Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.16


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд тавдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд "Өрх бүр хашаандаа мод тарья" уриан дор нийслэлийн төвийн зургаан дүүргийн 5000 орчим айл өрхийн хашаанд мод тарих ажлыг зохион байгууллаа. Мөн Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хайрханы Бага зүрхний ар энгэрт доройтсон ойн сан бүхий газарт 20 мянган шинэс модны тарьцаар ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, “Чинагийн Галсан сан” ТББ хамтран зохион байгуулж байна.