Чингэлтэй дүүргийн Мөсөн ордны ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна

 Сурвалж: www.montsame.mn, Д.Өлзийсайхан, 2021-05-10



Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолбор баригдаж байна.

Тус цогцолбортой БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан нар ням гарагт очиж танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй энэхүү бүтээн байгуулалт нь  А, Б блокоос бүрдэх бөгөөд дотроо спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй. Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спортын заал, усан бассейн ашиглалтад орсон.

Цар тахлын хөл хорионы улмаас мөсөн талбайн ажлын явц удааширч өнөөдөр 80 хувийн гүйцэтгэлтэй байна.  Мөс тавихаас бусад ажил үндсэндээ хангагджээ. Мөс тавих ажлыг ОХУ-аас мөсний мэргэжилтнүүд ирж гүйцэтгэх юм байна.