Улаанбаатар музей төсөл - Би энд амьдардаг, Д.Өлзийбаатар


Би II 40 мянгатад амьдардаг байлаа.


Энэ удаагийн маань "Би энд амьдардаг" буланд Төрийн шагналт, түүхч Д.Өлзийбаатар орлоо. Багадаа хөдөөнөөс аав ээжтэйгээ хотод ирээд II 40 мянгатад орж байсан, байрны хүүхдүүтэйгээ хэрхэн чулуугаар байлддаг байснаас авахуулаад хожим хойно түүхийн багш болох хүртэлх олон сонирхолтой дурсамжаа тэрбээр хуучилсан юм.

Зусланд өнгөрүүлсэн 5 жил

Миний аав Хөвсгөл аймгийн Арбулаг, ээж Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн. Манай гэрийнхэн Өвөрхангайд амьдарч байгаад 1948 онд хотод шилжиж ирсэн байдаг. Би Улаанбаатарын унаган хүүхэд. Эцэг эхээс гурвуул, айлын дундах нь хүүхэд. Аав МҮЭ-ийн Төв зөвлөлийн харьяа Булганы Уньтын амралт, Сөгнөгөр, Сэлбийн пионерын зуслан, Уурхайчдын сувилал, Төв зөвлөлийн авто бааз зэрэг газруудад ажиллаж байлаа. Намайг таван нас хүртэл аав социалист орны хүүхдүүд ирж амардаг олон улсын анхны пионерийн зуслан болох Сэлбийн зуслангийн захирлаар ажиллаж байсан юм. Одоо ч зуслан хэвээрээ байгаа. Би зундаа голдуу тэнд байж, намар зуслан буухаар одоогийн Баянбүрдийн зүүн, Ногоон нуурын өмнөх гэр хороололд өвөө эмээгийндээ ирдэг байлаа.

Амьдралын хэвшлээ өөрчилсөн нь

Манайх 1965 онд монгол барилгачдын барьсан II дөчин мянгатын байрууд ашиглалтад ороход 29 дүгээр байранд хуваарилагдан орж байлаа. Энэ үед “Аман хуур” кинонд гардаг их бүтээн байгуулалтын дүр зураг яг л нүдний өмнө өрнөж байсан юм. Эхний хуваарилалтаар манайд I дөчин мянгатад байр өгсөн ч аав амьдралын хэвшлээ гэнэт өөрчилж чадахгүй “Олуулаа нэг дор, нэг орцоор орж гараад түвэг” гэж дургүйцээд ороогүй юм билээ. Хуваарилсан байранд орохгүй гэхэд нь манай ээж болон хамаатнууд аавыг ятгаж үгэндээ оруулсан шиг байгаа юм, тэгээд л дараагийн хуваарилалтаар тэр байранд орсон хэрэг. I, II дөчин мянгат, тавин мянгат, 120, 220 гээд байшин хорооллууд 1955-1965 он хүртэлх богинохон хугацаанд босч хотын өнгө төрх эрс өөр болсон. 1960-аад оны сүүл үеэс эхлэн XV хороолол, XII микро район, 1970-аад оноос одоогийн III, IV хорооллууд дараалан баригдсан.

Миний хүүхэд нас

Тэр үед шинэ хорооллуудад заавал 2-3 сургууль, ясли, цэцэрлэг баригддаг байсны нэг болох 24 дүгээр сургуульд би сурдаг байлаа. Хичээлээсээ ирээд цайгаа уучихаад л гадаа гарч байр байраараа өдөржин тоглоно. Миний багад лапта, матк, гахай цохих, бөглөө тоглох гэх мэт олон янзын тоглоом байсан. Лапта бол одоогийн бэйсбол маягийн тоглоом шүү дээ. Мөн шар айраг, ундааны бөглөөг давтаж хавтгай болгосныгоо зураг, өнгөөр нь ялгаж “поошигт”, “бүргэдэт”, “мянгат” “тавт”, “аравт” гэх мэтээр нэрлэж тоглоно. Тэр бүгд оноотой. Бүр “таг таг” гэж дуугардаг эсэхээр нь ялгадаг байлаа шүү дээ. Ундааны бөглөөг алган дээрээсээ шидэж гарынхаа ар дээр тогтоох, шүүрэх, тонших, эргүүлэх гэхчлэн янз бүрийн техникээр тоглоно. Бидний халаас гэж шажигнасан л юм явдаг байсан даа. Бөглөө ховор учраас хог ухаж хайна, гадаадын мэргэжилтнүүд амьдардаг газраас шар айрагны бөглөө их олддог байсан. Хананд мөнгө шидчихээд хоорондох зайг нь хэмжиж мөнгө авдаг мөрийтэй маягийн, аав ээжүүдийн их хорьдог тоглоом ч байлаа. Бас чулуугаар их байлдана. Яагаад гэхээр, нэг дор бөөн хүүхдүүд гэнэт цуглаад дасахгүй, бас нөгөө талаар нүүдэлчдийн зан ч юм уу, хэсэг бүлгээрээ найзалдаг байснаас байр байраараа их талцана. Ингэж байлдах үед нөгөө байрныхан зугтаагаад орцондоо орчихвол бид яллаа гэсэн үг. Үүнийг “орцонд нь чихнэ” гэж ярьдаг байсан юм /инээв/. Дараа нь нөгөө ялагдсан байрны хүүхдүүд хариугаа авах гээд бүр олуулаа болоод ирнэ. Ингэж байлдахдаа тархи толгойгоо ч, айлуудын цонхыг ч их хагалдаг байсан даа. Бас өөрсдийнх нь бүсэд гадны хүүхэд явж байвал “мөнгө вариантлах”, “вариант босгох” гэж нэрлэдэг дээрэм маягийн зүйл хийнэ. Ихэвчлэн 20 мөнгөний татвар төлцгөөнө дөө. Би хамгийн томдоо гурван төгрөг вариантлуулж байсан санагдаж байна. 1960, 1970-аад оны үед сургуулийн сурагчдын дунд сагс, хөлбөмбөг, ширээний теннис, хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн их зохион байгуулдаг байсан. Би л гэхэд дөрөвдүгээр анги хүртлээ хөдөлгөөнт гимнастикт оролцож, дарцаг барьж явлаа. Хүүхдүүд ихэвчлэн тэмцээнд оролцож, эсвэл сагс, теннис тоглож, сургуулийн арын спортын талбайд ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан. Орцонд эсвэл байрныхаа гадаа бөөнөөрөө суугаад гитардаж дуулцгаана. Одоо харахад соёл, хүмүүжил, боловсролын ажилд, бие хүнийг хөгжүүлэхэд төр, засгаас их анхаардаг байжээ.

Түүх ярьдаг орчинд өссөн минь...

1966 онд Улаанбаатарт маш их талбайг хамарсан, олон хүний амь нас, эд хөрөнгийг сүйтгэсэн их үер болсон юм. Үерийн дараа айлуудыг Яармаг руу нүүлгэхэд эмээ өвөө хоёрыг малтай гээд тийш нүүлгэсэн. Одоогийн Яармаг ингэж үүссэн юм. Өвөө эмээгийнд настайчуул их ирж үлгэр домог, түүх ярьж, хууч хөөрнө. Миний эмээ Пүрэвгил маш ой сайтай хүн байлаа. Тиймдээ ч нутгийнхан эмээгээс төрөл саднаа мэдэх гэж ирдэг байсан юм. Эмээ холын хамаатныг нь хүртэл хэлж өгнө. Ийм орчинд өссөн учраас надад түүх их ойр байсан. Багадаа түүхч болно гэж боддоггүй, тэр үеийн хүүхэд бүрийн л адил цагдаа, мөрдөн байцаагч, тагнуулч мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байлаа. Ээж маань НАХЯ-ны эмнэлэгт ажилладаг байсан болохоор намайг эмч болгоно гэдэг байсан ч би ёстой дургүй байсан. Түүхтэй их ойр болоход манай 10 жилийн сургуулийн түүх, нийгмийн багш П.Туваанжав, Д.Цэвээн гэдэг хоёр хүн бас их нөлөөлсөн. П.Туваанжав багш Намын Төв Хороонд өндөр алба хашиж байгаад Лоохууз, Нямбуу нарын хэрэгт холбогдоод албан тушаал буурч, сургуульд багшаар ирсэн. Тэр үед Монголын түүхийг аль болох хязгаарлаж, түүхэн үйл явцыг эзэнгүйдүүлж уйтгартай болгосон байлаа шүү дээ. Гэтэл энэ хоёр багш маань түүхийн хичээлийг их сайхан, сонирхолтой заадаг байсан юм. Би ч өөрөө түүх, уран зохиолын хичээлд их дуртай байлаа. Тооны төрлийн хичээлдээ тааруу.

Агуу түүхчдийн үргэлжлэл

МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн түүхийн ангийг сонгож орсон минь, тэр жил түүхийн ангийн хуваарь ирсэн нь миний хувь зохиол гэж боддог. Би 1978 онд оюутан болоод 1982 онд сургуулиа төгссөн. Энэ үед Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Х.Пэрлээ, Н.Ишжамц, Д.Дорж, Л.Бат-Очир, Э.Чимэдцэрэн гээд агуу түүхчид бүгд их сургуульд спец лекц уншдаг байлаа. Би бүгдийнх нь лекцийг сонссон. Энэ бол их аз завшаан шүү. Нийгмийн ухааны факультетийн декан нь талийгаач Зоригийн аав Ц.Санжаасүрэн гуай байлаа. Тэр хүн бидэнд эртний дэлхийн түүхийг заадаг байсан. Декан хүн байж хүүхдүүдтэй их тулж ажиллана, даалгавар их өгнө. Манай ангийн Тод бид хоёр Ц.Санжаасүрэн багш дээр нэг удаа реферант хийж байгаад орчуулгаа дутуу хийгээд хэд хоног хоцроочихсон юм. Тэгтэл бид хоёрыг гэртээ авчраад “Наадахаа дуусгасан хойноо гараарай” гээд цоожлоод явчихдаг юм байна. Бид хоёр суусаар байгаад орой ирэхэд нь хийгээд дууссан байсан. Одоо бодоход хүүхдэд юм сургая гэсэн чин хүсэлтэй хүн байж дээ. Монголын эзэнт гүрний үеийн түүх заадаг Э.Чимэдцэрэн гэдэг багш байлаа. 1960-аад оны эхэн үед ШУА-иас хэд хэдэн том сурвалж бичиг гаргасныг багш их уншуулна, уншихад хэцүү ч мэргэжлийн ангийн хүүхдүүд гээд маш өндөр шаардлага тавьж, зарчимч ханддаг байсан. Бас семинарт муу оролцвол шүүрний модон ишээр зоддог байлаа шүү дээ. Э.Чимэдцэрэн багш бол монголын анхны эмэгтэй том түүхч эрдэмтдийн нэг. Монгол, Хятадын харилцаа сайн байхад урд сурч байсан хүмүүсийн нэг л дээ. Түүнтэй хамт нэрт түүхч Ч.Далай, Н.Ишжамц, Д.Төмөр-Очир нар төгссөн байдаг. Бас бидэнд МАХН-ын түүх гэж хэдэн улирал дамнан ордог хичээлийг Б.Хүүхэнбаатар, Л.Бат-Очир багш нар заадаг байлаа. Энэ хичээлийг орохдоо намын гавьяа гэж хоосон магталгүй, зүтгэлтнүүдийн түүхийг их ярьдаг байсан санагдана. Ингээд бодохоор шилдгүүд их сургуульд хичээл заадаг байж дээ.

Сайн дураараа багшлахаар очсон минь

Бидний үед бүх зүйл төлөвлөгөөтэй, боловсон хүчин хаана хэрэгтэй байна тийш хуваарилдаг, хуваарилсан газар руу явахгүй гэж зугтаасан хүнийг дор нь барьж аваад Хөдөлмөрийн товчоонд өгчихдөг байсан. Хөдөлмөрийн товчоо нь бүр хаашаа ч хамаагүй “цөлнө”. Ажилгүй хүн байж болохгүй, тийм хүн байвал нийгмийн хөдөлмөрөөс хойш суусан гэж шийтгүүлдэг байлаа. Би түүхч, багш мэргэжил эзэмшиж төгсөөд, 22 насандаа Баянхонгорын Байдрагийн сангийн аж ахуйд багшаар очиж байсан. Баянхонгор гэдэг аймаг хаана байдгийг ч мэдэхгүй шахам хүүхэд явж байлаа. Манай ангийн Сайнбаяр гэдэг залуу “Манай аймаг их гоё, тийшээ явъя” гэхэд нь “За тэгье” гээд л явж байсан. Хэрэв Сүхбаатарын нэг нөхөр “хамт явъя” гэсэн бол “за” гээд л явах байсан байх. Намайг очиход аймгийн Боловсролын хэлтсийнхэн “саналаараа хамгийн түрүүнд ирсэн” гээд их сайхан хүлээж авч, зурагт гардаг, орон сууцтай гоё газар суулгахаар болоод, зөвлөлтийнхөн ажилладаг, тэдний тусламжаар баригдсан Байдрагийн сангийн аж ахуйд нэг өрөө байр олгосон. Ингээд би анх тавдугаар анги дааж аваад ажиллаж эхэлсэн дээ.

Архивын түүх

Байдрагийн сангийн аж ахуйд жил гаруй ажиллаад ар гэрийн гачигдлаар хот руу буцаж МУИС-ийн II байрны урд талын Улсын түүхийн төв архивт архивчаар ажилд орсон юм. Их сургуулийн урдах энэ байр монголын анхны архивын зориулалтын байр байсан. Хожим мөнх цэвдгээс үүдэлтэй цууралт үүсээд архивын байрны шаардлага хангахаа больсон. Архивын газар 1957 онд энэ байрандаа орохоос өмнө Гандангийн Жанрайсаг сүмд байсан түүхтэй. Гандангийн бурхадыг 1930-аад оны үед ЗХУ-руу гаргаж, мяндаг тушаалтай лам нарыг устгаж, бусдыг нь тараан хийдээс нь хөөгөөд явуулчихсан. Тэгээд сүм хийд эзгүйрсэн болохоор 1940-өөд оны үед архивыг тийш оруулсан байдаг. Монголын архив их баян шүү. Бид ч соёлын их өвтэй улс. Гэхдээ олон жилийн дайны хөл, Мин улсын довтолгооны улмаас маш их түүх дурсгалын зүйлс үрэгдсэн байдаг. Хятадын түүхэнд дараагийн төр тогтохдоо өмнөх төрийнхөө баримтуудыг устгадаг уламжлал бий. Энэ уламжлалаараа Мин улс монголын Юань гүрнийг унагаж, өөрийн төр засгийг сэргээхдээ Юань гүрэн, монголын түүхтэй холбоотой олон баримтыг шатааж устгасан байдаг. Мин улсын цэргүүд Хархоринг гурван удаа шатаахад манай соёлын өвүүд ихээр үгүй болсон. Өнөөгийн архивт 1674 оноос хойших баримтууд бий.

Судалгааны ажилдаа орсон нь

Архивт ажиллаж байгаад НАХЯ-ны дунд сургууль дээд сургууль болж өргөжихөд би тэнд түүхийн багшаар очиж 1988 он хүртэл багшлаад, дараа нь НАХЯ-ны тусгай архивт саналаараа судалгаа хийхээр ирсэн. Ингээд улс төрийн хэлмэгдүүлэлт Монголд гарах болсон шалтгааныг судалж, 1998 онд “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад орчны нөлөө” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Монголчуудын XX зууны түүхэнд тохиолдсон хамгийн бараан, эмгэнэлтэй, сургамжтай явдал бол хэлмэгдүүлэлт. Бие биеэ үгүйсгэсэн, үзэн ядсан, бөөнөөр нь алж хядсан цаг үе байсан шүү дээ. Бид үүнийг мэдэж, цаашдаа сэргийлж явах хэрэгтэй. Мартаж болохгүй. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд нийгмийн оюун санааны удирдагч гол тэргүүлэх хүмүүс, лам нар, алтан ургийнхныг хоморголон устгасан байдаг. Би 2000 оноос Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад 2014 оноос судалгааны ажилдаа эргэж ороод байна. Манайд түүх сурталчилгааны ажил нэлээд дутагдалтай учраас олон түмэн түүхээсээ жаахан хөндий байдаг дутагдал бий. Түүхчдээс гадна нийт ард олноороо түүхээ мэддэг байх ёстой, түүхчдийн бичсэн асар олон бүтээлийг хүмүүст яаж хүргэх вэ, залуусыг яаж түүхэндээ дуртай болгох вэ, яаж уншдаг болгох вэ гэж бодож явсны эцэст “Монголчууд” гэдэг түүхийн сонсдог номоо бүтээсэн. Залуус түүхээ унших гэхээр түүхэн үйл явдлуудын дэс дарааллыг мэдэхгүй, гарт тааралдсанаа унших тохиолдол их байдаг. Тийм болохоор түүхэн он цагийн ай саваас гол гол үйл явдлууд юу байна вэ гэдгийг түүж энэ номдоо оруулсан.

Миний хань

Миний эхнэр Т.Цэрэндэжид бас хотод төрж өссөн. Манайх хоёр охинтой. Багаасаа бид бие биеэ мэддэг байж байгаад намайг Баянхонгороос ирсний дараа нэг гэрт орж, 30 гаруй жил ханилж байна. Бидний үед хүмүүс олон жилийн өмнөөс мэддэг хүнтэйгээ л ханилдаг байлаа. Тэр үеийн залуу гэр бүлүүдийн нэг том асуудал бол орон сууц. Одоо ч ялгаагүй. Бидний үед голдуу аав ээжтэйгээ хамт амьдарна, эсвэл айлын хажуу өрөө түрээслэнэ. Бид байртай болтлоо найман айлын хажуу өрөөг дамжсан байдаг юм. Ер нь хүний амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг зүйл бол ханиа зөв сонгох. Ханиа сонгохдоо эцэг эхийнхээ зөвлөгөөг сонсож, болж өгвөл зөрөөд хэрэггүй.

Хот төлөвлөлт

"XX зууны эхэнд Монгол улс гэж дэлхийн газрын зураг дээр байхгүй, Манжийн эрхшээлд байлаа."
Бидний шинэ түүхийн нэгэн чухал үе нь XX зуун. Энэ зууны эхэнд Монгол улс гэж дэлхийн газрын зураг дээр байхгүй, Манжийн эрхшээлд байлаа. Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн босгоё, хөгжье, хоцрогдлоосоо гаръя гэж тэмцсэний дүнд Манжийн эрхшээлээс ангижрахад ертөнцийн хөгжлөөс 200 гаруй жилээр хоцорсон байлаа.
Үүнийг богино хугацаанд даван туулах алхмыг монголчууд өнгөрсөн XX зуунд хийж чадсан. Ялангуяа XX зууны хоёрдугаар хагас буюу 1950-1980-аад оны сүүл үе хүртэлх 30 гаруй жилийн хугацаанд асар том үсрэлт хийсэн. Энэ бол жинхэнэ барын үсрэлт. Бар улс болно гэж ярьдаг нь барын биеэ хурааж байгаад огцом хол үсэрдэг үсрэлттэй зүйрлэж байгаа хэрэг. Барын үсрэлт хийсний дүнд одоогийн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд богино хугацаанд сүндэрлэж, улс орон дан ганц мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй - аж үйлдвэрийн орон болж, хүн ам нь өсч эрүүлжин, боловсролтой болсон. Улаанбаатар хотыг дорно дахины хэв маягтай гэхээсээ илүү европ зүгийн хэв шинжтэй хот болгоно гэсэн зорилтыг 1940-өөд оны сүүлчээс тавьж, тухайн үеийн удирдагч Х.Чойбалсан энэ ажилд өөрөө биечлэн оролцож хотыг барилгажуулах, хотын төвийн өнгө төрхийг шинээр бий болгохын тулд европ, сонгодог загварыг сонгож авсан байдаг юм. Тэр үед Францын хот байгуулалтын үлгэр жишээг хүртэл нягталж үзсэн байдаг. Тэр жишгээр Төрийн ордныг урдаа том талбайтай, эргэн тойрондоо соёл, боловсролын газруудтай, барилгаа европ хэлбэртэй байлгана гэж төлөвлөөд барилгажуулж эхэлснээр
1947-1951 он гэхэд хотын төв хэсэг шинээр бий болсон юм. Одоогийн ДБЭТ, Төрийн ордон, Хөрөнгийн бирж, МҮЭТЗ-ийн барилга, хотын захиргаа, Төв номын сан, МУИС, түүний хажуугийн орон сууцнууд энэ л үед баригдсан. Улаанбаатар хотыг европ загварын хот болгохоор шийдвэрлэсэн нь бидний өмнөд хөршөөсөө соёлоор тусгаарлагдах үзэл бодол, дархлаатай холбоотой болов уу. Өмнөд хөрш хавь ойрынхоо бүгдийг л уусган ижилсүүлэхийг оролдож байдаг улс шүү дээ. Ангид байх энэ үзлийн нэг илрэл нь хот байгуулалтад тусгалаа олсон юм болов уу гэж би боддог. Анхны төлөвлөлтөөр бол хот төвөөрөө намхан, хоёр жигүүрээрээ тэлсэн өндөр барилгатай, Төрийн ордноос урагшаа барилгагүй их том сул орон зайтай байх байж. Гэвч 1960 оноос хойш нийслэлчүүдийн тоо эрс нэмэгдсэн нь малыг нийгэмчилж, нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэнтэй холбоотой. Нэгдэл, сангийн аж ахуйнууд байгуулагдсанаар хөдөөд илүүдэл ажиллах хүч болсон иргэд суурин амьдралд шилжиж, үйлдвэрийн ажилчин болсон нь хотын хүн ам эрс өсөхөд нөлөөлсөн юм. Ингээд иргэдийг хотын соёлд сургах том ажил эхэлсэн юм.

Соёлын довтолгоо

1960-аад оны эхэн үед соёлжилтын аян өрнөсөн бөгөөд энэ үйл явцыг бид түүхэндээ “Соёлын довтолгоо” гэж нэрлэсэн билээ. Соёлын аян өрнөсөн шалтгаан нь нүүдлийн өвөрмөц иргэншлээс их хотын давчуу, нүргээнт амьдралд гэнэт шилжсэн хүмүүс амьдралын хэмнэл, хэвшил зуршлаа өөрчилж, хувийн болон нийтийн шинэ соёлд дасан зохицох хэрэгтэй болсон юм. Үүнийг улс нэгдсэн бодлогоор захиргаадалтын аргаар шийдсэн бөгөөд соёлын довтолгоо зөвхөн хотод биш, нийт Монгол даяар өрнөсөн. Хөдөөний малчид дээлээ нөмөрч унтаж болохгүй, бүх иргэд хөнжил, цагаан даавуутай байна, оймс өмсөнө, шүдээ угааж хэвшинэ, айл бүр ном, сонин уншина, гэрийн номын сантай байна, олон нийтийн газар бохир заваан явж болохгүй, гудамжинд шүлс хаяж, өтгөн шингэнээр бие засаж болохгүй гэх мэт бүр жижиг зүйлээс эхлээд амьдралын бүх хүрээнд том өөрчлөлт хийж эхэлсэн дээ. Энэ үед Монголын зохиолчдын цоо шинэ үе төрөн гарч, дэлхийн шилдэг уран зохиолын орчуулгууд олон тоогоор хэвлэгдэн гарах болсон юм. Нэг ном 30,000-40,000 хувь хэвлэгдэх төдийгүй 2, 3 дахь хэвлэлүүд нь мөн тэр тоогоор гарч, монголчууд уншигч ард түмэн болсон. Бас “Матар” нэртэй шүүмжлэлт, өнгөт сэтгүүл гардаг байлаа /сүүлд “Тоншуул” нэртэй болсон/. Буруу үйлдэл хийсэн хүнийг энэ сэтгүүлд “матарладаг” байсан ба тэр хүн шүүмжлэлийн бай болдог байлаа. Ингээд “Соёлын довтолгоо”-г гурван жилээр төлөвлөж явуулахад үр дүнтэй байсан учир ахин хоёр жилээр сунгасан байдаг. Үүний ачаар нийт монголчууд ихээхэн соёлжиж Улаанбаатар хотын иргэн гэх шинэ хүмүүс бий болсон билээ.

Нийтлэлийг: Б. Болортуяа
Нийслэл Guide сэтгүүл №68 / Би энд амьдардаг булан


Ривер гарден

NCD групын Youtube хуудсанд 2017 оны 03 сарын 29-нд нийтлэгдсэн сурталчилгааны дүрс бичлэг.

2020 онд дахин төлөвлөлтөд орох гэр хорооллын 13 БАЙРШИЛ

Эх сурвалж: Г.Өлзийхутаг, ikon.mn, 2020.02.07






Хот байгуулалт, хөгжлийн газраас (ХБХГ) Барилгын загвар зураг батлуулах, тавигдах шаардлага, түр хашааны стандарт болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.


Энэ үеэр нийслэлийн 13 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулах тухай ХБХГ-ын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтуул хэлэв.


Тэрбээр хэлэхдээ “Хот байгуулалтын хөгжлийн газраас 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах болоод гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах гэсэн хоёр томоохон төсөл дээр анхаарч ажиллана.


Үүнтэй холбоотойгоор энэ сарын 20-ныг хүртэл төсөл хэрэгжүүлэгч нэгжийг сонгон шалгаруулалтыг зарласан.


Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөх төсөл дээр ирэх долоо хоногт сонгох шалгаруулалт нь явагдаж эхэлнэ.


Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 2 гээд нийт 13 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт явагдах бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалт явуулж байна" гэсэн юм.


Улсын байцаагчийн дүгнэлтээр нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 106 барилга байгууламж байгаа аж.


2020 ОНД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ОРОХ ГЭР ХОРООЛЛЫН БАЙРШЛУУД


Баянзүрх дүүрэг:












Сонгинохайрхан дүүрэг






Чингэлтэй дүүрэг















2020 онд дахин төлөвлөлт хийх гэр хорооллын 13 байршил

2020 оны 2 сарын 7-нд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар (ХБХГ) Барилгын загвар зураг батлуулах, тавигдах шаардлага, түр хашааны стандарт болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийслэлийн 13 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулах тухай ХБХГ-ын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтуул танилцууллаа. 
“Хот байгуулалтын хөгжлийн газраас 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах болоод гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах гэсэн хоёр төсөл дээр анхаарч ажиллах юм байна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 3 сарын 20-ныг хүртэл төсөл хэрэгжүүлэгч нэгжийг сонгон шалгаруулалтыг зарласан байна.

Байршлуудын мэдээлэл

Баянзүрх дүүрэг












Сонгинохайрхан дүүрэг




Чингэлтэй дүүрэг




Улаанбаатар хотын музей

Улаанбаатар хотын музейд 3200 гаруй үзмэр хадгалагддагаас байрны багтаамжаас шалтгаалж 100 гаруй үзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг. 

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАНД ОРНО

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн хүрээнд 940 айлын орон сууцны барилгын ажлыг "Дорнын их гэгээ" компани Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК-тай хамтран 2019 оны тавдугаар сарын 14-нд эхлүүлсэн юм.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2019.12.23

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга, хурандаа К.Нямдаваа мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Нийслэл хотын хэмжээнд 3863 чиглэлд 4896 алба хаагч эргүүлээр ажиллаж байна. Зөрчил гаргасан 9960 хүнд 237 сая 891 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 21 хоногийн хугацаанд 45 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 765 алба хаагч нийтийн хэв журам сахиулж ажилласан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016, А/1118 дугаар захирамжуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 8 товчоо, дүүрэг, хороодод давхардсан тоогоор 9117 цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлийн иргэдийн хамтаар ажиллаж нийт 289 зөрчил илрүүлэн, 757.4 тонн түүхий нүүрсийг хурааж, Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн” гэв.

Айл өрхүүдэд хадгалагдаж байсан өнжмөл түүхий нүүрсийг худалдан авч байна

Монголын Үндэсний Телевиз Радио
2019.12.23

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 12 дугаар сарын 20-нд өгсөн үүрэг даалгаврын дагуу 2019 оны 12-р сарын 21-ний амралтын өдрүүдэд ХУД-ийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Г.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг / ХУД ЗДТГын Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн удирдлагууд , Хороодын засаг дарга нар, хороо хариуцсан мэргэжлийн хяналтын байцаагчид, Хүрээлэн буй орчны цагдаа, онцгой байдлын ажилтанууд/ түүхий нүүрсний нөөцтэй гэж мэдээлсэн 12 айл өрхийн 18 тн 999 kг түүхий нүүрсийг ачуулж буулгуулахад хяналт тавин тус дүүргийн 6-р хороонд байрлах “Хоёулаа хүү”ХХК-ны халаалтын уурын зууханд хүлээлгэн өгч ажиллалаа.

Хорооны цогцолбор баригдах газрыг чөлөөллөө

Сурвалж:
Монголын Үндэсний Телевиз Радио
Нийслэлийн газар зохион байгууллатын алба
2019.12.23

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгаж, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор газар чөлөөлөх ажлыг шат дараатай гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн зүүн талд буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39, 40-р байрны хооронд байрлах зөвшөөрөлгүй баригдсан 20 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөллөө.

Хөдөөний айл

Сурвалж: 
Т.Болор-Эрдэнэ
2019.12.23

Хөдөөний айл, хөдөөний хүн гэхээр л шалдар булдар, мэдээ, мэдээллээс хоцрогдсон, боловсрол тааруу, харанхуй бүдүүлэг гэх ойлголт хэдийн ард хоцорч. Хөдөө гэрээсээ интернэтээр хотынхон болон орон нутгийн иргэдэд онлайнаар англи хэлний сургалт явуулахын зэрэгцээ эрүүл хэв маягийн зөвлөгөө өгдөг, гэргий нь гэрээсээ Стэнфорд, Мюнхений их сургуульд суралцаж, төгссөн, англи хэлээр хэвлүүлсэн номоо дэлхийн хамгийн алдартай “Amazon” цахим худалдааны сайтаар борлуулдаг, нэгэн өрх айлын хосыг онцолъё.

Бороо, цас, үер зэрэг гадаргын усыг хуримтлуулах нуурыг Баруун салаанд байгууллаа

Сурвалж: eguur.mn
2019.12.07 


Нийслэлийн Байгаль, орчны газраас санаачлан нийслэлийн төсвөөр гадаргын ус хуримтлуулах хиймэл нуурыг анх удаа нийслэл Улаанбаатар хотод байгууллаа. Тодруулбал, нийслэлийн төсвийн 147 сая төгрөгөөр  Сонгинохайрхан дүүргийн Толгойтын баруун салааны бумбатыг ашиглан 1.2 метр гүнтэй, 10500м3 эзэлхүүнтэй нуурыг байгуулсан байна. Уг нуурыг байгуулсны ач холбогдол олон. Тухайлбал, усны бүх хэрэглээгээ гүний цэвэр усаар хангадаг манай улс ийм хэмжээний нуурыг олонтоо байгуулснаар ядаж л ган гачигтай зун малаа усаар таслах эрсдэлгүй болж байгаа юм. Цаашлаад нуурын эргэн тойрон орчим чийглэг зөөлөн уур амьсгалтай болох, тоосжилт багасахаас эхлээд орчны бохирдол арилах, хүмүүс амарч зугаалах газартай болох нуур дагасан шувууд болон бусад амьтдаас эхлээд биологийн төрөл зүйл нэмэгдэх, амьдрах таатай орчин бүрдэх зэрэг олон давуу талтай юм. Уг хөвийг байгуулснаар урсаад өнгөрдөг цас, бороо, үерийн усыг хуримтлуулан ашигладаг болох эхлэл тавигдаж байна гэсэн үг. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э.Баттулгаас зарим мэдээллийг өглөө.  

-Уг ажил төсөл хэлбэрээр явагдаж байгаа юу. Хэдэн оноос эхлэлтэй ажил вэ? 

-Социализмын үед хэрэгжиж хэд, хэдэн газарт ийм нуурыг байгуулж байсан. Өмнө нь хийж байсан ажил юм. Бид энэ удаа нийслэлд нэг газарт байгууллаа. 2013-2014 оны үед зураг төсөв нь хийгдсэн ч хөрөнгө мөнгөнөөс болоод гацаад байсан. Сая бид булгийн дээр нуураа байгуулсан учраас харьцангуй жижиг хэмжээтэй болсон. Хэрвээ Туул гол шиг том голууд дээр хийвэл илүү том нуур болно.  Улиастай, Хөлийн гол дээр хийхээр төлөвлөж байгаа. Дажгүй сайхан том нуур болох байхаа. 

-Нуур байгуулах ажил хэрхэн цаашид үргэлжлэх вэ? 

-Нийслэлд дахин гурван газарт ийм нуур хөвийг шинээр байгуулахаар төлөвлөсөн.  Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэж үгүй болсон. Жилд дунджаар 9000 гаруй гүний худгаас 80 орчим сая шоо метр газрын доорх усыг ашигладаг манай хотын хувьд гүний цэвэр усны хэрэглээг боломжит бүх арга замаар бууруулж, гадаргын ус ялангуяа бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах нь эдийн засгийн болоод байгаль хамгааллын онцгой ач холбогдолтой. 

-Эхний нуурыг нийслэлийн төсвөөр хийсэн юм байна. Цаашид аж, ахуй нэгжүүд болон хувь хүн, иргэд хамтраад ийм нуурыг байгуулах ажлыг санаачилж уриалж, дэмжиж ажиллавал болох юм шиг санагдлаа? 

-Заавал төсвийн мөнгөөр хийх ажил биш. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан аж ахуй, нэгжүүд ийм нуурыг хийвэл насан туршийн ажил. Ер нь бол Монголын бүхий л гол Номхон далайн ай сав, Хойд мөсөн далайн ай сав, Төв азийн гадагш урсгалтай ай савууд руу урсдаг. Туул , Хэрлэн, Орхон мөрөн, Сэлэнгэ мөрөн бүгд гадагшаа урсдаг. Тэгэхээр үерийн ус болон өвөл, хаврын цасыг боломжит хэмжээгээр хуримтлуулах нь хэрэгтэй. Хэдий хэмжээний их ус хуримтлуулна тэр хэрээр гүний цэнгэг усыг хэмнэж байгаа юм.




УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН БАЙГАЛИЙГ ХАМГААЛАХ АСУУДАЛД

 Эх сурвалж: mongolmedleg.org


Ш. ЦЭГМИД


Манай улсын нийслэл хот Улаанбаатар гэж нэрлэгдэх болсноос хойш даруй хагас зуун жил өнгөрлөө. Энэ хугацаанд нам, засгийн өдөр тутмын анхаарал халамж. ах дүү Зөвлөлт Холбоот Улс, бусад социалист орнуудын тусламжтайгаар Улаанбаатар хот маань түргэн хөгжиж, нүүр царай нь танигдашгүй өөр болжээ. Одоогоос 50 жилийн өмнө тус хот зөвхөн Сэлбэ голын адагт оршсон бөгөөд цөөхөн хэдэн байшинтай, бараг дан модон хашаа, эсгий гэрээс бүтсэн жижигхэн хот байсан бол одоо Туул голын энэ хэсгийг бараг дүүргэсэн, өндөр өндөр байшин сүндэрлэсэн, ногоон мод, цэцэрлэг элбэгтэй том хот болсон байна. Энэ бол манай ард түмэн нийслэлийнхний маань шургуу хөдөлмөрийн үр дүн юм.

Манай нийслэл хот ийнхүү хувьсгалын жилүүдэд бараг цоо шинээр сүндэрлэн боссон тул капитализмын үеийн давчуу гудамжтай, ард олны амьдрах, амрах нөхцөлийг бодоогүй хуучин хотуудаас огт ондоо юм.

Нийслэлийн хөгжил цэцэглэлтэд нийгэм-эдийн засгийн хүчин зүйлийн зэрэгцээгээр байгалийн нөхцөл байдал зохих хэмжээгээр нөлөөлсөн байна. Тус хот Туул голын өргөн хэсэгт байрласан бөгөөд түүний дэргэдхэн ой модтой, өвс ургамал сайнтай, Богд уул сүндэрлэнэ Энэ уул Хэнтийн нурууны баруун урд үзүүр тул түүнээс авахуулаад зүүн хойшоо ой мод бараг тасралтгүй үргэлжилж Хэнтийн уулсаас эх авсан Туул голыг нилээд арвин устай байлгаж гуримыг нь жигд барьж байх нь агаарыг цэвэр тунгалаг байлгахад аятай нөлөө үзүүлэхээс гадна түлш, барилгын материалын арвин эх булаг болж байна. Хотыг хойт, баруун зүүн талаар хүрээлсэн уулс голдуу нам бөгөөд хөсөг тээвэр нэвтрэхэд тохиромжтой хөтөл хөндийнүүдтэй учир улс орны бусад нутагтай харилцахад бэрхшээл учруулдаггүй байна.

Туулын хөндий, түүний дэнжүүд тэгш хавтгай буюу хэвгий багатай гадарга ихтэй тул барилга байшин босгоход тохиромж сайнтай талбай элбэг юм. Хотын дэргэдэх өндөр дэнжийн бүтэц дэх эртний дөрөвдөгч галавын нарийн шавранцар хурдас нь тоосгоны үйлдвэрийн түүхий эд болдог. Налайхад нүүрсний арвин их нөөц байна.

Улаанбаатар хот өсөж өргөжих тутам бнд байга – лийн иймэрхүү аятай нөхцөлийг улам бүр эрчимтэив ашиглаи олон жилийн болон улирлын цэвдэг гэх мэтчи- лэн байгалийн зарим бэрхшээлийг даван туулж, шшгэ шинэ газар талбайг эзэмшсээр ирсэн юм. Хотын цааш- дын өсөлтөнд ч байгалийн бололцоо багагүй байна.

Хүн нийгмийн аж ахуйн аливаа үйл ажиллагаа байгаль орчинд нөлөөлдөг бөгөөд сүүлийн үед шинжлэх ухаан-техникийн дэвшил түргэсэж ирэхэд уг нөлөө улам хүчтэй болж байгальд зохисгүй өөрчлөлт оруулан хүний амьдралын орчинг доройтуулах үйл явц хааяагүй гарч байна. Ялангуяа хүн ам олноор бөөгнөрсөн ба аж үйлдвэр их төвлөрсөн хотуудад ийм үзэгдэл нэн түгээмэл болжээ. Улаанбаатар хот хүн ам олонтой, үйлдвэр, тээвэр түргэн хөгжиж байгаа болохоор байгаль орчинд нь тийм зохимжгүй өөрчлөлт нэгэн адил гарч байна. Уг өөрчлөлт нь Европын зарим том хотынх шиг хүрээгүй боловч түүнийг бага дээр нь анхаарч цаашид даамжруулахгүй зохистой арга хэмжээ авах явдал чухал юм. Зохимжгүй өөрчлөлтүүд байгалийн бараг бүх элементэд хамаарч байгаа бөгөөд ихэнхдээ эдгээр элементийн хоорондын нарийн нягт холбоо, харилцан үйлчлэл, хот орчмын газар зүйн онцлогийг төдийлөн сайн харгалзаагүйгээс шалтгаалсан байна.

Улаанбаатар хотын оршиж байгаа газар тал бүрээсээ өндөр, нам янз бүрийн уулаар хүрээлэгдсэн хотгорын байдалтай юм. Өвлийн цагт Монгол орны нутаг дээр эсрэг циклон тогтож агаарын хөдөлгөөн дээрээс доош чиглэгдсэн байдаг тул хотгор газарт хүйтэн агаар хуримтлагдан тогтож хөдөлгөөнгүй буюу хөдөлгөөн багатай удаан оршдог байна. Ийм нөхцөлд үйлдвэрийн газар, гэр айлын утаа агаарт дэгдэн замхарч чадахгүй хот дотор тунаж байдаг. Үүн дээр авто машин болон дотоод шаталтын мотор бүхий хэрэгслээс гарсан утаа бас сүүлийн жилүүдэд ахуйн хэрэгцээний хог шатаах явдал үзэгдэх болсноос гарсан утаа нэмэрлэж байна. Энэ бүх утаанд үнс чандруу, нүүрс төрөгч, нүүрс ус төрөгч зэрэг олон төрлийн хий, исэл агуулагдаж хүний бие махбодод муугаар нөлөөлж байна. Хаврын цагт тус оронд агаар тогтворгүй байдалд орж, салхины хүч ширүүсэн шороон шуурга тавих явдал олонтаа тохиолдоно.

Хувьсгалын анхны жилүүдэд хотын гудамж цардагдаагүй байхад сул шороо их хийсэж агаарыг нэн бохирдуулж байсан бол одоо цардмал гудамж талбай олон болсон учраас гудамжны шороо хийсэх явдал ялангуяа хотын төв хэсгээр бага болжээ. Гэвч хот орчмоор машин тохиолдсон газраар зорчиж ургамал бүрхэвчийг, эвдэн хөрсийг нүцгэрүүлэх, хот тохижуулах зүлэгжүүлэхэд болон барилга байгууламжинд зориулж хотын ойр хавиас өнгөн хөрс, хайр чулуу ихээхэн ухаж авах явдал салхиар шороо дэгдэх эх булаг болж байна.


Улаанбаатар орчмын газрын хөрс голдуу хөнгөн элсэнцэр бүтэцтэй, нимгэн юм. Иймд зуны улиралд ихэвчлэн түр зуурын аадар борооны байдалтай унадаг тундас, хаврын салхины нөлөөлөл зэргээр эвдрэхдээ хялбар байдаг. Хэвгий газар явсан машины мөрийг дагаж аадар борооны ус урссаар гуу жалга үүсэх, ургамал бүрхэвч нь эвдэгдсэн газрын хөрсний өпгөн хэсэг хийсэж чулуу хайрга нь ил гарах үзэгдэл хот орчимд цөөнгүй бий. Тэр ч байтугай хот дотор хэвгий газар хөрс асгаад зүлэгжүүлэхэд тэр хөрс борооны усанд идэгдэх явдал байдаг.

Ургамлын аймгийн нэн чухал хэсэг нь ой юм. Ой мод нь хүчилтөрөгчийг үүсгэгч нэг уурхай учир агаарыг цэвзр тунгалаг байлгахад ихээхэн ач холбогдолтой түүнчлэн орсон хур борооны усыг хөрсөнд барьж тэр ус гол мөрөнд алгуур ордог болохоор тэдгээрийн усыг жигд тогтвортой байлгадаг. Иймд хотын хувьд зөвхөн Богд уулыи төдийгүй, Туул, Сэлбэ, Улиастайн эхний ой нөлөө ихтэй нь эргэлзээгүй. Гэтэл хотоос дээших уулын ойг ихээхэн огтолсноос болж Туулын гуримд зохих хэмжээний өөрчлөлт орсноос гадна ойг бохирдуулж модны мөчрийг хугалж гэмтээх, түймэр тавих зэргээр сүйтгэж байсныг сүүлийн үед зогсоох арга хэмжээ авч байиа.

Үйлдвэр, ахуйн хаягдлын асуудал ноцтой байна. Юуны өмнө уйлдвэрийн газрын ажиллагаа, айл гэрийн хэрэгцээнээс гарч буй бохир ус Туул гол түүний зарим цутгалын усыг ихээхэн бохирдуулж байна.


Жишээлбэл: Хотын бохир усыг цэвэрлэх ариутгалын станцын барилга байгууламж бүрэн ашиглалтад орж чадаагүй зарим үйлдвэрийн газарт бохир усны цэвэрлэгээний систем тавигдаагүйгээс ойр орчиндоо бохир ус ил задгай асгаж тэр хавийн агаар ба газрын хөрсийг бохирдуулахын хамт голын загас болон бусад амьд организмд муу нөлөөлж буй нь илэрхий.

Тэрчлэн хот хавьд овоологдсон хатуу хаягдал нүүрсний үнс зэрэг боловсрогдоогүй хог салхинд хийсэж агаарыг бохирдуулж байна.

Эдгээрээс үзэхэд хотын байгаль орчныг хамгаалах явдал чухлаар шаардагдаж байна. Байгалийг хамгаалах ажил өргөн хүрээтэй бөгөөд дотроо хоёр чиглэлтэй байдаг.

Нэгд амьд байгалийг хамгаалж, биологийн нөөц баялгийг зохистой ашиглах.

Хоёрд хүнийг хүрээлэн байгаа орчинг цэвэр байлгах, хот суурин газрын хувьд байгаль орчинг цэвэр байлгах чиглэл зонхилох рольтой боловч манай нөхцөлд амьд байгалийг хамгаалж, зохистой зөв ашиглах асуудал багагүй рольтой юм.

Дурдсан хоёр чиглэлийи аль нэг нь тэргүүлэх ач холбогдолтой байлаа ч гэсэн хоорондоо нягт уялдалгаатай юм. Энэ уялдалгаа нь хүний оршин буй байгаль орчны элементүүд, түүнд болж буй үйл явцууд бие биетэйгээ холбоотой, харилцан шүтэлцсэн байдаг зүй тогтоолоос урган гарна. Иймд хот ба түүний орчмын байгалийг хамгаалах ажлыг байгалийн бүх цогцолборыг хамруулан иж бүрнээр хийх нь чухал юм. Байгалийи бүх элементийг харахгүй зөвхөн нэг буюу нэг хэсгийг нь авч түүнд зохих нөлөө үзүүлбэл бусад элементэд нь зохисгүй өөрчлөлт гарч болзошгүй байдаг.

Монгол орны байгалийн элементүүд, байгаль, газар зүйн үйл явцын хоорондын уялдаа холбооны зүй тогтоол одоо хир нарийн дэлгэрэнгүй судлагдаж хараахан чадаагүй боловч ерөнхий онцлог мэдэгдээд байна. Иймд Улаанбаатар хот орчмын байгалийг хамгаалах асуудлыг бидний өнөөгийн энэ мэдлэгийн үүднээс авч үзэх нь зайлшгүй.

Хот газарт хүний ахуй амьдрал, үйл ажиллагаанд нэн тэргүүний шаардлагатай зүйл бол агаар, ус хоёр юм. Байгалийн энэ хоёр элементийг цэвэр байлгах явдал амьд байгалийг зохистой ашиглах асуудалтай шууд холбоотой дээр үйлдвэрийн технологиос ихээхэн шалтгаална.

Улаанбаатар хотын агаар хүйтний улиралд их бохирддог ба уг бохирдолтод дөхөм болж байгаа байгалийн хүчин зүйлийг дээр дурдсан билээ. Тэрхүү байгалийн хүчин зүйлийг бид өөрчлөх нөхцөлгүй юм. Иймд бид үйлдвэрийн байршил, технологийг хянаж үзэх хэрэгтэй ЮМ.. Нэгдүгээрт цахилгаан комбинат зэрэг үйлдвэрийн түлшийг хорт хий бодис багатай болгох утааг цэвэрлэх багаж төхөөрөмж тавих арга зам байж болох юм. Энэ нь хөрөнгө зардал их шаардах боловч одоо хот дотор нэгэнт байрласан томхон үйлдвэр дээр бол зайлшгүй бодож үзэх хэрэгтэй бизээ. Одоо байгаа бага шиг үйлдвэр, мөн цаашид байгуулах үйлдвэрийг хотын дүүргээс гадна байрлуулах нь зүйтэй. Тэгэхдээ Туулын хөндий, энэ хэсгийн байгалийн онцлогийг харгалзан үзвэл зохих юм. Өвлийи улиралд агаар тогтуун байдаг боловч газрын гадарга орчимд орон нутгийн салхи ихзвчлэн хэдэн голын хөпдийг дагаж салхилдаг тул үйлдвэрийн газруудыг салхины доор байгуулах нь зүйтэй. Тухайлбал Богд уулын өвөр буюу Сонгиноос дооших хэсэг энэ талаар тохиромжтой байж болох юм.

Тэгэвч утааг шүүж цэвэршүүлэх арга хэмжээ мөн нэгэн адил шаардагдах болно.

Хотод олон газар уурын зуух байлгахыг зогсоож. байшин барилгуудыг дулаалгын нэгдсэн системд холбох. гэрийг ч гэсэн тэр системд оруулах явдал зайлшгүй шаардлагатай юм. Хотын агаарыг тогтмол бохирдуулж байгаа бас нэг зүйл бол авто хөсөг юм. Ялангуяа соляркаар ажилладаг автобус, ачааны том тэрэгний яндангаас гарч буй утаа нь хэмжээ ба хор хөнөөлийн хувьд илүү байна. Иймээс троллейбусын шугам тавибал эдийн засгийн хувьд ч тэр, агаар орчинг цэвэр байлгахад ч тэр их ач холбогдолтой. Мөн ачааны машиныг хотын төв хэсгээр явуулахгүй хотын захаар буюу гадуур явуулах арга хэмжээ авч болох юм.


Агаар орчинг цэвэр байлгахад үйлдвэр, ахуйн xoг хаягдлыг боловсруулах явдал чухал юм. Хуурай хогийн хот дотор мөн хотын гадна их бага ямар нэг хэмжээгээр шатаахыг хориглож түүнийг боловсруулдаг үйлдвэр байгуулах асуудлыг боловсруулахын хамт үйлдвэрээс гарч буй нүүрсний үнс, шаарыг ч боловсруулж ба- рилгын материал хийх зэргээр үр ашигтай ашиглах явдал шаардлагатай байна. Үүнээс урьд хот дотор төрөл бүрийн шугам сүлжээ тавих ажил ид явагдаж өвөл газар гэсгээх гэж элдэв зүйлийг шатааж байсан бол одоо шугам сүлжээний ажил хотын төв хэсэгт үндсэндээ дууссан тул цаашид тийм ажлыг хүйтний улиралд хий- хийг зогсоож, дан ганц дулааны улиралд хийж гүйцээдэг болговол элдэв зүйл шатааж агаар бохирдуулахгүй байж болох юм.

Агаарын бохирдолтой тэмцэхэд шороон шуурганаас хамгаалах явдал багагүй ач холбогдолтой. Үүний тулд бид амьд байгаль ба хөрсөн бүрхэвчийг хамгаалж түүний нөөцийг зөв ашиглах нь чухал. Хөрс бол эрдэс, органик бодисуудын харилцан үйлчлэлээр үүссэн эвдэгдэж уствал сэргэж бий болохдоо хэдэн зуун жилийг шаарддаг байгалийн бүтээгдэхүүн юм. Иймд хот орчмоор авто хөсөг хамаагүй зорчихыг болиулж тодорхой замтай болгох. Max комбинатад ирж байгаа тууврын малыг хот орчимд байлгахыг зогсоох, хотын гудамж талбайг зүлэгжүүлэхээр хөрсийг хотод ойролцоо газраас ухаж авахыг хориглох, нэгэнт ухаж авсан хөрсийг хот дотор хавтгайруулан асгаж байшин барилгын хэтийн төлөвлөлт, газрын хотгор гүдгэрт зохицуулахгүй суулгадаг явдлыг зогсоох зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй юм. Ингэдэггүйгээс болж зарим газарт суулгасан хөрсийг дахин ухаж хаях, эсвэл хүн гишгэж сүйтгэх явдал цөөнгуй байна. Хөрсийг сайн арчлахгүй бол дээрх шалтгаануудаас болж салхинд хийсэж агаар бохирдуулах эх үүсгэвэр болох тул хөрсийг хааяагүй үргэлжлүүлэн суулгадгийг хянаж үзэх нь зүйтэй юм. Услалтын хөрсний өнгөн хэсгийг урсгахгүйгээр боргожуулахын хамт хөрсийг хамгаалахад түүн дээрх ургамалшлыг анхаарахгүй байж болохгүй. Хот орчмын ялангуяа голын хөндий дэх ургамалшил нь хур тундасны байдал хөрсний элсэрхэг буюу чулуурхаг бүтцээс болж нилээд тачир учраас түүнийг сайжруулах талаар судалгаа, туршилт явуулах хэрэгтэй байна.

Үүнд: Зохих төрөл зүйлийн өвслөг ургамлын зэрэгцээгээр бас бутлаг ургамал суулгах ажил байж болмоор санагдана. Тэгвэл бут орчимд тодорхой биоценозууд үүсэж хөрсний бэхжилтэд дөхмийг үзүүлж болох юм. Хот дотор бол задгаи хөрсөн дээр үр цацах ажлыг сайжруулж түргэн ургадаг, ургац сайнтай өвслөг ургамлыи үрийг ашиглах нь зүйтэй болов уу.

Шороон шуурганаас хамгаалах, агаарыг цэвэр байлгахад чухал ач холбогдолтой ургамал бол модлог ургамал юм. Одоо хот дотор гудамж талбайд мод суулгаж байгаа бөгөөд цаашид энэ ажил үргэлжлэн өргөжих нь лав. Энэ нь зүйтэй арга хэмжээ юм. Модыг хотын төв хэсгээс гадна Толгойт, Баянзүрх зэрэг чиглэлийн засмал замын дагуу суулгавал агаарыг хамгаалахаас гадна тээврийн хэрэгслийг хамаагүй зорчиход хориг тавих бас нэг хэрэгсэл болно.

Үүний зэрэгцээгээр хот орчимд, голлох салхины амыг хааж ойн зурвас байгуулах явдал хэрэгтэй юм. Жишээлэхэд тийм зурвасыг хотын баруун хойт хэсэг, баруун тал, мөн Сэлбэ, Улиастайн адгаар байгуулж болох байна. Түүнчлэн хотын зүүн, баруун, хойт хэсэгт зохих хэмжээний газрыг хамарсан цэцэрлэгүүд байгууштай. Энэ нь ганц хоёр жилийн ажил биш, нилээд хугацаанд модны төрөл зүйлийг зөв сонгож, нарийн нямбай гүйцэтгэх шаардлагатай бизээ. Хотын доторхи хөрс, уур амьсгалын байдлаас үзэхэд тохиромжтой мод гэвэл хар мод, улиас, хайлаас байж болох юм. Хотын гадуурхи ус чийг багатай энгэр газар, дэнж дов дээр бол бут сөөг сайн байх мэт санагдана. Үүний нөгөө талаар Богд уул, Туулын эхэн хавь, Сонгинын булан зэрэг газрын ой, шугуйг хамгаалж, нөхөн үржүүлэх ажил зохиовол агаарын бохирдолтыг багасгахад тус дөхөм үзүүлэхээс гадна хот хавийн чийгний балансад ч аятай нөлөөлөх талтай юм.

Хотын агаарыг чийгжүүлэх арга хэмжээ авбал хөрсийг салхинд хийсэхээс хамгаалахын хамт мод зүлэгний ургацанд сайн нөлөөтэй байж болох тул хот хавь Туул голын дагуу усан сан байгуулж болох юм. Гэвч ихээхэн хэмжээний усан сангаас болж сэрүүн улиралд манай тогтож болох тул тэр нь хүйтэн агаар утаатай хамтран агаарын бохирдолтыг гүнзгийрүүлж болох эсэхийг судлах нь зүйтэй юм.


Усны бохирдолттой тэмцэж усны эх булгийг цэвэр байлгах явдал нэн чухал бөгөөд үүнд технологийи асуудал зонхилох суурийг эзэлнэ. Тухайлбал: Үйлдвэр, аж ахуй, үйлчилгээний газар, ахуйн хэрэгцээнээс гарч бyй бохир усыг цэвэрлэх систем, түүний техиологи ихээхэн ач холбогдолтой юм. Одоогийн байгаа байдлаас үзэхэд нилээд үйлдвэр, үйлчилгээний газарт цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг тавьж даруй ашиглалтад оруулах шаардлагатай бөгөөд хотын бохир усны ариутгалын станцын барилга байгууламжийг бүрэн дуусгаж зөвхөн механикийн цэвэрлэгээ хийх биш хими, бактериологийн цэвэрлэгээг хийдэг болгох шаардлагата байна. Цаашид шинэ үйлдвэрүүдийг заавал цэвэрлэгээний төхөөрөмжтэйгээр ашиглалтад оруулж байх хэрэгтэй юм. Бохир усыг задгай асгахгүй байх нь зөвхөн гол горхины усыг цэвэр байлгах төдийгүй хөрсөн доорхи усыг хамгаалж улмаар хотын хүн амын ундны усны гол эх булгийг цэвэр байлгах болно.

Үүний нөгөө талаар Туул голын усны түвшинг хэв хэмжээнд нь байлгах явдлыг энд дурдаж болох юм. 3уны хур борооны үед үерлэсэн ус голын савнаас хальж усны бохирдолтыг нэмэгдүүлэн эд материалын хор хохирол учруулдаг нь чухам үүнтэй холбоотой юм. Гольн усыг хэвийн түвшинд байлгахыи тулд усан сан байгуулах нь үр ашгийн хувьд сайн байхаас гадна голын та- там, гулдрилын хайр, элс зэрэг хурдсыг хамаагүй ухаж авахыг багасгах буюу бүрмөсөн зогсоох нь багагүй ач холбогдолтой.

Улаанбаатар хот орчмын байгалийг хамгаалах явдалд технологийн асуудал ихээхэн үүрэг гүйцэтгэх нь лав.

Үйлдвэр үйлчилгээний газруудад бохир ус, хаягдлыг цэвэрлэх системүүд тавигдлаа ч гэсэн үйлдвэр өргөжих тутам түүний хүчин чадал дутагдаж нэмэгдэл зардал үргэлж шаардаж байх тул үйлдвэрүүдийн дэргэд буюу ойр орчим нь түүнэзс гарах хаягдлыг боловсруулан ашиглах үйлдвэр, цехүүдийг байгуулах хэрэгтэй байна ЗХУ болон бусад оронд ийм асуудал ихээхэн тавигдаж байгаа тул нийслэл хотын ирээдүйн төсөл төлөвлөгөөнд үүнийг тусгах нь зүйтэй юм.

Байгаль орчинг хамгаалах явдалтай хот орчмын байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах асуудал холбоотой.

Хот орчимд байгаа байгалийн баялгаас ой модыг нэн тэргүүнд зөв зохистой ашиглах явдал хэрэгтэй юм.

Үүнд: Богд уул зэрэг газрын унасан мод, гишүү, мөчрийг цэвэрлэх журмаар ашиглахаас гадна хөдөлмөрчдийн хэрэгцээнд ашиглах нь чухал бизээ.

Харин хайрга чулууг хамаагүй ухаж авах явдлыг хориглож уг материалыг хотоос зайдуу тодорхой газраас авдаг болгох нь зүйтэй юм.




ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ ХЭВЭЭРЭЭ ЮУ?

Нийслэлийн төр захиргааны төв байрыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Ханын материалд  барих шийдвэр Э.Бат-Үүл даргын үед буюу 2016 онд гарч барилгын шавыг нь тавьж,  132 сая ам.долларын концессийн гэрээг Унгарын талтай байгуулж байсан ч төсөл цааш үргэлжлээгүй.
Хотын захиргааг Ханын Материалд биш, Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Яармагт барих шийдвэр 2018 онд С.Батболд даргын үед гарч, барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Шинэ цогцолборын зарим барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрсэн үед шинэ дарга С.Амарсайхан дарга “Хотын захиргааг нүүлгэхгүй” гэж мэдэгдсэн билээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ийг БХБЯ-ны дэргэдэх Шинжлэх Ухаан техник, технологийн зөвлөлийн хурлаар дэмжигдлээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ийг БХБЯ-ны дэргэдэх Шинжлэх Ухаан техник, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж санал зөвлөмж авснаар дэмжигдлээ.

2019.11.22

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг НИТХ-аар хэлэлцүүлж дэмжлээ

Эх сурвалж: barilga.mn 
2019.10.30

Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад 4 удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан.

‘A crime against culture’: Ulaanbaatar set to demolish majestic Soviet-era buildings

On 7 October, Mongolia’s Victims of Political Persecution Memorial Museum was demolished. The museum was housed in one of Ulaanbaatar’ss oldest buildings, a small, brown wooden house in the centre of the city, which stood in contrast to the high-rises surrounding it. The structure was once home to former Prime Minister Genden, who in 1937 was taken to Moscow, Russia, and executed for his refusal to comply with Joseph Stalin’s mandate to purge the country of its religious leaders, intellectuals, political dissidents, and ethnic minorities. With Genden out of the way, Stalin ordered the massacre of an estimated 20,000 to 35,000 Mongolians. Until last Monday, the museum told their stories.

Бодалагийн ханан дахь Их хүрээний 1648 оны зургийг үзэх 7 шалтгаан

Эх сурвалж: news.mn, 2019.10.14 


НЭГ: Энэ бол Fresco art буюу Ханын зураг


Лхасын Бодалагийн Цагаан ордныг 1645-1648 онд, Улаан ордныг 1690-1694 онд тус тус барьжээ. Занба бурханч Чойенжамц хэмээх ерөнхий урчийн удирдлага дор монгол, төвд, хятад, непал нийлсэн 6743 хүн барьжээ. Үүн дундаа Улаан ордныг барихад Балбын 170, Монголын 10, Хятадын долоон урчууд оролцжээ. Мэдээж хэрэг гол хөрөнгө оруулалт бол монголчууд байлаа. Бодалагийн Цагаан ордны хамгийн дээд давхарт үе үеийн Далай лам нарын өргөөний хананд энэхүү зургийг зуржээ. Тэнд маш олон зураг байна. Гаадамба ёсны ”Эцэг ном”, ”Хөвгүүн ном”-ын үлгэрээр зурсан зургууд байна. Бясалгал бүтээлд зориулсан маш олон хот мандал байна. Эдгээр зургуудыг зурахдаа эхэлж ханаа шохойдоод дээр нь шууд шороон будгаар өнгө тавьж зурсан байна. Харамсалтай нь тохитой тухтай үзэх боломжгүй, өдөрт 10-20 мянган жуулчин үзүүлдэг байснаа болиод, өдөрт 6000 орчим хүн л оруулах болжээ. Уул өгсүүлж барьсан, мод чулуун хийцтэй энэ ордон нурж магадгүй тул удахгүй хаах юм уу? Виртул маягтай үзүүлэх тухай ч яригдаж эхэлсэн билээ. Манай зураг бол энэхүү Цагаан ордны хамгийн дээд давхарт Далай ламын өргөөний баруун хананд, хамгийн баруун хаалганы дээр байна.


 ХОЁР: Өндөр гэгээний 13 насны баяр болсон нь


1635 онд Түшээт ханы гэрт мэндэлсэн хөвгүүнийг тухай үеийн улс төрийн гадаад болоод дотоод хямралыг шийдэх хувь заяа хүлээж байлаа. Сэцэн хан Шолой убаши төрөөгүй байхад нь төмөр өлгий илгээж, өөрийн “гэгээн” цолоо ч энэхүү бяцхан хүүнд өгч асар их найдлага тавьж байлаа. Харин төвдүүд буюу гэлүгва хэмээх Шар малгайтны ёсныхон Жонан ёсыг хориглоод байсан ч Халх монголчуудын цэргийн хүч, нөлөөнөөс айж, сонголтыг нь хүлээн зөвшөөрөв. Манай Эрдэнэзуу хийдийн ганжир бол Нацагдорж. Энэ нь гармава ёсны бэлгэ тэмдэг. Харин Өндөр гэгээний 13 насыг 1647 оны гал нохой жил Эеэр засагчийн 5-р онд тэмдэглэжээ. Энэ үед 1639 онд байгуулагдсан Их хүрээ нь Ширээт цагаан нуур буюу одоогийн Өвөрхангай аймгийн нутаг Их Монгол уулын өврөөсөө нүүсээр, Эрдэнэзуу хийдээс урагш 25 км-т Харзын голын эрэг дээр буугаад байжээ. Энэхүү баярт хот мандалын хэлбэртэй хотын 4 үүдээр тухайн үеийн Халхын ноёд бүгд 9 цагааны бэлэг барьж, ХААН болгон өргөмжилж, их баяр хийжээ. Энэхүү баяр ёслолоор Гэлүгва ёсыг хүлээн зөвшөөрсөн учир, Лхасын Бодала-ын Цагаан ордны хамгийн дээд давхарт 1648 онд зурагджээ. Төвдүүд зурагдсан он цагийг 1645-1648 хэмээн бичсэн байна. 1648 нь үнэнд илүү дөхөх байх. Энэ жил Цагаан ордонг барьж төгсчээ.


ГУРАВ: Их хүрээ нүүж, Шанхын хүрээ байгуулагдсан нь


1649 онд 15 настай Занабазар Төвд рүү ном сурахаар явжээ. Тэрээр таван жилийн дараа 1954 онд эргэж ирэв. Тэр хүртэл яг энэ зураг дээр байгаа Харзын гол (зарим сурвалжид Сарын гол гэнэ)-д байсаар байжээ. Тэр жил Өндөр гэгээн өөрийн дүү Билбидоржид зарим нэг сүм дуган, шүтээнээ өгч, өөрөө Их хүрээг толгойлон Хэнтийн рүү Сарьдагийн хийдийг барихаар хөдөлжээ. Энэхүү нүүдэлтэй уялдан одоогийн Шанхийн хүрээ үүсчээ. Баруун талд үлдэж хоцорсон гэдгээрээ Баруун хүрээ ч хэмээн нэрлэдэг болжээ. Ямар ч атугай энд Чингис хааны тугийн сүм буюу Чингис хааны тахилга хийдэг сүм үлдсэн бөгөөд 1937 онд устсан билээ. Одоо энэхүү сүлдний суурины чулуу нь Баруун хүрээний урдахи голын дэнжид бий. Ингээд л Өндөр гэгээн ч нүүгээд л, УБ хот ч нүүгээд л явсан юм даа.


ДӨРӨВ: Нүүдэлчдийн хот байгуулалт


”Хүрээ нүүнэ, нүүхгүй гэж хоёр чавганц хэрэлдээд, булаг дээр шанагадалцсан” тухай аман яриа байдаг. Хүрээ нүүх нүүхгүй нь чавганц нарт падгүй хэрэг ч, олон хүн малын хөлөөр бэлчээр талхлагдаж, үүнээсээ улбаалан байн байн нүүх хэрэг гарч байлаа. Их хүрээ бол анхан байгуулагдаад л хот мандалын буюу тойрог хэлбэртэй байжээ. Одоогийн Их тойруу, Багар тойруу гээд байгаа чинь мөн л тэр үеийн дугариг тойрог бүтэцтэй байсныг илтгэсэн гудамжны нэр юм байгаан. Дөрвөн талдаа уултай. Дөрвөн талдаа хаалга үүдтэй. За тэгээд чулуугаар горооны замтай. Гороо гэснээс монгол, төвд, непал хэлэнд бүгд гороо гэнэ. Бүгд л тойрно. Непалын Жарун хашор, Соёмбнат суваргыг өглөөнөөс эхлээд л гороолно. Нүүдэлчдийн хот бол хот мандал хэлбэртэй хот. Хотын төвд ХААН сууна. Эргэн тойрон сүм хийд лам хувраг. Тэр хүрээ рүү тэр бүр орох боломжгүй. Зөвхөн бараадан тойрч гороо хийдэг. Хүрээний газар улай хийх хориотой. Богд уул харагдах газар амьтны амь тасалж болохгүй. Энэ бол хотын тухай итгэл үнэмшил нь байлаа. Хот бол итгэл үнэмшил хүндлэл дээр тогтдог билээ. 1920-иод он хүртэл монголчууд УлаанБаатар хотыг өглөөний 6.00 цагаас үдийн 12.00 цаг болтол 3-9 удаа тойрч гороолдог байсан бөгөөд Богдын Ногоон ордон буюу Богд хааны ордон музейг Шамбалын орон буюу Дүйнхор бурханы хот мандал хэмээн гороо хийдэг байжээ. Хүрээний эргэцийн магтаалд


Хүрээнд чинь багтая аа

Хүмүүн төрлийг ольё оо хэмээн дуулдаг байлаа.


Хүрээний голд 1892 онд шатсан Шар ордон буюу Богдын шар бөсийн орд болоод шар бөсөн хэрэмтэй Батцагаан дуган ч байна. Нийтдээ 23 сүм хийд газар бүрээс нэгдэж, Их хүрээг байгуулжээ. Хүрээ 30 аймагтай нэр нь тэр бүр нийлэхгүй. Гүнрэг хамцан, Сандуй хамцан, Дүйнхор хамцан гэж аймгуудыг нэрлэжээ.


ТАВ: Хувцас хэрэглэл


Зураг дээрх үйл явдал бол Цагаан сар. Тийм учраас ноёд нь булга суусар хүрэм өмсчээ. Тойн лам буюу язгууртан гаралтай лам нар нь номт гурван хувцас, овоодой асаасан байгаа бол барга малгай болоод хар хиазтай дээр өмсөж, орхимж эгэлдэргэлсэн язгууртан гаралтай тойд ч байна. Есөн цагаан тэмээ, морь болоод зарим нь зургаан морь, гурван тэмээ хөтөлсөн байна. Зарим нэгэн тав гэзэгтэй хүмүүс ч үзэгдэнэ. Энэ бол Манжийн захиргаанд ороогүй байсан үе шүү дээ. Манж нар бол 40 түмэн Монголын гурван аймаг нь байсан. Өөрөөр хэлбэл, манж нар ч ирж, бэлэг сэлт өгнө. Энэ бол маш том үйл явдал.


ЗУРГАА: Бодалагийн хананд яагаад зурсан бэ?


Бодалаг барьсан гол хөрөнгө оруулагчид бол монголчууд байсан гэдгийг дээр хэлсэн. Дээрээс нь яг баригдаж байх энэ үед асар их хөрөнгө оруулж байлаа. Хамгийн хүчирхэг цэрэг армитай байлаа. Гэлүгва ёсны анхны шахуу хийд байлаа. Хамгийн гол нь тун удахгүй Өндөр гэгээн ном үзэхээр Төвдөд очсон. Төвдийн Лхасын ханан дээр түүний 13 насны баярыг дүрслэн зурсан байгаа нь улс төрийн хүндлэл бас итгэлцэл байлаа. Маш олон шалтгаанаар энэ зураг зурагджээ.


ДОЛОО: Хэрхэн яаж хадгалагдсан бэ?


371 жил хадгалагджээ. Энэ бол ханан дээр шороон будгаар зурсан. Маш жижиг цонхоор бол ер нарны гэрэл буюу байгалийн гэрэл тусахгүй. Одоо хүртэл бараг хүнтэй чацуу шахуу том том цөгцөнд зул өргөж л энэ ордныг гэрэлтүүлж байна. Хэдийгээр гэрэл байх боловч энэ нь маш бүдэг шар гэрэл. Дээрээс нь Бодала үзэж яваа хүн зураг авах хориотой. Хулгайгаар авсан ч гарахгүй хамгаалалтын системтэй. Энэхүү зургийн тухай хоёр ч удаа урьд нь хэвлэн нийтэлсэн бөгөөд 1645-1648 онд бүтээгдсэн Халхын Жавзандамба хутагтын Гандан хийдийн зураг гэдгийг яг зураг дээр нь анх зурахдаа л улаан шунхаар бичснээс өөр тайлбаргүй. Бас том том голлох гэр дугануудын нэрийг улаан шунхаар анх бичсэнээрээ л байна. Монгол хүн буюу маш сайн мэддэг хүн зуржээ. Хүний нүүр царай танидаг бол их тод бодит зурсан. Айл гэрийнх нь тоогоор хотын хүн амыг ч гаргаж болно. Цаашаа бол судалгаа гүнзгий хийнэ. Хэд хэдэн энэ үеийн харьцуулан судлах зураг бий. Амалсан ёсоороо англи, хятад, монгол тайлбартай судалгааны ном гаргана. Тэр үед нь дэлгэрэнгүй уншаарай. Одоо бол 2010 оны аравдугаар сарын 19 хүртэл СТӨ-ий Уран зургийн галерейд гарч байгаа ”Төвөдийн жаран” үзэсгэлэнг очиж үз. Тэгээд харин зарим нэг хүн шиг ”Нэг ч эмэгтэй хүнгүй зураг юм байна” гэх мэт өөр өөрийн өнцгөө ол. Судлах ном бичих, ярих бүрэн боломжтой.


Монголын Үндэсний номын сангийн сэргээн засварлагч Г.НЯМ-ОЧИР