Гал түймэр унтраах сургуулилалтыг УИД-ийн байранд зохион байгуулав

Эх сурвалж: ikon.mn,  2022.03.23


Нийслэлийн Онцгой байдлын газраас Улсын Их Дэлгүүрийн байранд гал түймэр унтраах тактикийн сургуулилалтыг өнөөдөр зохион байгууллаа.


Дадлага сургуульд Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Аврах ангийн алба хаагчид болон Улсын их дэлгүүрийн 170 орчим алба хаагч хамрагдсан юм.


Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гал түймэр гарсан үед тухайн объектоос томилогдсон сайн дурын бүлгэм, Гал түймэр унтраах аврах ангиудын харилцан ажиллагааг уялдуулж, гарсан гал түймрийг хохирол багатай унтраах, гал сөнөөгчид тухайн объектын онцлог байдалтай танилцах, гал унтраах аврах анги очиж үйлчлэх хугацааг тогтоон, байгууллагын ажилтнуудад гамшгийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар болон гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж ашиглах дадлага эзэмшүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.