Эх сурвалж: Г.Лхагвадорж, www.ubn.mn, 2021.08.27
АТГ-ААС ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДИЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ГАНХҮҮГ АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ШАЛГАЖ, ГЭРЭЭС НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУРААЖЭЭ
АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, АТГ-ын албан хаагчид Ц.Ганхүүгийн амьдарч байсан гэр болон ойр дотны хүмүүсийн гэрт нь нэгжлэг хийж, гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө валют зэргийг хураан авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Ц.Ганхүү нь 2015 оноос Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг 2015 оноос хойш хашиж байгаа бөгөөд Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” хотхонуудыг хамаарал бүхий хүмүүс нь барьсан гэх мэдээлэл байна.
Үүнтэй холбогдуулан Ц.Ганхүүг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд удирдах алба хашиж байсан нь дээрх хотхонуудыг барихад барилгын газар олголт болон барилга барихад шаардагддаг тусгай зөвшөөрлүүдийг авахад нөлөөлсөн, мөн мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашигласан, хахуульд зуучласан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа гэнэ.
АТГ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын гэрээс их хэмжээний мөнгө хураан авчээ
Эх сурвалж: www.updown.mn, 2021.08.27
АТГ өчигдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг баривчилсан байна. Түүний гэрт нэгжлэг хийсэн бөгөөд их хэмжээний мөнгө, гадаад валют хураан авчээ.Түүнийг Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга орон сууц, барих зөвшөөрөл олгосон гэх хэрэгт шалгагдаж эхэллээ.
Ц.Ганхүү нь тус албан тушаалд очихоосоо өмнө Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд ажиллаж байжээ.
ТАНИЛЦ: Гэрээс нь их хэмжээний мөнгө олдсон гэх ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүүгийн хур их ХӨРӨНГӨ
Эх сурвалж: П.Урнаа, www.eguur.mn, 2021.08.27
АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн гэрт нэгжлэг хийжээ. Улмаар их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан гэх мэдээлэл гараад байна. Эл мэдээллийг АТГ-аас тодруулахад үгүйсгээгүй бөгөөд прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
ӨӨРИЙН ОРЛОГО: 2016 онд 25 сая, 2017 онд 32 сая, 2018 онд 30 сая, 2019 онд 29 сая болж буурсаар 2020 онд 45 сая болон өссөн байна.
ГЭР БҮЛИЙН ОРЛОГО: 2016 онд 435 сая, 2017 онд 208 сая, 2018 онд 226 сая, 2019 онд 134 сая, 2020 онд 116 сая болжээ.
ОРОН СУУЦ: Тэрбээр 2016, 2017 онд 919 саяар үнэлэгдэх 8 орон сууц 6 өвөлжөөтэй байсан бол 2018, 2019 онуудад 919 саяар үнэлэгдэх 7 орон сууц нэг зуслантай хэмээн мэдүүлжээ. Харин 2020 онд 6 орон сууц нэг зуслантай тэдгээр нь 885 сая хэмээн мэдүүлжээ.
АВТОМАШИН: 2016 онд 95 саяын Lexus, LS 460- 1, Mercedes Benz, ML 350- 1,Toyota,Tundra- 1 хэмээн мэдүүлж байж. 2017, 2018 онуудад 25 саяын Mercedes Benz, ML 350- 1 болжээ. Улмаар 2019 онд 55 саяын Суудлын жижиг машин,Mercedes Benz, ML 350- 1,Суудлын жижиг машин,BMW, 520- 1 машинтай болжээ. 2020 онд 25 саяын Суудлын жижиг машин,Mercedes Benz, ML 350-1 гэжээ.
ҮНЭТ ЭДЛЭЛ: 210 саяны үнэ бүхий үнэт эдлэлтэй.
ХАДГАЛАМЖ: 2016 онд 152 сая, 2017 онд 325 сая, 2018 онд 143 сая, 2019 онд 177 сая, 2020 онд 92 сая хэмээн мэдүүлжээ.
АВЛАГА: 2016 онд 340 саяын авлагатай байсан бол 2017, 2018, 2019 онуудад 100 сая болж 2020 онд 80 саяын авлагатай үлдсэн байна.
ГАЗАР: 20 саяын үнэ бүхий Эзэмших 400м2-1, Эзэмших 665м2-1, Эзэмших 700м2-1, Ашиглах 19890м2-1 тус тус газар эзэмшдэг байна.
КОМПАНИ: “Анима Интэрнэшнл” ХХК, “Инэл” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК ХК, “Эрдэнэс таван толгой” ХК-иудад хувь, хувьцаа эзэмшдэг байна.