Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба. 2022.03.18
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ сарын 15-ны өдөр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан гараашуудыг буулгаж эхэлсэн бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн дүүргийн газар зохион байгуулалтын алба газрын зөрчил арилгах ажлыг эхлүүлээд байна . Энэ жил Чингэлтэй дүүргийн 12 байршилд нийт 168 гарааш буулгахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр 1-р хорооны нутаг дэвсгэр 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 34 гараашийг буулгаж байгаа юм.