж, нөгөө талаас бүх “know-how”-д суралцдаг, өсөн дэвжих боломжтой ажлын байр бол "Дэлгүүрийн менежер".
Хэрвээ та өөрийгөө дэлгүүрийн менежерийн ажилд сорьж үзэхийг хүсвэл доорх холбоосоор анкетаа илгээгээрэй.