Хашаа, хайс, грааш, чингэлэг

 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.16


Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Жуулчны гудамж дагуу, Бөмбөгөр худалдааны төвийн гаднах зогсоол талбайг хааж зөвшөөрөлгүй барьж буй хаалтыг буцаан хурааж авч газрыг чөлөөллөө.





--------------------------------------------------------

 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.12

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилган, чөлөөлж байна. Энэ хүрээнд

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 27 байршлын 214,

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 23 байршлын 102,

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 11 байршлын 107 зөрчлийг арилган, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөөд байна.





--------------------------------------------------------

 Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.12


Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар паласын ар талын үерийн даланг даган нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 64 төмөр чингэлэг болон тоосгон гараашийг буулгах ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус газарт П.Н.Шастины нэрэмжит 3-p эмнэлгийн арын замтай холбох 330 метр урттай, 6 метр өргөнтэй нэг талдаа гэрэлтүүлэгтэй, явган хүн зорчих хэсэг болон 2 урсгал бүхий авто зам тавигдах юм.







Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт, Сангийн хорооны гудамж, Бөхийн өргөөний урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж эзэмшил газраас хэтрүүлэн зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийн газрыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж, газрыг бүрэн чөлөөллөө.







-------------------------------------------------------

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.09


Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, иргэдэд ээлтэй ногоон дүүрэг байгуулах чиглэлд ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9000 ам метр буюу 0.9 га нийтийн эдэлбэр газарт 2021 онд бүрэн тохижилт хийхээр төлөвлөсөн байна. Тиймээс тус газарт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон гарааш, төмөр чингэлэг, контейнер зэрэг 132 байгууламжийг буулгах ажлыг өнөөдөр эхлүүллээ. Чөлөөлсөн газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барихаар төлөвлөжээ. 












-------------------------------------------------------

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.07


Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт, Элчингийн гудамж, БНЧУ-ын элчин сайдын яамны хойд талд байрлалтай зам, талбай, #нийтийн_эдэлбэрийн_газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр хаалт, шонгуудыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.








-------------------------------------------------------

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.07


Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт, Г.Чагдаржавын гудамж, Өргөө амаржих газрын урд талд байрлалтай зам, талбай,  нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр хаалт, шонгуудыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.









Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.06

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, П.Гэндэнгийн гудамж, Хуримын ордны зүүн талын зам, талбай, нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр хаалт, шонгуудыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.








-------------------------------------------------------
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.07

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, П.Гэндэнгийн гудамж, Чойжин ламын сүм музейн баруун талын зам, талбай,  нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр хаалт, шонгуудыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.






Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, П.Гэндэнгийн гудамж, Чойжин ламын сүм музейн зүүн талын зам, талбай,  нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр хаалт, шонгуудыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.





Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, П.Гэндэнгийн гудамж, UB Mart худалдааны төвийн зүүн тал





Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Ч.Чагдаржавын гудамж, Амарбаясгалант зочид буудлын баруун тал






Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Ч.Чагдаржавын гудамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилгын гаднах зам, талбай







Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Сант асар ХХК-ийн барилгын гаднах зам, талбай






Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Twin tower барилгын гаднах зам, талбай





Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Чонон бүрт төвийн гаднах зам, талбай





Бусад байршил:
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.04.22

































































































































































Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ, 2021.05.16


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд тавдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд "Өрх бүр хашаандаа мод тарья" уриан дор нийслэлийн төвийн зургаан дүүргийн 5000 орчим айл өрхийн хашаанд мод тарих ажлыг зохион байгууллаа. Мөн Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хайрханы Бага зүрхний ар энгэрт доройтсон ойн сан бүхий газарт 20 мянган шинэс модны тарьцаар ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, “Чинагийн Галсан сан” ТББ хамтран зохион байгуулж байна. 







Төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг гардуулж гэрээ байгуулах эрх олголоо

 Сурвалж: Хот байгуулалт хөгжлийн газар, 2021-05-11


Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг холбогдох хууль, журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн дараах аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламжийг гардуулж газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олголоо.

Төслийн хүрээнд одоо байгаа 20 хуучин орон сууцны барилгыг буулган шинээр төлөвлөн барилгажуулж 632 өрхийн 2212 хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. 










Чингэлтэй дүүргийн Мөсөн ордны ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна

 Сурвалж: www.montsame.mn, Д.Өлзийсайхан, 2021-05-10



Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолбор баригдаж байна.

Тус цогцолбортой БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан нар ням гарагт очиж танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй энэхүү бүтээн байгуулалт нь  А, Б блокоос бүрдэх бөгөөд дотроо спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй. Өнгөрсөн зун оффисын хэсэг болон спортын заал, усан бассейн ашиглалтад орсон.

Цар тахлын хөл хорионы улмаас мөсөн талбайн ажлын явц удааширч өнөөдөр 80 хувийн гүйцэтгэлтэй байна.  Мөс тавихаас бусад ажил үндсэндээ хангагджээ. Мөс тавих ажлыг ОХУ-аас мөсний мэргэжилтнүүд ирж гүйцэтгэх юм байна. 







"Далан давхар" оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно

 Эх сурвалж: www.ikon.mn, Д.Тэмүүлэн, 2021 оны 4 сарын 14



Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, "Далан давхар" оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан.


Уг зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, "Нью Семетри" ХХК нар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.


"Далан давхар"-ын оршуулгын газар нь нийт 70 га талбай бөгөөд эхний ээлжинд санамж бичгийн хүрээнд 10 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.


Цаашид энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттайгаар тохижилт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх юм.

Өмнө нь 2015 онд уг ажлыг 40 гаруй тэрбум төгрөгийн концессийн гэрээгээр хийхээр төлөвлөөд байсан боловч уг төсөл арга хэмжээ хэрэгжээгүй зогссон.


Энэ удаа уг төслийг "Нью Семетри" ХХК нь төсвөөс дэмжлэг, санхүүжилт авахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр хийхээр ийнхүү санамж бичгийг байгуулаад байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.




Санал асуулга: www.ikon.mn

















Г.Гантулга: Иргэд байр орон сууцандаа засвар хийхдээ инженерийн шугам сүлжээгээ сольж байх хэрэгтэй

Эх сурвалж: ikon.mn, 2021.04.27


Нийслэлийн хэмжээнд ус, дулаан дамжуулах 150 гаруй төв байдаг. Иргэдийн ая тухтай амьдралын төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга Г.Гантулгатай ярилцлаа.


-Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ гэхээр хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ. Чухам ямар үйлчилгээ үзүүлдэг талаар та тайлбарлаж өгөхгүй юү?


-Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ гэдэг нь орон сууцанд амьдарч байгаа оршин суугчдыг ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах, цахилгаан, сантехникийн дуудлагыг 24 цагаар хүлээн авч, түргэн шуурхай барагдуулдаг. Тухайн иргэний гэрт нь очиж, үйлчилгээ үзүүлдгээрээ орон сууц, нийт аж ахуйн үйлчилгээ онцлогтой. Хэдэн цагт ч хамаагүй дуудлага өгсөн бол сантехникийн засварчин, цахилгаанчин очиж, засвар, үйлчилгээг хийж өгдөг, хэрэглэгчдэд хамгийн ойр байдаг үйлчилгээ.


Орон сууцны байр барихад 1-2 жилийн хугацаа шаарддаг бол барилга баригдсанаас хойших хугацааны ашиглалт үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцдаг.


Зам, талбайн үйлчлэгчийн ажлыг хараад шууд үнэлэлт өгч болдог бол бидний үзүүлдэг үйлчилгээ газар доор, айлын хананы цаана, орон сууцны хонгилд зэрэг далд байдаг учраас шууд үнэлэлт, дүгнэлт өгөхөд хүндрэлтэй. Тиймээс бидний үйлчилгээг мэдэрье гэвэл тухайн орон сууцанд амьдарч байж мэдэрнэ. Таны гэр ая тухтай, дулаан байна уу, халаалт, халуун, хүйтэн ус хэвийн байна уу, бохир бөглөрөөгүй хэвийн байна уу гэдгийг тухайн оршин суугч л мэдэрдэг.


-Оршин суугч, хэрэглэгчдийн зүгээс анхаарах зүйл юу байдаг вэ?


-Тухайн айлд байгаа цахилгаан, сантехник, инженерийн шугам сүлжээ, тоноглолууд тухайн айлын өмч байдаг. Тиймээс өөрийн өмчдөө анхаарч, цаг тухай бүрд нь мэргэжлийн байгууллагад дуудлага өгч, засвар үйлчилгээ хийлгэж байх хэрэгтэй. Энэ нь ус алдах зэрэг гарч болох эрсдэлээс хамгаална. Мөн дулаан, эрчим хүч, усаа хэмнэх ёстой. Хаалга, хана, цонхоор дулаан алддаг. Энэ бүгдэд анхаарах хэрэгтэй.


Оршин суугчид гэртээ засвар хийхдээ обой, шал, тавилгаа сольдог ч инженерийн шугам сүлжээгээ орхигдуулдаг. Залгуур, гэрлийн унтраалга, угаалтуур зэрэг нүдэнд харагдаж байгаа зүйлсээ сольсон бол эдгээрийг тэжээж байгаа цаад шугамаа бас сольж байх хэрэгтэй.


Шугам сүлжээгээ мэргэжлийн байгууллагад цаг тухайд нь үзүүлэхгүйгээс болж ус алдахад засвар хийсэн ажил үргүйдэж, өөрөө хохирол амсахаас гадна өрөөлд бас хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс инженерийн шугам сүлжээгээ найдвартай байлгах хэрэгтэй юм.


-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ?


-Манай байгууллага 19 салбар төвтэй, 1,600 гаруй ажилтантай.


Бүх нийтийн бэлэн байдлын үед 300-310 ажилтан ажиллаж байна. Бид УОК, НОК, ДОК, ЭМЯ-наас өгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмүүдийг чанд сахин ажиллаж байгаа. Цар тахлын үед манай байгууллага эрсдэлтэйд тооцогдож байна. Яагаад гэвэл бид айлуудаар явж цахилгаан, сантехникийн үйлчилгээ үзүүлдэг.


Ажилчид иргэдээс халдвар авах, иргэдэд халдвар тараах эрсдэлтэй учир халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Хөл хорионы үед иргэд гэртээ байгаа болохоор өдөрт 40-50 дуудлага ирж байна. Нэг дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлэх хугацаа 30-40 минут.


Иргэдийн ая тухтай байдлыг хангахаар, олон давхар байшингуудад хүрэлцэхүйц хэмжээний даралттай усыг хүргэх зорилгоор шөнийн цагаар хэрэглээ буурсан үед даралтыг тохируулж багасгадаг, өдрийн цагаар буюу оргил ачааллын үед халуун хүйтэн усыг хэвийн хүргэх систем нэвтрүүлэн ажиллаж байна.  


-Оршин суугчдад хандаж юуг уриалах вэ?


-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 7000-5454 тусгай дугаарын утас 24 цагийн турш хэрэглэгчдийн хүсэлтийг хүлээн авч, үйлчилдэг. Мөн цахимаар мэдээлэл өгч байгаа. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас “Зөв айл, зөв хэрэглээ” аяныг зохион байгуулж байна. Хэрэглэгч, оршин суугчдыг “Зөв байя, хариуцлагатай байя” хэмээн уриалж байна.   


 


 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нэг хотын хоёр туйлыг ойртуулах ОНХС

Эх сурвалж: ikon.mn, 2021.04.23


Улаанбаатар хот нэг улсын нийслэл боловч иргэдийнх нь хүсэл зориг хоёр туйлд хуваагддагийг Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн санал асуулгын үр дүн харуулдаг. Энэ жил ч мөн ялгаагүй. Гуравдугаар сарын 1-нээс бүтэн нэг сарын хугацаанд Smart UB апп-аар дамжуулан ОНХС-гийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх иргэдийн саналын үр дүн дээрх санааг батлав.


Иргэдийн санал ийнхүү хоёр туйлд хуваагдахад нөлөөлж буй гол үзүүлэлт нь амьдрах орчин.  Тухайлбал, гэр хорооллын иргэд дахин төлөвлөлт буюу орон сууцны бүтээн байгуулалт, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ОНХС-гийн хөрөнгийг зарцуулах сонирхолтойгоо илэрхийлжээ. Тэгвэл орон сууцныханд цэцэрлэгт хүрээлэн, соёл амралтын орчин, нэгдсэн гарааш, авто зогсоолын хэрэгцээ хамгийн их үгүйлэгдэж байна. Харин аль аль нь цэцэрлэг, сургууль нэмж барих, одоо байгааг нь өргөтгөх шаардлагатай гэж үзэж буйгаараа нийтлэг аж. Энэ жилийн хувьд нийслэлийн ОНХС-гийн санал асуулгад урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олон иргэн хамрагджээ. Нийслэлийн есөн дүүрэг, 171 хорооны санал өгөх эрхтэй 800 мянган иргэний 46.21 хувь нь Smart UB апп-аар дамжуулан цахимаар саналаа өгсөн байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад иргэдийн оролцоо энэ удаад 3.2 хувиар нэмэгдсэн байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ОНХС-гийн санал асуулгыг сүүлийн хоёр жилд цахимаар нийслэл даяар зохион байгуулж эхэлжээ. Цар тахлын улмаас зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаас аргагүй болсон хүнд цаг үед ОНХС-гийн үйл ажиллагаанд иргэд цахимаар оролцох боломжтой болсон нь хамгийн том дэвшил. Санал асуулгад цахим шилжилт хийгээгүйсэн бол ОНХС дахь иргэдийн оролцоо урьд өмнөх жилүүдийнхээс муу байж болзошгүй байв.

Тоон мэдээллээс харахад цахимаар санал өгөх нь цаасаар санал өгснөөс цаг хугацаа болоод үр дүн, иргэдийн оролцооны хувьд хамаагүй илүү байна.

Зөвхөн Хан-Уул дүүргийн жишээн дээр гэхэд цахимд шилжихээс өмнө зөвхөн саналын хуудасны хэвлэлтийн зардалд 8.2-9.5 сая төгрөг зарцуулдаг байжээ. Харин Smart UB апп-аар санал авч эхэлсэн 2020 онд тус дүүргийн бүх зардал зургаан сая төгрөгт багтжээ.

ОНХС бол тэнцвэртэй хөгжлийг дэмжихийн тулд тухайн бүс нутагт оршин суудаг иргэдийн саналыг үндэслэн бүтээн байгуулалт, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгийн эх үүсвэр юм.

Ардчилсан үзэл санаагаар тайлбарлавал, иргэд амьдарч байгаа нутаг орондоо өөрсдийнхөө сайн сайханд чиглэсэн төсөл хөтөлбөрийг санаачилж, тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой. Ингэснээр улсын төсөв хэмээх нийтийн мөнгөний захиран зарцуулах, шийдвэр гаргалтад энгийн иргэн та бид оролцож байна гэсэн үг.

ОНХС-гийн эх үүсвэр мэдээж улсын төсөв. Тэгэхдээ НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, АМНАТ, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэргийн тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг.

Энэ орлогоос энэ жил нийслэлийн ОНХС-нд 31.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд хуулийн дагуу үүний 30 орчим хувь нь дүүргүүдийн ОНХС-нд хуваарилагдаад байна. Энэ мөнгийг дүүргийн удирдлагууд оршин суугчдын санал хүсэлтэд тулгуурлан төлөвлөснийхөө дагуу толгой мэдэн захиран зарцуулах эрхтэй.


Өөрөөр хэлбэл, 2020 онд иргэдийн ирүүлсэн санал санаачилга, мөн үр ашиг, дүүргийнхээ нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцүүлэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд харшлахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ. 2021 онд нийслэлийн ОНХС-аас дүүргүүдэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд 18 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Нийслэл болон дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дүүргээр болон хөрөнгө оруулалтын төрлөөр эрэмбэлэхэд дараах дүр зураг бууж байна. Ихэнх дүүрэг нийтийн эзэмшлийн зам талбайгаа тохижуулахад сангийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж буй бол хамгийн олон хүн амтай БЗД, СХД-т энэ зун гэрэлтүүлгийн ажил нэлээд хийгдэх төлөвтэй байна. Харин ХУД-т нэлээд олон хорооны нутаг дэвсгэрийг ОНХС-гийн эх үүсвэрээр камержуулахаар шийджээ.

Үүний дараа хорооноос илгээсэн саналыг нь дүүргийн ОНХС-ийн ажлын хэсэг хүлээн авч нэгтгээд, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулдаг байна. Харин Засаг дарга үүнийг дүүргийн ИТХ-даа өргөн мэдүүлэх ба дүүргийн дээд шатны удирдлага хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр нь хэлэлцэн баталдаг аж. Тийнхүү дараагийн шат болох нийслэлийн хэмжээнд Засаг дарга, ИТХ гэсэн дарааллын дагуу хэлэлцэж, батлагдах учиртай. Нэг ёсондоо эхний хагас жилд таны илгээсэн санал тухайн оныхоо 12 дугаар сарын 15-ны дотор нийслэлийн ирэх оны төсөвт туссанаар албаждаг гэсэн үг.

Харин хэрэгжилтийн үе дараа оноос эхэлнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ирэх жилийн эхний улиралд багтан гүйцэтгэгчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна. Хүүхдийн тоглоомын талбай, аль эсвэл зөөврийн худаг, магадгүй орон сууцны гадна фасад өнгөлөх гэж буй бол тэр чиглэлийн компаниуд хоорондоо өрсөлдөж сайн чанар, боломжийн үнэ санал болгосон компани нь таны өгсөн саналыг биежүүлэх эрхтэй болно гэсэн үг. Мэдээж Монголд бүтээн байгуулалтын салбар улирлын чанартай тул дулаан саруудад л тохижилт, засвар үйлчилгээ хийгдэж, намар дуусдаг. Ийм л дарааллын дагуу иргэн таны өнөөдөр өгсөн санал хамгийн багадаа 1.5 жилийн дараа бодит үр дүн болж гарна. Эцэст нь хэлэхэд, хэрэв таны өгсөн санал төлөвлөгөөнд тусаагүй бол яагаад гэдгийг нь хорооны дарга заавал тайлбарлах ёстой.

Иргэн бүр тэгш боломжоор хангагдаж, эн тэнцүү оршихын гарц нь иргэний идэвхтэй оролцоо. Магадгүй та сэтгэл хангалуун амьдарч байж болох ч нэг улсаар овоглож, нэг хотын агаараар амьсгалж буйн хувьд бусдын төлөө ч бас санаа тавиарай.

ОНХС-гийн хөрөнгийг захиран зарцуулахад иргэдэд заавал ойлгох ёстой нэг чухал зүйл бий. Таны энэ хавар өгсөн саналын үр дүн ирэх жилийн намар л биелэлээ олно. Угаасаа дүрэм журмынхаа дагуу хэрэгжиж байгаа нь тэр. Цахимаар өгсөн таны саналыг оны эхний хагаст багтаж хүлээн аваад, нэгтгэж эрэмбэлээд улмаар хорооны Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, хэрэгжүүлэх саналын жагсаалтыг баталдаг.

1977


"Богд Хан уул" баримтат кино



"Хөх ногооны униар" уран сайхны кино

Нэхмэлийн шар, 19 дүгээр хороолол

facebook / Нийслэлийн мэдээ хуудсанд 2021 оны 5 сарын 22 -нд нийтлэгдсэн зураг, текст


Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинээр барьсан. Тэгвэл энэ орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан билээ. Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж оршин суугчид нь Хотын даргад хандсан юм. 

Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд тус газарт очиж “Барилга бариулахгүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж барих уу, эсвэл хүүхдийн тоглоомын талбай барих уу гэдгийг иргэдийн саналыг үндэслэн шийдэх хэрэгтэй гэсэн юм. Үүний дараа дээрх газрын захирамжийг хүчингүй болгосон билээ. Тэгвэл өнөөдрөөс уг газарт тохижилтын ажлыг хийхээр газар, шорооны ажлыг эхлүүллээ.







Youtube nehmel oron suuts сувагт 2021 оны 4 сарын 19-нд нийтлэгдсэн бичлэг



facebook / daam.mn / social tv хуудсанд 2021 оны 3 сарын 11 -нд нийтлэгдсэн бичлэг


Нийслэлийн газар нутаг 1862 оноос судлагджээ

Эх сурвалж: gogo.mn, Н.Лхагва. 2011.03.11


Ардын хувьсгалын өмнө Нийслэл хүрээнд хийж байсан газрын зургийн тухай түүхэн баримт хараахан олдоогүй гэдэг. Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэх болсон цагаас хойш орчин цагийн барилга байшин баригдах болж хотын нутаг дэвсгэрийн, геодези, байр зүйн зураглал гаргах шаардлага гарчээ. 


Анхны том барилга байгууламж Аж үйлдвэрийн комбинатыг барих гэж ихээхэн ажил өрнөсөн гэдэг. Хаа хол хөдөө хонь хариулж явсан хүн хотод комбинат барих гэж хонио бэлчээр дээр нь орхичихоод аянчин дагаад хотод орж ирсэн хүн олон байдаг. Ийнхүү барилга байгууламжийн зураглал хийх эхийг тавьжээ.


Нийслэл хүрээнд 1862 онд Америкийн байгаль судлалын музей геологийн судалгаа, 1895 онд Оросын экспедици архелогийн судалгаа, 1924 онд Оросын ШУА-ийн газар зүйн нийгэмлэг талбайн судалгаа хийжээ. 


1930 оны эхэнд нийслэл Улаанбаатарын голлох барилга нь сүм хийд, дуган, арилжаа наймааны нарийн гудамж бүхий бага хэмжээний хорооллоос бүрдсэн байдаг. 1924 онд Манай Шинжлэх ухааны хүрээлэнгийн хүсэлтээр хотын нутаг дэвсгэрт хөрсний бүтэц геологийн судалгааг Туул голын сав газруудад, усны найрлага шинжилгээг Сэлбэ голын сав газруудад хийлгэжээ. 


Монголын засгийн газрын хүсэлтээр Налайхын нүүрсний болон зарим барилгын материалын орд газрын хайгуулын судалгааг З.А.Лебедевийн удирдсан эрдэм шинжилгээний экспедици хийж 1:00000-ын масштабын зураглал хийсэн тухай мэдээ байдаг. Энэ ажилд Оросын алдарт эрдэмтэн П.К.Козловыг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг.


1932 оноос Оросын ШУА-ийн хайгуул судалгааны экспедициэс хот орчмын газруудад тоосгоны шавар ба ашигт малтмалын хайгуул, геологийн судалгаа, усны нөөц, ундаргыг тодорхойлох, хими болон бактерлогийн шинжилгээ хийснээс гадна барилгын талбайн инженерийн судалгааг хийсэн байна. Тэр үед Алтан тэвшийн хөндийд Туулаас гадна арав гаруй гол горхи урсаж байжээ.


Барилга баригдах эх үүсвэр тавигдаж Аж үйлдвэрийн комбинат, Гадаад явдлын яам, Монгол улсын их сургуулийн барилгын талбайд гүйцэтгэх судалгааны тоймчилсон газрын зураг үйлдэж байжээ. 1929 онд Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Нийслэл хотод анхны том бүтээн байгуулалт болох Аж үйлдвэрийн комбинатын барилга байгууламжийг барих "Проммонголстрой" байгууллагын зураг төсөл, шинжилгээний экспедиц 1930 онд ирж дээрх үйлдвэрийг барих газрыг Туул голын баруун эрэг, Богд хааны зуны ордны баруун талд сонгож 70

орчим га талбайд газрын зураг шинжилгээний ажлыг эхлүүлсэн түүхтэй. 


1930 оны дунд үеэс Богдхан, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрхт үндсэн эгнээний цэгүүдийг байгуулснаас гадна нийслэлийн дундуур улсын өндрийн сүлжээний шугамыг дайруулан хийжээ. Энэ ажил нь хожим хот дүүргийн нутаг дэвсгэрийг зурагжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.


Өнөөдөр нийслэлийн бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлал цаашид хамгийн эрчимтэй таталцлын үе шатандаа хөгжих ирээдүйгээ харуулж байна. Нийслэлийг мал аж ахуй эрхлэх бүс, Улаанбаатарын бичил бүс, Багануур төвтэй аж үйлдвэржсэн бичил бүс, Багахангай төвтэй аж үйлдвэрийн бичил бүс гэхчлэн хөгжүүлэх гэж байна.




Төрийн 107 байгууллага хотын А зэрэглэлийн бүсийн 97.7 га газарт нийтийн орон сууц барьсан

 Эх сурвалж: gogo.mn , Х.Көгершин

2021.02.01


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж буй. УИХ-аас Бүртгэлийн багц хуулийг 2018 онд баталсан бөгөөд burtgel.mn сайт дээр газрын мэдээллийг ил тод болгох зорилготой байсан юм. Гэвч хуулийн хэрэгжилт нь хангалтгүй байгаа гэж тэрбээр үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг төслийн судалгааны ажил хийгээд өөрчлөлтөөр орох үр дүнгийн талаар ярилцлаа.

-Та Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлахаар ажиллаж байна. Ямар заалтууд дээр нь нэмэлт өөрчлөлт оруулах вэ?

-Газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг би сүүлийн 3-4 жил ярьж байна. Газрын багц хуулийг Засгийн газар өргөн барина. Үүн дээр Барилга хот байгуулалтын яам болон Хууль зүй дотоод хэргийн яам манлайлал үзүүлж хамтран ажлын хэсгээ гаргасан. Миний хувьд гурван асуудлаар хуулийн төсөл өргөн барихаар боловсруулалтын түвшинд ажиллаж байна.

Нэгдүгээрт, нийтийн орон сууцны орчны газрыг орон сууц өмчлөгчид хувь ногдуулж эзэмших ёстой гэдэг заалтыг оруулж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Нийтийн орон сууцны орчны газар гэдэг нь түүний эргэн тойрны хүүхдийн тоглоомын талбай, зам, автомашины зогсоол, мөн тухайн орон сууцны доорх суурийг хэлнэ. Үүнтэй холбогдуулан маш их судалгаа хийлээ.

Орчны газрыг эзэмшүүлэхтэй холбоотойгоор 2006 онд Газрын хуульд нэмэлт өөрчлөлт орсөн бөгөөд тус хуульд зааснаар орон сууцны СӨХ-үүдэд газар эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Хууль зүйн хувьд бол энэ их буруу. Улаанбаатар хотод 640 орчим СӨХ нийтийн орон сууцны орчимд газар эзэмшиж байна. Хот байгуулалт хөгжлийн газрынхан нийтийн орон сууцны орчны газрыг биш суурь газрыг эзэмшүүлэх ёстой гэдэг. Үүнийг би дэмжихгүй байна. Бас л тэр газраас хумслах гэсэн санаархал гэж үзэж байна. Улаанбаатарт хот төлөвлөлтийн систем байхгүй шамвааралдан барилга барьж байгаагийн бас нэг шалтгаан нь энэ шүү дээ. Хоёрдугаарт, төрийн байгууллага эзэмшиж буй газартаа өөр чиглэлээр л үйл ажиллагаа явуулахыг хориглох хуулийн заалт тусгахаар ажиллаж байна.

-Тэгэхээр Бүртгэлийн хуультай холбогдож байна гэсэн үг үү. Та 2017 онд Бүртгэлийн багц хуулийг санаачлаад батлуулж байсан. Бүртгэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ямар үр дүн гарсан бэ?

-2017 оноос өмнө манайх газар эзэмших эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхгүй явж ирсэн. Тэгвэл 2017 оны өөрчлөлтөөр Бүртгэлийн хуульд оруулсан нэг үзэл санаа бол газар эзэмших эрхээ заавал бүртгүүлнэ гэж оруулж ирсэн. Бүртгэлийн багц хууль 2018 оны 11 дүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн. 2018 байдлаар улсын хэмжээнд Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд 1187 газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлжүүлэлт хийгдсэн байдаг. Харин газрын албад дээр байгаа бүртгэл 6000 орчим байсан. Тэгэхээр хууль зүйн хувьд бүртгэж байх ёстой газрууд бүртгэлгүй явж иржээ.

Газар эзэнгүй, хяналтгүй, бүртгэлгүй байсан. Үүний улмаас дур зоргоороо газраа зардаг, наймаалдаг байсан. Өнөөдрийн хот төлөвлөлтийн бас нэг шалтгаан нь үүнтэй холбоотой. Газрыг бүртгэлгүй байлгах сонирхол түүнийг зарах, наймаалах тэр бүлэглэлд л ашигтай байсан. Тийм учраас газар эзэмших эрхийг заавал бүртгэхээр Бүртгэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд 2019, 2020 онд 122407 газар эзэмших эрх бүртгэгдсэн. Бүртгэлгүй байсны улмаас сургуулийн захирал, эмнэлгийн захирал орчны газраа зараад хувийн зорилгоор ашиглаж байна.

-Өнгөрсөн онд авлигын улмаас улсад 11 их наяд хохирол учирсан. Үүний 10 их наяд нь 100 гаруй төрийн өмчит компани дээр байна гэж гарсан. Төрийн өмчит компаниуд өөрийн эзэмшил газраа зарах хувийн зорилгоор ашиглуулах жишээ цөөнгүй байна шүү дээ.
-Хоёр дахь өөрчлөлт бас үүнтэй холбоотой. Бүртгэлгүй байдлыг далимдуулж төрийн байгууллагууд өөрийн эзэмшил газарт нийтийн орон сууц барьдаг, үүнийг худалдаж ашиг олдог байдал маш их хавтгайрсан. Жишээ нь өнөөдөр Хүүхдийн урлан бүтээх төвийн газар битүү орон сууц болсон.

Нийслэлийн өмч байсан Паркийн газар яасан бэ. Гэмтэл, Гуравдугаар, хоёрдугаар эмнэлэг, Эх нялхас зэрэг эмнэлгүүдийн газрыг хумсалж орон сууц эсвэл өөр хувийн байгууллагын оффисын зориулалттай барилга барьж байна. Энэ бол цэвэр газрын наймаа. Судалгаагаар давхардаагүй тоогоор Улаанбаатар хот дахь төрийн 107 байгууллага хотын А зэрэглэлийн бүсэд 97.7 га газар дээр нийтийн орон сууц барьсан байна гэдэг нь батлагдсан. 2018 оны 6 дугаар сард газрын үнэлгээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолоор баталсан газрын суурь үнэлгээний жишгээр тооцоход дээрх 107 газруудын суурь үнэлгээ нь 94 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ бол дундаж үнэлгээ. Зах зээлийн үнэлгээгээр тооцвол их наяд хүрнэ. Их наяд гэдэг бол 400 сая ам.доллар шүү дээ. 400 сая ам.долларын үнэ бүхий газрыг төрийн өмчит компанийн дарга нар эзэмшиж байна гэсэн үг.

Тухайлбал Гэмтэл судлалын үндэсний төв 2840мкв, БГД-ийн Засаг даргын тамгын газар 1776 мкв, Улаанбаатар Төмөр зам нийт 19000 мкв, Ерөнхийлөгчийн тамгын газар 4050 мкв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 5927 мкв, Монголын олон нийтийн радио телевиз 2922 мкв, Олон улсын найрамдал төв 984 мкв, Удирдлагын академи 47348 мкв газар тус тус эзэмшиж байна. Энэ мэт 107 төрийн байгууллагын газруудад нийтийн орон сууц барьж зарсан. Төрийн байгууллага газар үнэ төлбөргүй эзэмшдэг. Төрийн байгууллагын нэрээр үнэгүй газар аваад орон сууц барьж борлуулж байна. Энэ бол газрын мафи. Газрын хулгайг зогсооё гэвэл хууль батлах ёстой.

-Төрийн байгууллага өөрийн нэр дээрх газрыг өөр чиглэлээр ашиглахыг хориглох зохицуулалтыг хэрхэн хийх вэ?

-Төрийн байгууллага эзэмшиж буй газартаа өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалтаас өөрөөр газар эзэмшихийг өөрчлөх асуудлыг Газрын албаар шийдүүлэх боломжийг хаана. Өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар өөрчлөх тохиолдолд зөвхөн Засгийн газар шийддэг байх өөрчлөлтийг оруулах гэж байна. Одоогийн нөхцөлд Засаг дарга, Газрын алба шийддэг. Тэгэхээр Засгийн газарт аваачна гэдэг нь хяналт тавиулах зорилготой юм. Нөгөө талаасаа Засгийн газрын шийдвэр хуульд нийцээгүй бол УИХ хянаж хүчингүй болгох эрхтэй. Цаад утгаараа Засгийн газраар дамжуулаад УИХ-ын хяналтад байлгах юм. УИХ-д Засаг дарга нарын шийдвэрийг хянах, хүчингүй болгох эрх байхгүй шүү дээ.

-Барилгын компаниуд орон сууц нь ашиглалтад ороогүй байхад банк, банк бус санхүүгийн байгууллад барьцаалж зээл авдаг. Үүнийгээ худалдан авагч нараасаа нуудаг. Үүний улмаас маш олон хүн хохирч байна. Энэ асуудлыг шийдэх боломж бий юу?

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль гэж байдаг юм. 2017 онд Бүртгэлийн багц хууль батлагдахад нэг асуудлыг шийдэх гэж чадаагүй юм. Энэ нь дуусаагүй барилга дээр буюу барилгын суурийг үл хөдлөх хөрөнгө дээр бүртгэж гэрчилгээ олгодог хууль 2003 оноос хойш хэрэгжиж байгаа. Дуусаагүй барилгыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгож болно гэсэн заалт бий. Тус хууль барилгын компаниудын лоббигоор батлагдсан. Барилгын компаниуд сууриа цутгаад түүнийгээ Үл хөдлөх газарт бүртгүүлж дуусаагүй барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авдаг. Улмаар үүнийгээ банканд барьцаалж, зээл авч эргэлтийн хөрөнгөө бий болгодог.

17 жил хэрэгжсэн энэ заалтын гор нь их гарсан. Хүмүүс орон сууцанд захиалга өгөөд төлбөрөө 100 хувь төлсөн ч орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй тохиолдол их гарч байна. Барилга нь банкны барьцаанд байгаа гэдгийг захиалж байгаа иргэддээ хэлэхгүй байна. Үүнээс болоод хэрэг нь иргэний шүүх рүү шилжсэн тохиолдол зөндөө бий. Иймээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд дуусаагүй барилгыг үл хөдлөх хөрөнгөөр бүртгэж гэрчилгээ олгодог явдлыг болиулахаар судалгаа хийж байна.

Судалгаагаар улсын бүртгэлээс авсан мэдээллээр 2020 оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд орон сууцны зориулалттай ч барьж дуусаагүй 551 барилга үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 475, аймгуудад 76 нь байна. Үүнээс 123 барилга банк, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд. Байрныхаа төлбөрийг 100 хувь төлсөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй хүмүүсийн ихэнх нь Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт байгаа гэсэн судалгаа гарсан. Зөвхөн нэг хүний асуудал хэдэн зуун сая төгрөгөөр яригдана. Ганцхан заалт ийм том хор уршиг үүсгэж байна. Энэ бол хуулийн хулгай.

-Хуулийн төслийг хэзээ өргөн барихаар төлөвлөж байна вэ?

-Хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан авах ёстой судалгаануудаа авчихсан. Одоо нэмэлт захиалгат судалгаа хийлгэж байгаа. Нийтийн орон сууцны хуулийн хувьд асуудал үүсгэхгүйгээр оновчтой томёолох хэрэгтэй. Дэлхий дээр үүнийг загварчилдаг гурван янзын концепци бий. Аль загварыг авч манайд нутагшлуулбал илүү сайн вэ гэдэг захиалгат судалгаа хийлгэж байна. Тус судалгааны дараа ажлуудаа цэгцэлнэ.

-Ярилцлсанд баярлалаа.