Эх сурвалж: ikon.mn, 2022.03.23
Барилга угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НМХГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн дарга З.Болормаа "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн ч бай төрийн үйлчилгээ ч бай барилга байгууламж баригдаж байгаа бол эрсдэл ихтэй ажлын байр учраас тухайн ажил олгогч ажил үйлчилгээний зардлынхаа 0.5-аас багагүй хэмжээг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой.
Эн нь тухайн ажлын байранд ажиллаж буй ажилчныг үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж байгаа бүх үйл ажиллагаанд зарцуулах гэсэн үг.
Он гарснаас хойш барилга дээр таван осол гарсан. Үүнээс харвал өндрөөс унасан буюу дүрмийн дагуу өндөрт гаргаагүй нийтлэг зөрчил гарсан байгаа юм. Мөн барилгын дотор талд аюулгүй ажиллагааны тэмдэглэгээ, хаалт тавиагүйн улмаас ослууд гарсан" гэв.