БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРОО, 240 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ

 Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, 2021.08.24








Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэг барьж байна. Төрийн болон хувийн өмчийн цэцэрлэггүй байсан, цэцэрлэгийн асуудал тулгамдсан тус хороонд сургуулийн өмнөх насны 874 хүүхэд оршин суудаг бөгөөд үүнээс 692 хүүхэд өөр, дүүрэг хорооны цэцэрлэгт хамрагдаж сурдаг бол 182 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чаддаггүй байна. 

 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 278 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгч компаниар Монгол дээвэр ХХК болон Цац орхон ХХК-ийн түншлэл ажиллаж энэ оны хичээлийн шинэ жилээр ашиглалтад орохоор төлөвлөн 95 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Ийнхүү шинэ цэцэрлэг ашиглалтад орсоноор хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдэж, хүүхдүүд таатай орчинд суралцах давуу тал бүрдэх юм.