Эх сурвалж: ikon.mn, 2022.01.12
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх хотын стандартыг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1033 дугаар захирамжаар “Хотын стандартыг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Тус ажлын хэсэг хуралдаж, Хотын стандарт, хяналтын газраас 22 бүлэг сэдвийн хүрээнд боловсруулсан 97 төрлийн хотын стандартын баримт бичгүүдээс эхний 38 баримт бичигт холбогдох төсөлд мэргэжлийн байгууллага, иргэдээс санал авч эхэллээ.
Санал өгөх холбоос: https://standard.ub.gov.mn/2022/01/11/sanal-avah1/