Эх сурвалж: gogo.mn, 2022.01.28
Монгол Улс дахь Энэтхэгийн Элчин Сайдын яам Бүгд Найрамдах Энэтхэг Улс байгуулагдсаны 73 дахь ойг тэмдэглэжээ.
БНЭУ-ын Элчин Сайдын Яам Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалын дагуу Бүгд Найрамдах Улс тунхагласны 73 дахь өдрийг эх оронч үзлээр тэмдэглэсэн байна.
ЭСЯ-ны байранд Төрийн далбаа мандуулсны дараа Элчин сайд Сингх цугларсан зочдод хандан, Улсын Онцгой Комиссоос тогтоосон, халдвар хамгааллын уламжлалыг мөрдөж, Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ард түмэнд хандан илгээсэн үгийн хэсгээс уншжээ. Дараа нь гуравдагч хөрш болох 'Монгол Улстай Энэтхэгийн Оюун санааны, "Стратегийн түншлэл"-ийн бат бөх байдлын талаар тэмдэглэн үг хэллээ.
Энэтхэгийн Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ ардчилсан уламжлалыг баримталсан засаглалын дүрэмд тусгагдсан Энэтхэгийн Үндсэн хууль үргэлж хамааралтай байдгийг дурдаж, Энэтхэгийн янз бүрийн салбар дахь ололт амжилт, Засгийн газраас ялангуяа жендэрийн тэгш байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн сорилттой тэмцэх, зохицуулах чиглэлээр хэрэгжүүлж буй үр дүнтэй арга хэмжээг онцлов.
Энэтхэгийн Элчин Сайдын Яаманд болсон арга хэмжээнд монгол оюутнууд "Ванде Матрам" дууг эгшиглүүлжээ.
Элчин сайдын яаманд болсон ёслолын дараа зочид Сүхбаатарын талбайд очин хоёр долоо хоногийн өмнө Сүхбаатрын талбайд байрлуулсан Мөсөн "Таж Махал"-ын хөшөөний том хуулбарыг үзсэн байна. Энэ хөшөөг Цагаан сарын дараа хүртэл дэлгэнэ.
Зочид дараа нь Шинэ Дели хотоос Бүгд Найрамдах Улсын баярын жагсаалын 90 минутын шууд дамжуулалтыг том дэлгэцээр үзэж, Энэтхэгийн төрийн далбааг мандуулсан цэргийн сүр хүч, 75 агаарын хөлгийн агаарын шоу, Энэтхэгийн соёлын гайхамшигт олон янз байдлыг харуулсан үзүүлбэрүүдийг үзсэн байна.