Хорих ангийг төвлөрсөн дулаан, хүйтэн ус хангамж

 Эх сурвалж: НХОГ, 2021.08.12






Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийг төвлөрсөн дулаан, хүйтэн ус хангамжид холбож байна

Улаанбаатар хотын захын хорооллуудад байрлах агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн нэг болох уурын зуухнуудын утаанаас ялгарах хаягдал утааг багасгах зорилгоор БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт орших Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн уурын зуухаар халах системийг шинэчилж, төвлөрсөн дулаан, хүйтэн ус хангамжид холбох ажил үргэлжилж байна. 

Агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөрөөс санхүүжүүлж буй тус 1010 метр шугам угсралтын ажил энэ оны 6 сард эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шугамын лотки угсралтын ажил, дулаан цэвэр усны шугамын угсралтын ажлын явц 70 хувьтай хэрэгжин, ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж гүйцэтгэгчээр Билгүүн од констракшн ХХК ажиллаж байна.