Эх сурвалж: Н.Урантулга, wwwikon.mn, Cандаг, 2021.08.30 (28),
Автомашингүй өдрөөр төв талбайд #Teenshoot буюу өсвөр насны залуусын хувцаслалт хэв маягийг илэрхийлэх зорилготой загварлаг залуус болон гэрэл зурагчдийн street fashion арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээнд залуус ямар нэг стайл хэв маягт баригдахгүй өөрийн хүссэн загвараар хувцаслан оролцжээ.
Автомашингүй өдрөөр хотын төв иргэд тэр дундаа хүүхэд багачуудын хөлд дарагддаг уламжлал хэдийн тогтсон. Харин энэ удаад өвөрмөц содон хувцасласан өсвөр үеийнхэн, залуус анхаарал татам байв.