Эх сурвалж: Б.Чимэг, gogo.mn, 2023.03.10
Нийслэлийн Засаг дарга дүүргүүдийн удирдлагад хууль, журмын дагуу арга хэмжээ авч, зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх үүрэг өгсөн.
Үүний дагуу Чингэлтэй дүүрэг Мөнгөн завьяагийн автобусны буудлын ТҮЦ-үүдийг өнөөдөр албадан нүүлгэж, газар чөлөөллөө. Цаашид явган хүний зам тагласан, нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан, үзэгдэх орчин хязгаарласан, зөвшөөрөлгүйгээр цахилгаан татсан ТҮЦ-үүдийг нүүлгэх аж.