Эх сурвалж: ikon.mn, 2022.01.21
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг халдвар, хамгааллын дэглэмд нийцүүлэн задгай талбайд зохион байгуулж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь дэмжлэг үзүүлж 10 өдрийн турш түрээсийн төлбөргүй худалдаа эрхлэх боломжийг олгож байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн юм.
Нийслэлчүүд та бүхэн Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж, хэрэгцээт хүнсний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнээ худалдан авахыг урьж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ