Нийслэлд нэр бүхий нэрэмжит гудамж нэгээр нэмэгдэв

Эх сурвалж: Б.Манлай, www.ikon.mn, 2021.08.25





НИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хурлын 98 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хороо, Нисэхийн аюулгүйн тойргоос урагш Жаргалантын ам руу эргэх авто замын уулзвар хүртэлх 3,341м гудамжийг “Архивчдын гудамж” гэж нэршүүлэхээр шийдвэрлэсний дагуу Архивын ерөнхий газрын хамт олны нэрэмжит гудамж бий болжээ.