Эх сурвалж: ikon.mn, 2021.12.26
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хангай хотхоны дугаар байрны зүүн талд авто замын 1 дүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн хэрэг энэ сарын 25-26-нд шилжих шөнө гарчээ.
Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу Тээврийн Цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг А, Т нар үйлдсэнийг илрүүлсэн байна. Улмаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тухайн хэргийг үйлдсэн этгээдүүд нь 2005 онд төрсөн 16 настнууд байжээ.