Улсын их дэлгүүрийн Бэлэг дурсгалын тасагт гал гарсан тухай дуудлага 16:48 цагт Онцгой байдлын албанд иржээ. (www.ikon.mn)
Улсын Их дэлгүүрийн зургаан давхарт гал гарсан тухайн галын дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт 16.48 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу гал унтраах, аврах ангийн гурван тасаг ажиллаж байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр "Улсын их дэлгүүрийн зургаан давхарт байрлах бэлэг дурсгалын тасгаас гал гарсан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг урьдчилан хэлэх боломжгүй” гэлээ. (www.news.mn)
Их дэлгүүрт гарсан галын талаар газар дээр нь ажилласан НОБГ-ын ажилтан Ц.Нямбаяр мэдээлэл өглөө: Чингэлтэй дүүргийн 10-р ангийн нэгдүгээр тасагт анх утаа тархсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу ирсэн албан хаагчид нэмэлт шаардлагатай хэмээн мэдэгдэж, НОБГ-ын найман ангийн 100 орчим албан хаагч ажиллаж байна. Объектыг хамгаалалтад авсан. Улсын их дэлгүүрийн голын хэсэг нь хөндий буюу гонх хэсэгтэй, хоёр талаараа хэсгүүдтэй. Гал зургаан давхраас гарч, тус давхар гал гарсан, дөрөв, тавдугаар давхар галд өртсөн, шатлага их хэмжээгээ явагдсан учраас барилгын дотор хэсэг битүү утаа үүссэн байна. Гал гарахад хамгийн их нөлөөлсөн шалтгаан нь барилгын өөрийнх нь хийц, голын хөндий буюу гонхоос дээврийн хэсэгт гал маш хурдан тархсан байна. Дэлбэрэлт нь Улсын их дэлгүүрийн баруун урд хэсэгт болсон.

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ТҮҮХ
Улсын их дэлгүүр анх 1921 онд Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдан “Төв дэлгүүр” нэртэйгээр байгуулагджээ. Дарга, сургагч, ахлах нягтлан бодогч, дансны сургагч, тооцооны нягтлан бодогч, дансны дагалдан, барааны сурган боловсруулах мэргэжилтэн зэрэг 10 орчим ажилтантайгаар нээгджээ. 1933 онд одоогийн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн байранд орсон бөгөөд тус барилгыг анх Оросын худалдаачин Гудвинцал 1905 онд дэлгүүрийн зориулалтаар бариулсан байна. Эргэн тойрон нь тухайн үеийн Хүрээний төв байсан учраас түм түжигнэж, бум бужигнасан олон хөлийн газар байжээ. Чухам үүнийг олж харсан Гудвинцал европ загварын хоёр давхар, олон цонхтой байшинг бариулахад хавийн хүмүүс гайхан шагшиж, цонхонд нь дүрсээ харж өөрөө өөртэйгөө мэндэлж, том хаалгаар нь худалдаачид ачаа бараатай тэмээгээ тэр чигээр нь оруулчихдаг байжээ. Жинхэнэ худалдаа наймаа буцалдаг газар байсан учраас Монгол улсын “Төв дэлгүүр” улам өргөжин хөгжихөд нөлөөлсөн гэж үздэг.
1961 онд одоогийн энэ байранд шилжин ирж “Улсын их дэлгүүр” хэмээн нэрлэгдэх болжээ. 1961 оны зургадугаар сарын 28-ны өдөр "УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР"-ын барилгыг ашиглалтад оруулж байжээ. 1999 онд Засгийн газрын шийдвэрээр Улсын их дэлгүүрийг хувьчлахад хувьцааны ихэнхийг Номин холдинг компани худалдан авч, улмаар эдүгээ бүрэн хувьчилж авсан байна. Ийнхүү хувьчлагдсанаар тус дэлгүүрт менежментийн шинэчлэл хийгдэж улам бүр өнгө засан өргөжиж байгаа бөгөөд эдүгээ 600 гаруй ажилтан албан хаагчид энэ их дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байна.
Улсын их дэлгүүр 1921 онд байгуулагдсан бөгөөд 1961 онд одоогийн их дэлгүүрийн энэ барилга ашиглалтад орж, их дэлгүүрийг оруулсан түүхтэй. Энэхүү барилга нь их дэлгүүрийн 3 дахь барилга бөгөөд түүхэн барилгад бүртгэлтэй байдаг. Мөн их дэлгүүрийн дээр бгаа оныг 1924 он гэж тэмдэглээд бгаа нь буруу огноо юм.
УЛСЫН ИХ ДЭЛГYYРИЙН ТҮҮХ
Бичсэн орчуулсан: Архитектор Н.Золжаргал
УЛСЫН ИХ ДЭЛГYYР-ын анхны үндэс суурь 1924 онд Зөвлөлт Холбоот Улсын худалдааны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хүүхдийн, баримтат кино театрын байранд "Төв дэлгүүр" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлснээр тавигджээ. Тухайн үедээ олон түмэнд "Өндөр хоршоо" хэмээн нэрлэгддэг байсан бөгөөд 1933 оноос Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн банкны барилгад шилжин байрлах болсоноор "Их дэлгүүр" хэмээн нэрлэгдэх болсон байна.
1959 онд буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-аас Монгол Улсын нутаг дээгүүр дайран өнгөрөх төмөр замын 3 жилийн төлбөрт зориулан улсын хэмжээний худалдааны нэгдсэн төв барьж байгуулахаар төлөвлөж, 1961 оны 6 дугаар сарын 28-ний өдөр ашиглалтад оруулсанаар "УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР" хэмээн нэрлэгдэж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа эрхлэн явуулж ирсэн.
УЛСЫН ИХ ДЭЛГYYР-барилгын архитектор нь Хятадын архитектор Гүн ДэШүн-ий зураг төсөл бөгөөд Бээжин хотын Бээжингийн их дэлгүүр (北京市百货大楼)-тэй хэмжээ болон дизайн нь маш төстэй юм. Архитектор Гүн ДэШүн нь өөрийнхөө номонд бичихдээ: "Монгол Улсын хүсэлтээр барьсан их дэлгүүр нь 22,000 метр квадрат талбай бүхий барилга бөгөөд үндсэн чиг үүрэг нь худалдааны төв, агуулах, дээд хэсэгт байрлах жижиг театр юм. Бээжингийн их дэлгүүрийн зураг төсөлийн дагуу гаргах хүсэлт Монголын талаас тавигдаж байгаа тул барилгын үндсэн фасад найрлага, харьцаа, хавтгай дээвэр зэрэгийг Бээжингийн их дэлгүүртэй маш төстэй хийсэн боловч нэмэлт чимэглэлгүйгээр нарийн боловсруулалт хийсэн, шугамууд нь энгийн, шулуун, давхарт нь том талбайтай Шилэн цонхтой. Тухайн үед Бээжингийн Барилгын яамны барилга байгууламжийн чимэглэсэнийн хэв маягийг ашиглан төмөр бетоныг ашиглан хавтгай дээвэртэй барилгийн зураг төслийг боловсруулжээ." гэж бичжээ.
1924-1933: Ашиглалтанд орсон төв дэлгүүр нь дарга, сургагч, ахлах нягтлан бодогч, дансны сургагч, тооцооны нягтлан бодогч, дансны дагалдан, барааны сурган боловсруулах мэргэжилтэн зэрэг 20 иод орон тоотой ажиллаж эхэлсэн.
1959: Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө Монгол улсын засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээний нэгдсэн төв барьж байгуулахаар төлөвлөж, 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1961 оны 6 сарын 28- ний өдөр ашиглалтанд оруулснаар Хятад барилгачид барьж “УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР” хэмээн нэрлэж, өнөөг хүртэл олон түмний талархлыг хүлээсэн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж ирсэн.
1971: Монголд анх удаа УИД нь өөртөө үйлчлэх системийг нэвтрүүлж хэрэгжүүлсэн.
1981: Германаас шинэ тоног төхөөрөмж, тавилга ирж шинэчлэгдэн тохижсон.
2000: МУ-ын Засгийн Газраас 1996 онд УИД-ийг хувьчлах шийдвэр гаргасны дагуу УИД нь 2 удаа хувьчилагдсан. Эхний удаагийн хувьчилал явагдсан ч хувьчлал будилаантай гэсэн ажилчдын эсэргүүцэлтэй тулгарсанаас хүчингүй болгож 2000 онд дахин хувьчлалд оруулсан юм. Хувьчлагдах үед УИД –ийн дийлэнх хэсгийг тохиролцоорны лангуунууд эзлэж байлаа. Энэхүү хувьчлалаар Номин Холдинг ХХК 50 гаруй хувийг дуудлага худалдаагаар төрөөс авсан. Монголын хамгийн том номын дэлгүүрийг 2009 онд 6 давхарт нээсэн билээ.
Эх сурвалж:
1. http://www.touristinfocenter.mn
2. “Архитектор Гүн ДэШүн“ ”建筑师龚德顺“ номноос