Агаарын бохирдолтой тэмцэх, эрчим хүч, усны хангамж сайжруулах ЖАЙКА-гийн төслүүд

Эх сурвалж: gogo.mn, 2022.01.28


Япон улсын ЖАЙКА байгууллага Монголд эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тусалж, дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. Тухайлбал, 1992 оноос хойш Монгол улсын хамгийн их хүчин чадалтай Дулааны 4-р цахилгаан станцад


Япон мэргэжилтэн, сайн дурын гишүүд илгээх

буцалтгүй тусламжаар 2013 оноос иенийн хөнгөлөлттэй зээлээр ДЦС 4-ийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж,

турбины тохируулах системийг шинэчлэн,

хяналт удирдлагын системийг автоматжуулах зэрэг ажлыг хийж, станцын горим, найдвартай ажиллагааг дээшлүүлж, улмаар цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг ханган, нийгэм эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлсэн байна.




ИТОЧҮ Корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын захирал Шимада Акиюки:


“1990-ээд оноос Япон улсын ХАЁТ буюу буцалтгүй тусламж, иений хөнгөлөлттэй зээлээр 4 удаагийн төслийг ДЦС-4 ТӨХК дээр хэрэгжүүлсэн. Үүнээс Иточү корпорац нь Мицүбиши хүнд үйлдвэр корпорацтай хамтран гурван төсөл дээр ажилласан” гэлээ.


ЖАЙКА нь Монгол улсын эрчим хүчний  нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг төрөлжүүлэх буюу сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Монгол улсын хоёр дахь салхин цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулсан байна.  Ньюком компани болон Япон улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж буй Softbank  группийн охин компани болох SB Energy  компанийн хувь нийлүүлэн байгуулсан Clean Energy Asia компанид Европын сэргээн босголтын банк болон ЖАЙКА-гийн хамтарсан хөрөнгө оруулалт хийж эрчим хүчний салбар дахь анхны хилийн чанад дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлжээ.





Клин Энержи Ази ХХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Мягмар:


“Цэций салхин цахилгаан станц нь 2017 оны аравдугаар сараас ажиллаж эхэлсэн ба 50 мегаватт буюу Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 5 хувьтай тэнцэх хэмжээний цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэдэг. Энэ нь байгальд ээлтэй, жилд 200 гаруй мянган  тонн нүүрс, 1.5 сая тонн ус хэмнэдэг төсөл” гэдгийг хэллээ.





Хөдөө аж ахуй, Эрчим хүч, Уул уурхайн салбар хариуцсан ажилтан Накамүра Кэйго /Ph.D/:


“ЖАЙКА-гийн зүгээс агаар болон усны бохирдол, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлсээр ирсэн. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мөн хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна” гэж  хэллээ.


Байгаль орчны салбарын 2 төсөл


    "Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл"

    "Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх -Гачуурт эх үүсвэр төсөл”

Цэвэр усны хангамж


Усны хангамжийг сайжруулах, ЖАЙКА-гийн төсөл хэрэгжих хүртэл гэр хороололд усны хангамж хүрэлцэхгүй, зарим тохиолдолд эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус ашиглахаас өөр аргагүйд хүрэх асуудлууд тулгарч байсан бөгөөд Улаанбаатар хотын усан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан байна.


Төслийн хүрээнд Улаанбаатараас 26 км-ын зайд орших Гачууртын эх үүсвэрийг шинээр байгуулсан бөгөөд төслийн үр дүнд Ус Сувгийн Удирдах Газрын тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжрахын хамт Улаанбаатар хотын иргэд ялангуяа гэр хорооллын 390 мянга гаруй иргэн болон орон сууцанд амьдардаг 43500 гаруй оршин суугчийн цэвэр, аюулгүй усаар хангах боломжийг бүрдүүлсэн байна.


Агаарын бохирдол


Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудын нэг бол агаарын бохирдол. Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх зорилгоор хэрэгжсэн нэг, хоёрдугаар шатны төслийн хүрээнд:


Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар болон бусад холбогдох байгууллагуудын боловсон хүчний чадавхийг бэхжүүлж,

агаарын чанарын хяналтын тогтолцоо, техник тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр амжилттай ажиллажээ.

Мөн иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор тодорхой цэгүүдэд дэлгэц байрлуулан суурин харуулын хэмжилтийг шууд харуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Одоо хэрэгжиж буй гуравдугаар үе шатанд агаарын бохирдлыг бууруулах илүү бодит, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байна.





Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Т.Даваажаргал:


“Төсөл хэрэгжихээс өмнө манай байгууллагын агаарын бохирдлыг хэмжих эх үүсвэрүүд учир дутагдалтай, багаж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадамжийн хувьд сул талтай байсан” гэв.


2010 оноос төсөл хэрэгжиж эхэлснээр:


Олон улсын стандарт шаардлагад нийцсэн багаж, тоног төхөөрөмжтэй болсон.

Багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулдаг боловсон хүчнүүд Япон болон Монголд урт ба дунд хугацааны сургалтад хамрагдсан

Агаарын бохирдлыг хэмжих иж бүрэн лабораторитой болсон

Лаборатори, боловсон хүчнийхээ чадавхыг ашиглан агаарын бохирдлын эх үүсвэр тус бүрд хэмжилт хийж хэмжилтийн дүнг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах байгаль орчны бодлогыг тодорхойлох, гүйцэтгэх ажлуудыг хийж гүйцэтгэж байна.